УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу?


Миний бие 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хандаж, “60 тэрбум”-ын гэх олон нийтийн анхаарлын төвд орсон асуудлаар тодруулга хүссэн юм. 

Авлигатай тэмцэх газраас ирсэн 01/5283 дугаартай хариу бичигт : 

  • Шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь эх хувь биш учир дуу авианы адилтгал хийх боломжгүй. 
  • Цахим орчинд тавигдаж ил болсон хэсэг нь дууны бичлэгийг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж үзсэн.
  • АНУ-д өгч шинжлүүлсэн шинжээчийн дүгнэлт 3 хүнтэй гэж гарсан бол гэрч Г. Доржзодов 5 хүнтэй гэж мэдүүлсэн. 
  • 1750 төрийн албан хаагчаас гэрчийн мэдүүлэг авахад авлигаөгсөн нь тогтоогдоогүй. 
  • Төрийн албан тушаалыг үнэлж, хахууль авах тухай ярилцсан асуудлууд нь бодит байдалд хэрэгжээгүй. 

гэдэг үндэслэлээр тус хэргийг хаасан талаар дурьджээ. 

Нэг үгээр хэлбэл манай Авилгатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагууд томилсон даргаа хамгаалахын тулд энэ асуудлыг “хэрэг биш” гэдэг нүдний шилээр чинээнд нь тултал харахыг хүсчээ. 

Зүгээр дуудаад та авлига өгсөн үү? гэж асуухад тийм гэж хариулах хүн байх уу? Хэнд ч тодорхой авлигын шинжтэй 90 орчим минутын бичлэгийн агуулгыг анхаарахгүй, эх хувь биш гээд чихээ тагладаг тусгай алба манайхаас өөр улсад байх уу? 

“Эвлүүлэг гэдэг Ц.Нямдоржийн хоолойг Чапи дуурайхыг хэлдэг болохоос, М.Энхболд, Ц.Сандуй хоёрын ярьчихсан юмыг яаж эвлүүлэг гэх юм” гэдэг үг хэлц болсон. Харин манай тусгай алба энхрий хайрт томилсон даргынхаа эвлүүлэг гэсэн мэдэгдлийг нотлохын тулд дууг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж дэлхийд хосгүй дүгнэлт гаргажээ. 

Хамгийн эмгэнэлтэй нь “За тэгээд ярьсан ч яадаг юм. Хэрэгжээгүй” гээд хаачихаж.

Асуудлын гол нь М.Энхболд гэдэг улс төрч наад захын ёс зүйн хариуцлага хүлээхгүй гүрийж байгааг хувь хүний асуудал гэж бодоод дуугай өнгөрлөө гэхэдхууль хяналтын байгууллагууд нь хувь хүнд зориулан хууль хэрэглэж байгааг бодит жишээнд харчаад хэрхэн дуугай өнгөрөх вэ? 

Энэ эс үйлдлийг хийгээгүйн төлөө бас л чамгүй л юм болов.

-“Журмын даргаа яаж байгаа юм бэ?” гишүүд халаглав.
-“Ах нартайгаа жөтөөрхөж байгаад балрав” андууд анхааруулав.
-“Та хоёр зүгээр үү? Хамт уугаач хө?” зуучлагчид утасдав.
-“Манай даргыг яаж байнаа!” цэргүүд нь хэвлэлээр бөмбөгдөв. 

Бид аргалаад өнгөрдөг соёл, найраанд бялуурсан өнгөрсөн 25 жилдээ хэт дасчихаж. 

Ах нар минь! андууд минь!! журмын нөхдүүд минь!!! 

Цонхоо нээгээд цоо шинэ 25 жил хаврын улирал шиг гадаа чинь ирчихсэн байгааг олж хараач!!! 

Хүссэн ч эс хүссэн ч, гуйсан ч гуядсан ч, уйлсан ч уурласан ч өчигдрөөс өнөөдөр өөр болсныг хүлээн зөвшөөрөөч… 

Өчигдөрхөн алтан малгай духдуулж, мөнгөн бүс бүсэлж, нисдэг тэрэг хөлөглөсөн нийтийн албаны зүтгэлтнийг зангарагтай гэж хардаг байлаа. Өнөөдөр харин тэднийг задарсан авлигачид гэж үздэг болжээ.

