Баярлалаа, Баяртай Хаан


А.ЦЭРЭНДОРЖ

2018 оны долдугаар сарын 2-ны өглөө цахим хуудсаар Lebron James  “Los Angeles Lakers” багтай дөрвөн жилийн 154 сая ам.долларын гэрээ байгуулсан мэдээлэл хөвөрч байв. Гэнэт л цуурхал яриа биелэлээ олсон нь энэ байлаа. NBA гэх энэ том далайд үзэгч, өөрийнхөө дэмжигч болгосон “Хаан James” багаа орхилоо. 2017-2018 оны улиралд гайхалтай байсан шүү. Хуучин багийн хамтрагч Kyrie Irving хэлсэн шиг та бол NBA- гийн MVP юм. Хэзээ нэг өдөр магадгүй маргааш ч багаа солих боломжтойг мэдэж байсан хэрнээ өнөөдөр ийм мэдээ унших олон хүнд маш хүнд цохилт болмон нь мэдээж.  Гэхдээ “Cleveland Cavaliers” багийн дэмжигчид бэлэн бус байлаа. Үнэндээ хайран санагдаж араас чинь дагаж дэмждэг багаа сольмоор санагдсан. Үгүй дээ эхний удаа Lebron James-д баяр хүргээд “Cleveland Cavaliers” багаа дэмжсэн хэвээрээ байх болно оо. Сэтгэлдээ таныг үргэлж дэмжинэ гэхдээ багийнхаа төлөө таныг нэг ч болтугай шидэлтэй алдаасай гэж хүсэх болно. Нэг удаа бидний орхиж “Их гурвал”-ын нэг болон “Miami Heat” багт очсон билээ. Тэр үед уйтгар гунигийн нулимс ойртож байсан юм.  Lebron James эргэн ирсэн. Багтаа ирээд 2016 онд бидэнд 52 жил хүртээгүй аварга цолыг авсан. Одоо бидэнд өргүй. Таны талаар олон зүйл дурдмаар л байна. Гэхдээ өөрийн тань амьдралын өнгөрсөн болон өнөөдрийг бид бүгд мэднэ шүү дээ. Одоо нэг л зүйлийн хүсье. “Cleveland Cavaliers” багийн үнэнч дэмжигчийн зүгээс бус танд талархаж үргэлж хүндэлж дэмждэг хүний зүгээс нэг л зүйлийг хүсье. Хуучин багаа шүүрдээд ч хамаагүй шинэ багтаа ирсэн үүргээ гүйцэтгэж “Los Angeles Lakers” багтай Аварга аваарай. Шар ягаан өнгөөр хосолсон өмсөгөл өмсөөд хуучин багийнхаа талбай дээр ирэхэд чинь өөрийг тань ямар их санасанаа хэрхэн илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Санаж эхлэж байна шүү Хаан минь. Бидний төлөө, багийнхаа төлөө хийсэн бүгдэд тань баярлалаа. Сэтгэл зүрхээр холбогдсон сагсан бөмбөгийн спортын хөгжөөн дэмжигч бид үргэлж таныг хүндлэх болно. Арвин түүхтэй багт ахин түүх бүтээдээ Хаан минь. Нэг л өглөө салах байж. Баярлалаа баяртай Хаан.

Зууны мэдээ сонин 


Энэ мэдээ таалагдаж байвал: