Нийгэм / 2017/12/07 / 2

СХЗГ-ЫН ДАРГА Г.ГАНТӨМӨРИЙГ ШАЛГАЖ БАЙНА



Авлигатай тэмцэх газар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр  Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг хоёр албан тушаалтных нь хамтаар шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна.

Түүний талаар гомдол мэдээлэл өнгөрсөн арваннэгдүгээр сард АТГ-т ирсэн байна. Тодруулбал, Г.Гантөмөр даргыг төсвийн болон олон улсын төслийн мөнгөөр стандарттай холбоотой хоёр төрлийн ном хэвлүүлдэг бөгөөд албан байгууллагуудад 200 мянган төгрөгөөр хүчээр шахаж хувьдаа ашиг олдог тухай байжээ.

Стандарчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр үүнийг эрс үгүйсгэжээ. Тэрбээр “Хариуцлага алдсан хүнийг ажлаас чөлөөлсөн. Гэтэл ажлаас халагдсаныхаа дараа АТГ-т үндэслэлгүй гомдол гаргасан. Бид түүнийг эргүүлээд хуулийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан” хэмээсэн байна.

Эх сурвалж: Medee.mn 



  • Зочин · [103.14.36.6] · 2017/12/08

    АТГ ээлжит шалгалтаар төрийн албаны авилгын хэрэг илрээд л байдаг .Тэгсхийгээд л нам болдогоороо болно биз дээ.ХААЯ БОАЖЯ ны дарга нарын хэрэг тэгсхийгээд л өнгөрч байна. Нөгөө авилга авсан МЭ даргын нөхдүүд төрийн хариуцлагатай ажлыг пармаалдаад л явж байна шүү дээ. Нийгэмд нэг иймэрхүү л байдаг гэсэн ойлголттой л байгаа.


  • Зочин · [203.91.118.180] · 2017/12/08

    Ene hun ih zob bodoltoi, eldeb yanziin olob, dolob gesen yumgui hvn shig l bsan da. Bi 7-8 jiliin omno neg ajil hoocoldood ta ingeech gej busad humuus bol uhen hatan hoocoldood guigaad bdag sanal tabihad minii /ulsiin ajil/ -g shiidej ugood hereggui biz de gesen l ym da.