Entertainment / 2018/07/17 / 1

Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...



"Тэнгэрийн модун ТББ"-аас санаачлан Монголын кино урлагийг дэлхийн зах зээлд гаргах зорилгын дор Казакстан улсын алдарт "Рекитр-2" кино нээлтийг Монголдоо хийж үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм.

Үүний үр дүнд Монгол кино урлаг Казакстаны үзэгчдэд хүрэх боломжтой болсон билээ. Тэгвэл тус ТББ-ын тэргүүн Г.Батхүү Монгол кино урлагийг дэлхийн тавцанд гаргах хоёр дахь алхамаа амжилттай хийжээ. Тэрээр ОХУ-д тэргүүлэгч "М55" кино фильмтэй хамтран ажиллах гэрээг үзэглэсэн байна. Ингэснээр Орос Монгол хоёр улсын кино урлаг жүжигчид солилцох, контент солилцох, хамтын уран бүтээл хийх боломж нээлттэй болж байгаа юм. 

 

 



  • Зочин · [182.160.3.198] · 2018/07/18

    Бусдыг дуурайвал хүмүүсийг "байлдан дагуулдаг" хэрэг үү? Ичихэд яана аааааааа