Д.Гантулга, Д.Мурат нарын ХУВЬ ЗАЯАГ өнөөдөр шийднэ


Ерөнхий прокуророос хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д хүргүүлжээ. УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нартай холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж ийн шийдвэрлэсэн байна. Энэ асуудалтай холбоотойгоор өчигдөр Төрийн ордон нэлээд хөдөлгөөнтэй байв. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын дарга М.Энхболд МАН, АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдахаар болсныг зарлав.

Хуралдаанаар хоёр сайдыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх болсон гэх мэдээлэл ч гарсан. Энэ асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Прокуророос гишүүдийг эгүүлэн татах хүсэлт бүхий бичиг ирсэн нь үнэн. МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Д.Гантулгын ёс зүйн асуудлыг хэлэлцэхээр хуралдана” гэж байв.

Гэхдээ өчигдөр хоёр намын бүрэг хуралдаж амжсангүй. Харин өнөөдөр бүлэг байнгын хороогоор гишүүдийн ёсзүйтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, прокурорын байгууллагад хариу хүргүүлэх юм. Учир нь эгүүлэн татах санал ирүүлснийг УИХ 48 цагийн дотор хуралдаж, хүлээж авах эсэхээ шийдвэрлэх ёстой талаар эх сурвалжууд мэдээлж байна.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • БООВ · [66.181.160.120] · 2018/06/08

    БООЖГОЙ, БАНДААШИГ 2 -ЫГ 2 АВИЛГАЛЧ НАМЫНХАН НЬ АВРААД Л ГАРНА ХАРААРАЙ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ МОНГОЛЫГ АВАРЧ БАНДААШГУУДЫГ БАЙХ ГАЗАРТ НЬ ИЛГЭЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭМЖЭЕ


  • Зочин · [59.153.112.87] · 2018/06/08

    АРД ТҮМЭН АЛЬ ХЭДИЙН ШИЙДСЭН, НАМУУД ШИЙДЭХ ЮМ УУ, ШУДАРГА ЁС, ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛ ШИЙДЭХ НЬ ҮҮ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ ДЭЭ


  • ккк · [112.72.14.128] · 2018/06/08

    Өгдөг газар нь өгч шалгуулаад буруутай нь тогтоогдвол хөөж зайлуулвал таарна. эднээр л Монголын төр дутав гээж...Бузар новшнууд


  • Зочин · [203.91.115.40] · 2018/06/08

    Мурат боовоо бөгжөөрөө таньсан шүү дээ. АН-хан засаагаа гаргасан энэ этгээдээ авч үлдэхгүй бол бүлэггүй болж бүүр хог дээр үсрэх учраас хамгаалж үлдээд 2020 онд комоороо хог дээр үсрэнэ. МАНугаасаа балчир бандиа авч хаяна. тэр нь ч 2020 онд өлзийтэй.