fbpx Авах, завшихын “гайхамшиг” гэж нэг юм байхнээ дээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
14 минут 22 секунд

Авах, завшихын “гайхамшиг” гэж нэг юм байхнээ дээ

Одоогоос ердөө хоёр жи­лийн өмнө Ази, Ев­ропын төр зас­гийн, тэргүүний дээд хэмжээний уулзалт-АСЕМ-ийг Монгол Улсад зохион байгуулсан нь манай орны улс төрийн амьдралд чухал үйл явдал байв. Энэ уулзалтыг зохион байгуулснаар улс орны улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын өсөлт төдийгүй хүмүүсийн дэлхий ертөнцийг таньж мэдэхэд чухал ач холбогдолтой л байдаг аж. Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд өсч гадаад харилцаанд дэвшил гарах учиртай гэд­гийг олон түмэнд урьд­чилан ухуулж,  ухааруулж байсан. Гэхдээ жирийн иргэд нарийн ойлгож амжаагүй л байх. Дэлхийн 50 гаруй орны төр, засгийн тэргүүн ирж Монголыг үзэж, таньж авсан нь түүхэн үйл явдал гэж ч болно.

Ийм эерэг талаас нь уг явдлыг бид харж л байлаа шүү дээ. АСЕМ-ийг зохион байгуулснаар Монгол Улс алс нь дэл­хийн томоохон улс гүрний эгнээнд орох шахуу юм л яригдаж байсан даа.

Уг уулзалт болохоос жил гаруйн өмнө энэ том ажлын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулагдаж ажилдаа орсон байдаг. Хөрөнгө мөнгө цуглуулахаас эхлээд хамаг бэлтгэлийг тэр зөвлөл гардан хийж байсан юм билээ.

Үндэсний зөвлөлийг Монгол Улсын тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг даргалж байв. Харин АСЕМ-ийн 11 дүгээр уулзалт болохын өмнөхөн түүний халааг Ж.Эрдэнэбат авсан байгаа юм. Төр, засгийн тэргүүнүүд зочдыг хүлээн авах зочид буудлуудыг тохижуулах, бас 52 байшин бүхий “АСЕМ вилла” хотхон байгуулсан нь түмний нүдэнд ил байсан.

Ер нь бол АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улс аль л өнгөтэй өөдтэй бүхнээ зориулсан шиг байгаа юм.

Монгол зан юм даа. Жирийн нэг зочин айлд ирэхэд л цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэж хамгийн амттан тансаг идээ, ундаагаа таваглаж угтдаг шиг зочломтгойгоо харуулсан хэрэг.

Харин тэр бүхэнд ямар хэмжээний мөнгө хөрөнгийг яаж зарцуулс­ныг сайн санааны үүднээс нэг их ухаж, төнхөж бодоогүй байв.

Тэгвэл Улсын төсвөөс АСЕМ-д зориулж Гадаад Харилцааны Сайдын баг­цад 2015 онд 2.5 тэрбум, 2016 онд 21.1 тэрбум нийт­дээ 23.6 тэрбум төгрөг баталж өгсөн байдаг.

Түүний тайланг харвал 20,8 тэрбумыг тухайн арга хэмжээнд зарцуулсан дүн мэдээ бий. Тэгвэл АСЕМ-ыг зохион байгуулахад уг хөрөнгө мөнгийг хэрхэн зарцуулсныг Үндэсний аудитын газраас  шалгалт хийсэн дүнг саяхан олон нийтэд мэдээлэв.  Уг шалгалтын дүнгээс үзвэл нийт 395.7 тэрбум төгрөгийг АСЕМ-д зарцуулсан байгаа юм.

Үүний 90.9 тэрбум нь улс болон нийслэлийн төсвөөс, 46 тэрбум нь Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд тэдгээрийн өөрийн хөрөнгө буюу хандив тусламжаас, 258.7 тэрбум нь гадаад, дотоо­дын банкны зээлийн эх үүсвэрээс санхүүжигджээ.

Гэтэл аудитын шал­гал­тын дүгнэлтээр 163.6 сая төгрөгийн буруу зарцуулалтад акт тогтоож, 151.8 тэрбум төгрөгийн зардалд албан шаардлага өгч, 79.2 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотой 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад шилжүүлээд байна.

