Х.Баделхан: Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах боломж байна


Борлуулалт муу байгаа орон сууцнуудыг төр худалдан авч төрийн албан хаагчдад урьдчилгаагүй, хүүгүй зээлээр олгох асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж эхэлжээ. Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделханаас тодрууллаа.

-Борлуулагдаагүй байгаа орон сууцнуудыг Засгийн газраас төрийн албан хаагчдад хүүгүй, урьдчилгаагүй өгнө гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодит мэдээлэл вэ? 

-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар төрийн албан хаагчдыг орон сууцжуулах боломж байна. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох үүргийг төр хүлээдэг. Энэ хүрээнд улсын хэмжээнд байгаа төрийн албан хаагчдын орон сууцны хангалтын судалгааг хийсэн. Судалгааны дүнгээр улсын хэмжээнд 192 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Нийт төрийн албан хаагчийн тавны нэг нь буюу 60 орчим мянга нь л дэд бүтцэд холбогдсон орон сууцтай байдаг юм байна. Өнөөдрийн байдлаар орон сууц хүссэн төрийн албан хаагч 56 мянга байна. Тиймээс бэлэн байгаа орон сууцыг төрийн албан хаагчдад олгох боломж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Харин хэрхэн олгох, хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдгийг Сангийн яамтай ярьж байгаад шийднэ. Өнөөдрийн байдлаар бол манай улсын эдийн засгийн байдал маш хүнд байгаа. Төсвийн орлогын 50 хувийг өр, зээлэнд өгч байна. Энэ нөхцөлд төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох ямар боломж байна вэ гэдгийг бид судалж байгаа. Хуваарилалтыг нь гаргасан. Одоо хөрөнгийн эх үүсвэр л гол асуудал болж байгаа.

-Эхний төлөвлөгөөгөөр хөрөнгийг хаанаас босгоно гэж үзэж байгаа вэ?

-Төрийн албан хаагчдын амьдрал хүнд байгаа. Эмч, сувилагч, багш нарт сарын цалингаас өөр орлого байхгүй. Тиймээс хуулийн дагуу 45 хувь хүртэл төлбөр тооцоо хийж болно. Тэрүүгээрээ нэг удаа өгөх боломж байна уу гэж судалж байгаа. Хамгийн гол нь хөрөнгийн эх үүсвэрийг шийдээд Засаг шийдвэр гаргавал энэ санаа ажил хэрэг болгох боломжтой хувилбар гэж үзэж байгаа.

-Улсын хэмжээнд борлуулагдаагүй хэчнээн орон сууц байгаа вэ?

-УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард улсын хэмжээнд баригдаж байгаа орон сууц, борлуулагдаагүй байгаа орон сууцны тоог гаргаж, борлуулах арга хэмжээ авах тогтоол гаргасан. Үүний дараа УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Тодруулбал, тавдугаар сардаа багтаж борлуулагдаагүй орон сууцны судалгааг гаргах гэсэн тогтоол юм. Энэ дагуу Барилга хот байгуулалтын яам судалгаа хийж, улсын хэмжээнд баригдаж байгаа 72 мянган орон сууцны тоог гаргасан. Үүнээс Улаанбаатар хотод 59 мянга нь, орон нутагт 12 мянган айлын орон сууц баригдаж байгаа гэсэн дүн гарсан. Энэ бол ойрын хугацаанд

ашиглалтад орох барилгын тоо юм. Харин 6390 айлын орон сууц борлуулагдаагүй байна. Үүний 5822 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 568 айлын орон сууц нь байна. Тиймээс Улаанбаатар хотод байгаа борлуулагдаагүй орон сууцнуудыг энгийн, бизнесийн зориулалттай стандарт гэж ангилсан. Үүнээс хамгийн хямд нь 1 мк нь 1.6 сая төгрөгний өртөгтэй 2118 орон сууц байна. Энэ орон сууцнуудыг эргэлтэд оруулъя гэж ярьж байна. 

Б.Анир 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • IRGEN NUGUU8 huvi engiin ard tumend bur luul · [202.9.42.7] · 2018/07/01


  • Яравгар өвгөн · [66.181.160.119] · 2018/06/26

    Төрийн албан хаагчдаа орон сууцаа олгож байгаад сонгуульдаа нэр дэвших тактик биш үү дээ.


  • Зочин · [202.179.30.194] · 2018/06/26

    Монголд цахим гэмт хэрэг хариуцсан газар байдаг юм болов уу Одоо комент болгоны доор 1-2%ийн хүүтэй мөнгө зээлнэ гэсэн гүүгл орчуулгатай юмнууд хөврөх боллоо. Хүмүүс зальдуулж бгаа учраас л ийм юм нэмэгдээд бгаа даа


  • Зочин · [103.14.36.6] · 2018/06/25

    Энэ тэнэг өвгөн өөрийнхээ компаний юмыг төрд шаханээ


  • albaker · [93.65.89.201] · 2018/06/25

    Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан, тэр бүх дэлхийн дэвшилийн талаар бидэнд анхааруулсан. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд үүнийг бүгдийг хийж, бид хүлээн авсан зээлээ авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн, Тимоти, Мариа 2018 оны 6-р сарын 24-ний өдөр ТТГ-ын Колумби хотноо батлав


  • Батаа · [66.181.191.159] · 2018/06/24

    Юу ч хийдэггүй тодорхой ажилгүй тэтгэвэрийн хөгшид шиг амьдарч байгаа төрийн албан хаагчдаас илүү улсаас юу ч авдаггүй хувийн хэвшлийнхийг илүү анхаарах нь шудрага байдалд нийцнэ. Нүдгүй төр сохор шийдвэр гаргадаг