Өчигдөрхөн авлигачдаа хамгаалсан намыг хүн чанартай гэж хардаг байсан сонгогчид, өнөөдөр хамгаалсан авлигачидтай нь хамт хаалгаар гартал өшиглөж сурчээ. 

Өчигдөрхөн дуулиан болоод замхардаг хэргийг буузтайгаа холиод идчихдэг байсан бол өнөөдөр наадмын дуулиан, хөлбөмбөгийн нүргээнд чухал асуудлыг нүд цавчихгүй ажигладаг иргэний нийгэмтэй болжээ.

Өчигдөрхөн хууль хяналтын байгууллагын хуудуутай дүгнэлтэд итгэдэг байсан бол өнөөдөр манайхаас өөр аль ч улсад ийм баримттай хэргийг ингээд хаачихаж чадахгүйг иргэд харьцуулан хардаг болжээ. 

Өчигдөрхөн шударга биш нийгэмдээ туйлдаад хүлцэнгүй амьдарч байсан иргэд маань өнөөдөр тугалган ус мэт нэгдэн нийлж шударга ёсны төлөө эрслэн босоход бэлэн болжээ. 

Өчигдөрхөн ах нараа ЗА гээд дагадаг Монголын залуу үе, өнөөдөр тэднээс ЯАГААД гэж асуудаг бас ҮГҮЙ гэж хэлдэг болжээ. 

Энэ бүх хувьсан өөрчлөлтийн салхийг мэдрээч! Дургүйцлийн хар шуурганд цөм цохиулахаасаа өмнө шинэ нийгмийн хүлээлттэйгээ хөл нийлүүлж алхаач. 

М.Энхболд гэдэг хүний асуудлыг Х.Энхжаргал хаацайлсныг, Л.Оюун-Эрдэнэ гаргасан нь хүмүүс хоорондын асуудал биш харин Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу? гэдэг ардчиллын үнэт зүйлтэй холбоотой тогтолцооны асуудал юм. 

Яагаад зарим улс орон цэцэглэн хөгжиж, зарим нь уруудан доройтдог вэ? 

Энэ асуултын хариулт ердөө л хуулийн засаглал. Хуулийн засаглал товчхондоо шударга хууль хяналтын байгууллага!

Хуулийн засаглалтай нийгэмд хариуцлагатай засаглал төлөвшиж, жам ёсны өрсөлдөөнт бизнес, эдийн засгийн орчин бүрддэг. Үр дүн нь тогтвортой хөгжил юм.

Эрх мэдэлтэн, эд хөрөнгөтөнд хууль цааз үйлчлэхгүй бол авилгал гааран, далд эдийн засаг цэцэглэж, баялаг хэт цөөнхөд төвлөрөөд, нийгэм ширэнгэн ойн дүрэмд шилждэг. Үр дүн нь сүйрэл улмаар хувьсгал юм. 

Үүнийг төрийн онолын нэрт судлаач Фрэнсис Фукуяма:

“Хэрэв хууль цааз нийгмийн хүчирхэг элитүүдэд хэрэгжихгүй эсвэл хамгийн хүчирхэг тоглогч төрийн эрх мэдэлтэнд тохируулж үйлчилвэл шударга ёс, иргэдийн эрх, хувийн өмчийн талаар ярих боломжгүй”

гэж гайхалтай олж хэлсэн байдаг. 

Шүүх, хууль хяналтын байгууллага аль ч улсад шударга ёсны хэмжүүр байх эрхэм үүрэгтэй. Хараат бус мэргэжлийн байх шаардлагатай. 

Шударга ёс гэж юу вэ? гэсэн асуултанд иргэдийн ядаж 51% нь шүүх, хууль хяналтын байгууллага гэж хариулж байж нийгэм тогтвортой оршино. 

Харамсалтай нь өнөөдөр иргэдийн 85% орчим нь Монгол улсад шударга ёс алдагдсан гэж үзэж байна. Иргэд эдийн засаг хүнд энэ үед ч халамж асуухгүй, шударга ёсоор цангаж байгаагаа илэрхийлдэг болжээ. 

