Entertainment / 2018/06/18 / 2

Дэлхийн 4 удаагийн аварга Германыг 0:1-ээр хожсон Мексикчүүд энэ ДАШТ-ий гол сенсаацыг эхлүүллээ



ДАШТ тавдахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр аваргаа хамгаалан тоглож буй Германчууд Мексик улсын шигээ багтай эхний тоглолтоо хийлээ. Тэд Дэлхийн аваргад гурвантаа учраа таарахад Герман гурав хожсон бөгөөд нийт 10 удаа учраа таарахад 5 хожин, 5 тэнцсэн сүрдэм үзүүлэлттэй байлаа. 

Гэьэл өнөөдөр бүх зүйл эсрэгээр эргэн Мексик 1-0 харьцаагаар хожив. Мексикчүүд эхний минутаас эхлээд аюул тарьж эхэлсэн бөгөөд эхний минутад гоол хийх дөхөв. Тэдний сөрөг довтолгоо тун аюултай байсан ба өөрсдийнхөө задгай бужигнуулсан хэмнэлээр тоглож Германы нягт тоглолтыг сарниулсан юм.

Талбайн шүүгч ширүүн байсан бол Германы хамгаалагч нар шар хуудсаар олон удаа шагнуулахаар байлаа. Мексикт ТОП зэрэглэлийн супер довтлогч байсан бол тооны харьцаа бүүр ч хол байхаар байлаа. Эхний хагасын 36 дахь минутад Чичиритогийн дамжуулалтаар залуу тоглогч Лосано М.Өзилийг ганцхан хуураад л гоол хийчив. Ер тоглолтын эхнээс авахуулаад Нойерын бэлтгэлийг ямар байгааг Мексикчүүд олон удаа шалгалаа. Хоёрдугаар хагаст Германчууд нилээн тайван тоглож олон довтолгоо хийж эхэлсэн хаалгач Очоа найдвартай байсан. Германчуудын цохисон бөмбөг нэг бол Очоаг чиглээд, нэг бол хаалганы гадуур чиглээд байсан юм. 

Тоглолтын төгсгөлд булангийн цохилт хийхээр болоход хаалгач Нойер нь хүртэл ирээд ч Германчууд амжилт олсонгүй. Ингээд шүүгчийн шүгэл дуугарсанаар Дэлхийн аварга Германчууд эхний тоглолтоо хожигдолоор эхлүүлэв.

 



  • Зочин · [62.2.190.130] · 2018/06/18

    germanuud suga... meksik delhiin avraga boloosoi


  • зочин · [103.26.195.23] · 2018/06/18

    Амжилт бол үнэнч бэлтгэл багийн хамт олны эв нэгдэл учираас мексикчүүдэд баяр хүргэж амжилт хүсье