Улстөр / 2018/06/15 / 16

Д.Амарбаясгалан: Монгол Ардын Нам МАНАН-гаас салах цаг болсон



Хагас жилийн өмнө хуралдсан Монгол Ардын Намын XXVIII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн Хяналтын Ерөнхий Хорооны нэгдсэн сургалт энэ сарын 14-16-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж байна. Сургалтад аймаг, нийслэлийн Монгол Ардын Намын хороодын дарга, гишүүдээс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцож буй юм. Тэд хамтдаа намын дүрэм, ёс зүйн журмын хэрэгжилтэд тавих хяналтын ажлыг боловсронгуй болгох, цахим технологийг намын ажилд нэвтрүүлж, үр нөлөөг сайжруулах асуудлаар сургалт явуулж, санал бодлоо солилцож байна.

Тус сургалтад оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож үг хэллээ. Тэрбээр “Монгол Ардын Нам улсынхаа хамгийн том улс төрийн нам болохын хувьд цаг үе, нийгмийн шаардлагыг нэн түрүүнд мэдэрч, өөрчлөлт, шинэчлэлд бусад намаа манлайлан оролцдог, хяналт, хариуцлагын тэргүүлэх бодлоготой нам байх ёстой. Намын хяналт хариуцлагыг бүх шатанд хэрэгжүүлж, албан тушаал ёс зүйн зөрчил гаргасан улстөрч, намын гишүүн, албан тушаалтнуудыг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх, төрийн албан тушаалд томилох, дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг чандлан мөрдөх болно” гэж онцоллоо. Мөн тэрбээр “Та бид хамтдаа энэ нийгмийн сайн сайхны төлөө, хурдтай шуурхай, шударга, өндөр хариуцлагатай ажиллах шаардлага байна. Нэг үгээр хэлбэл Монгол Ардын Нам МАНАН-гаас салах цаг болсон” хэмээсэн юм.

Сургалтын эхэнд намын Хяналтын Ерөнхий Хороо /ХЕХ/-ны дарга Д.Батбаатар, Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Т.Баасанцогт нар хяналтын байгууллагын ойрын зорилт, гишүүдийн ёс зүйн байдалд тавих хяналтын ажилд анхаарах зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Тодруулбал, “Монгол Ардын Нам XXVIII Их хурлаараа гишүүдийн сахилга хариуцлагыг бүх шатанд дээшлүүлэхийг уриалга болгон энэ хүрээнд хэд хэдэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүний нэг нь намын Хяналтын хорооны дэргэд Ёс зүйн хороо байгуулан ажиллаж буй явдал. Цаашид гишүүд дэмжигчдээс ихээр шүүмжилж байгаа намын эрх ашигт хохирол учруулдаг ах дүү, танил тал, жалга довны болон сонирхлын явцуу бүлэглэл үүсч ажилд сөргөөр нөлөөлдөг явдлыг таслан зогсоож намын ажлыг бэхжүүлэн чадавхжуулахын тулд намын сонгуультнуудыг ёс зүйн хувьд эрүүлжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч ажиллана” гэдгийг дуулгалаа. Мөн  “Монгол Ардын Нам санах ойтой. Санах ойн Хяналтын хорооноос эхлээд намын жирийн гишүүд дэмжигч бүрт байдаг гэдгийн намаас өндөр албан тушаалд томилогдсон албан тушаалтан, улс төрчдөд бид сануулж байх ёстой “гэдгийг ХЕХ-ны дарга Д.Батбаатар нээлтийн үгэндээ онцолсон юм

.

 



  • Зочин · [64.119.25.120] · 2018/06/28

    МАНг үндсээр нь устгаж хөрөнгийг нь хураан авч байж Монгол цэвэршинэ


  • Зочин · [122.201.22.152] · 2018/06/21

    МАН өөрөө МАНАН шүү дээ


  • Иргэн. · [66.181.167.75] · 2018/06/20

    Одоо МАН-ын шинэчлэл Амарбаясгалангаас салж улам гүнзгийрэх хэрэгтэйшдээ???... Энэ нэг новш мангуу мал одоо больж байж нам шинэчлэгдэнээ???...


  • зочин · [112.72.14.95] · 2018/06/18

    Монгол Ардын Нам МАНАН-гаас салах цаг болсон” гэдэг бол М.Энхболдоос салах цаг болсон гэсэн үг байхаа.


