fbpx Судлаач Д.Ганхуяг: Монгол улс Гадаад орчны өөрчлөлт, түүний хандлага
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
28 минут 55 секунд

Судлаач Д.Ганхуяг: Монгол улс Гадаад орчны өөрчлөлт, түүний хандлага

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх, эсэх асуудал халуун маргаан, хэрүүлийн сэдэв болов. Элсэнэ гэсэн хүнийг “эх орноосоо урвагч”, “эх орноо худалдагч”, “үндэстний дайсан” гэж нэрлэж байгаагаас нь харахад элсэхгүй гэсэн хүмүүс нь “эх орноо аврагч, “эх орноо хөгжүүлэгч”, “үндэстний баатар” болох нь тодорхой байна. Элсэнэ гэсэн ч сайн муу олон талтай, элсэхгүй гэсэн ч сайн муу олон талтай. Эдгээрийн жин банг тааруулж, шийдвэр гаргана гэдэг бол их эмзэг, туйлын зовлонтой асуудал юм. Ямар ч гэсэн эхлээд Монгол Улсын гадаад орчны өөрчлөлт, түүний хандлагыг зайлшгүй судлан үзэх шаардлагатай. Ийм судалгаа байхгүй бол ямар ч шийдвэр гаргах боломжгүй, мөн алив яриа мэтгэлцээн өрнүүлэх нь утга учиргүй. Ингээд гадаад орчны өөрчлөлт, хандлагын тухай товч өгүүлсү…

Хуучин бол их амар байж…

Улс төрийн хувьд Зөвлөлт Холбоот Улс болон социалист 16 улсаа дагачихад алдах юм ер үгүй. Батлан хамгаалах, аюулгүй байдлын хувьд баруун талд Варшавын гэрээ гэж байхад бүр ч санаа зовох зүйл үгүй. Монгол Улс хэдийгээр Варшавын гэрээнд нэгдэн ороогүй боловч нутаг дэвсгэр дээр нь Зөвлөлтийн цэргийн хүчирхэг ангиуд байгаа болохоор аюулгүй байдалдаа санаа зовох явдал огт байгаагүй. Харин АНУ болон Хятадыг хүссэнээрээ харааж нулимж чаддаг байв.

Эдийн засгийн салбарт Эдийн засгийн Харилцан туслалцах Зөвлөл (ЭЗХТЗ), оросоор Совет Экономического Взаимопомощи буюу (СЭВ) байгууллагын гишүүн болж эдийн засгийн стратегийн асуудлыг тэнд шийддэг байлаа. Энэ үед Монгол Улс социалист орнуудаас хамгийн их зээл тусламж авч, энэ нь манай хөгжлийн суурь үндэс болж байв.

(“Социализмаас авсан юм” 2012.01.29. https://ganaa.mn/2012/01/29/lkjlkqwe/)

Дэлхий ертөнц 2 туйлд хуваагдаж, хүйтэн дайны ирмэг дээр байсан тухайн цаг үед үүнээс өөрөөр байх арга байгаагүй байх. Ганц Монгол төдийгүй дэлхийн бусад орнууд ч гэсэн өрсөлдөгч хоёр талын аль нэгийг арга буюу дагадаг, дэмждэг байсан нь хэн бүхэнд тодорхой.

Харин манай улс социалист системийн хүрээнд олон улсын хөдөлмөрийн хуваарьт оролцож, интеграци буюу ойртон нягтрах замаар хөгжлийн их үсрэлт хийхээр бүх талаар бэлтгэж байсан юм. Социалист орнуудаас үйлдвэр заводаа бэлэн бариулж, зөвхөн түлхүүрийг нь авна. Инженер-техникийн мэргэжилтнүүдээ тэдгээр улсад бэлтгэнэ. Ажилчин ангиа хүртэл тухайн улсад үнэ төлбөргүй сургана. Шуудхан хэлэхэд социализмаас хамгийн их хожсон нь Монгол гэдэг нь ямар ч эргэлзээгүй… 

Америкийн эрин

Гэтэл 1990-ээд оноос ЗХУ тэргүүтэй социалист систем задарсны улмаас Pax America эхлэв. Яагаад задарсан, задлуулсан талаар үй түмэн бичвэр байгаа тул үүнийг тодорхой ярих шаардлагагүй.