Нийтдээ 290.9 тэрбум төгрөгтэй холбоотой зөрчлийг шалгуулахаар болжээ гэж болно.

Эндээс үзэхэд “АСЕМ” далим­дуу­лан асар их хөрөнгө, мөнгийг уг арга хэмжээг зохион байгуулсан яам, газрын дээгүүр албан тушаалтнууд завшсан нь ил болж байх шиг байна л даа. Тэр хүмүүс буюу тэр 17 албан тушаалтан хэн байв гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ заримыг нэр цохон хардаж болох юм.

Эхэнд нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гол хамаатайгаар нэрлэгдэх. Яагаад гэхээр энэ үйл явдал түүний санаачилга, ивээл дор болсон гэдгээрээ тодорч бас хардагдахаас аргагүй юм л даа. За тэгээд уулзалтыг зохион байгуулах Үндэсний хороог даргалж байсан Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, дэд сайд асан Д.Ганхуяг гээд л … Бас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байхдаа их хэмжээний хөрөнгийг Нийслэлийн төсвөөс хууль зөрчиж гаргасан Э.Бат-Үүл болон зарим банкны удирдах хүмүүс зөв, бурууг үүрэлцэх л учиртай.

Эхний шалгалтын дараа Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ-ны өндөр албаныхан овоо хөрөнгөжсөн тухай яриа сонсогдож сонин хэвлэлд нийтлэгдсэн л дээ. Олны үг ортой гэдгийг аудитын шалгалт харуулав. Ер нь ний нуугүй хэлэхэд АСЕМ-ийн нэр далбаан дор асар их мөнгө, хөрөнгийг завших “найр”  зэрэгцсэн гэж болохоор юм. Тэр “Найр”-ын дарга нь олон орны тэргүүн нарын дунд улаан торгон дээлтэй хөшилдөж суусан ноён Ц.Элбэгдорж байсан болов уу. Тийм нэг дүр зураг нь “Түмний нэг” киноны Чимэд багшийн гэрийнхээ найран дээр ямархуу байсантай дүйж бодмоор л харагдсаан.

Шув шулуухан хэ­лэ­хэд АСЕМ-ыг санаа­чилж зо­хион бай­гуулс­наар Ц.Элбэгдорж өө­рөө Ерөнхийлөгчийн алба­наас буухаараа аль нэг олон улсын байгууллагад ажиллах буйраа засах оролдлого хийлээ гэж тойм­чид хэлж бичиж байс­ныг үнэн байх магад­лалтай гэж бодох юм.

Хардагдаж байгаа нөх­дийн их “ухаалаг” хий­сэн зүйл нь улсын төс­вөөс гаргаснаас бусад эх үүсвэрээс сан­хүү­жигдсэн орлого, түүний зарцуулалтын тооцоо, гүйцэтгэлийг нэгтгэн гаргаагүй, баримтжуулаагүй явдал. Энэ нь арга заль л юм даа.

Нөгөө талаар гэрээгээр гүйцэтгэх ажлын хяналтыг орхигдуулсан “ажлын шаардлага” нэрээр зарим үед гэрээ хийгээгүй, тендерийн журам зөрчиж бараа материалыг шууд худалдан авч байсан юм билээ. Бас АСЕМ-ыг гардан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ-ны дарга нар хамгийн их шахаа хийсэн юм гэдэг.

Хэн ч байсан улсын хөрөнгө мөнгийг бөөн бөөнөөр нь завшсан байх хардлага төрөхүйц санхүүгийн тайлан тооцоог бараа материал нийлүүлсэн компани, аж ахуйн нэгжүүд гаргасан байгаа. Энэ үндэслэлээр аудитынхан шалгалтаа хийж дүгнэлтээ гаргажээ. Ингээд шалгалтаар илэр­сэн зарим баримтыг жаа­хан задаргаатай авч үзье.

