Жаран саяын авлигын хэрэгт холбогдсон Т.Эрдэнэтуяаг  хотын удирдлагууд эртнээс өөгшүүлж байв уу


 

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа болон түүний хамсаатнуудын авлигатай холбоотой хууль бус адал явдлууд саяхнаас ил болоод байгаа билээ.  Т.Эрдэнэтуяагийн  толгойлсон  бүлэглэл нь барилга байгууламжийг барьж босгохоос эхлээд  ашиглалтад хүлээн  авах хүртэлх бүх дамжлага дээр хуурамч баримт бүрдүүлэн, голцуу танил талынхаа шахаагаар зохицуулдаг байжээ.

 Т.Эрдэнэтуяа нь албан тушаалаа урвуулан ажиллаж  Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт явган хүний зам хааж барьсан өөрийнхөө нэг найзын компанийг хамгаалж хаацайлан, барилгыг ашиглалтанд хүлээн авах актыг хуурамчаар бүрдүүлж өгснийхөө төлөө жаран сая төгрөгийн хахууль авсан байв. Түүний иймэрхүү том, жижиг авлигын хэргүүдийн мөрөөр уйгагүй мөшгөөд, ухаж түнхээд байвал Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, орлогч дарга Ш.Уртнасан мэтийн хүмүүсийнх нь хүзүүг ороож ч мэдэхээр байгаа аж.

Тэрхүү 60 сая төгрөгийн хахуулийг Т.Эрдэнэтуяа лав ганцаархнаа хүртэхгүй болов уу. Тэгээд ч саяхнаас зарим шударга иргэдийн зүгээс төр, засгийн өндөрлөгүүд, хотын удирдлага, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт хаягласан өргөдөл гомдолдоо Э.Анар, Т.Эрдэнэтуяа тэргүүтэй бүлэг хүмүүст Монголын хууль үйлчлэхгүй байгаа талаар бичдэг  болжээ. Шинээр баригдсан барилгыг ашиглалтанд хүлээн авах улсын комиссын бүрэлдэхүүнд Э.Анарын албатуудаас заавал оролцдог бөгөөд үүнийг нь далимдуулан Т.Эрдэнэтуяагийн найруулсан элдэв янзын хуулийн зөрчилтэй бичиг баримтууд хөвөрч,  комиссын хорь гаруй гишүүд нь мэдсэн ч мэдээгүй царайлан өнгөрдөж байсан байна. Тухайлбал,  Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг “Шинэ өргөө” хотхоны хүүхдийн тоглоомын талбайд барилгын архитектур төлөвлөлтгүйгээр барилга барих зөвшөөрлийг олгуулж оршин суугчдыг нь хэдэн сарын турш бурхидуулан, эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж тэмцэхэд хүргэж байсан юм. Уг нь тус хотхоны хүүхдийн тоглоомын талбайд усан оргилуур барьж байгуулахаар төлөвлөөд байтал Т.Эрдэнэтуяагийн бүлэглэл  хүч түрэн тэнд үйлчилгээний зориулалттай барилга бариулахаар тийнхүү улайрч байжээ.  Түүний будлиантуулсан иймэрхүү газрууд нийслэлийн дүүрэг болгонд хэд хэдээрээ байдаг юм байна.  Жишээлэхэд, Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Хийл сайд” хотхоны урд талын “Toyoko-inn” зочид буудал болон хажуугийнх нь орон сууцнаас арав хүрэхгүй алхамын зайд “Солонго лайн” компанинийн эзэдтэй хуйвалдан  тэдэнд нийтийн эзэмшлийн талбайг дураараа ашиглан оффисын зориулалттай барилга барих зөвшөөрлийг бас л Т.Эрдэнэтуяа тэргүүтний оролцоотойгоор, хууль бусаар олгосон байв. Үүнийх нь гайгаар саяхан оршин суугчид, цагдаа нарын хооронд бөөн хэрүүл шуугиан дэгдэж, сүүлдээ бүр зодоон цохион болохоо шахсаныг зарим нь тодхон санаж  байгаа байх.

Оршин суугчид “Солонго лайн” компанийн барьж байгаа тэрхүү хууль бус барилгыг нураалгах шаардлагыг хотын захирагч С.Батболдод тавьсан боловч огт авч хэлцээгүй ажээ. Мөн захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар нь ч хотын захиргааны хууль бус шийдвэрийг хамгаалах гэж оролдсон тул байж ядталаа бухимдсан иргэд тийнхүү “Солонго лайн” компанийн эздийн дуудлагаар ирсэн цагдаа нартай нэгийгээ үзэж нэхийгээ уралцахад хүрчээ. 

