Сүүлийн үед томчуудын хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болж бага насны хүүхэд амиа алдах тохиолдол их гарах боллоо. Сургуулийн талбайд амиа алдсан, гол усанд урссан, сураггүй алга болсон, тогонд цохиулсан гээд таагүй харамсалтай мэдээллүүд их гарсаар байна.
Тэгвэл дахин нэг хүүхэд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 4-ний өдрийн 14.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр, Хонхор орчимд оршин суух айлын хашаанд тоглож байсан хүүхэд машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Гурван настаы бяцхан охиныг хашаан дотроо тоглож байхад нь эмээ нь машинаа ухраахдаа мөргөж, амь насанд нь хүрсэн аж.
Эх сурвалжийн мэдээлсэнээр, охины эмээ ач охиноо мөргөснөө өөрөө ч мэдээгүй, машинаа асаагаад ажлаа амжуулаад явсан хойгуур охиныг амиа алдсаныг ар гэрийнхэн нь мэдэж, эмээ рүү нь утасдаж хэлжээ. Талийгаач охины эмээ “Прадо” загварын том машин унасан байсан учраас хойноо хүүхэд байгааг олж хараагүй байна. Тэрбээр сэтгэл санааны хувьд маш хүнд байдалтай байгааг эх сурвалж хэллээ.
Тиймээс цаашид эцэг эхчүүдийн хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.