Улстөр / 2018/08/03 / 29

Су.Батболд Ерөнхий сайдын өгсөн үүргийг "нохой хуцсан чинээ" тоосонгүй



Өнгөрсөн сарын 19-нд Улсын онцгой комиссын хуралдаан болсон билээ. Уг хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Наймдугаар сарын 1 гэхэд төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэх ёстойг анхааруулъя. Мөн найр наадмуудыг дуусгаарай” хэмээн үүрэг өгсөн юм. Үүнтэй холбоотойгоор бүхий л аймгууд ойн баяраа долоодугаар сард багтан хийсэн бол ганцхан наадам л Ерөнхий сайдын өгсөн үүргийг "нохой хуцсан чинээ" тоолгүй болох гэж байна. Энэ бол Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын засаг дарга Су.Батболд, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц нарын хамтран зохион байгуулж буй Даншиг наадам гэгч юм.

Уг наадам нь 8 дугаар сарын 4,5-нд Хүй 7 худагт болох ба уг наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон арга хэмжээ болно. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулж, Очирваань гэдэг бурхны тахилга зэрэг зан үйл болох гэнэ.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн фракцийн улс төрч гэдэг. Тиймээс ч УИХ дахь 33-ын бүлгийн удирддаг гэх, Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өгсөн үүргийг "нохой хуцсан чинээ" ч тоохгүй байгааг ойлгож болох юм. Харин уг Даншиг наадам гэгчийг хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар ажиллаж буй нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд, Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын дарга М.Отгонбаяр нар Үндсэн хууль зөрчсөн байж болох үндэслэл бий тухай зарим хуульчид өгүүлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 9-ийн 2 -д "Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй." хэмээн заасан байдаг.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн албан ёсоор баталснаар бол  “Даншиг наадам – Хүрээ цам 2018”  нь яах аргагүй шашины наадам болох юм.

Хэрэв Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд, Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын дарга М.Отгонбаяр Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол албан тушаалаасаа огцрох учиртай билээ.

Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/665 дугаар тоот захирамжаар Даншиг наадам зохион байгуулах шийдвэр гарчээ.

 

н.Чинзориг



  • иргэн · [202.179.26.67] · 2018/08/13

    Үе үеийн хотын удирдлаг гэж хэл ам хэрүүл тэмцэлээс салдаггүй нөхдүүд байдаг.Урдын цагт шоронд ороод гарч ирсэн хүн бол бараг ажил хийх нь байтугай амьд явхад хэцүү болдог байсан одоо бол бүр улс төрд дэвшдэг болжээ.


  • Зочин · [202.72.245.200] · 2018/08/09

    60 ТЭРБУМЫН ЛУЙВАРЧИД ЭХ ОРНООСОО УРВАСАН ОЛОН ГЭМТ ХЭРЭГ ХИЙЛЭЭДЭЭ


  • Buyannemekh · [122.201.25.46] · 2018/08/09

    Хамба лам Чойжамцад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдсон цолыг хурааж шинээр цол олгоно гэдэг төрийн эсрэг гэмт хэрэг мөн.


  • Иргэн · [27.123.214.94] · 2018/08/09

    Даншиг наадам хийх нь зөв?! Нэгд: Эртний өв уламжлалаа сэргээсэн сайхан арга хэмжээ, Хоёрт: Бурхны шашны хамгийн том үйл ажиллагаагаар ард түмнийхээ заяа буяныг тэгшлэх сайхан боломж, Гуравт: шашин урлагаа дэлхийд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал алхам болох сайхан арга хэмжээшдээ?! С.Батболдоос өөр хүн бол аль хэдийнээ зогсоочихсон байгаашдээ?!


  • Зочин · [66.181.160.52] · 2018/08/08

    danshig hiih ni zubshdee. hudlaa show dsan topr end yamar hamaatain. bitgii doligno


  • зочин · [66.181.160.13] · 2018/08/08

    Харин Эрдэнэ наадам хийдэг нь ч илүү ажил байх аа.


  • зочин · [66.181.160.13] · 2018/08/08

    Даншиг хийх нь зөв. Жуулчид даншиг, шашин соёлын наадам үзэх гэж өдөр сараа төлөвлөж ирдэг юм байгаа биз дэ. Орлого зарлага 2-ийн орлого нь илүү байх да


  • IRGEN · [64.119.27.222] · 2018/08/08

    Ochij uzsen. Ter ikh zardliig yund zartcuulsan ym bol? Uzekh, kharakh uil ajillagaa ni 3 tcagt duussan, khuushuur, airag erguulsen khumuus kholkhij bsan. Danshig gedeg towd ug chin Bat orshig gesen utgiig aguuldag. Gandan khiid zokhion baiguulbal taarna.