Ямар ч гэсэн АНУ-ын дангаар ноёрхлын эрин эхэлж тэрбээр “дэлхийн цагдаа” болон хувирав. Энэ талаар онолын маш олон ном зохиол гарав. Жи: Френсис Фукуяма-гийн “Түүхийн төгсгөл”.

Үнэхээр ч АНУ дэлхий дахинаа дангаар ноёрхох болсон нь зүй тогтол, урт удаан үйл явц мэт дэлхийн олон улсад санагдаж байв. Ингээд АНУ-ыг болон түүний голлох үзэл суртал либерал ардчиллыг шүтэн бишрэх, дагах хандлага дэлхий дахинаа тогтсон билээ. 

Социалист бусад орнуудад юу болсныг үл өгүүлэн дан ганц Монголынхоо тухай өгүүлье.

Монгол дахь социализмын суурь үндсээр нь эвдэх явдал АНУ болон Барууны орнуудын тэргүүн зэргийн зорилт байсан нь одоо илт байна. Харин ардчилал, зах зээлийн зарчмыг хүчээр тулган нэвтрүүлэв. Тэд дэлхийн практикт хэзээ ч байгаагүй зүйлийг хүртэл заавардан нэвтрүүлж, Монголын онцлогийг огт үл харгалзаж байсан нь эдүгээ мөн л тодорхой болов.

Сүүлийн үеийн дэлхий дахины том жижиг дайн болгонд АНУ оролцох болж, сүүлдээ албан ёсны төр засгийг нь зэвсгийн хүчээр зайлуулах болж, “өнгөт хувьсгалуудыг” бүгдийг нь удирдан жолоодох болов. АНУ “дэлхийн цагдаа”-гийн үүргийг сайн дураараа гүйцэтгэх болов.

Гэтэл 2001 оны 9 дүгээр сарын 11-ний аймшигт үйл явдал болж, энэ нь АНУ-ын дангаар ноёрхол төгсгөл болсны анхны дохио болсон гэж олон судлаачид үздэг.

АНУ гэсэн ганц туйлт дэг журам ажиллах чадваргүйгээ цаг хугацааны богино хэрчимд нэн тодорхой харуулав. Түүний оронд дэлхий нийтийн олон туйлт дэг журам үүсэн бүрэлдэх шинэ үе эхлэв. Энэ нь АНУ “сөнөсөн” гэсэн хэрэг огт биш, зүгээр л АНУ-ын дангаар ноёрхол нь дуусч, олон туйлт шинэ дэг журмын нөхцлийг харгалзана гэсэн хэрэг юм.

АНУ-ын эдийн засаг бол номинал ДНБ-ээрээ дэлхийн хамгийн том эдийн засаг болох бөгөөд Дэлхийн II дайнаас хойшхи доллараар илэрхийлсэн дэлхийн номинал ДНБ-ний дөрөвний нэгийг бүрдүүлдэг аварга эд юм. Гэхдээ худалдан авах чадварын үзүүлэлтээр АНУ-ын эдийн засаг Хятадын дараа орох ба 2015 онд дэлхийн нийт ДНБ-ний 15%-ийг бүрдүүлдэг. Харин улсынхаа нийт өрөөр дэлхийд мөн л эхний байр эзэлдэг.

Америкчууд БНХАУ-тай хийж буй Трампын худалдааны дайнаас үүдэлтэйгээр дараах тоонуудыг авч үзэх болсон. Хятад 2000 онд дэлхийн эдийн засгийн 4 хувийг хянаж, АНУ харин 31 хувийг нь эзэмшиж байсан бол Одоо хятад 15 хувьтай, америкчууд 24 хувьтай болжээ. Тоо худал хэлдэггүй. Хятадын өсөлтийг тогтоон барих нь АНУ-д хүчиршгүй бэрх зорилт байх бөгөөд Иргэншлийн сүүлийн 3 мянган жилийн түүхийн 70 хувьд нь Хятад дэлхийн хүчирхэг эдийн засгийн нэг байсаар иржээ.

Шинэ тоглогчид

Сүүлийн жилүүдэд хөгжлийн өндөр хурдацтай эрчимтэй эдийн засаг бүхий нэлээд олон улсууд дэлхийн тавцнаа цойлон гарав. Тэдний тэргүүн эгнээнд БРИКС гэж нэрлэгдэх 5 орон орно.

1. Бразиль. Худалдан авах чадвараар тооцсон ДНБ-ээрээ дэлхийд 7-рт ордог эдийн засаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр, түүний дотор махаар нэн баялаг.

2. Орос. Худалдан авах чадвараар тооцсон ДНБ-ээрээ дэлхийд 6-рт ордог эдийн засаг, эрдэс баялгийн асар их нөөцтэй, дэлхийд хамгийн том газар нутагтай, дэлхийн хоёр том цөмийн гүрний нэг.

3. Энэтхэг. Худалдан авах чадвараар тооцсон ДНБ-ээрээ дэлхийд 3-рт ордог эдийн засаг, оюуны нэн хямд нөөцтэй, миллиард давсан хүн амтай хоёр орны нэг.

4. Хятад. Худалдан авах чадвараар тооцсон ДНБ-ээрээ дэлхийд 1-рт ордог эдийн засаг, дэлхийн № 1 экспортёр (“дэлхийн фабрик”), дэлхийн хамгийн том валютын нөөцтэй, мөн дэлхийд хамгийн олон хүн амтай.

5. Өмнөд-Африкийн Бүгд найрамдах Улс. Худалдан авах чадвараар тооцсон ДНБ-ээрээ дэлхийд 30-рт ордог эдийн засаг, байгалийн янз бүрийн баялаг ихтэй.

Эдний дотроос манай мөнхийн хөрш Хятад, Орос хоёр онцгой ялгарах ба бүх талаараа манайтай холбоотой юм.

1990-ээд оны үед эдийн засаг нь дэлхийд 35-40–р байранд байсан Хятадыг бага шиг амжилт олно гэж бодож байснаас биш, харин цахиур хагалж АНУ-тай өрсөлдөх түвшинд хүрнэ гэж хэний ч санаанд ороогүй юм. Хятадын эдийн засаг сүүлийн 30 жилд маш өндөр хурдцаар байнга өсч, 2016 онд номинал ДНБ-ээрээ дэлхийд 2-рт орох болов. Тун удахгүй, ойролцоогоор 10 хүрэхгүй жилийн дотор Хятадын эдийн засаг АНУ-ынхаас даван гарч, дэлхийн хамгийн том эдийн засаг болох нь тодорхой гэж дэлхийн дүн шинжилгээний олон байгууллагууд санал нэгтэй үзэж байна.

ЗХУ задарсны дараа Орос нэг хэсэг хөл толгойгоо алдаж, эдийн засгийн түвшингөөрөө 40-50-р байранд ортлоо хойш шидэгдэв. Гэтэл В.Путины ухаалаг бодлогын үр дүнд 2017 онд дэлхийд 6-рт орох болтлоо дахин сэргэж чаджээ. Хэдийгээр Барууны аналитикууд Оросын эдийн засгийн сүйрлийг улиг болтол бичиж байсан боловч тэд цаг ямагт алдаж байсан юм. Оросыг “зах хязгаарын гүрэн”-ээс хэтрэхгүй гэж Барууныхан шоолж байсныг үл харгалзан Орос эдийн засгаа сэргээн босгож чадав. Аль 2014 оноос ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлмэгцээ “Орос мөдхөн сөнөнө” гэж нотолж байсан ч энэхүү 4 жилд Оросын эдийн засаг чамгүй их өсөв.

Одоо Барууныхан Крымийг “үүрд алдсан” гэдгээ хүлээн зөвшөөрч хориг арга хэмжээгээ цуцлах асуудлыг ЕХ дэвшүүлэн тавих болов. Мөн Сирийн дайны үр дүнд Ойрхи Дорнод дахь Оросын байр суурь ихэд бэхжив. Хэдхэн жилийн өмнө ОХУ-ыг G8-аас “санал нэгтэй” хөөж байсан бол одоо эргүүлэн оруулах тухай ярих болов.

