Засгийн газарт хамаагүй ажил гэж байдаг уу?


Зуны цаг зугаатай бас найр наадам олонтой. Сайхаан. Бүлээрээ бүгдээрээ амраад л...Сая болсон Улсын баяр наадмаас хойш хөдөөгийн замд машин олон бөглөрч таглараад байгаа.

Бас бороо хур, үеэр ус элбэгтэй болохоор энд тэнд гамшиг тохиолдлоо гэх мэдээ өдөр бүр сонсогдож байна. Баян-Өлгийд, Төв аймгийн Борнуур, Сүхбаатар аймагт гайтай их бороо орж үерийн улмаас олон айл өрх орон гэргүй болж гэнэ. Гэтэл энэ мэдээг хэн хайхарч байна вэ. Сайн л бол тухайн аймаг, сумын тойргоос сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүд амралт, наадмын чөлөөгөөр тэнд үзэгдэж өнгөрөх төдий. Ёстой л нэг амар сайхандаа жаргаж байх шиг. Уг нь ажил амралт огт тасрахгүй л буцалж байх учиртай байм. Гэтэл тийм биш. Төрийн ордноор орвол жинхэнэ ажин түжин. Өнгөрсөн лхагва гаригт тэнд юу ч болсонгүй. Засгийн газар хуралдах хуваарьтай гэдэг.

Сайдууд нь амарч наадамлаад явчихсан гээд хуралдсангүй. Цөхсөн Ерөнхий сайд гадаадын нэг урлагийн хамтлагыг хүлээж авч ажил хийсэн дүртэй өнгөрөөв дөө. Наадмын дараа намар гэдэг байсан. Одоо наадмын дараа наадам гэх болсон шиг санагдана. Хаа сайгүй тохиолдоод байгаа үеэр усны асуудал Засгийн газарт хамаагүй юм уу. Ердөө Онцгой байдлынхан л ярьж мэдээлж, ажилласан дүр үзүүлж байх шиг. Шадар сайдаасаа эхлээд хэд хэдээрээ гадаадад аялж яваа сурагтай. Зарим нь хөдөө найр наадам эргүүлж яваа юм байх. Тиймээс нөгөө УИХ шигээ ирцгүй гээд Засгийн газар хуралдсангүй шалтаг тэр болов. Бас наадам далимдуулаад шатахууны үнэ нэмэгдээд иргэд бухимдангуй байгаа. Унаа машины хөлс, дэлгүүрийн зарим барааны үнэ чимээгүйхэн өсч буй.

Үүнийг сайд, дарга нар биеэрээ мэдрэхгүй ч олон түмний ярианаас сонсмоор л юм. Шатахууны үнийг ойр ойрхон нэмж байгаа нь шатахуун импорлогчдоос Засгийн газарт үзүүлж байгаа шахалт гэж ойлгогдож байгаа. Тэд үнэ нэмэх шалтгаанаа ам.долларын ханш өссөн, гадны нийлүүлэгчид үнийг нэмсэн тиймээс бид алдагдалтай ажиллаж байгаа гэж тайлбарладаг юм билээ. Тэгэхлээр нь Засгийн газар "бууж өгч" шатахуун импортлогч компаниудад тал зассан арга хэмжээ авдаг. Өмнө нь хилээр орж ирэх шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Тэгвэл одоо дураараа дургигч компаниудынхаа өмнө "хоёр гараа өргөөд" зогсож байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэргэд үнийн зөвлөл гэдэг ор нэрийн төдий байгууллага бий.

Тэр нь ч ажилладаггүй. Хааяа зөвлөлөө хуралдуулъя гэхээр уг зөвлөлд багтдаг шатахуун импортлогчдын төлөөлөл нь тоож ирэхийг байсан. Сүүлийн үед бараг "хуцваа" гээд сууж байдаг болсон. Сураг сонсвол сая наадмын босгонд шатахууны үнийг нэмсэн шалтгааныг судалж байгаа гэх юм. Юуг нь судалдаг байнаа. Засгийн газар шатахуун импортлогчдоо дуранд нь тавьчихсан учир одоо "буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" гэдэг шиг бүр хүний сэтгэлээр хандаж байна. Үнийн зөвлөл компаниудад бичиг явуулсан хариу хүлээж суугаа юм билээ. Мөн хариу ирүүлж харагдаач. Ирэх наймдугаар сард үнийн зөвлөл хуралдана гэдэг ч юу л бол.

Петровис, Магнай трэйд, Шунхлай зэрэг толгой компаниуд АИ-92 автобензины үнийг 70-90 төгрөгөөр нэмчихсэн. Эдгээр компаниуд үгсэн хуйвалдаж наадам баяр, сар шинэ болон далимыг тааруулан шатахууны үнийг нэмдэг нэг өвөрмөц аргатай болж. Засгийн газар өнгөрсөн оны сүүлчээс эхлээд газрын тосны үйлдвэр барих тухай ярьж эхэлсэн үеэс шатахуун импортлогчид дургүйцлээ илэрхийлж байгаа юм байх. Үнэ өсгөхдөө тун шаргуу болов.