АСЕМ-д зориулсан хөрөнгө мөнгөнөөс зээ­лийг ёстой л гар татахгүй өгч. Тэр хөрөнгөнөөс зочид буудлуудад 233.4 тэрбум төгрөг зээлүүлжээ. Уг зээлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах зөвшөөрлийг Хөгжлийн банкинд олгосон байдаг.

Энэ дагуу хэд хэдэн банк үнэт цаасыг худалдаж авчээ. Бас 17 компанид дөрвөн хувийн хүүтэй мөнгийг 13-14 хувийн хүүтэйгээр гэрээ хийж олгожээ.

Тэр зээлийн мөнгө­нөөс хамгийн өндөр буюу 125 тэрбум төгрө­гийг “АСЕМ вилла” цог­цолборт зарцуулжээ.

Бас энэ зээлийн хү­рээнд томоохон хийгээд маа­паантай ажлын нэг нь “Хьюндай” компаниас 43 автобусыг захиалгын дагуу худалдан авсан явдал. Үүний хачирхалтай нь гэвэл тэдгээр автобусыг дэлхийд байхгүй өндөр үнээр авсанд байгаа юм. Үүнийг тодотговол автобус нэг бүрийг 302 сая төгрөгөөр үнэлжээ. Тус үйлдвэрээс тийм төрлийн автобусыг манай авто тээврийнхэн худалдан авахад нэг автобус 65 сая төгрөгийн үнэтэй. 400 гаруй автобусыг ердөө 38 тэрбум төгрөгөөр авсан баримт байдаг. Гэтэл АСЕМ-д зориулсан дөн­гөж 43 автобусыг 13.7 тэр­бумаар авсан гэж байна.  Лавлахад “Хьюндай”-гийн­хан сүүлийн хэдэн жил автобусныхаа үнийг нэмээгүй гэнэ.

Тэгэхээр энэ автобус авах наймааны явцад их хэмжээний мөнгийг завшсан байх магадлал байгаа юм. Нэг автобусыг жинхэнэ үнээс нь гурав дахин илүү үнээр авсан байна гээд л боддоо. Яагаад ч үнэмшил төрөх­гүй юмны нэг энэ. Тэгээд тэр тэн­гэр тулсан үнэтэй авто­бусуудыг одоо хүртэл ашиг­лаж чадаагүй, Улаан­баа­тар хотын нийтийн тээ­вэрт явуулна гэсэн яриа­тай л өдий хүрч байна. Үнэндээ ашиглая гэхээр үнэ өртгөө хэзээ ч нөхөж чадахгүй учир хэн ч авахгүй нь тодорхой юм.

Мөн БНХАУ-аас буцалтгүй тусламжаар өгсөн албан тасалгааны 5000 гаруй тавилга, тоног төхөөрөмжийг төрийн байгууллагуудад албан бусаар шилжүүлсэн. Заримыг нь  буюу 475 иж бүрдэл тавилгыг 102 сая төгрөгөөр худалдсан гэх ч тэрний төлбөрөөс зургаахан саяыг нь авсан гэдгийг аудитын газраас хийсэн эрсдэлийн шалгалтаар тогтоогджээ.

АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 70.4 сая төгрөгийг Гадаад харилцааны сайд, ажилт­нуудын гадаад томилолт болон байрны засвар зэрэг холбогдолгүй ажилд зарцуулсан байгаа юм.

Улсын төсвөөс гаргасан 20 гаруй тэрбум төгрөгийг нэгэнт л Гадаад харилцааны Сайдын багцад багтаачихсан болохоор тэгэж дураараа загнасан юм шиг.

Ингэж алдаатай, зөрчилтэй ажилласан байхад ГХ-ны сайд асан Л.Пүрэвсүрэн, дэд асан Д.Ганхуяг нарыг гадаад оронд Элчин сайдаар томилуулсан нь Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн зөв үнэлгээ юу гэвэл тийм биш. Харин ч АСЕМ-ийн үед өөртэйгөө алив талдаа “амь нэгтэй” ажилласны төлөөх шагнал мэт ойлгогдож байна.

