Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3-р багийн нутаг "Хайрханы ар" хэмээх газар булш ухаж, сүйтгээд байна гэсэн нутгийн иргэдийн мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж хиргисүүр ухаж байсан гурван иргэнийг багаж хэрэгсэлтэй нь баривчлан шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тэд хиргисүүр ухахаар урдаас бэлтгэж, төлөвлөж тусгай багаж хэргэсэлтэй ирсэн байжээ.
.