Эзэнт гүрний Их засаг цаазыг өвлөгчид эдүгээ цагийн Монгол төрийн хууль сахиулагчид аа! 

Улс төрчдийн утасны цохилтоор хэрэг шийдэж, хуулийг өөр өөрөөр хэрэглэсээр өөрсдөө ч танихаа больсон хуулийн засаглалаа хамтдаа аварцгаая! 

“60 тэрбум”-ын гэх энэхүү дуулиант асуудалд хэрхэн хандсан хууль хяналтын байгууллагуудын дүгнэлтүүд ирээдүйд ёс зүйн, хуулийн засаглалын, хариуцлагын гээд олон зүйлсийн урагшлах ухрахын зааг, түүхэн судлагдахуун болж үлдэх болно гэдгийг битгий мартаарай. 

Нам гэдэг явцуу эрх ашгаас дээгүүр, улс орон гэдэг язгуур үнэт зүйлээ тавихгүй бол авлигын далайд хамтдаа живлээ. Ийм авлигын сэдэлд хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрчөөд дараа нь хэрхэн эргэн тойронд цэцэглэж буй нийгмийн авлигатайгаа тэмцэх вэ? 

Тэмцдэггүй ард түмэн сөнөж, урсдаггүй ус ширгэдэг гэдэг. Ийм хандлагатай эвлэрвэл та бидний хамтын бүтээл хуулийн биш хувь хүний захиргаа байх болно.

Удалгүй бид өөрсдөө тэр бүтээлийнхээ боол болж төлөөсөө төлнө. Харамсалтай нь тэр төлөөс та бидний үр хүүхдийн ирээдүй байх болно. 

Тиймээс энгийн зүйлээс эхэлцгээе!“The Voice of Mongolia” – д (msg)санал давалгаалан өгдөг шиг Дуу хоолойгоо нийлүүлэн илэрхийлж, Төрийн 3 өндөрлөгтөө болон таныг төлөөлөхөөр сонгогдсон гишүүддээ хандацгаая!!! 

  • Ерөнхийлөгч Х.Баттулга 99116118 
  • Улсын Их Хурлын дарга М. Энхболд 99115451
  • Ерөнхий сайд У. Хүрэлсүх 99113937 

Дараагийн удаа ийм тохиолдолд ёс зүйн хариуцлага хүлээсэн дэлхийн улс төрчдийн талаар нийтлэлээ үргэлжлүүлэх болно… 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • муу хүнийг хаас олох вэ · [66.181.191.61] · 2018/07/30

    Ядаад байх юу байсан юм. Их хурлаас Оюун-Эрдэнэ.Засгаас Ухны сагсуу,Ерөнхийлөгчийн багаас бол ерөнхийлөгч өөрөө ч байж болох ч албан тушаалыг нь хүндлээд энэ удаад "ХЕРО"-г дэвшүүлж болно ооХамгийн муу хүнийг игээд л олчино


  • MGL · [203.91.115.46] · 2018/07/22

    2012 ОНЫ СОНГУУЛИАР САНАЛАА ӨГСӨН СОНГОГЧДЫН 60%-ЫН САНАЛ ХАЯГДАЖ,40% САНАЛ АВСАН 75 НӨХӨД СОНГОГДЛОО0,75 ЖАЛГА ДОВЫН НӨХӨД БИШ ,ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН СОНГОГДСОН,ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ХЭРЭГТЭЙ,УЛСЫН ТӨСӨВ,МӨНГИЙГ 76 ТИЙШ НЬ ЧАГНААЖ ЧИРЭЭД 28 ЖИЛ ӨРДЛӨӨ,ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨХӨӨС ӨМНӨ СОНГУУЛИЙН ХУУЛИА ӨӨРЧИЛ????


  • жирийн гишүүн · [202.9.44.65] · 2018/06/30

    зарим нэг МАНын бөгс долоож амьдардаг хулгайч нар боож үхэхнээ, ОЮУНЭРДЭНЭ чамайг монголчууд бүгд дэмжинэ шүү???? айх хэрэггүй? МАН сөнөж бгаа нам биздээ????


