fbpx Уулзалтаар ямар асуудлын тухай хэлэлцэхгүй вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
8 минут 48 секунд

Уулзалтаар ямар асуудлын тухай хэлэлцэхгүй вэ?

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар уулзалтаа  энэ сарын 12-нд Сингапурын Сентоза арлын  “Капелла” зочид буудалд хийхээр боллоо гэж Цагаан ордноос мэдээллээ.Түүхэн уулзалт орон нутгийн цагаар өглөөний 09:00 цагт болно. Иймээс Сингапурын Засгийн газар Шангрила зочид буудлын ойр орчмын  газрыг энэ уулзалтад зориулан энэ сарын 10-14-нд хаалттай бүс болгосон гэв. Харин Цагаан ордны ерөнхий­лөгчийн хэв­лэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс  твиттертээ Сингапурын эздийн зочломтгой, найрсаг занд талархаж байгаагаа бичсэн байна.  Тэрээр “Бид уулзалттай холбоотой үйл явц ахицтай байна гэж бодож байна.  Мөн өндөр төвшний уулзалтын бэлтгэл ажил үргэлжилж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын албанаас  Хойд Солонгосын тухай илтгэлийг  өдөр бүр хүлээн авч байгааг хэл­мээр” байна гэжээ.  Тэд удахгүй болох уулзалтын үеэр  гол асуудал болох Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох талаар  хэлэлцэнэ. Харин энэ үеэр хэлэлцэгдэхгүй орхигдох асуудал байгаа тухай “ВВС”, “Semana.com” цахим хуудаст  бичсэн байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ХЯНАЛТ

Дэлхийгээс “тус­гаар­­­лагдсан” Хойд Солон­госын төрийн эрхийг удирдагч Ким Жон Уны гэр бүлийнхэн гурван үе улиран атгаж ирсэн. Түүнчлэн  иргэдээ одоогийн удирдагч Ким Жон Ун, түүний гэр бүлд үнэнч байхыг шаарддаг байна. Удирдагч Ким Жон Уны тэргүүлдэг Засгийн газар бүгдийг хяналтдаа байлгахаас гадна өргөн цар хүрээг хамарч үйл ажиллагаагаа явуул­даг тагнуулын албаараа дамжуулан  иргэдээ танддаг байна. Мөн эдийн засгийн сал­барын үйл ажиллагааг хатуу хянадаг аж. Үүнээс гадна Хойд Солонгосын Засгийн газар хэдийгээр хоол унд,түлш, бусад хэрэг­цээт зүйлээр дутаг­даж байгаа ч цөмийн зэвсгийн хөтөлбөрийн хэрэг­жилтэд зориулж хөрөнгө төсөв шилжүүлж байна. Хүний эрхийг хам­гаа­лах хүмүүнлэгийн бай­­гуул­лагын Ази дахь салбарын захирал  Брэд Адамс “ВВС”-д  Хойд Солонгос зөвхөн зар­дал ихтэй цөмийн зэвсгийн хөтөлбөрийг хөг­­жүүлсэн. Учир нь тота­­литар дэглэмтэй орон учраас өлсгөлөн ард түмнийхээ хоолноос хас­санаар ингэж чадсан гэж ярьжээ.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРТ ТОГТООСОН ХЯНАЛТ

Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн салбарыг дэлхийн хамгийн хатуу чанга хяналтад байдаг гэж хэлж болно.  Олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас гаргасан дэлхийн  хэвлэл мэдээллийн эрх чөлөөний үзүүлэлтээр улс орнуудыг жагсаахад Хойд Солонгос сүүлийн байрт бичигджээ. Хойд Солонгосын ард түмэн бүх төрлийн мэдээ мэдээлэл болон удирдагчаа магтсан төр, засгийн хэвлэлийн мэдээг хүлээж авдаг байна. “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын мэдээлснээр Хойд Солонгосын иргэдийг  гадаадын хэвлэл мэдээлэл харах, унших, сонссон тохиолдолд шоронд хорьдог аж.  Мөн гар утасны хэрэглээ нийтлэг үзэгдэл гэвч Хойд Солонгосоос  гадаад орон руу холбогдож ярина гэдэг амар зүйл биш гэж олон улсын хүний эрхийг хамгаалах “Эмнести интернэшнл” байгууллагын Зүүн Азийн судлаач Арнолд Фан “ВВС” агентлагт ярьжээ. Тэрээр гадаад ертөнцтэй холбогдохын тулд хар захаас хятад гар утас олж авах, машинаар БНХАУ-ын хил хүртэл явна. Гэсэн ч Засгийн газрын ажилтнууд замд чинь чамайг баривчилж болно гэсэн байна. Мөн Пхеньяны дээд зиндааныхан амьдардаг хэсэгт интернэт ашиглах боломжтой. Бусад газарт интернэтэд орох боломжгүй. Учир нь Хойд Солонгос өөрийн гэсэн интернэт сүлжээтэй гэв.

