Улстөр / 2018/06/15 / 20

У.Хүрэлсүх Н.Энхбаяраас айсан уу?



Зальтай, залхай улс төрчид залуу хүний алдаан дээр зай завсаргүй ажилласаар Хэнтийд нөхөн сонгууль зарлуулах болгов.Тэд өөрсдөө авгай хүүхэнтэй ороцолдож үзээгүй гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй нь мэдээж. Д.Гантулгаас ялгаатай нь муу санааны үүр болсон учир муухай ул мөрөө үлдээдэггүй тул баригддаггүй байхгүй юу. Нийгэм даяаар тархаад байгаа хочтой холбон хэлэхэд “бандаашаа өмсчихөөд л “ юү ч болоогүй юм шиг гараад явчихдаг байж. Иймэрхүү л дүр зураг бууж байна.

Хэнтийн сонгуулийн сургаар улс төрд хөдөлгөөн гараад удсан. Үхсэн буур амилж, амьд атнууд арзагналдав. Н. Энхбаяр үзнэ гэв. У. Хүрэлсүх үгүй гэв. Засаг барьж байгаа том намын дарга том л байдаг. Намаа ч өөрийгөө ч хүчтэй, нэр хүндтэй байгаа гэдгээ боломж олдвол нотлон харуулж байх үүрэгтэй. Өөрөөр хэлвэл ачааны хүндийг өөр дээрээ үүрч байх учиртай. Гэтэл хэвлэлийн мэдээнээс үзвэл МАН-ын дарга, Ерөнхий сайд маань дээрх үнэнээс займарч зугтаасан бололтой. Намынхан нь та нутагтаа үз, ялалт авчирч намын нэр хүнд өндөр байгаа гэдгийг нотол гэсэн юм байх. Харин Хүрэлсүх надад давхар дээл хангалттай байхад би өрсөлдөөд яахав гэж тэс хөндлөн юм хэлсэн гэнэ. Уул нь намыхан нь та даараад байгаа учир дээлээ давхарла гэсэн утгаар  хэлсэнгүй. Нэг суудлаар дутсандаа ч тэр биш. Хамгийн гол нь намын нэр хүнд унах болоод байгаа учир энэ сонгуульд манай нам заавал ялах ёстой. Манай намын хамгийн нэр хүндтэй хүн бол та. Тийм учир намын дарга та өрсалдөж ялалт байгуул гэсэн утгаар хэлж гэдэг нь хэнд ч тодорхой.

Үнэхээр хүчтэй улс төрчид нөхөн сонгуульд ялалт байгуулсаар ирсэн жишиг тогтсон гэхэд болно. Н.Энхбаяр Завханы нөхөн сонгуульд. М.Энхболд Баянголын нөхөн сонгуульд ялалт байгуулж намынхаа аминд орж байлаа.Өөр жишээнүүд ч байгаа. Монголын сонгуульд нутгархах үзэл маш хүчтэй нөлөөлж,ялалтын хувь заяаг шийддэг.Энэ утгаараа бол Н. Энхбаяр, Н. Энхболд нар “хүний нутагт” хүч түрэн ялж чадаж байжээ.

Гэтэл У.Хүрэлсүх яагаад нутагтаа өрсөлдөхөөс татгалзав аа? МАН-ын хамгийн нэр хүндтэй хүчтэй улс төрч гээд намын дарга, ерөнхий сайд болсон хүн шүү дээ. Хамгийн хүчтэй зоригтой нь айгаад байвал МАН-аас хэн өрсөлдөх юм бол Нэг шатрын хүү юү? Олон нийтийн таамаглаж байгаагаар үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгчээр олон жил доор нь байсан урдныхаа дарга  Н.Энхбаяраас айв уу?

                                                                                                                                

Нийгмийн нэг хэсгийн санаа бодлын илэрхийлэл гэж хүндэтгэн үзээд жирийн иргэн миний бичсэн энэхүү нийтлэлийг сайтдаа нийтэлж өгөхийг хүсье.

 

 

Хүндэтгэсэн Ж.Энхболд



  • Зочин · [139.5.219.197] · 2018/06/22

    bitgii hutcaa enhbayrtai bayrgvi ushuu avahl bolno . elbegdorjoo sanjiin bayraa ulsaan zarchihaad zvgeer ungurnu gej bhgvi shvv ta nar


  • Иргэн. · [66.181.167.75] · 2018/06/22

    Юунаас нь айхавдээ???... Гэхдээ МАН-ыг ганц баллаж байнадаа Энэ ХҮрэлсүх???...


  • Батаа · [66.181.183.234] · 2018/06/20

    Энхбаяртай боловсрол мэдлэг туршилгаар өрсөлдөх хүн ховор шүү дээ. Харин хоёр намынхан гүтгэж доромжилж ,нэр төрийг нь олон жил гутааж доромжилсоныхоо хариуцлагыг хүлээж өрсөлдөгчгүйгээр гаргаж өгсөн нь дээр . Эсвэл Энхбаяр үнэн байдлыг хэлээд ойлгуулахад л гарах байлгүй дээ. Коммунист арга барилаасаа салаагүй МАНАН энэ удаа хэрэггүй бол уу. гэж дээд тэнгэр хэлээд байгаа шүү


  • zochin · [202.179.31.43] · 2018/06/18

    door humuus mash zuw unen heljee enhbayar ganbaatar nar mongoliin al ch toirogt neree dewshuulsen ch saadgyi garna ard irgediin songolt nam bish hun bolson shuude