Ийнхүү 30-аадхан жилийн дотор Монгол Улсын гадаад орчин, түүний хандлага, хүчний харьцаа ихээхэн өөрчлөгджээ. 

Ардчилалд бялуурсан Монгол

Коммунизмын дарлалд 70 жил “зовж зүдэрсэн” Монгол Улс дахь социализмын үлдэгдлийг үлдэн устгаж, түүний оронд чөлөөт ардчилал, либерал эдийн засгийн систем бий болгох аварга том төсөл хэрэгжүүлэв. АНУ тэргүүтэй Европын Холбооны орнууд, түүнчлэн Япон, Солонгос зэрэг олон улс улс төр, эдийн засгийн асар их тусламж үзүүлэв. Лавтайяа Орост тавьсан өрөөс хэдэн арав дахин даван гарах шууд болон шууд бус тусламж Баруунаас авсан юм. 

Үзэл суртал бол бүр гайхамшигтай, Монголыг магтан хөөргөх ажлыг хэрээс хэтэртэл хийв: “Монгол бол ардчиллын үлгэр жишээ”, “Монгол бол ардчиллын амжилтын үзэсгэлэн”, “Монгол бол дэлхийд шинээр тогтож буй ардчиллын онц сурлагатан”, “Монгол бол ардчиллын баян бүрд”, “Та нар бүгдээрээ Монголоос үлгэр жишээ авцгаа”…

Бид ардчилалд шилжмэгцээ бэлэн мөнгө, туслалцаа үзүүлэх “капиталист” ЭЗХТЗ, бидний аюулгүй байдлыг бидний өмнөөс хамгаалах “капиталист” Варшавын гэрээ хайсан боловч Баруунд тийм зүйл байсангүй. НАТО-д ойртох гэж нэг хэсэг зүтгэсэн боловч тэр нь дэндүү холоос гадна хоёр хөршийн дургүйг хүргэх эд байлаа. Эдийн засгийн “үй түмэн” байгууллага байсан ч манайтай зиндаа таарах, эсвэл нэг бүс нутагт багтах нь бас л алга байв.

Эдийн засгийн хувьд төлөвлөлт хийгээд мөнгө зүгээр өгдөг “ЭЗХТЗ” байсангүй, харин мөнгө зээлдүүлж, юу хийхийг зааж өгдөг Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банк гэж л байдаг аж. Тэдний зааснаар яваад байтал Монгол Улсын эдийн засагт олигтой ахиц гарсангүй. Тэгээд ч зүгээр мөнгө өгдөг байгууллага энэ дэлхийд байхгүй болсон аж.

Орос бууран доройтсон, Хятад өсөж дэвжиж буй ч их аюултай. Мөн хоёулаа “коммунист” дарангуй дэглэмтэй. Иймээс Орос, Хятад хоёроос өөр бол ямар ч холбоо эвсэл хамаагүй, Барууны чиг баримжаатай бол бүр ч сайн… 

Ингээд бүс нутгийн хамтын ажиллагааны тохиромжтой хэлбэрийг хайж эхлэв. Эхлээд “Түмэн гол” төсөл гэж баахан харайлгав. 1995 онд ОХУ, Монгол Улс, Хятад, Өмнөд Солонгос улсууд Түмэн голын эдийн засгийн хөгжлийн бүсийг байгуулах тухай гурван гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь манайхаас үл хамаарах шалтгаанаар олигтой амжилт олоогүй юм.

