Цалингийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ


Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, цалин тэтгэврийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ. 

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шинээр олгох, иргэдийн зээлийн үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй байхаар тогтоосон байна. Одоогоор иргэдийн хэрэглээний зээлийн хэмжээ банкуудын зээлийн багцын 23.4 хувь буюу 3.9 их наяд төгрөг байна. 

Цалин, тэтгэвэр зэрэг иргэдийн тоггмол орлогыг барьцаалсан хэрэглээний зээлийн сарын төлбөр иргэдийн орлогын тодорхой хувиас давахгүй байхаар банкууд дотоод журамдаа тусгадаг. Мөн банкууд шинэ харилцагч татах, хуучин харилцагчаа хадгалахын тулд иргэдийн өрийн дарамтыг харгалзан үзэхгүй, зээлийн хэмжээг орлогын 100 хувьд олгохыг илүүд үзэх болсон байна. Тиймээс Мөнгөний бодлогын хороо хуралдаж, иргэдийн орлогын 70 хувиас хэтрэхгүй зээл олгохоор тусгалаа.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • ЗОЧИН · [182.160.37.139] · 2018/08/06

    Зээлийн хүүг бууруул.Арай хэтэрхий байна.Банкууд мөнгө хүүлэгчид.Ихэнхи нь гадаад эзэнтэй. Ард түмний мөнгийг гадагш нь урсгаж байна.


  • зочин · [202.180.218.40] · 2018/08/02

    Зээлийн хүүгээ бууруулах хэрэгтэй. Бас ипотекийн зээлийн хүүг жилийн 3-5 болгож өгөх хэрэгтэй. Тэгж байж энэ ядуу иргэд чинь жижигхэн ч болов байртай болцгооно


  • ard tvmen · [124.158.93.68] · 2018/07/31

    ipotekiin huu yadaj 5 bolgoh heregtei


  • xvvgee buuruulah heregtei · [124.158.93.68] · 2018/07/31

    xvvgee buuruulah heregtei


  • huu · [124.158.93.68] · 2018/07/31

    buh bankuud mungu huulegch


  • 2 · [124.158.93.68] · 2018/07/31

    zeeliin huugee buuruulaachee


  • Зочин · [64.119.20.27] · 2018/07/23