ШАШНЫ  ЭРХ ЧӨЛӨӨ

Хойд Солонгосын  Үндсэн хуулиар шашин шүтэх эрхтэй гэж заасан байдаг. Тухайлбал, буддын шашин,бөө мөргөл болон Хойд Солонгост голлох шашин чоньдогюг дагагчид байдаг байна. Мөн төр засгийн хяналтад байдаг сүм хийдүүд бий. Гэхдээ судлаач Арнолд Фаны хэлснээр энэ нь  зөвхөн өнгөн талаасаа харагдах байдал  гэжээ. Үнэндээ Хойд Солонгост шашны эрх чөлөө гэж байхгүй. Бүгд удирдагч Ким Жон Уны гэр бүлийг шүтэх онолоор хүмүүжсэн гэв. НҮБ-ын 2014 оны илтгэлд дурдсанаар  Засгийн газрын хяналтад байдаг сүм хийдээс гадуур шашнаа шүтдэг христ шашинтнуудыг хавчин мөрдөж, хүнд шийтгэдэг байна. Түүнчлэн Хойд Солонгос гадаадын шашны номлогчдыг хүлээн зөвшөөрдөггүй. Тухайлбал, Хойд Солонгост солонгос, америк иргэд оролцсон  христийн аяллыг зохион байгуулсан евангалист шашинтан Кеннет Бэг 2013 онд баривчилсан байна. Түүнд төр ,засгийн байгууллагын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн 15 жил албадан хөдөлмөр хийлгэхээр шийтгэжээ. Гэвч тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар жилийн дараа суллагдсан байна.

ХОРИХ АНГИ, ТҮҮНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ

Брэд Адамс “Хойд Солонгосыг дэлхийн хамгийн том нээлттэй хорих газар гэж нэрлэдэг. Гэвч үүнийг шударга бус байна гэж бодож байна гэж тэрээр хэллээ. АНУ-ын  Засгийн газрын департаментийн илтгэлд Хойд Солонгосын хорих газарт 80-120 мянган хүн бий гэж  дурдсан байна. Тэндэхийн хорих газарт  хүмүүс оргох гэж оролдсон, Өмнөд Солонгосын DVD бичлэг үзсэн зэрэг шалтгаанаар хоригдож болно гэжээ.Мөн улс төрийн хэргээр давтан шийтгүүлсэн хүмүүсийг биеийн хүчний хөдөлмөр хийлгэхээр уул уурхай, мод бэлтгэх ажилд явуулдаг байна. Олон улсын “Эмнести интернэшнл” байгууллага эдгээр хорих газруудыг хоригсдыг тамлах зэргээр зүй бусаар харьцдаг газар гэж тодорхойлжээ. Тэнд хоригдогсод бүгдээрээ гэмт хэрэг үйлдсэн хүмүүс биш.  Хойд Солонгост гэр бүлийн нэг гишүүн нь  баригдаж шийтгүүлбэл гэр бүл нь шийтгүүлэх магадлалтай аж. Мөн цаазаар авах ялыг түгээмэл хэрэглэдэг байна. Үүнээс гадна тэнд хоригдож байгаа гадаад иргэд, албадан хөдөлмөр эрхлэлт,эмэгтэйчүүдийн эрх болон хүүхэд, хоол тэжээлийн дутагдлын тухай ярилцахгүй аж. Тухайлбал, тэднийг албадан хөдөлмөр эрхлүүлдэг талаар Хойд Солонгосоос оргож гарсан хэсэг оюутан хүний эрхийг хамгаалах байгууллагад ярьжээ. Тэд сурч байсан сургууль нь жилд хоёр удаа үнэгүй ажиллуулахаар явуулдаг байсан гэв.

Мөн Хойд Солонгосын хүүхдүүд сургуульд сурдаг ч зарим нь гэр бүлдээ туслахын тулд сургуулиа орхидог гэж Олон улсын “Эмнести интернэшнл” байгууллагын судлаач Арнолд Фан ярьжээ. Түүнчлэн ЮНИСЕФ-ээс мэдээлснээр 200 мянган солонгос хүүхэд хоол хүнсээр дутмаг амьдарч байна. Үүнээс 60 мянга нь хоол тэжээлийн дутагдлын хүнд хэлбэрт нэрвэгдээд байгаа юм. Харин Хойд Солонгосын зүгээс хүний эрхийг зөрчдөг тухай шүүмжлэлийг няцаагаад,  иргэд нь дэлхийн хамгийн дэвшилтэт хүний эрхийг хамгаалах системтэй орны иргэд гэдгээрээ бахархдаг гэжээ. Гэвч  Хүний эрхийг хамгаалах хүмүүнлэгийн байгууллагын Ази дахь салбарын захирал  Брэд Адамс Хойд Солонгос дахь хүний эрхийг хамгаалах тухай сэдэв бол ухаад ёроол нь харагдахгүй худаг юм гэв. Хэдийгээр ерөнхийлөгч Дональд Трамп, удирдагч Ким Жон Ун нарын уулзалт амжилттай болсон ч бүгд өөрсдийн ашиг сонирхлоо харж,бодож байна гэжээ. Хойд Солонгосын ард түмний ашиг сонирхлыг анхаарч байгаа нэг  ч  хүн алга гэж хэлсэн байна.

Х.ОЮУНБОЛД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эх сурвалж: 

Б.Мөнхбаатар: Барилгын компаниуд бага, дунд орлоготой иргэд рүү чиглэсэн нийлүүлэлт хийх хэрэгтэй
Б.Мөнхбаатар: Барилгын компаниуд бага, дунд орлоготой иргэд рүү чиглэсэн нийлүүлэлт хийх хэрэгтэй
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​