Дараа нь “Зүүн хойт Ази” гэсэн үзэл баримтлал гаргаж ирэв. Яг газар зүйн утгаар Зүүн хойт Азид Япон, Хойт болон өмнөд Солонгос, Монгол, Хятад, Тайвань, Орос улсууд ордог юм. Харин эдийн засгийн эвслийн хувьд гэвэл товчоор АПЕК буюу “Аsian Pacific Еconomic Cooperation”, монголоор “Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа” нэртэй чуулганыг Зүүн хойт Азид хамааруулдаг ба энд холбоонд Номхон далайн эргээр орших бараг бүх улс буюу 21 улс харъяалагддаг. Даан ч АПЕК шинээр гишүүн элсүүлэхээ нэг хэсэгтээ зогсоосон аж. Монгол Улс эдгээртэй ганц ганцаар нь ярихаар дэмжинэ гэдэг, яг яваад орох гэхээр оруулж өгдөггүй зовлонтой газар аж. Энэ хооронд Баабар Зүүн хойт Азийн “монгол” номлол гаргасан ба тэрээр Зүүн хойт Азиас Орос, Хятад, Японыг хасч, Монгол Солонгос хоёр “ах дүү” бололцохыг Зүүн хойт Азийн интеграци гэж тайлбарлан олон жил бантан хутгасан юм.

(“Баабарын геополитик”. 2013.04.07. https://ganaa.mn/2013/04/07/hsyfghsy/)

Дараа нь Зүүн өмнөд Ази гэсэн үзэл баримтлалаар баахан давхив. Зүүн өмнөд Ази гэдэг нь Хятад, Энэтхэг, Австрали гурвын дунд орших эх газрын болон арлын улс орнуудыг багтаадаг ойлголт бөгөөд энд эх газрын Вьетнам, Камбож, Лаос, Мьянма, Таиланд, Малайз, арлын Бруней, Зүүн Тимор, Индонез, Филиппин, Сингапур зэрэг 11 улс ордог.

Эдгээр орнууд 1967 онд Зүүн-Өмнөд Азийн улсуудын Холбоо буюу АСЕАН-ыг байгуулжээ. АСЕАН-д Зүүн-Өмнөд Азийн 10 орон ордог байснаа хожим Хятад, Япон, Өмнөд Солонгосыг нэмснээр АСЕАН + 3 хэлбэртэй болжээ. Монгол Улс энэхүү АСЕАН-д элсэх гэж олон жил зүтгэсэн боловч бас л оруулсангүй. Монголдоо “байгуулсан” ардчилал, зах зээл АСЕАН-ны хувьд “гавъяа” огтхон ч биш аж. 

Хийхээс хийхгүйг хүртэл заль мэх, лобби гэх мэт арван гурван мэхээ гаргаж 10 гаруй жил зүтгэсэн боловч Монголыг элсүүлсэнгүй. Баахан мөнгөө үрж, тэдний янз бүрийн чуулганыг Монголд зохион байгуулахаас хэтэрсэнгүй.

Яг нарийндаа бол Зүүн хойт Азийн АПЕК нь АНУ-ын “мэдлийн”, харин Зүүн-Өмнөд Азийн АСЕАН нь түүнийг сөрөн зогсох эдийн засгийн чиглэлтэй аж. Монгол хоёуланд нь элсэх гэж олон жил зүтгэсэн боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Түүнээс гадна “зугтаад” байгаа Орос, Хятад хоёр нь Монголын элсэх гэсэн олон улсын байгууллага болгонд шахам байгаад байгааг Монголын удирдагчид “огт ойлгосонгүй”…

2015 онд болсон “Азийн ирээдүй” олон улсын 21-р чуулган дээр Зүүн Хойт болон Зүүн Өмнөд Азийн чиглэлд Монгол Улсын хүрсэн үр дүнгийн талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ингэж дүгнэж байна: “Бид парламентын ардчилал, эрхзүйн реформын талаар Киргизстантай туршлагаа хуваалцаж байна. Мөн Афганистаны дипломатууд, төрийн албан хаагчдыг сургаж байна. Мъянмарын хэвлэлийн салбарын мэргэжилтнүүд, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөллийг Монголдоо сургаж, БНАСАУ-ын төлөөлөгчидтэй эдийн засаг, аюулгүй байдлын талаар санал солилцож байна…” АПЕК, АСЕАН гэж арав гаруй жил гүйснийхээ “үр дүнг” үүнээс илүү “сайхан хэлэх” ямар ч боломжгүй юм.