Т.Эрдэнэтуяа  тус компанид хууль бус зөвшөөрөл олгосныхоо шанд хориод сая төгрөгийн хахууль авсан  гэдэг яриа ч бас түгэж эхлээд  байна. Энэ үнэний ортой болов уу. Тиймээс тэр одоо  цуврал авлигын хэргүүдийнхээ түрүүчээс мэдүүлгээ өгөөд урьдчилан хорих байранд саатуулагдаа байгаа юм. Харин түүний авлигын хэргийг эртнээс өөгшүүлсэн Э.Анар болон бусад хамсаатнууд нь дараагийн ажлаа амжуулсан шигээ гадуур сул чөлөөтэй алхаж  байна. 

О.Баяр

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.9.42.100] · 2018/10/20

    Наад авгайг чинь олон иргэд хэлээд бна атг шүх цагдаа хамгаалсаар шалгаж шиид атг муу бна


  • зочин · [202.9.43.48] · 2018/10/19

    Хар захын хар авгай байна бүүр нахаалны гэдэгдээ


  • Зочин · [59.153.114.73] · 2018/10/18

    Yalaa edlekhgyi ajlaa khiigeed gemgyi tsarialaad l suuj baikh yum daa


  • Зочин · [66.181.164.222] · 2018/10/18

    Энэ хотын маф амь бөх байнаа.Энэ Анар яах аргагүй залгамжлагч.Одоо явагдаж байгаа архитектортой холбоотой муухай бүхнийг хамгаалж байдаг Анар мэтийг үтэр түргэн зайлуулахгүй бол ард иргэдийн санаа МАН ыг шийтгэнэ дээ.


  • болд · [66.181.185.16] · 2018/10/11

    60 сая бол аваагүй мөнгө эрдэнэтиин 400 сая доллорыг юу гэх вэ луйварчдаа бага шиг ард түмнииг доромжлоорой новшнуудаа


  • зочин · [66.181.182.107] · 2018/10/08

    авилга авдаггүй хүн монголд байхгүй ш дээ. Нэг акт бичихэд хэн 60 сөя өгөх юм энэ бол сенцаци. Албан тушаалын авах гэсэн тэмцэл


  • mendee · [43.228.131.40] · 2018/09/18

    baliaar banzal ORK awgai


  • llaik · [202.179.31.94] · 2018/09/15

    shunaltai gichiig tsaazaar ab xurungiin xuraa


  • зочин · [103.212.118.92] · 2018/09/13

    новшнуудыг бүгдийх нь хөрөнгийг хурааж улсын орлого болгож шоронд хатаа


  • Иргэн · [103.9.90.131] · 2018/09/12

    Э.Анар М.Энхболдын хүү биш Т.Бадамжунайгийн хүргэн шүү


  • эрка · [202.179.26.67] · 2018/08/13

    Баатар хүн болох гэж бүгдийг нуруундаа үүрэх хэрэггүй.Харин энэ завшаан гарсан дээр нь муу муухайг илчлээд бурханы шүүх дээр нэр хүндтэй очих хэрэгтэй


  • anxaar · [119.40.103.35] · 2018/08/04

    60 cayap togtox yy. xamcaatantai l baigaa


  • Зочин · [66.181.185.54] · 2018/07/27

    Газрын алба Дашцэцэг аж ахуйн нэгжүүдийн дуудлага худалдаа нэрээр дарамталж шахаж хувь тохирдог эрх мэдэлтэй эмэгтэй байна шалгадаггүй атг,д танилтай гэх мэтээр өөрийгөө томорч ярьж явдаг, СХД товчоонд 30 га газрыг дүү нэртэй хүнтэйгээ эзэмшдэг, бичиг баримт нь хууль бус гэж дуулддаг хятадуудад 1 га 100,0 доллараар зарна гэж солиорч явдаг яаагаад ийм хүмүүсээ шалгадаггүй толгойг нь илээд явдаг юм бэ шударга ёс баына уу энэ төрин алыанд, олон ч аж ахуйн нэгжийг дарамталсан


  • гал · [59.153.115.226] · 2018/07/26

    АТГазар шалгаж тогтоогоод яг явуулж харагдах байхдаа. Эрх мэдэлтэй хүмүүсийн хамаатан садангийн хүмүүс л АТГ ажилладаг юм билээ шдээ. Энэ хэрэг шийдэгдэхгүй ээ.


  • Ьч · [139.5.218.158] · 2018/07/21

    ХУЛГАЙЧ ЦАРАЙТАЙ НҮД НЬ ТОГТОХГҮЙ ГӨЛӨН ГӨЛӨН ХИЙСЭН БУЗАР АВГАЙ


  • ET


  • ET


  • хнг · [64.119.24.91] · 2018/07/19

    ЭНЭ АВГАЙТАЙ 1 УДАА УУЛЗСАН. СҮР САР ХИЙСЭН . НЭГ Л САНДРУУ Ч ЮМУУ ЯАЖ Ч МЭДЭХ ЭВГҮЙ ЭНEРГИТЭЙ ХҮН САНАГДСАН. НЭГ Л ЭВГҮЙ


  • zochin · [49.0.212.186] · 2018/07/18

    юун 60 сая наад хүн чинь шинээр томилогдсон хүн биш шүү дээ


  • zochin · [66.181.166.10] · 2018/07/18

    anariig abch shorond hiigeechee


  • зочин


  • АВЛИГА дэндлээ · [122.201.24.81] · 2018/07/18

    Төрийг авлигачдаас цэвэрлэх ажлыг АТГ ын даргыг зайлуулах замаар эхлүүлээч. УИХ ын дарга М. ЭНХБОЛДыг ч зайлуулах хэрэгтэй.


  • Mongol · [122.201.22.224] · 2018/07/18

    Anariin dood meddeg mergejliin xun ni zuvshuurul olgoxgui geed Anar ni olgoson yum daguudaa. Manaix neg iimerxuu l yanztai xugjxiim daa


  • Mongol · [122.201.22.224] · 2018/07/18

    Anariig shalgaarai. 6 r surguuliin umnu Batuuliin tsutsalsan fazriin zuvshurulugui Avzagiin Mendbayaruin barilgad zuvshuueul olgoid exelh baigan baina lee. Batbold ni oron suutsnii xorolol dund barilga bariulaxgui geed dongodood baisan Anar ni meddegiin bush uu. Batbold ch dee chaavaas amitan yum dag


  • Иргэн · [202.179.31.45] · 2018/07/18

    Э.Анар гэж М.Энхболдын хүү. Ямар ч гэсэн наад хүүхнийг чинь удахгүй асуудалгүй гаргаж авна.


  • bold · [182.160.34.225] · 2018/07/17

    60 terbumiin sigsheegiin hh sh dee ene avgai


  • Зочин · [103.229.123.196] · 2018/07/17

    GENET L UHAAN OROO YU ALI HEZEENII SHUU DEEE


  • Zochij · [202.179.27.201] · 2018/07/17

    Та нар хүнийг санаатай гүтгэж болохгүй зориуд зохион байгуулалттай ийм мэдээ ьараагаад ажлыг нь булааж авах гэсэн хүмүүсийн захиалга


  • zochin · [66.181.181.164] · 2018/07/17

    ene gomo monhoo gech yamar ch tsagdaa shuuh toodoggui hogiin hulgaichaas eregtei hovguudee hol bailgaj anhaara; bolgoomjtoi baij uzeerei m taminee


  • anu · [43.228.131.40] · 2018/07/17

    buzar ii har gichii


  • zochin · [66.181.166.35] · 2018/07/17

    er ni bol erunkhii tolovlogoonii gazriinhan oloonjiliin omnoos ene avligiin suljeend aalz shig orson shuu dee. barigdaj bgaa ni ene bh. duureg khariutssan architectoruud ni khurlaar ajil oruulj ogno geed avliga avdag ooriinhoo companiar zurgiig ni hiilgegui bol zovshoorliig ni ogdoggui hav dardag unagadag geed mash olon argatai bsan. kharin ch ene toriin uilchilgeenii 1 tsegiin uilchilgee garsnaas hoish haritsangui il tod irgenii urgudul haana khen deer bgaa ni kharagddag bolson ni jaahan namdaasan. toroos torson terbumtan gedeg shig baga tsalintai hernee amidral ni ilt saijraad ooriin khariutsaj bsan duuregtee gazar avaad huviin barilga bariulaad holjson humuus odoo ch niisleld alban tushaal khashaad shagnuulaad yavj bna shuu dee. zaluuchuud hurtel baga tsalintai ene gazart orokh geed tanil tal tokhoi tatdag ni erkh medlee ashiglan avliga avdag mechanismiig ni medsen uchiraas ter shuu dee. yum suriya l gej ordoggui shuu end. tender ch budiluuldag er ni bol suljeend orson gazar shuu


  • Зочин · [103.229.120.74] · 2018/07/17

    МАН гарахаар л авилгал,хээл хахууль хууль бус ажиллагаа гаарах юм даа


  • иргэн · [66.181.160.65] · 2018/07/17

    тийм байхаа даанч гангар инвестийн маш муу барилгыг хүлээн авчихаад байгаа юм. аудитэд хандаад ч нэмэргүй юм байна л даа


  • зочин · [66.181.187.98] · 2018/07/17

    наад даварсан арсаа хуулаад тушаагаачээ өөр олон луйвар байгаа вүгдийг нь элчил


  • зочин · [66.181.187.98] · 2018/07/17

    хамсаатнуудыг нь олж үндсээр нь устгахгүй бол яг л зэрлэг шарилж шиг л байх юм хот төлөвлөлтөө бодоочээ машин тавих зайгүй ядаж байхад үлдсэн жаахан талбайд нь ахиад байшин барина гээд цагдаа авч ирээд дээрэлхээд байх юм цагдаа нар ч гэсэн утсан хүүхэлдэй шиг төрийн хувцасаар халхавч хийгээд солиороод явж байх юм


  • ,,,, · [103.10.23.102] · 2018/07/17

    Даварсан,гэчий,байна