  • mongol · [150.129.140.58] · 2018/06/29

    Ene door eserguutsej bicheed baigaa humuusiig tooh hereggui , manjiin daranguilliin ued otgo jins alban tushaal avahiin tuld hamag baidag hurunguu bariad havi oiriin humuusee mataj manj nart ochij baisan ue ueiin urvaach sharvaachid gej oilgoh heregtei ted bol zuvhun huvia hicheegsed tsag ni bolohod uursdiin eznee hurtel hog deer toohgui hayah bolno


  • mongol · [150.129.140.58] · 2018/06/29

    mash sain bn uneheer zagatnasan gazar maajih shig bolloo duugee zuun huvi demjij bn hediigeer uur namiig demjdegch gesen iim shudarga esnii tuluu zohiloh zurhitei baigaa bol hamtran negdej temtsehed belen bn buuj uguhgui unasanch dahin dahin bosood uls eh oron ireedui hoich ueiinhee tuluu temtsehed belen amjilt husie


  • mongol · [150.129.140.58] · 2018/06/29

    mash sain bn uneheer zagatnasan gazar maajih shig bolloo duugee zuun huvi demjij bn hediigeer uur namiig demjdegch gesen iim shudarga esnii tuluu zohiloh zurhitei baigaa bol hamtran negdej temtsehed belen bn buuj uguhgui unasanch dahin dahin bosood uls eh oron ireedui hoich ueiinhee tuluu temtsehed belen amjilt husie


  • mongol · [150.129.140.58] · 2018/06/29

    mash sain bn uneheer zagatnasan gazar maajih shig bolloo duugee zuun huvi demjij bn hediigeer uur namiig demjdegch gesen iim shudarga esnii tuluu zohiloh zurhitei baigaa bol hamtran negdej temtsehed belen bn buuj uguhgui unasanch dahin dahin bosood uls eh oron ireedui hoich ueiinhee tuluu temtsehed belen amjilt husie


  • Batkhuyag · [27.123.214.116] · 2018/06/29

    Yag l ingedeg baikh uchirtai yum daa. Talarkhal ilerhiilj, hamtarch ajillakh huseltei baina. Yaj kholboo barih ve? Nutgiin zuvluliin akh ni.


  • emgen · [202.9.42.5] · 2018/06/28

    ene zaluu tuluvshoogui baina bas gantulga shigee ongirood buruu alham hiih viidee MAN hunee songoj chadahgui l baina daa gantulga.suhbat ene oyun-erdene geedhachin humuujilgui buuni nohod shig amitad baih yum


  • IRGEN · [202.21.102.226] · 2018/06/28

    ҮНЭХЭЭР БАХАРХАЖ БАЙНА. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙГ БООМИЛЖ БАЙГАА АВЛИГАЧИДТАЙ ТУУШТАЙ ТЭМЦЬЕ. БҮРЭН ДЭМЖИНЭ.


  • иргэн · [66.181.167.54] · 2018/06/28

    Одоо болно тэнэгээ.Чи өөрөө хир шударга юм бээ.Хол явахгүй энэ үйлдэл чинь.Баатар ахаараа Баттулга ахдаа хэлүүлж хар пиараа хий дээ.Үр дүнд хүрэхийг чинь харье.Энэ бол цэвэр нөхөн сонгуулийн пиар шоу.АН-н нэр дэвшигчийг гаргах арга заль.МАН энэ балиар хорчинг зайлуулаачээ.Чи тэнгэрээс бууж ирж гишүүн болоогүй шүү.МАН-н гишүүд дэмжигч чамайг гаргасан.Тэр хүмүүсийн өөдөөс ус цацаж байгаа бол чиний өөдөөс юуч цацаж чадна шүү.Хол явахгүй хирээ мэдэж хуцаарай малаа.


