Шатахуун импортлогчид үнээ дахин нэмлээ


Наадмын өдрүүдээр шатахууны үнэ өсөж АИ-92 төрлийн шатахуун нийслэлд 1,830 төгрөг болов.  Сүүлийн саруудад манай улсад шатахууны үнэ тогтворгүй байгаа. Шатахуун импортлогчид он гарснаар баяр давхцуулан гурван удаа үнээ нэмсэн юм. 

Тодруулбал, шинэ оны амралт давхцуулан шатахууны үнийг 30 гаруй төгрөгөөр нэмж иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг 1,660 төгрөг болгосон бол Cap шинийн баяраар 1,700 хүртлээ өссөн. Шатахууны үнээ өсгөсөн шалтгаанаа импортлогчид Онцгой албан татварыг нэмсэнтэй холбон тайлбарласнаар Засгийн газраас АИ-92, АИ-80 авто бензиний Онцгой албан татварыг тэглэсэн. 

Гэвч шатахуун импортлогчид аажмаар үнээ нэмсээр ийнхүү АИ-92 авто бензин хөдөө орон нутагт 2,000 төгрөгт дөхөөд байна. Өчигдөр “Петровис” шатахуун түгээх станцад АИ-92 авто бензинээ байршлаасаа шалтгаалаад 1,800-1,830, “Тэс петролиум”, “Сод Монгол", “Магнай трейд” гэх мэт шатахуун түгээх станцад 1,800 төгрөг болгожээ. 
Наадмын өмнө тэд мөн үнээ нэмсэн. Тухайн үед Уул уурхай, хүнд яамнаас шатахуун импортлогчид үнээ нэмэх талаар мэдэгдээгүй гэдгийг хэлж байв. Мөн дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байсан юм. 

Шатахуун импортлогчид 2011 онд шатахууны үнийг өөрсдийн саналаар 200 гаруй төгрөгөөр нэмсэн. Энэ асуудлыг шийдэхээр Монголбанк, тухайн үеийн Уул уурхайн яам хамтран Жижиглэнгийн газрын тосны бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахаар “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг 2012 оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас хэрэгжүүлэгч шатахуун импортлогч арав гаруй компанид 3.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байдаг.

Б.БОЛОР-ЭРДЭНЭ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.9.44.66] · 2018/07/17

    хүрэлсүх гэж юуч хийдэггүй лалар байнаа? бмнзён дамалдаг хулгайчуудыг үнхээр давруулж байнаа? монголчууд нэг босвол тэр чигт нь арчих хэрэгтэй??? муу хулгайчууд алах хэрэгтэй????


  • Зочин · [103.26.193.170] · 2018/07/17

    Сумъяабазар ажлаа хий чадахшүй бол зайлаа


  • Үнэн · [103.26.193.170] · 2018/07/17

    Загджав дэд сайд байгаа үед бензин улам л нэмэгдэнэ гэж хэлээд л байсан өмнөх дэд сайд нэмэхийн эсрэг бат зогсож байсан даа


  • бурууЦолмон · [103.10.23.102] · 2018/07/17

    Төр,гэж,байгаа,юм,бол,одоо,наад,даварсан,дамчин,нараасаа,шатгуунаа,иргүүлэн,төрийн мэдэлд,авТөрийн,жэнхэн,эзэн,бол,Ард,түмэн


  • хураах · [119.40.103.188] · 2018/07/16

    бензиний асуудлаа төр мэдэлдээ авчаачээ өөр ямар асуудал байнаааа энэ хэдэн бензин дамалдаг хулгайч нараар ард түмнээ яах гэж доромжлуулаад байгаа юум бэ