Ээлжит бус чуулганаар М.Энхболдыг шахаж эхэллээ


Наадмын маргааш намар гэж үг байдаг сан. Энэ нь угтаа ирэх өвөлдөө бэлд гэсэн сануулга.  Нар эргэж, наадам өндөрлөсөн өдрөөс эхлээд хот хөдөөгүй сааль сүү, отор нүүдэл, хадлан тэжээл, тариа ногоо, бүтээн байгуулалт гээд нарны галтай, өвсний сөлтэйд ажлаа амжуулахаар хөдөлдөг байлаа. Ингэж л эрвийх дэрвийхээрээ ажиллаж гэмээнэ өвөл хаврыг өнөтэй давдаг.

Цагийн сайханд ийм л байлаа.  Байлаа гэхийн учир гэвэл одоо цаг өөр болжээ. Наадмын маргааш намар биш харин улс төр болж хувирсан юм байна. Тэр дундаа энэ жилийн зуны адаг сар  хаврын синдромоос дутахааргүй улстөржиж мэдэхээр болов. 

Наадмын маргаашнаас л ээлжит бус чуулган хуралдуулах тухай ярьж эхлэв. Улсын баярын босгон дээр буюу долоодугаар сарын 10-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулж 60 тэрбумын асуудлыг хэлэлцэх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан. 

Хуулиар энэ тохиолдолд 14 хоногийн дотор асуудлыг шийдэх ёстой. Хэзээ ээлжит бус чуулган зарлах, ямар асуудал хэлэлцэх, хэд хоног үргэлжлэх гэхчлэн нарийн ширийн асуудлыг УИХ-ын даргын захирамжаар тогтооно. Өөрөөр хэлбэл энэ нь түүний бүрэн эрхийн хүрээний асуудал. Нэгэнт ийм хүсэлт өргөн барьсан болохоор тэр хүн хууль журмын хүрээнд  зохицуулалт хийх нь тов тодорхой зүйл.

Гэтэл даарин дээр давс гэгчээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай албан бичгийг УИХ-ын даргад илгээлээ. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн хүсэлтэд хүч хавсарч байгаа нь энэ. Хэдийгээр харагдах өнгө, харъяалагддаг нам нь өөр өөр ч тэд нэг фронтынхон гэдгээ ийн дахин харуулж байна.

Ерөнхийлөгчийн хувьд АТГ-ын дарга Х.Энхжаргал гэж нүдэнд орсон өргөс бий. Дагуулж тонгорох тодорхой барьцгүй болохоороо  бүрэн эрхийнх нь хугацаа дууссан гэж байгаа ч түүнийг УИХ-аас 2016 оны 7 дугаар сард АТГ-ын даргаар томилсон. Авлигын эсрэг хуульд "Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг УИХ... 6 жилийн хугацаагаар томилно" гэсэн заалт бий. Ийм л тодорхой асуудал.

Ерөнхийлөгчийн зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах нэг шалтгааныг Х.Энхжаргалтай холбон тайлбарлажээ. Тодруулбал, “Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагатай  гэжээ. Хүчингүй болгохоор зорьж буй тэр тогтоол нь Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилсон тогтоол юм.

Эндээс харвал ээлжит бус чуулганы гол зорилго нь АТГ-ын дарга болон дэд дарга Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг огцруулахад чиглэгдэж байна гэж хармаар. Гэхдээ  гуя дагуулж хүзүү гэдэг шиг 60 тэрбумыг дахин давтах, энэ малгай дороо М.Энхболдыг элдэвлэх давхар санаа явж байгаа нь даанч тодорхой асуудал юм биш үү.

Худлыг мянгантаа давтвал үнэн болж хувирдаг гэж үг бий.  Ээлжит бус чуулганы авторууд ийм л арга тактикаар ажиллаад байх шиг харагдаж байна.

Ерөнхийлөгчийн бичигтэй бичиггүй УИХ ээлжит бусаар хуралдах эсэхээ шийдэх нь тодорхой. Гэхдээ хэт улстөржилт савнаасаа хальж Засгийн газраа ганхуулчих вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байгааг сануулах нь  илүүц болох уу, үгүй юу.

Г.Хантулга


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.131.239.190] · 2018/08/01

    САВААГҮЙ НОХОЙ САРАНД ХУЦНАА ГЭЖ.......


