Уул уурхай / 2018/08/10 / 40

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн лицензийн наймааг "ГААРУУЛЖ" байна



Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн ажлаа аваад хэдхэн сарын нүүр үзсэн ч түүнийг өнөөх л лиценцийн наймаа, авлига хээл хахуулийн наймаатай холбоотой хэл ам дагаж салбарынхан нь дургүйцэж байна.

Анх АМХЭГ-ын Кадастрын албаны даргаар байгуулагдсанаас нь хойш ажиллаж, газрынхаа орлогч болтлоо дэвшсэн. Энэ намтрыг уншсан хэн бүхэн арвин туршлагатай гэж харахаар. Гэвч мань хүний талаар сайн гэхээсээ саар мэдээлэл дэндүү их. Тэр бүү хэл, Лу.Болд АМГТХЭГ-ын даргаар томилогдон очиж, түүнийг албан тушаалаа өгөхөд салбарынхан нь баярлаж байсан гэдэг.

Мань эр дээрх албан тушаалыг хашиж байхдаа лицензийн наймааг жинхэнэ утгаар нь цэцэглүүлж, хөлжсөн нэгэн гэлцэх нь бий. Ямартаа “Кадастр”-ын гэх тодотголтой болтлоо гаршсан байхав. Үнэндээ мань эр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байхдаа төрийн мэдлийн Шивээ-Овоогийн лицензийг 2004 оны арванхоёрдугаар сарын 10-23-ны хооронд У.Хүрэлцоож захиралтай “Шинэ шивээ” компанид шилжүүлсэн байдаг. Улмаар нөхөр “Шинэ шивээ” ХХК-д хувь эзэмшдэг болсон гэлцдэг.

Мөн Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албаны дарга Х.Хэрлэнгийн гарын үсэг бүхий 2002 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 441А тоот лицензээр “Алтан дорнод” ХХК-д Заамарын Ар наймганы 485 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлснийг нэрлэж болно.

Мэдээж олонд танигдатлаа лицензтэй зууралдсан түүнийг анх 2005 оны наймдугаар сараас эхлэн Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Үндэслэл нь ашигт малтмал эрхлэх албан ёсны зөвшөөрлийг хууль бусаар өөр этгээдэд давхардуулан олгосон. 400 сая төгрөгөөр хохирсон компанийн гаргасан гомдлын дагуу хэлтсийн даргыг шалгахад Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь илэрсэн байна.

Тодруулбал, АМХЭГ 2002-2004 онд 120 өргөдлийн төлбөрийг төлж, лиценз олгох ёстой байтал байгууллагын дарга нар нь эрх мэдлээ хэтрүүлж, энэ асуудлыг 2-3 жил нуун дарагдуулсан нь тогтоогджээ. Улсын төсвийн 400-680 сая төгрөгөөр хайгуул хийсэн ордуудыг АМХЭГ-ын дарга асан Д.Жаргалсайханы тушаалаар Кадастрын хэлтсийн дарга Х.Хэрлэнгийн мэдэлд шилжүүлсэн байдаг. Х.Хэрлэн даргынхаа тушаал гарснаас 20 минутын дараа л нөгөө 120 өргөдлийг авч, бүгдийг хууль бус лиценз болгосон нь тэр.

Мөн АМХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга Х.Хэрлэн ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 2004 оны аравдугаар сарын 5-нд иргэн Б.Цогтсайханд дээрх талбайг өгсөн байна. Лицензийг эзэмшигч Б.Цогтсайхан дөрвөн жил талбайгаа дарсны дараа 2008 оны долдугаар сард АНУ-ын хөрөнгө оруулалттай “Гео инфо” ХХК-ийн захирал Л.Ганбаярт 1750 мянган ам.доллараар арилжсан байдаг. Ийнхүү түүнтэй холбоотой хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгасан ч Х.Хэрлэн ял сонсох нь бүү хэл АМГТХЭГ-т орлогч дарга болтлоо дэвшсэн.

Л.Болдоос тушаалаа авч ажилгүй хоцорсон тэрбээр 2008 оны сонгуулиар өдгөө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн сонгуулийн менежерээр ажиллаж, Хэнтийг ёстой нэг доргиосон. Үүнийхээ хариуд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргын албан тушаалыг өвөртөлсөн байгаа юм. Улмаар Д.Сугарын оронд том даргын албан тушаалд хүртэл яригдаж байлаа.