Зургадугаар сарын эхээр Дорноговийн Алтанширээд үйлдвэрийн шав тавьсны дараа Засгийн газарт үзүүлж байгаа ээлжит шахалт нь саяын үнэ өсөлт юм. Ийнхүү шатахууны үнэ нэмэгдсэн асуудал ард иргэдийн амьдралыг "идэж мэрж" байна шүү. Энэ нь Засгийн газарт бас л хамаагүй мэт байх нь хачин бишүү.

 

Д.Бичээчхүү

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.70.44.46] · 2018/08/10

    Петровис, Магнай трэйд, Шунхлай зэрэг толгой компаниуд АИ-92 автобензины үнийг 70-90 төгрөгөөр нэмчихсэн. Эдгээр компаниуд үгсэн хуйвалдаж наадам баяр, сар шинэ болон далимыг тааруулан шатахууны үнийг нэмдэг нэг өвөрмөц аргатай болж.


  • Иргэн · [103.9.90.130] · 2018/08/06

    Түүхэнд байгаагүй УИХ, түүхэнд байхгүй авлига, албан тушаал, өр зээл, ард иргэдийг шулсан УИХ байлаа. Түүхэнд хар данстай үлдэнэ.


  • зочин · [203.91.118.247] · 2018/07/23

    Засаг сайн ажиллаж байна аа, Одоо том төслүүдээ хөдөлгөхийн тулд 60 тэрбумын бүлэглэлээс салах хэрэгтэй,, Засгийн ажлыг огт хийлгэхгүй байгааг иргэд бид мэдэж байгаа


  • ахмад · [103.212.117.89] · 2018/07/21

    ЖИНХЭНЭ малуудаас бүрдсэн юу хийх ухаанаа ч олдоггүй ЗГ


  • НЯБО · [202.21.105.116] · 2018/07/20

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт: Та насаараа СЯ-ы нэрээр ажиллаж амьдарлаа. Ах дүүсээрээ Хотгор шанагын уурхайг зарж хөрөнгөжиж байхынхаа оронд хаяа ч нэсэн "энэ муусаййн нябо" нараа бодож баймаар юм.НББ-ийн тухай хуулиар хагас жилийн тайлан 7-р сарын 20-нд төрийн санд хүргүүлэх ёстой. Гэтэл энэ хооронд улсын баяр наадам 5 хоног үргэлжилдэг. Хэдэн янбо нар наадаж ч чадахгүй ажлаа хийсээр суудаг. Ианы иолгойлсон СЯ-ы амьдрал мэдэхгүй хэдэн "сармагчингууд"-ад энэ хамаагүй байх. Танай яам үндсэндээ Америк, АНГЛИ, ЕХ-ы виз гаргуулах гэсэн юу ч мэддэггүй жулдрай "пацан"-ууд, УИХ, ЗГ-ын гишүүдийн хамаатан садан, нууц амрагаар дүүрсэн яам болсон шүү дээ. Сангийн сайдын хувьд СЯ-д ажиллах ажилтнуудад тавих шалгуурыг чангатгах хэрэгтэй. ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД ХББТухай хуульдаа өөрчлөлт оруулж тайлан хүргүүлэх хугацаагаа 7-р сарын 25 болгоочээ. Харин ажлаа цагтаа хийдэггүй хүний үг байна гэж битгий олон юм донгосоорой.


  • Шумуул · [202.21.105.116] · 2018/07/20

    Ерөнхий сайд аа! Танай ЗГ-ын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын байгуулсан ЗТХТөв, ЭХХТ, СЭХҮТ, БХТ г.м улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зардаг байгууллагууддаа хяналтаа сайжруулаачээ. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилд захиалагчийн хяналт тавих нэрийдлээр асар их хэмжээний хөрөнгө шамшигдаж байна. Захиалагчийн хяналтын зардалд тухайн төсвийн 2 хувьтай тэнцэх мөнгө тусгагддаг бөгөөд төрийн өмчит дээрх байгууллагууд шударга өрсөлдөөнийг зөрчиж яамтай гэрээтэй нэрээр ТББ болон хувийн хэвшлийн байгууллагуудыг боомлин "60 тэрбумын" гэгдэх этгээдүүдийн томилсон дарга нар дур зоргоороо аашилж байна. Зүй нь захиалагчийн хяналтыг тендер зарлаж өхсөлдүүлэх ёстой. Ингэвэл их хэмжээний хөрөнгө мөнгө хэмнэгдэх төдийгүй барьж байгаа обьектуудын чанар байдал ч сайжрах үндэс бүрднэ.Та төрийн ордонд зүгээр нэг зургаа өлгүүлмээргүй байна гэж байсан. Энэ ажлыг Сангийн сайддаа үүрэг болгоод хийлгэчихвэл НЭН САЙН САН. Олон ч цэцэрлэгийн мөнгө гарч ирнэ дээ. СЭХҮТ-ийн дарга нь УИХ-ын тамгын газрын дарга Цолмонгийн ах, ЭХХТ-ийн зарирал нь БСШУ-ы сайд Цогзолмаагийн нөхөр байх жишээтэй. Сангийн сайдаа чамд ч бас төсвөө хэмнэх боломж гарч байгаа юм шүү.