  • МАН · [202.70.34.115] · 2018/07/30

    МАШ ЗҮЙТЭЙ 100 ХУВЬ ДЭМЖИЖ БНА................ 60 ТЭРБУМЫНХНЫГ МАНААС ХОЛДУУЛ АА ГЭЖ?????????


  • Зочин · [64.119.20.100] · 2018/07/30

    ок


  • Зочин · [64.119.20.100] · 2018/07/30

    МАН нам амлалтаа биелүүлж ахмадуудын тэтгэвэрээ нэмж өгмөөр байна үе шаттай нэмэгдүүлнэ гэж амалсан шүү дэ


  • bod · [66.181.161.13] · 2018/07/29

    Ene hantulga gegch melger Enhboldiin bogs archigch um baina ldaa chi muu novsh eronhiilogchiig shvvh hen um Enhjargaliig zailuulj avilgachdiin gar holiig taslah heregtei


  • ЗОЧИН · [202.9.44.81] · 2018/07/27

    МАН нам сөнөтүгэй??????????????????????


  • АРД ИРГЭДЭЭС · [202.9.44.81] · 2018/07/27

    энэ АТГ ын дарга шүү юмЭНХЖАРГАЛ гэж хэн бэ? чачаг бздээ? ЭНХБОЛД луухан чи зайгаа тавьж өгөөч,ёстойч хурдан зайлуулмаар бна???? энэ2эхний ээлжинд зайлуулвал намрын ажилдаа ард түмэн ажилаа хиймээр бна шүү??????


  • Бат · [202.9.42.5] · 2018/07/27

    Энхболдын буруу биш одоо хэн хаана авилаггүй ажилд аваад байна би ормоор байна тэгвэл ханцуй дотор байгаа авлигаа намын санхүүжилт болгоно биз харина нууц зүйл зөв зүйлд зарцуулагдах Энх болдыг шагнах хэрэгтэй


  • зочин · [202.179.25.192] · 2018/07/26

    худал үгийг мянга давтахаар үнэн гэж ард түмэн үнэмшинэ гэж бодож байгаа бол та нарын хэн нь хэн вэ гэдгийг овоо мэддэг боллоо Оюун эрдэнэ бол намын нэрийн дор гарч ирсэнээс өөрөө олонд танигдсан улс төрч биш хий нь гараагүй хиймэл мал олны нүдэнд шудрага царай гаргаж байгаа бол дэндүү өрөвдмөөр харагдаж байнаа 2017 оны сонгуулиар юу ярьж байснаа эр хүниихээ хувьд сайн бод хаашаа ч холбирч чаддаг туйлбаргүй ийм хүмүүсийг нам нэр дэвшүүлдэгээ больж намдаа цэвэрлэгээ хийх цаг чинь болжээ энэ намыг гутаан доромжилж хувь хүнээ өндөрт гаргаж 2020 онд сонгогдоно гэж шоу хийж байгаа зүүднээсээ сэр ард түмэн тэнэг биш чи харин ард түмнийг доромжилж байгааг зэвүүцэж байнаа эр бодсон бодол хамтын хүмүүжилд нэг шугамтай байж цаашид явах болноо ховч авгай ч ингэж новширохгүй чамайг зурагтаар гарахаар ичих юм


  • xa xa xo · [64.119.22.163] · 2018/07/24

    enxboldiigo abch xayj chadaxgui bol 65-iinxan uursduu tarj amia xorloloo l gesen ug xa xaxa


  • иргэн Тамжав · [103.212.116.116] · 2018/07/23

    Төрийн толгойд зайдалсан луйварчин МАНчуудыг зайлуулах хэрэгтэй


  • zochin · [103.229.120.204] · 2018/07/23

    Odoo arai suuritai, ukhaalag terd olon jil sain muugaar duuduulj ajillasan enhkbold dargaas ene Erenhkiilegch, Erenhkii said , Oyunerdene nar arai ch dee ard tumen UNEMNIIG zeb tungaahk ni iluu olon shuu Icheechee teriin tushee gesen ner zuugch darga sihduudee..