  • МАН-ын гишүүн,дэмжигч · [103.14.36.6] · 2018/06/18

    МАН-ын 28-р Их хурлынхаа САХИЛГА,ХАРИУЦЛАГА -г бүх шатанд дээшлүүлэх уриа лоозонгоо битгий мартчихаарай.Хүрэлсүхийн Засгийн сайд нар арай дураараа дургих явдал газар авч байна шүү.Яамдуудын сэлгээг харахад НУТГАРХАХ явдал газар авлаа. Юун салбараа мэдэх нь байтгуай амьтад ТӨРИЙН нарийн ,газрын даргаар ирж байна.Ингээд байвал 2020 онд ЧАД хийнэ шүү


  • Б.Мижид · [64.119.23.212] · 2018/06/17

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хүн хэлэх үгээ хүртэл зөв олж томъёолдог байх хэрэгтэй.МАН бүхэлдээ АН-тай манан болсон юм шиг утгагүй зүйл битгий ярь.МАН-ын удирдлагад байгаа,байсан зарим нэг этгээд өөрсдийн явцуу ашиг сонирхолоо гүйцэлдүүлж,хэрэг төвөгт орохгүй байхын тулд /жишээ нь Арвин,Батаа/ нэг намаас нөгөөд гулгаж орох,аль нь их эрх мэдэлтэй байгааг харгалзан нийлж нэгдэх,бие биеээ хамгаалах үйл ажиллагаа явуулж ирсэн.Эдгээрийн дотор хайшаа ч хамаагүй хэлбийж,тогтсон үзэл баримтлалгүй явж байдаг Лүндээжанцан ,Гончигдорж мэтийн хүмүүс ч олон буй.100-н жилийн түүхтэй МАН гишүүнчлэлтэй мөртлөө,тэдэнд тавьдаг шалгуургүй,дэмжигчдийн нам болж хувирсан.Энэ дэмжигчид нь бүх намд байгаа бөгөөд тэдгээрийн дотроос аль их мөнгөтэй,намаа хандив нэрээр мөнгөөр тэтгэж, 5-н тэрбумын сунгаанд түрүүлж,төрийн сэнтийд залардагийн жишээ нь Х.Баттулга шүү дээ.Монголд улс төрийн нам гэж юу байдаг,ямар эрх үүрэгтэй,юу хийх ёстойг Морис Дюверже-гийн онолтой харьцуулан бодож боловсруулсан эрдэмтэн,улс төрчид өнөөдөр алга.Их төөрөгдөлд яваа боловч У.Хүрэлсүх анх удаа намын гишүүдийн хариуцлага,ёс зүйн шалгуурын тухай дэвшүүлэн тавьсан нь өөрийгөө улс төрч, судлаач,эрдэмтэн гэж зарладаг,улс төрийн амьдралыг зөвхөн эрх зүйн шинжлэх ухаан мэтээр ойлгодог Лүндэндорж,Лүндээжанцан,их,дээд сургуулийн олон эрдэмтэн,багш нараас түрүүлж сэтгэж ажил хэрэг болгож буйд баяр хүргэх ёстой.Намын гишүүнд тавьдаг шалгуурыг өөрлөгдөн буй нөхцөл байдалд тохируулан сэргээн тогтоож намыг цэгцлээгүй цагт монголын төртэй ,Үндсэн хуультай ноцолдоод үр дүнд хүрэхгүй төөрөлдсөөр байх болно.20 гаруй жил улс төрийг Үндсэн хууль мэтээр ойлгож 7-н дордуулсан өөрчлөлт оруулж,дахин үй түмэн өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа нь тэнэг гэхэд дэндсэн зүйл.Амьтай,бүх зүйлийн бурууг үүрэх ёстой улс төрчид нь хувьсаж өөрчлөгдсөн зүйлгүй,амьгүй Үндсэн хууль буруутай болж тэдний балгийг үүрч байгаа нь ухаантай,мэдлэгтэй хүмүүсийн хийх ажил мөн үү ? Санамсаргүй өөрчлөлт улс төрийн хувьсалд илүү зохицсон үр дүн авч ирдэг юм шүү.


  • Зочин · [182.160.2.25] · 2018/06/17

    МАН, АН хоёр Монголыг сүйрүүлж байгаа бүлэглэлүүд учир тарааж ямарваа үйлдлийг нь зогсоох хэрэгтэй.


  • Зочин · [182.160.2.25] · 2018/06/17

    МАН ч АН ч хэдхэн луйварчин, урваачдийн бүлэг л болсон шүү дээ. Намын гишүүд гээд байгаа хүмүүсийн ихэнх нь тэдний угаадсыг горьдсон амьтад байгаа даа. Тийм биш бол тэр удирддаг малнуудынхаа хийж буй хэргийг аль хэдийн дарах байсан. Одоо ингэж дуугарч байгаа намын гишүүн гэж байна уу?