  • Жекогийн гар хол · [202.9.42.6] · 2018/06/27

    Энэ эргүй гар одоо болиочээ. Женкогийн гар хол болохоо . Төр ард түмнээ бодоочээ. Ингэж хэрүүл хийж шоу хийх гэсэн бол үхсэнээ хийж сонгогдсон юм. Ер ард түмэн ядарч гүйцлээ. Эсвэл бослого гаргаад төрөө өөрсдөө авья. Яасан их хэрүүл вэ ? . Сонгуулийр МАН ялагдах нь тодорхой боллоо. Эсвэл 3 дагч хүчинд санлаа өгцгөөе . Арай дэндэж яасан их хэрүүл вэ . Женко одоо энэ бантангаа болиочээ????. Яасан их жонху хутгадаг гар вэ ? Яасан хэрүүлч монгол ялга гээд байсан байх нь?????


  • Hun · [128.199.55.32] · 2018/06/27

    awilgal erhemlesen niigemd surun bosoj irj baigaa sn hun shuu


  • Sonirhogch · [206.189.56.12] · 2018/06/27

    ard irgediin duu hoolio bolj baigaa hun shuu sain zaluu


  • Anu · [188.166.80.115] · 2018/06/27

    Маш их бахархаж бна залуу муу муухайтай холилдоогүй жинхэнэ эх оронч,улс төрч хүн гэж итгэл төрлөө.Шударга үнэний төлөө ард түмэнтэйгээ хамт бгаад нь болон сонгож гаргасан сонгогчдод нь баярлалаа.60 тэрбумын аcуудлаар Сумьяабазар,Даваасүрэн гээд хэдэн гишүүнээс асуухад ямар инээдтэй байдал гаргасан гээч үнэхээр үл тоож байгааг хараад маш их уур хүрсэн тэдэнд албан тушаал л хэрэгтэй болохоос авилгачидтай тэмцэх ямар ч хүсэлгүйг хараад үнэхээр харамслаа.Бид төсвийн бүх хөрөнгө,татвараараа 76 гишүүн болон тэдний ар талыг тэжээх нь юутай их тэнэглэл вэ гэж бодлоо.Эх орон газар нутгаа худалдах эрхийг нь өгсөн нь бидний буруу гэдгээ л их үнээр ойлгож бна даа.Монголд нам хэрэггүй юм бнааа эцсийн эцэст хэдүүлэхнээ бж талцаж хэрэлдсээр байгаад хийж бүтээсэн зүйлгүй зөвхөн өрөнд орсон энэ өрөвдөлтэй амьдралаараа амьдарсаар л бх уу?Тийм болохоор энэ их бугшсан бохир зүйлийн өмнөөс зоригтойгоор гарч ирсэн таны их үйлсэд улам их амжилт хүсье! Шударга үнэн ялах болтугай.


  • Enguun · [138.197.160.121] · 2018/06/27

    Demjij bna oilgomjtoi xereg shv de ylain tsaim bolj de shvvx zadaglal sonox ni bolj tanii ard ard tvmen baigaa


  • Sambuu · [188.166.212.116] · 2018/06/27

    Энэ залуу гишүүн шудрага бус зүйлийн хажууд тэвчиж сууж чадахгүй болсон учир энэ юм Харин энэ залуугаас гадна Монгол даяараа шудрага ёсны төлөө босох гэж бана. Энэ залуу хүн шудрага байснаара алдахгүй гэдэгт итгэнэ.


  • Zochin · [206.189.18.229] · 2018/06/27

    Зөв зөв чамайг иргэд дэмжинээ .Хэн юу чгэж бсн хамаагүй шударга ёс л ялах ёстой


  • Бат · [202.9.42.7] · 2018/06/27

    Монгол төрийн тогтолцоо буруу бид хүчтэй ёрөнхийлөгчийн засаглалтай л байх эсвэл Параламентаа сонгодог хэлбэрээр нь 2 танхимтай болгохгүй бол төртөй улс болж тоглосоор байтал өр талийлаа


  • irgen · [66.181.185.212] · 2018/06/27

    yag zov hellee. demjij bna.


  • зочин · [202.55.191.205] · 2018/06/27

    дэмжиж байна


  • Чи · [202.21.117.2] · 2018/06/27

    Оюун-Эрдэнэ бол үл бүтэх хүн, одоогийн монголын залуучуудын хамгийн муу үлгэр дууриалал. Залуучуудаа битгий л ийм болоорой.