Entertainment / 2018/06/15 / 2

ОХУ-ын үндэсний шигшээ Саудын Арабын багийг 5:0 харьцаагаар бут ниргэв



Станислав Черчесовоор удирдуулсан ОХУ-ын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр нээлтийн тоглолтыг Лужник цэнгэлдэх хүрээлэндээ Саудын Арабын эсрэг хийлээ.
"А" хэсэг толгойлсон тэдний хувьд "Лужник" цэнгэлдэх хүрээлэндээ эхний тоглолтондоо Саудын Арабын багийг 5:0 харьцаагаар бут ниргэн гайхалтай нэгэн ялалтын ард түмнийхээ өмнө хийв.
"Спартак" багийн тоглогч Александр Головин энэ тоглолтын баатар болсон ба тэрбээр нэг гоол хийн, хоёр дамжуулалт өгөн, нэг гоолд туслалцав.
Эхний хагас: Орос болон Саудын Арабын тоглолт эхнээсээ ширүүн хурдтай эхэллээ. Энэ үед төвийн хагас хамгаалагч А.Головин онцгой тоглон багтаа 3 ч удаа булангийн цохилт авчрав. Эхний хоёр нь бүтэлгүйтсэн ч гуравдахь нь хаалгачаас ойж, түүнийг нь Головин дамжуулсанаар Ю.Газинский амжилттай болгож эхний гоолыг орууллаа. Тоглолтыг эргүүлсэн үйл явдал 25 дахь минутад болон төвийн найруулагч А.Загоев гэмтсэнээр Денис Черышев талбайд гарч ирлээ. Эхний хагас дуусах дөхөж 43 дахь минутанд Головин торгуулийн талбайд бөмбөгөө тогтоон Зобнинд, Зобнин Черышевт бөмбөгөө өгсөн юм. "Реар Мадрид"-ын бүтээгдхүүн Денис гайхалтай ур чадвар гарган гоол оруулан багтаа том урам зориг

авчирлаа.


Хоёрдугаар хагас:Саудын Арабын шигшээ багийн тоглогчид тоглолтыг нилээн ширүүн эхэлж хэд хэдэн аюултай довтолгоо хийсэн ч тусыг эс олов. 71 дэх минутанд Оросууд солилцоо хийн Смоловыг суулган Зюбаг оруулж ирлээ. Минутын дараа л өнөөх Головины дамжуулалтаар Зюба эсрэг багийн хаалганд мөргөж гоол оруулав. Нэгэнь эрч хүчийг авсан Оросууд гайхалтай тоглосоор үндсэн цагийг дуусгалаа. Тоглолтыг гурван минут сунгасан ба 91 минутанд Зюбагийн алсын дамжуулалтыг Черышев хүлээн авч бас нэгэн гоёмсог гоол хийлээ. 94 дэх минутад А.Головин хаалттай цохилт хийн Саудын Арабын хаалганд цөм цохисоноор нээлтийн тоглолт өндөрлөв.
И.Акинфеев ахлагчтай Оросууд ОХУ нэрийн дор 4 дэх удаагаа ДАШТ-д оролцож байгаа ба дараагийн тоглолтоо Уругвайн эсрэг хийх юм. Харин хожигдол амссан Арабчууд Египетийн эсрэг тоглоно. Эхний гурван удаа хэсгээсээ шалгарч чадаагүй алдаагаа Оросууд энэ жил засах бүрэн боломжтой нь нээлтийн тоглолтоос харагдлаа.

.

Групп А

ОХУ – Саудын Араб – 5:0 (2:0)

Гоол: Газинский, 12 (1:0). Черышев, 43 (2:0). Дзюба, 71 (3:0). Черышев, 90+1 (4:0). Головин, 90+4 - штрафной (5:0).

ОХУ: Акинфеев, Мариу Фернандес, Кутепов, Игнашевич, Жирков, Самедов (Кузяев, 64), Газинский, Зобнин, Головин, Дзагоев (Черышев, 24), Смолов (Дзюба, 70).

Саудын Араб: Аль-Муайуф, Аль-Бураик, О.Хавсави, О.Хавсави, Аль-Шахрани, Аль-Давсари, Аль-Фарадж, Аль-Жассам, Отаиф (Аль-Муваллад, 64), Аль-Шехри (Бахбри, 72), Аль-Сахлави (Ассири, 85).

Шар хуудас: Головин, 88. Аль-Жассам, 90+3.

Шүүгч: ПИТАНА, Белатти, Майдана ( Аргентин).

Хажуугийн шүүгч: Иррати (Итали). Астроса (Чили), Вильяно (Аргентин), Орсато (Итали).

 Москва.  "Лужники" цэнгэлдэх хүрээлэн 78011 хүн



  • Даваад · [202.70.33.242] · 2018/06/15

    ах мах гээд бүү дольд Харин бид тэднээс ах шүү тэднийг модноосоо буугаагүй байхад өвөг дээдэс минь улс байгуулаад явж бсан шүү


  • davaa · [202.131.243.190] · 2018/06/15

    gaihaltai yalalt.uragshaa ah naraa.