  • zochln · [103.229.121.25] · 2018/06/17

    uuruu enhiin tagtaa aan


  • Буруу,Цолмон · [103.10.23.71] · 2018/06/17

    МАНАН,гэж,Монгол,төрийн,нуруунд,зайдалсан,МАН,ба,АНийн,толгойд заларсан,Хулгай,луйвараар,баяжсан,Гадаадын,луйварчин,нарын,уяны,нохой болсон,эрх,мэдэл,бүхий,бүлэглэлийг,хэлээд,байгаа,юм С,Баяр,Ц,Элбэгдорож,С,Баярцогт,тэргүүтэй,30гаруу,гэр,бүл,Тэдний,бөхсийг долоогч,Нам,нэрээр,албан,тушаал,авах,идэхийг,бодогсодын,бүхэл бүтэн,том,бүлэглэлийг,тэд,Монголын,нийгэмд,би,болгож,түүнийхээ,хүчээр ээлжлэн,дахин,дахин,сонгогож,төрийн,эрх,мэдэлд,МАНАН, өнөөг,хүртэл,20,гаруу,жил,байсаар,байна Ард,түмэн,одоо,,үүнийг,ухаарах,хэрэгтэй,юм,даа


  • Буруу,Цолмон · [103.10.23.71] · 2018/06/17

    МАНАН,гэж,Монгол,төрийн,нуруун,зайдалсан,МАН,ба,АНийн,толгойд заларсан,Хулгай,луйвараар,баяжсан,Гадаадын,луйварчин,нарын,уяны,нохой болсон,эрх,мэдэл,бүхий,бүлэглэлийг,хэлээд,байгаа,юм С,Баяр,Ц,Элбэгдорож,С,Баярцогт,тэргүүтэй,30гаруу,гэр,бүл,Тэдний,бөхсийг долоогч,Нам,нэрээр,албан,тушаал,авах,идэхийг,бодогсодийн,бүхэл бүтэн,том,бүлэглэлийг,тэд,Монголын,нийгэмд,би,болгож,түүнийхээ,хүчээр ээлжлэн,дахин,дахин,сонгогож,төрийн,эрх,мэдэлд,байсаар,байна Ард,түмэн,одоо,,үүнийг,ухаарах,хэрэгтэй,юм,даа


  • Зочин · [103.10.23.71] · 2018/06/17

    МАНАНгаас,холдно,гэвэрЛуухаан,Энхболдоосоо,сал


  • АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ · [202.179.31.28] · 2018/06/17

    2020 ОНД ТЭРТЭЭ ТЭРГҮЙ МАН,АН-ЫГ АРЧИХ ЦАГ ОЙРТЛОО. САНАА ЗОВЖ ХУДЛАА ЧАЧИХ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ.УЧИР НЬ ГЭВЭЭС МАНАН ГЭДЭГ ЧИНЬ МАН,АН-ААС ТӨРД ЭРХ БАРЬЖ БУЙ ЛУЙВАРЧИД.ЧИ ТИЙМ ЗОРИГТОЙ БОЛ ЭРДЭНЭТИЙН 49%,АСЕМ-ИЙН МӨНГӨ УГААСАН ХЭРЭГ,ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ХӨНДӨӨД ЯРИХГҮЙ ЯАВ.


  • Зочин · [182.160.2.239] · 2018/06/16

    МАН - ыг ч, АН - ыг ч хориглож, өгсөн зөвшөөрлөө хурааж аваад хоосон чалчдаг амыг нь хаах хэрэгтэй.


  • Амарбаясгалан · [202.9.41.58] · 2018/06/16

    Манан бүлэглэлийн цүнх баригч бөгс цавь долоогчдын гол төлөөлөгчин би өөрөө байна одоо болилоо гээд хэлчихсэн бол үнэнд ойртох байсан юм.


  • Лонжид · [103.212.117.213] · 2018/06/16

    МАНАН гэж ямар учиртай үг вэ?Үндсэн хуулиас аваад бүх эрхийн актанд ийм нэр тотьёо алга,гэтэл ийм том хурал дээр ийм том намын удирдах дарга хүн МАНАН-гаас салах цаг болсон гэж юу яриад байнаа,МАН хэдийд юутай нөхцсөн,нийлсэн наалдсан хэрэг вэ?намын дүрмэнд бхйхгүй ийм хачин юм ярих хэрэг байна уу?ийм аюултай юмтай манай нам нийлсэн нөхцсөн юм бол урд нь энэ дарга юу хийж байсан хэрэг вэ?ингэж ярих юм бол тэр МАНАН гэдэгтэй нийлүүлсэн наалдуулсан хүнтэй ч хариуцлага ярих хэрэгтэй биш үү?