  • мөмө · [203.91.116.120] · 2018/08/07

    одоо цаана нь Эрдэнэ ван БГД-ийн наадам зохион байгуулна гэнэ дээ.бүүр сонин


  • Зочин · [124.158.95.132] · 2018/08/07

    энэ бол ёстой илүү зардал байлаа,эмх замбараагүй зохион байгуулалтгүй,ард түмэн бол ханатай л юм хэлнэ дээ бас л дундаас нь мөнгөө унагаах гж улайрсан нь ойлгомжтой


  • Зочин · [202.179.24.12] · 2018/08/06

    Энэ даншиг бол Манжид бууж өгсний ойг тэмдэглэдэг бөгөөд Манжийн төрд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болгон зохион байгуулсаар ирсэн юм. Харин тусгаар тогтнолоо 11 онд зарласны дараа Алтан ургийнхны шаардлагаар энэ даншиг наадмыг зохион байгуулахыг БОГдын зарлигаар хориглосон билээ. Тэсгаар тогтнол,үндэсний баяраа тэмдэглэсний дараа Манжид бууж өгсний ойг шар хувалзнуудтай хамтран тэмдэглэж буй төрийн албан хаагчид Үндсэн хууль зөрчсөн тул огцрох ёстой.


  • Иргэн · [59.153.112.30] · 2018/08/06

    Тоохгүй байсанч яадаг юм?! Харинч Хүрэлсүхийг бодвол овоо даргашдээ?! Энэ С.Батболд?'


  • Зочин · [103.206.195.166] · 2018/08/06

    Даншиг наадамд төр оролцох шаардагагүй, Гандан хийд нь бусад хийдүүдтэйгээ хамтраад зоион байгуулна биз.


  • Зочин · [203.91.115.38] · 2018/08/06

    Шашны баярыг татвар төлөгчидийн мөнгөөр хийдэг нь гэмт хэрэг шүү


  • Зочин · [202.9.42.6] · 2018/08/05

    хотын дарга хийх чадваргүй хүн байна л даа, огцруулсан нь зөв


  • Zochin · [202.9.41.249] · 2018/08/05

    shashin.tur tusrail baih songodog huultai ulsiin neg ni mongol gej delhiid zarilchihaad....kkk


  • Zochin · [202.9.41.249] · 2018/08/05

    C.BATBOLD geh ene erhemiig HAAIC iinhantai niilj ih ym hiij baigaa gesen shyy


  • Зочин · [103.10.22.117] · 2018/08/04

    С.Батболдыг нэн даруй огцруулах хэрэгтэй .СБ дүүргийн 7-р хороо деневер12а байрны зүүн талд 32 айлуудын цонхыг шууд хаагаад, 9 метр зайтай 4 давхар барилгыг олон хууль зөрчин барьж байгаа Батбаатар гэгчтэй хуйвалдан иргэдийнхээ эсрэг ажиллаж байгаа нөхрийг шууд огцруулах нь зүйд нийцнэ.


  • Зочин · [119.40.103.35] · 2018/08/04

    epvnxii caid odoo tegeed yax n conin


  • Зочин · [202.131.228.82] · 2018/08/04

    Шашин төр холилдох нь буруу л даа. Төрийн наадам болоод өнгөрсөн дөө. Шашны баярыг яахаараа төрөөс санхүүждэг байнаа. Энэ бол гэмт хэрэг мөн.


  • Иргэн · [59.153.112.30] · 2018/08/03

    С.Батболд чинь нийслэлийг аятайхан авч яваа хүншдээ?! Даншиг наадмаа хийхгүй бол болохгүйлдээ?! Нэмж хэлэхэд янз бүрийн жигүүр энэ тэр гэж хошгирдоггүй тохитой хүн бол С.Батболд ларга юм шүүдээ?!


  • зочин · [182.160.37.115] · 2018/08/03

    хүрэлсүхээ эрүүг хуга цохь


  • kk · [202.179.31.22] · 2018/08/03

    shunaltai garuud


  • Төмөр · [66.181.165.216] · 2018/08/03

    энэ гандан сүм хийдүүд өөрсдөө их орлоготой ш дэ тэд зардалаа даах боломжтой ш дээ С,Батболдоо


  • Зочин · [64.119.21.135] · 2018/08/03

    Anhnaasa l hodoonii amitniig hotlin dargaar tavidag teneg shiidver bsan. Hodooniihon hotod suurishaad 5,6 ue ongorch baij l neg yum joohon hotjih shinjiig oldog yum shig bna.


  • төмөр · [66.181.165.216] · 2018/08/03

    энэ их зардал гаргаж даншинг хийх ээ болиоч ээ С,Батболдоо


  • 12345 · [66.181.169.114] · 2018/08/03

    Энэ хүн төрийн нэр хүндийг унагааж байна. Төрд ажиллах нас нь богиносох тусам ард түмний эрх ашгийг хохироож, хувийн ашиг сонирхол нь ичгүүр сонжуургүйгээр нэмэгдэж байна.


  • Irgen · [66.181.169.114] · 2018/08/03

    Су.Батболдын Үндсэн хууль зөрчин байж гаргасан хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөнийг 2020 оны сонгууль хүртэл хорьсон "монгол улсын ард түмнийг доромжилсон" шийдвэрийг дэмжсэнээс болж даварч байна гэж үзэх үндэслэлтэй. Тэр захирамж гаргаснаас болж шилжилт хөдөлгөөний тоо буурсан мэт үнэн худал нь мэдэгдэхгүй тооцооноос өөр иргэд, хувь хүн, айл гэр, хээл хахууль авилгын талаар ямар сөрөг үр дагавар, төрд итгэх итгэл буурч байгааг тооцож үзсэн үү ???????.


  • са · [66.181.160.126] · 2018/08/03

    Үнэ өсч дарга амрав.