Тэр ч байтугай Монгол Улсыг ЕРИА буюу “АСЕАН болон Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн”-гийн гишүүн ч болгосонгүй.

Ингээд Европ болон Азийн улс орнуудын харилцаа хамтын ажиллагааг дэмжих Ази-Европын чуулга уулзалт буюу АСЕМ-д элсэн оров. Ингээд 2016 онд АСЕМ-ын 11 дэх удаагийн уулзалтыг Монголд зохион байгуулах хачин тэнэг үүрэг хүлээн авснаар дааж давшгүй өрөнд орох нь тэр. Өгсөн мөнгөнийх нь ихэнхийг идчихээр чинь Монголыг хэн тоохийм ?!

“Европ-Азийг холбох” гэсэн агуулга Монгол Улсад дэндүү томдож, бас ахдах ба үүнийг хийж чадна гэж Ц.Элбэгдорж бодоод 2015 онд “Азийн форум” гэсэн санаачлага гаргасан боловч түүнийг нохой хуцсан чинээ тоосонгүй…

Зүүн хойт болон Өмнөд Азид нэр хүндээ дээшлүүлэх, байгууллагад нь элсэх гэж Монгол Улс хэрээс хэтэрсэн их санаачлага гаргав. 

2013 оны гуравдугаар сард “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээр” санаачилга дэвшүүлэв. Үүнийгээ Ц.Элбэгдорж Хельсинкийн яриа хэлэлцээртэй зүйрлэсэн нь ямар ч хүн гайхмаар…

Ингээд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн долдугаар бага хурлыг Улаанбаатарт зохион байгуулав. Улмаар Зүүн хойд Азийн Эмэгтэй Парламентчдын чуулган (2013 оны 11 дүгээр сар), Зүүн хойд Азийн Аюулгүй байдал Улаанбаатарын яриа хэлэлцээрийн олон улсын анхдугаар чуулган (2014 оны 6 дугаар сар), Зүүн хойд Азийн Хотын захирагчдын чуулга уулзалт ( 2014 оны 8 дугаар сар), Зүүн хойд Азийн Эрчим хүчний хамтын ажиллагаа семинар – Мэргэжилтнүүдийн түвшний уулзалт (2015 оны гуравдугаар сар), Зүүн хойд Азийн Залуучуудын Симпозиум (2015 оны 5 дугаар сар), Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээр сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь хурал (2015 оны 6 дугаар сар) тоо томшгүй хурал, семинар, сургалт зохион байгуулав.

Ноён Ц.Элбэгдоржийн хувийн нэр төрийн төлөө Монгол Улс хамаг мөнгөө салхинд хийсгэснээс өөр ямар ч үр дүн гараагүй юм. 

“Газар зүйн хоригдлууд” 

Харвардын профессор Рикардо Хаусманны “Газар зүйн хоригдлууд” нийтлэл 2009 оны 11 дүгээр сарын Foreign Policy сэтгүүлд анх нийтлэгдэж байлаа. (foreignpolicy.com/2009/11/20/prisoners-of-geography/). Тим Маршал энэ нийтлэлийн санааг өргөжүүлж ”Газар зүйн хоригдлууд: Даяар бодлогын талаар бүгдийг тайлбарлах 10 газрын зураг” гэдэг ном хэвлүүлсэн байна.

Рикардо Хаусманн улс орнуудын газарзүйн байрлал ба эдийн засгийн өсөлтийн хооронд харилцан хамаарал байдаг талаар бичиж, хүйтэн ширүүн уур амьсгал, далайгаас алслагдсан байдал зэрэг нь хөгжил цэцэглэлтэд учрах байгалийн саад болдог талаар цохон дурдсан бол Т.Маршалын номд дэлхийн 10 чухал бүсийн газрын зургийг буюу ОХУ, БНХАУ, АНУ, Латин Америк, Ойрхи Дорнод, Африк, Европ, Япон ба Солонгос, Гренланд ба Хойд туйлыг авч үзжээ.