  • Зочин · [202.70.41.102] · 2018/06/18

    Айх юу байхав гарахгүй юм чинь нутгийн дүү Гантулгыг АН -тай нийлж жийсэн шүү энэ бол нүдэн дээр болсон бодит үнэн


  • Зочин · [64.119.26.85] · 2018/06/18

    hvrelsvhee 33 ,31 bolloo suudal ami nasnaas chini ilvv heregtei medehiin deedeer medej bgaa shvv de


  • Зочин · [112.72.14.160] · 2018/06/18

    yun aix xarin ch ewtei baigaan bishvv


  • Зочин · [64.119.24.200] · 2018/06/17

    uhsen olon buleg bolj huvaagdaj ulsaa shulahuu tsoonh bayjdag kapitalist niigem chin neg hunii deglemtei ijil


  • Ганаа · [150.129.142.250] · 2018/06/17

    Ж.Энхболд оо тийм биш ээ.Чи "Хүрэлсүх Хэнтйид үзэхүй гэнэ, айж байна ч гэх шиг" гэж баалаад байх шиг. Үгүй шүү. Хүрэлсүх чамаас арай цаана давуулж сэтгэсэн байвал чи яах вэ? Нийгмийн нөхцөл байдлаа томоор нь хараач дээ жижигг ээ.


  • Ганаа · [150.129.142.250] · 2018/06/17

    Энхбаяр Хэнтийгээс сонгогдох ёстой. Ер нь Энхбаярт зарим нэг шалихгүй дутагдал байгаач гэсэн түүнийг сонгох ёстой. Энэ бол өнөөгийн нийгмийн захиалга. Хүрэлсүх ч тийм бодлого тээж явж магадгүй. Яагаад гэвэл төрийн толгойд бугшсан МАНАН-ын хулгайчуудыг цэвэрлэхэд хүч дутаж байгаа. Энхбаяр УИХ-д орж ирвэл МАН, АН гэхгүйгээр үзэлцэх болно. Энэ нь эх орон ард түмэнд маань ашигтай. Зарим хулгайчууд "Энхбаяр гарвал өшөө авна болохгүй" гэх. Битгий хуцацгаа. Та нар өшөө авхуулахгүй гээд МАНАН-тайгаа зууралдаад, улам ядуураад сууж байх санаатай юм уу? Үгүй шүү. Эх орноо, Монгол төрөө арьсаа бодож язратлаа таргалсан, Англи, Америкийн гар хөл болсон хулгайчууд, дотоодын Нямтайшир мэтийн хулгайчуудын гар хөлөөс салгах ёстой.


  • Зочин · [112.72.14.160] · 2018/06/17

    ene 2 nam ch yaaxuu oilgomjtoi bolson ene dotor xeden saixan shudraga zaluus baigaa shvv enxbayr shig xvn ch xoworxon baixaa


  • zochin · [150.129.140.181] · 2018/06/17

    ok


  • zochin · [150.129.140.181] · 2018/06/17

    ard tumnii itgeliig hudlaa yarij 65 suudal avchaad odoo songuulit jil taldaa orj baihad MAN yuu hiisiin be iim baihad hen MAN AN-iig songodgiin be eeljlen 28 jil zasag barilaa odoo bolij uzii


  • зочин · [150.129.140.181] · 2018/06/17

    Х.Энхбаяр, С.Ганбаатар аль нь ч хаанаас ч гарна


  • zochin · [150.129.140.181] · 2018/06/17

    odoo 3 dahi huchin MAHN-s=iig ard tumen songono MANAN hereggui e 28 jil itgelee boli


  • АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ · [202.179.31.28] · 2018/06/17

    Н.ЭНХБАЯРЫГ 21 АЙМГИЙН АЛЬ Ч ТОЙРОГ ШУУД ДЭМЖИНЭ.АРД ТҮМЭН МАН,АН-ААС ЗАЛХАЖ ГҮЙЦЛЭЭ.28 ЖИЛ АРД ТҮМНИЙГ ХУУРСАН.ХАНАЛАА,ЦАДЛАА,ХУУРТАГДЛАА,ДАЛААРАА ЦЭВЭР ТАВИУЛЛАА ОДОО БОЛСОН.ЮМАНД ХЭМЖЭЭ ДОМЖОО ГЭЖ БИЙ.


  • Зочин · [103.57.93.208] · 2018/06/16

    Хэнтийд бие даагч нэр дэвшвэл баталгаатай ялна...ард түмэн МАНАНгаас залхаж ядарч байна


  • uyach · [66.181.188.80] · 2018/06/15

    mongol ulsiin 3 daxi erunxiilugch nambariin enxbayr guai mongol ulsiin 21 aimagiin xaanaas ni ch garna, uchir ni ter xun odoonii ene ex oronoo xudalddag xog nobshnuudtai zuirlexeergui ex oronch mun mash uxaalag xun yum shuu dee,,,,,,,,,,


  • Зочин · [66.181.187.250] · 2018/06/15

    энэ 112.72 зөв бичжээ


  • Дараагийн женкогийн нүүдэл нь хүрэлсүх . Ингээд МАН туг тахиулах цаг нь удахгүй болох сонгуулиар гарах гэж байна . Хэ хэ?. Хүрэлсүх женкогийн хонгилоор орсон удахгүй нам ч үгүй бөлдөгдүүлэхээр боллоодоо ?