Нийгэм / 2017/12/07 / 2

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ШИНЭЧИЛСЭН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА



        Гаалийн ерөнхий газар болон Үндэсний статистикийн хороо Гадаад худалдааны статистик мэдээллийн арга зүйг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор “Мэдээлэл солилцох асуудлаар хамтран ажиллах” гэрээг шинэчлэн байгууллаа.

       Тус гэрээг байгуулснаар ГЕГ-аас ирүүлэх экспорт, импортын мэдээллийн сан нь ДНБ-г тооцох, чанарыг сайжруулах, экспорт, импортын үнийн индекс тооцох, аж үйлдвэрийн сарын гүйцэтгэлд хяналт тавих, бизнес регистрийн сантай уялдах зэрэг чухал ач холбогдолтой боломжуудыг бий болгох юм.

 

       Гэрээг Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, татварын тухай хууль болон Статистикийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг үндэслэн байгуулсан бөгөөд Үндэсний статистикийн хороо нь статистикийн хуулийн дагуу аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн нууц байдлыг хангаж ажиллах юм.

Шуурхай.мн 



  • иргэд · [66.181.177.65] · 2017/12/11

    Юун гэрээ, яам газрууд чинь ерөнхий сайдын удирдлагаар хийж гүйцэтгэх ажил үүрэгтэйш дээ


  • иргэн · [66.181.165.246] · 2017/12/11

    ГЭРЭЭТЭЙ ГЭРЭЭГҮЙ ЭНЭ ЯАМ, ГАЗРУУД ЧИНЬ ХООРОНДОО ХАМТРАН АЖИЛЛАХ ЁСТОЙ ЮМ БИШ ҮҮ....