Энэхүү 10 газрын зургийг тогтож харахад Монгол улс лавтай бүс нутгийнхаа гурван чухал газрын зурагтай (ОХУ, БНХАУ, Япон ба Солонгос) харилцан хамааралтайгаар гадаад бодлогоо явуулах ёстой нь шууд ойлгогдоно. Гэвч өөрсдөө номыг нь үзнэ биз…

Т.Маршал “Гадаргын тогтоц нь засаглагчдыг эрхэндээ оруулдаг, тэдэнд ажиллагаа явуулах сонголт, боломжийг хүссэнээс нь багаар хуваарилдаг хүчин зүйл юм. Оршин суугаа нутаг дэвсгэр бидэнд цаг үргэлж нөлөөлж байдаг. Газар нутгийн онцлог нь энэ дэлхий дээрх өнцөг булан бүрт засаглал, улс төрийн бодлого, үндэстний нийгмийн хөгжил, дайны шинж чанарыг тодорхойлох болно. Бүхэлдээ бол газарзүйн хүчин зүйлийг давах юу ч байхгүй. Энд уул нуруу нь цөлөөс дээр, гол мөрөн шигүү ойгоос чухал гэх мэт ойлголт байж болохгүй. Дэлхийн янз бүрийн хэсэгт янз бүрийн газарзүйн онцлог нь давамгайлах хүчин зүйл болж хүмүүсийн юу чадах, чадахгүйг тодорхойлсоор ирсэн” хэмээн дүгнэжээ.

Т.Маршалын номд дурдагдсан байдлаар үзвэл Монголыг газарзүйн байгалийн саадуудаар хүрээлэгдэж, эх газарт түгжигдсэн “хоригдол” улс гэж хэлж бүрэн болно. 

Энэхүү түгжигдмэл байдал нь эдийн засгийн хөгжилд тулгарч буй үндсэн саад бэрхшээлүүд юм. Газарзүйн байрлалаасаа болоод далайгаас алсад орших Монголын импорт, экспорт нь тээврийн асар өндөр зардалтай болдог. Дээр нь “төвийг сахих” гэх мулгуу бодлогын уршгаар хөршүүддээ 25-30%-ийн гаалийн өндөр татвараар түгжигдчихээд байна.

Монгол Улс хаана байдаг вэ ?

Эндээс Монгол Улс хаана байдаг вэ ? гэсэн хачин жигтэй асуулт гарна. Яг газар зүйн утгаараа Монгол нь Төв Ази, Зүүн Азийн завсар байдаг, гэхдээ Төв Ази тал руугаа арай илүү их шахаж байрласан орон юм. Төв Азийн бүс нутагт Монгол, Баруун-хойт Хятад буюу Шинжаан, Төвд, Өвөр Монгол, Цинхай, Сичуан мужийн баруун, Ганьсу мужийн хойт хэсэг, Оросын Азийн бүсийн тайгын бүсийн өмнөд хэсэг буюу Сибирь, мөн Казакстан болон Дундад Азийн Киргиз, Узбекстан, Туркмен, Тажикстан зэрэг 4 улс орно. Энэ нь минийх биш, ЮНЕСКО-гийн албан ёсны тодорхойлолт юм.

Монголын бэртэгчин сэхээтнүүд эдгээр мужууд болон улсуудыг голж, нулимна гэдгийг би сайн мэднэ. Гэхдээ газар зүйн бодит байдал бол бидэнд таалагдсан эсэхээс үл хамаарна. Эдгээр нутаг, улсууд бол Монголын гадаад, чингэхдээ шууд шүргэлцэх орчныг бүрдүүлдэг. Хэрэв газар зүйн ойлголт улс төр, эдийн засгийн ойлголттой тэр болгон давхцдаггүй гэдгийг харгалзвал Япон, Солонгос хоёр манай хөршүүд болох нь эргэлзээгүй.

Яахав “стануудыг” голоод “хаяж” болдог юмаа гэхэд Орос болон Хятадыг ор тас орхиж, тэднийг давуулан, тэднээс огт өөр гадаад орчин бүрдүүлэх гэж зүтгэх нь үл гүйцэлдэх, угаасаа тэнэг санаа гэдэг нь тодорхой. Ингэх гэсэн 20 шахам жилийн хөдөлмөр талаар болсныг дээр тов тодорхой дурдсан.