Ер нь Х.Хэрлэн “Монгол шуудан” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ТУЗ-ийн дарга гэхчлэн гуншин ихтэй нөхөр. Энэ бүхэн нь МАН-ын том ах нарын нь буян. Тэр дундаа өдгөө өндөр албан тушаалд яваа нөхрийн хэмжээлшгүй их хайр энэрэл гэдгийг намынхан нь андахгүй.

Уг нь эрхэм Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны “Хууль зөрчсөн, хээл хахууль өгч орсон байж болзошгүй, төрийн ажил хийдэггүй, хийдүүлдэг, сахилга хариуцлагагүй, дэг журамгүй, төрийн ёс дүрмийг зөрчдөг нөхдүүдийн толгойг илж суухгүй” хэмээн шийдэмгий мэдэгдэж байсан ч бодит байдал эсрэгээрээ байгааг эндээс харж болно.

Таныг МАН-ын генсек байх үед шадар туслахаар чинь ажиллаж байсан Х.Хэрлэн ийнхүү бүхэл бүтэн агентлагийн даргаар томилогдож байгаад та ямар тайлбар өгөх вэ?

Ашиг сонирхол уу, ахын хайр ивээл үү? Таны амласан улс орныхоо амьдралыг өөд нь татах, сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулах, ядарсан эдийн засаг, ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа байдал энэ үү. Надад бол халаасандаа хадгалсан цэргүүдээ ганц тушаалаар генерал болгож байгаа дүр зураг л харагдаж байна....

ЭХ СУРВАЛЖ: UMNUGOVINEWS.MN



  • irgen · [64.119.20.251] · 2018/08/14

    Omnoh darga ni baisan Erdeniin nuuts amrag Uuriin tuya gedeg avgai 120 litsens iig khuuli zorchij olgood odoo tsagdaa deer baitsaagdaj baigaa sh dee. teriig litsenz olgoson gej bichihgui mortloo, ogt litsenz olgoogui Herlen dargiig yagaad bicheed bainaa? Mergejiliin bus khumuus yum bol cadaster deer ireed asuugaad sudalj baigaad hun muulakh kheregtei.


  • Geolog · [64.119.20.251] · 2018/08/14

    Ene bichsen zuiliig neg l khun olon dakhin ene Shuurkhai.mn sait deer yag kheveer ni taviad baigaa yum daa. Bi bas omno ni unshij baisan. Neg khun l khuviin ataarkhalaasaa bolood bicheed baina daa. Shuurkhain.mn nd nadad tanidag khun bii shuu. Mongol ogvol khen gedegiig ni medeed ogch bolno shuu. He he.


  • зочин · [122.201.26.172] · 2018/08/14

    шинээр лицензи олгогдоогүй байхад лицензийн наймаа "гаарлаа" ч гэх шиг Хэрлэн чинь очоод харин зарим лицензийг цуцлаад байна


  • Зочин · [146.185.164.46] · 2018/08/13

    Todorhoi nudend haragdaj gart barigdah barimtgui yumand itgehgui baih heregtei shd Ene met sait.uud yuuch gej chaaj medne


  • Зочин · [103.50.207.150] · 2018/08/13

    Уг нь хайгуулын лицензийг компаниудад өгч нөөцийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт татах л хэрэгтэй байгаа юм даа. Ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд оруулж байж улс орон хөгжинө. Сүүлийн хэдэн жил лиценз олгогдохгүй байгаа нь буруу гэж үздэг. Олгогдохгүй байгаа зүйлийг яаж наймаалцаж байна гэж бичдэг байна аа хэхэ.


  • Эба · [188.165.255.87] · 2018/08/13

    Хэрлэн дарга буурь суурьтай, ажилаа сайн мэддэг хүн бналээ.


  • Зочин · [150.129.141.117] · 2018/08/13

    ajlaa il tod sain guitsetgej bga huniig hudal huurmag medeeleleer busdiig tuurugduulj eldew yanzaar bichij bdag yatsan hudaldagdtsan setguulch we tarhiniihaa hemjeegeer setgej bhiin uruwdultei niigem


  • Зочин · [206.189.125.40] · 2018/08/12

    Urgudluur olgodog huulitai baisan shdee. Bayan yaduur hamaaraihgui mongol ulsiin irgen l bol avdag baisan uye. Odoo bol songol shalgaruulalt nereer mungutei humuus ni l munguur tsohij avj baih shivdee


  • Зочин · [138.197.186.223] · 2018/08/12

    Huuliinhaa daguu Litsenz avj chadahgui baigaa yumnuud l iim yum bichij suugaa baihdaa


  • Зочин · [188.165.255.11] · 2018/08/12

    Захиалгатай ийм худал мэдээлэл цацахаа больмоор юм.


