fbpx Ч.ДАВААБАЯР: БАЯЛАГ БҮТЭЭГЧИД, ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙНХЭЭ САНАЛЫГ ХАМГААЛАН ТЭМЦСЭЭР БАЙХ БОЛНО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 13 секунд

Ч.ДАВААБАЯР: БАЯЛАГ БҮТЭЭГЧИД, ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙНХЭЭ САНАЛЫГ ХАМГААЛАН ТЭМЦСЭЭР БАЙХ БОЛНО

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Үндэсний хөгжлийн газартай хамтран “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалтыг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газар, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Японы  Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар, Германы хамтын ажиллагаа / GIZ /, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын бизнесийн зөвлөл, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн төлөөллүүд оролцлоо.

Энэ үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяртай ярилцлаа.

-Монголын эдийн засгийг бүтээж буй иргэд, баялаг бүтээгчид хөтөлж байдаг. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос бизнес эрхлэгчдийг дэмжсэн ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Манай баялаг бүтээгчдийг дэмжих холбоо гишүүддээ үйлчилдэг. Улаанбаатар хот, 21 аймагт салбар хороо байгуулан гишүүдээ дэмжиж ажиллаж байгаа.Мэргэжлийн холбоод үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж энэ салбарын хөгжилд гар бие оролцохгүй бол, мэргэжлийн бус байгууллагууд бидний өмнөөс оролцож асуудлыг шийдээд байгаад нь шүүмжлэлтэй хандаж байгаа. Олон улсын жишигт жижиг дунд үйлдвэрлэлийг санхүүгийн болон санхүүгийн бус хэлбэрээр дэмжих бодлого байдаг. Өнөөдөр манай улсад зээл олгож буюу санхүүгийн бодлогоор дэмжиж байгаа.

-Баялаг бүтээгчдэд зориулагдсан зээл эзэддээ хүрч чадаж байна уу? Зээлээрээ ажлын байр нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд хангалттай хүрэлцээтэй байдаг уу?

-Манай улсад 20 гаруй тусгай сан ажиллаж байна. Төслийг хэрхэн шалгаруулж олгох ерөнхий журам нь байгаа ч төгс биш. Төрийн болон ТББ, эрдэмтэн судлаачдыг дутуу хамруулж байна. Эргээд хяналт нь сул, мөн л ил  тод биш. Жишээ нь ЖДҮДС-ийн дэмжих зээлийг 5-7 хүний бүрэлдэхүүнтэй хороо шалгаруулдаг. Журмаараа тус бүр нэг, нэг ТББ орж шийдвэр гаргахад оролцох ёстой байдаг. Гэтэл яг ямар нэртэй ТББ биднийг төлөөлж байгаа, мөн яаж түүнийг сонгосон нь тодорхойгүй. Энэ мэдээлэл мөн л хаалттай. Тэгэхээр шийдвэр гаргахад зовлон жаргалаа мэддэг ЖДҮ ийн төлөөлөл байна гэж үзэхэд хэцүү. Зээлээ авлаа гэж үзэхэд тэр хэрхэн хэрэгжиж байгаа, зориулалтын дагуу ашиглаж байна уу? үр дүн гарч байна уу? гэдэг нь бас л бүрхэг. Зээлд хамрагдсан  төслүүд 3 сар тутам тайлан ирүүлдэг журамтай. Гэхдээ энэ нь үнэн бодитой эсэхийг батлахад асуудалтай. Зээл олгох болон хяналтын бүх үйл явцыг шилэн болгох хэрэгтэй. Одоо цахим ертөнц хөгжсөн үед иргэд хаанаас ч хяналт тавих, мэдээлэл авах боломжийг илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Үүнийг манай холбоо бүх талаар шаардаж ажиллана. Гишүүд ч холбооноос үүнийг хүсэж байгаа. Мөн 1 төслөөр олон сангаас зэрэг зээл авдаг тохиолдол их болсон. Тодруулбал ЖДҮ-ийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийн сан, Сум хөгжүүлэх санд 1 төсөл танилцуулаад 3 сангаас зэрэг зээл авч байна. Энэ бол хуулийн бас нэг гажуудал. Үүнийг засч, залруулах ёстой. Мэргэжлийн холбоодын төлөөллийн хувьд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” энэ асуудалд хатуу шүүмжлэлтэй хандаж байгааг хэлмээр байна.