  • bold · [66.181.160.25] · 2018/07/22

    Toroo avilgachdaas tseverleh mongoloo gesen setgeltei bvhenrvv us tsatsdagaa boli setgegdel bichigchid melger enhboldiin bogs doloogchid Enhjargal zailj baij ATG ajillana


  • Гайхагч · [66.181.160.59] · 2018/07/22

    Хэн нэгнийг зайлуулахаас өмнө шударга гээд байгаа ах дүү хоёр залууг жаахан гайхаад байх юм. Ах Баатар нь ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нууц бичлэгүүд тарааж Хүрэлсүхтэй хамтарч байгаа гэж ойлгогдох ярианы бичлэгээ тараасан. Харин одоо дүү Оюун-эрдэнэ нь Хүрэлсүхтэй нийлж Энхболдыгоо унагах гэжэ яарч байгаа ч юм шиг. Ямар ч байсан ерөнхийлөгч ерөнхий сайд хоёр энэ ах дүү хоёрын мэдэлд байгаа ч юм шиг эсвэл ах дүү хоёр төрийн 2 өндөрлөгт үнэнчээр зүтгэж нэгийг нь намнах гээд ч байгаа юмуу? тэгээд дараа нь яах юм бол?


  • Иргэн · [139.5.216.22] · 2018/07/22

    Зарлахгүй л байх хэрнгтэй!!


  • БИД арчаагүй байна · [122.201.31.122] · 2018/07/22

    БИД төр бараадсан авлигачтай улсаа хөгжүүлэх боломжгүй. Эхлээд төр бараадсан авлигачдыг зайлуулж байж улсаа хөгжүүлэх боломжтой. ТӨР бараадаж тэрбумтан бологч нарыг хурдан зайлуулахгүзй бол хэрээс хэтэрлээ. ТЭРБУМТАН шүүгч, прокурорууд улс төрчдийн араас жагсаал үүсгэх эхэлсэн. АВЛИГЫГ төрөөс цэвэрлэх ёстой.


  • манан · [202.179.25.160] · 2018/07/21

    бид шудрага бус хуулчид улс төрчидээс салах ёстоышдээ энд ерөнхиилөгч оюун эрдэнэ мэт нь ямар хамаатай юм бэ хүнийг алая үхүүлэе сүйрүүлнэ гэж төлөвлөгөө ажил хэрэг сэдэж болохуу тэгээд хэрэгжүүлээгүй юм чинь яадагийн зүгэээр өнгөрөх ёстой гэж... 60 тэрбум бол яаг ийм л ажил ...


  • БурууЦолмон · [103.10.23.102] · 2018/07/20

    МАН,,,луйварчин,нараасаа,салаж,чадхуу,үгүй,юу,гэдэг,сонголтын,өмнө,байна


  • Зочин · [103.10.23.102] · 2018/07/20

    Их,хурлын,даргаас,луйварин,луухааныг,зайлуулах,хэрэгтэй


  • Зочин · [182.160.1.116] · 2018/07/20

    Энхболдыг шахлаа гэж ч арай болохгүй байх аа. Хуулийнхний үнэн нүүр царай аль хэдийн олон түмэнд ил болсныг л батлая гэсэн хэрэг. Энхболдыг тэр хамгаалаад байгаа хүмүүстэй нь хамт зайлуулах хэрэгтэй.


  • Зочин · [122.201.28.9] · 2018/07/18

    Женко эхлээд өөриййнхөө асуудлыг шийдсэн дээр байхаа


  • Зочин · [103.229.123.139] · 2018/07/18

    М.Энхболдыг Монгол төрөөс хурдан зайлуулж, шорон луу илгээх ёстой.


  • Иргэн. · [66.181.167.75] · 2018/07/18

    М.Энхболдоор оролдоно гэдэг үнэхээр тэнэг хэрэг болно???.. УИХ-д 65-н мал байна уу???.. 65-н хүн байна уу???.. гэдгийг л харах үлдлээ???...


  • Зочин · [202.9.40.67] · 2018/07/18

    ingex geed baisiimaa gedeg shig uuruu xeregee xvleecheech dee


  • Зочин · [202.70.33.242] · 2018/07/18

    zasag ganhah ni bitgii hel Bieeg zailuulah shatandaa orchloo huurhii hen terniig tegee l junai elbegee hoyoriig dagaj sav gesiiin hohi ni muu buldugunduu meduulsen tolgoigui mungunii shunalaas uur ym medkui kulgaich