fbpx Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 33 секунд

Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна

“Эрдэнэт” үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн хүрээнд төвийн бүсийн хурдан морьдын “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам энэ сарын 27-28-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болно. Даншиг наадмын бэлтгэл ажлын талаар уг наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяртай ярилцлаа.

- Зууны манлай үйлдвэрийнхэн энэ онд 40 жилийн ойгоо ажил хөдөлмөр, ололт амжилтын буухиан дор тэмдэглэж байна. Ойн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны нэг “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадмын бэлтгэл ажил ямар явцтай байна вэ?

- Энэ онд Эрдэнэт үйлдвэр анхны зэсийн баяжмалаа гаргаж эхэлсний түүхт 40 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан бид оны эхнээс төгсгөл хүртэл бүтэн жилийн хугацаанд олон ажил, үйл ажиллагааг  хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын тал хувь хэрэгжээд явж байна. Манай уурхайчид болон Эрдэнэтийн иргэд ч эдгээр үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож буйг тэмдэглэх хэрэгтэй. 40 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлын нэг нь удахгүй болох төвийн бүсийн хурдан морьдын “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам. Тус наадмыг “Төвийн бүсийн хурдан морьдын уралдааныг зохион байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 195 тоот тогтоол, Орхон аймгийн ИТХТ-ийн 7 дугаар сарын 8-ны өдрийн 65 тоот тогтоолыг үндэслэн зохион байгуулна. Ер нь хурдан морьдын уралдаан хангай, төв, баруун, зүүн, урд бүсийн гэсэн 5 ангиллаар бүсчилж болдог. Харин энэ жилийн хувьд томоохон онцлогтой байгаа. Тодруулбал, манай хөрш Булган аймагт тус  аймгийн 80 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морьдын уралдаан хамт болно. Зэргэлдээ аймгууд учраас хангайн болон төвийн бүсийн уралдаан Булган аймгийн Бугат сум буюу нэг сумын нутагт зэрэг болж буй нь онцлог юм. Тиймээс өдөр, цагийг нь зориуд давхцуулж зохион байгуулж байгаа. Даншиг наадмын  зохион байгуулах ажлын хэсгийг  байгуулах тухай Орхон аймгийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг бэлтгэл хангах ажилдаа орсон. “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадмыг өндөр хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулж,  ард түмэндээ сайхан наадам үзүүлэх зорилгоор морь, бөх, сур, шагайн харваа гэсэн төрлүүдээр наадам хийнэ. Мэдээж, голлох наадам нь төвийн бүсийн хурдан морьдын уралдаан гэж хэлж болно. Энэ удаа газар газрын алдар цуутай уяачдын их олон хурдан морь уралдах чиг хандлага байна. Тиймээс бид уг уралдааныг зохион байгуулалтын өндөр төвшинд явуулахаар төлөвлөгөөгөө гаргаад, хэрэгжүүлж байна.

- Даншиг наадамд хурдан морьд хэдэн насны ангиллаар уралдах вэ?   

- Хурдан морьдын уралдаан 9 насны ангиллаар болно.  Азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, дааганы уралдааны зэрэгцээ эрлийз дээд, дунд, доод насны хурдан морьд уралдана. Төвийн бүсийн хурдан морьдын уралдааныг эмх цэгцтэй, дэг журамтай  явуулахын тулд Эрдэнэт үйлдвэр болон Орхон аймгаас томилогдсон ажлын хэсгүүд, “Эрдэнэт хүлэг” морин спорт, уяачдын холбоо хамтран ажиллаж байна. Жилийн жилд хурдан морины уралдааны үеэр хурдан морь биш машины уралдаж буй мэт замбараагүй байдал их гардаг. Энэ байдлыг таслан зогсоох тал дээр бид онцгой анхаарч байгаа. Уралдааны үеэр хурдан морины замд зохион байгуулах комиссын нийт 8 машин л явна.  Мөн 15 морьтой хүнээр хурдан морины гарааны зурхай руу туулгаж, хүргүүлнэ. Энэ мэтчилэн шинэлэг хэлбэрээр энэ удаагийн уралдааныг зохион байгуулахаар зорьж байна.

- Хурдан морины бүртгэл хэзээ дуусах вэ?

- Төвийн бүсийн аймгуудын “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадмын хурдан морины уралдааны бүртгэлийг  Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт ордны байранд 7 дугаар сарын 25,26-ны өдрүүдэд явуулна. Уралдаан 7 дугаар сарын 27,28,29-ний өдрүүдэд болно. Тиймээс бүртгэлийг  өмнөх  өдөр нь дуусгавар болгоно. Нэмж хэлэхэд, бид уг уралдааныг зохион байгуулахдаа уяачдаа эмх замбараатай, хариуцлагатай,  сайхан нааддаг байхад сургах чиглэлийг баримталж байгаа. Мөн газар нутгийн хувьд их ойрхон бүсийн уралдаанууд давхцаж байгаа тул  уяачид маань хоцрох, уралдааны дэг журмыг зөрчих, саад болох нөхцөл үүсгэж болзошгүй. Тиймээс шударга байх үүднээс  нэг цагт, нэг өдөрт зэрэг явуулахаар тогтсон юм.  

- Нэг өдөр олон морьд зэрэг уралдах учраас хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой байх?

- Мэдээж, гол анхаарах асуудал энэ. Төр засгаас ч энэ талаар чиглэл өгч, унаач хүүхдүүдийн хамгаалах хэрэгслийн стандартыг баталсан. Энэ стандартыг хангасан эсэхэд хяналт тавьж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг бүрэн бүрдүүлсэн тохиолдолд уралдаанд оролцуулна. Мөн энэ жил хүүхэд тус бүрийг нэг зуун мянган төгрөгийн даатгалд хамруулна. Хэрэв гэмтэж, бэртэх тохиолдол гарвал даатгалын хэмжээ нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж ажиллаж байна.

- Эрдэнэт үйлдвэртэй хамтран  ажилладаг байгууллага, гадна дотны хичнээн зочдыг хүлээж авахаар төлөвлөж байна вэ?

- “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам бол Эрдэнэт үйлдвэрийн нэрэмжит үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн 40 жилийн ойд зориулагдсан. Тэр утгаараа, үйлдвэртэй хамтран ажилладаг байгууллага, гадаад дотоодын компаниудын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Өнгөрсөн сарын 27-ны өдөр бид үйлдвэрийнхээ ажиллагсад, уурхайчдаа баярлуулж, “Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” наадмыг зохион байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Харин энэ удаагийн даншиг наадам бол илүү өргөн хүрээнд ард түмний дунд хийж буй баяр юм. Тодруулж хэлбэл, бид уурхайчид, баялаг бүтээгчдээ төдийгүй нийт ард иргэдээ баярлуулж, Эрдэнэт үйлдвэрийнхээ  эх орны хөгжил дэвшилд оруулж ирсэн бодит хувь нэмэр, үнэ цэнийг мэдрүүлж, бахархах сэтгэлийг төрүүлэх эрхэм зорилго дэвшүүлж байна.

М.Балжинням

Д.Сумъяабазар Эрдэнэс-Тавантолгойн IPO- гоо 180 хоногт багтаахаар ажиллаж байна
Д.Сумъяабазар Эрдэнэс-Тавантолгойн IPO- гоо 180 хоногт багтаахаар ажиллаж байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​