Зээл олгох болон хяналтын бүх үйл явцыг шилэн болгох хэрэгтэй.
 
 -Баялаг бүтээгчдэд санхүүгийн бус дэмжлэгт үзүүлдэггүй хэрэг үү?

 -Манайхаас санхүүгийн бус дэмжлэг үзүүлэхдээ хойрго байгаа. Төр өөрөө худалдан авалт хийх, түүхий эд худалдаж авах, баялаг бүтээгч бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлж байж энэ салбар хөгждөг. Бид зөвхөн зээл олгоод хөгжинө гэсэн ойлголттой 28 жил явж ирлээ.Өнөөдөр санхүүгээр дэмжээд, санхүүгийн бус дэмжлэг байхгүй болохоор доголон хүн шиг л явж байна. Монголд эдийн засаг хүнд байгаа үед баялаг бүтээгчид ачааны хүндийг үүрч байгаа. Гэвч өнөөдөр баялаг бүтээгчдийн үйл ажиллагаа явуулахад таатай эрхзүйн орчин төдийлөн сайн бүрдэж өгөхгүй байна.
Бид зөвхөн зээл олгоод хөгжинө гэсэн ойлголттой 28 жил явж ирсэн санхүүгээр дэмжээд, санхүүгийн бус дэмжлэг байхгүй болохоор доголон хүн шиг л явж байна.

-Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн хууль УИХ аар орсон ч дэмжигдсэнгүй?

-Жижиг дунд, үйлдвэр, үйлчилгээг дэмжих хуулийн шинэчилсэн найруулгад 200 хүртэл ажилтантай, 2,5 тэрбум хүртэл орлоготой бол жижиг дунд үйлдвэрлэл гэж шинэ хуулийн төсөлд заасан байгаа. Бид 2,5 тэрбум хүртэл орлоготой аж ахуйн нэгжээс салбар харгалзахгүйгээр жилд 1 хувийн татвар авч, 1 удаа тайлан гаргах хууль өргөн барьсан ч дэмжигдсэнгүй буцлаа. Татварын 90 хувийг жилийн дараа буцааж олгоно гэсэн заалт одоо мөрдөгдөж байгаа. Энэ заалтаар үйлдвэрлэгчид 90 хувийг буцааж авахын тулд маш их бичиг баримт бүрдүүлэх ажилтай болж эндээс хүндрэл чирэгдэл дагуулна гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Бид өнгөрсөн хугацаанд баялаг бүтээгчдийн дунд олон удаагийн форум хэлэлцүүлэгийг зохион байгуулсан. Үүнээс гарсан санал, санаачлагыг нэгтгэж өргөн барьсан.

Гэсэн ч үйлдвэрлэл эрхлэгчдийн бодит үйл ажиллагаанаас урган гарсан олон бүтээлч саналыг хуулийн төсөлд тусгахгүй байгаад бид харамсаж байна. Маш өндөр хүлээлттэй байсан хуулийн төсөл хуваарийнхаа дагуу 6-р сарын 21, 22-ны өдрүүдэд хэлэлцэх байсан ч хэлэлцсэнгүй. Тэгэхээр Жижиг дунд, үйлдвэр үйлчилгээг дэмжих хуулийн шинэчилсэн найруулга намрын чуулган хүртэл хойшиллоо. Монгол Улс эдийн засгийн хувьд хүндхэн байгаа энэ үед улсын төсвийг нуруун дээрээ үүрч яваа баялаг бүтээгчдийн асуудалд төр ингэж хойрог хандаж байгаад бид харамсаж байна.

Эрдэнэт ойн босгон дээр техникээ шинэчилж байна
Эрдэнэт ойн босгон дээр техникээ шинэчилж байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​