Монголын Оюун Ухааны Академийн 4 эмэгтэй тамирчид БНХАУ-д зохиогдож буй 100.000$-ын шагналын сантай тэмцээнд оролцож байгаа билээ. Тэдний гаргаж буй амжилт гадаадын тамирчдыг гайхшруулж буй талаар Монголын Оюун Ухааны Академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.
"Хятад болж буй 100.000$-ын шагналын сантай тэмцээнд 320 тамирчин өрсөлдөж байна.
Манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4 тамирчин оролцож байгаа билээ.
Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд манай охидуудын гаргаж буй амжилтууд гадныхныг алмайруулж, хэвлэл мэдээллийнхэн тасралтгүй ярилцлага авч байна гэнэ дээ.
Одоогоор манай тамирчид 3 дээд амжилт шинэчилсэн төдийгүй амжилтууд нь Гиннессийн номонд бичигдэхээр болсон сайхан мэдээ дуулгалаа.
Гайхамшгаа үргэлжлүүлээд байгаарай, охид минь!
Жич: Эхний зурганд наана нь сууж буй 60-тай тамирчин бол Дэлхийн 8 удаагийн аварга, оюуны спортынхны дундаас хамгийн анхны казинод орохыг нь хориглосон хүн ба 1 цагт Герман хэлний 320 үг тогтоож, 15 минутад 150 ханз тогтоож, 7 хэлээр гайхалтай ярьдаг дэлхийн хамгийн супер санах ойтон болсон Доминик О`Брайн юм." хэмээсэн байна.
Мөн манай охидуудтай зураг авахуулах хүсэлтэй хүмүүс олон байгаа ба өөрсдөө ч хамтдаа зургаа даруулж чадахгүй байгаа охидууд маань бараг нуугдаж явж буй талаараа бичжээ.