Манай гадаад орчин бол Орос, Хятад, Япон Солонгос гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Эдний дотроос ОХУ-тай сайн харилцаагаа сэргээн тогтоох нь манай нэн чухал зорилт байх ёстой.

Юуны өмнө Монголын бэртэгчин сэхээтнүүд 90-ээд оны гадаад орчин, ойлголтоор дүгнэлт хийх гэж мугуйдлан зүтгэж байна. Түүнээс хойш дэлхийн нийтийн дэг журамд маш олон зүйл өөрчлөгдөж, цоо шинэ олон хандлага бий болсныг дээр мөн л дурдсан. Манай бэртэгчин сэхээтнүүд Монголыг ардчилсан улс гэж бодоод байх шиг. Тийм биш л дээ. Монгол Улс бол гадаадын эрх ашгийг шууд илэрхийлсэн компрадор хөрөнгөтний засаглал бүхий, авилгалд идэгдсэн хагас дарангуй, хагас ардчилсан улс юм. Үүнийг сүүлийн үеийн олон улсын бүхий л судалгаа нотолж байгаа. Худлаа гэвэл шалгаад үзсэн ч болно…

2017 оны 12 дугаар сард Д.Трамп манай Ерөнхийлөгч Х.Баттулгад илгээсэн захидалдаа: “Монголыг “ардчиллын баян бүрд”, “ардчиллын үлгэр жишээ” гэх мэтээр хөөргөх нь эдийн засгийн хөгжилд дорвитой нэмэр болохгүй байна” гэж дүгнэсэн. 1990 оноос хойшхи 28 жилийн хугацаанд АНУ-аас Монголд ердөө л 300 гаруйхан сая долларын л хөрөнгө оруулалт хийсэн нь бидний хооронд эдийн засгийн харилцаа бараг байхгүйтэй адил юм. Д.Трамп тэр захидалдаа: “Монгол улс, АНУ хоёр газар зүйн байрлалын хувьд хол хэдий ч “… орчин үеийн технологийн ачаар ардчилсан үзэл санаа, хөгжил дэвшлийн төлөөх итгэл үнэмшлээ харилцан солилцсон хөрш зэргэлдээ орнууд юм” өөрийн эрдэмтний үгийг иш татсан юм. АНУ, Монгол хоёр бол “итгэл үнэмшлээ харилцан солилцдог улсууд” гэсэн Д.Трампын дүгнэлтийг монголын либералууд огт “ойлгохгүй” байна.

Одоо бол бид олон туйлт дэг журмын нөхцөлд авах баримжаагаа бодох цаг болсон. Ямар ч гэсэн хоёр том хөршийг үгүйсгэх, алгасах, давах гэсэн эрмэлзэл үл бүтэх санаа гэдгийг цохон дурдаж байна.

Одоохондоо бүрэн бүрэлдээгүй олон туйлт шинэ дэг журмын нөхцөлд дэлхийн улс орнууд дахин бүлэглэгдэх нь гарцаагүй. Ямар ч гэсэн Орос, Хятад хоёр стратегийн нэгэн тал болж АНУ-ыг сөрөн зогсож байгаа нь зайлшгүй харгалзан үзэх бодит байдал мөн. 

Аль ч улс гүрэн орь ганцаараа хөгждөггүй. Эхлээд хөршүүдтэйгээ, дараа нь бүс нутагтаа, дараа нь тивдээ, дараа нь дэлхийн түвшинд интеграцид ордог зүй тогтолтой. Гэтэл манайхан хамгийн холоос нь эхлэх гэж 20 гаруй жил мунгинаад олон улсын ганц ч байгууллагад элсэж чадсангүй.

Энэ шинэ нөхцөлд бүс нутгийн интеграцид оръё гэвэл Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэн ороход болохгүй зүйл үгүй…

 

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог 

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?

Бүлгүүд Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах саналыг хэлэлцэнэ
Бүлгүүд Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах саналыг хэлэлцэнэ
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​