Гаалийн мэдүүлгээр 5,8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх дуу болон орчуулгын зориулалттай тоног төхөөрөмжийг үнэ­лэх­гүйгээр нэг компанид шилжүүлэн түрээслүүлсэн нэртэй байгаа нь шалгалтаар илэрчээ. Бас аль нэг тайланхруу юманд нь хүн үнэмшимгүй тооцоо бий.

Тухайлбал АСЕМ-ийн үеэр нөгөө өндөр үнийн автобусаар 16 өдөрт үйлчлэхэд 4734 зорчигч тээвэрлэсэн гэжээ. Үүнийг нь автобусны суудлын болоод бас зочдын тоотой дүйлгэж үзэхэд ердөө 15,3 хувийн ашигтай гэж гарчээ.  Энэ нь бараг нэгдүгээр ангийн хүүхэд бодчихмоор юм байтал ийм хуудуутай тайлан бичсэн байгаа юм.

БНСУ-ын “Экспорт импорт” банктай 5.5 сая ам долларын зээлийн гэрээгээр 43 автобус нэг бүрийг 302 сая төгрөгөөр худалдаж авсан гэдэг ч бас л үнэнд нийцэмгүй юм.

Мөн АСЕМ-ийн зоч­дод өгөх бэлэг дурсгалын зардалд 981.4 сая төгрөг төлөвлөснийг хэтрүүлжээ. Нэг хүнд 6,7 сая төгрөгийн бэлэг өгсөн гэдэг нь ямар өглөгч зан байваа.

Нийслэлийн төсвөөс 2.9 тэрбум төгрөгийг хууль зөрчин гаргасан Э.Бат-Үүл ч зөвдөхгүй л болов уу. Цаашлаад АСЕМ-ийн хүрээнд гэж нэрлэгдсэн зам засварын зарим ажил Дээд хэмжээний уулзалтаас хойш хийгдсэн байдаг. Үүнийг АСЕМ-д холбогдолгүй зардал гэж аудитын шалгалт үзсэн юм билээ. Яагаад гэхээр уг ажлыг шууд гэрээгээр буюу эрх  шилжүүлж хийсэн байв.

Тэгээд АСЕМ-аас юу үлдэв гэж бодлоо. Нийслэлийн төв талбайн өмнөд хэсэгт босгосон “Тэнгэрийн өрх” нэртэй түнтгэр ногоон хөшөө л байх шив дээ. Түүнийг бүтээн босгоход 668.7 сая төгрөгийн зардал гаргасан гэх ч санхүүгийн баримт нь нэр төдий одоо уг хөшөө хаана ч бүртгэлгүй эзэнгүй нэг эд болоод байна.

“АСЕМ вилла” хотхоны байшингууд ямар замаар юм борлогдсон дуулдсан. Өөр үлдэц байна уу гэхээр хэлэх юмаар маруухан даа.

Үндэсний аудитын газ­рын шалгалтын дүг­нэл­тэд Ази, Европын Дээд хэм­жээний уулзалт-АСЕМ-ийг зохион байгуулахдаа үр дүн, ач холбогдлыг тодорхойлоогүй, гарсан өгөөжийг тооцож тайлагнаагүй, хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг холбогдох эрхийн актад тусгаагүй орхигдуулсан гэж үзжээ.

Арга ч үгүй юм даа. Том ажлын хувь заяаг атгаж байсан Үндэсний зөвлөл нь ч олигтой ажиллаагүй ердөө л гэнэт ургасан юм шиг их мөнгө хөрөнгөн дээр дураараа наргиж, дундуураа дүүргэсэн “их найр”-ын дүр зургийг Аудитын шалгалтын дүн харууллаа шүү дээ.

Хойшид хуулийнхан энэ асуудалд чин шударгаар хандах юм бол томчуулын хэрэг төвөгт орооцолддог, гадна дотны албанаас татагддаг үзэгдэл л лав үргэлжилж магадгүй нээ дээ.

Авах, завшихын ухаан гэж аюултай юм байх юм даа. Энэ цагт …
 

Ц.Жаргалсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Мөнхбат: Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн эзлэх хувь бага ч байгальд учруулж буй хохирол, хор уршиг нь их
Б.Мөнхбат: Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн эзлэх хувь бага ч байгальд учруулж буй хохирол, хор уршиг нь их
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​