  • Зочин · [209.97.181.74] · 2018/08/12

    Хөөрхийдөө гайгүй сайн ажиллаж байгаа нэгнээ иймэрхүү балмад аргаар л харлуулдаг болждээ. Лиценз олгох нь түүний ажил биздээ. Хуулийн дагуу олгох л хэрэгтэй


  • Насаа · [59.153.114.235] · 2018/08/12

    Лиценз олголтыг зогсоочихсон бгаа шдээ. Юун наймаа гаарах маарах яриад бнаа.


  • Зочин · [66.181.184.134] · 2018/08/12

    Эх сурвалж UMNUGOVINEWS.MN гэнэ үү?


  • Зочин · [64.119.27.55] · 2018/08/12

    Ene nuhur irsenees hoish ednii ajil ovoo jigdersen bnalee


  • Zochin shd ee · [66.181.160.59] · 2018/08/12

    Овоо гайгүй нэг хүн гарч ирээд урьд нь байсан муу муухайг нь цэгцлээд жаахан аятайхан болж эхэлж байхад л ингээд янз бүрийн мэдээлэл гаргаад эхлэх юм аа. Лиценз горилж эх орныхоо баялагийг гадагш худалдах гэсэн хэсэг нөхдүүдийн л явуулга л даа. Сайтууд ч гэсэн ийм эх сурвалж муутай мэдээлэл нийтлэхээ болих хэрэгтэй. Юуных нь UMNUGOVINEWS.MN энэ тэр вэ?


  • Зочин · [66.181.184.134] · 2018/08/12

    Litsenz olgohgui 2 jil bolj baihad chin lintsenziin naimaa gaarlaa geed bicheed baih yum aa


  • Зочин · [202.9.42.12] · 2018/08/12

    litcenz hootcoldoj avah geed bolohgui bhad ed nar yu bicheed baidgymdee. Oor ayataihan yum niitelj boldguum bhda.


  • Уул уурхай · [66.181.161.71] · 2018/08/12

    Өө наадах чинь цэвэр гүтгэл байна.


  • Зочин · [66.181.161.25] · 2018/08/12

    Ахмад геологууд их сайхан хүлээж авсан.
Одоо угаасаа өргөдөлөөр лицензи олгохоо больсон шүү дээ. Энэ худал мэдээлэл байна гомдол гаргах хэрэгтэй ийм мэдээлэл тарааж болохгүй.


  • Зочин · [27.123.214.110] · 2018/08/12

    Ene 60-han esvel Erdene-han licence uguhgui bolohoor booj uheh geed


  • gants daichyn · [66.181.161.13] · 2018/08/12

    жаран тэрбумыхан лицензее авч чадахгүй болохоор бичжээ хөөрхий


  • монгол хүү · [103.229.123.166] · 2018/08/12

    лицэнзээ авьяаа энэ бандийг зайлуулаачээ миеэгийн хүн тавиачээ малнуудаа


  • Зочин · [27.123.214.119] · 2018/08/12

    Үүнийг бичсэн нөхөр геологи, уул уурхайн салбарыхны нэр барьж хүн гүтгэхгүй шүү. Өнөөдрийг хүртлэх 2 жил орчимын хугацаанд ямар нэг лиценз олгогдоогүй байгаа шүү дэ. Хайгуулын лиценз олгож Монголын геологи хайгуулын салбараа дэмжих хэрэгтэй. Хэрлэн даргын авч хэрэгжүүлж байгаа ажилд салбарыхан харин ч ам сайтай байгаа.


  • Ahmad geolog · [27.123.214.110] · 2018/08/12

    Huuhduud min bitgii ingej shudraga negniigee muulj baigaach. Ah nasaaraa 35 jil ene salbart ajillaa. Uie uueiin ashigtyn darga naryn neree hezee sain bailaa. Harin ch ene bolomjiin neelttei, mergejliin himuusiin ugiig sonsdog zaluu shig sanagdsan. Iim hudulmurch zaluuchuudaa merhiin orond demjeed ugmuur ium.


  • Зочин · [209.107.196.148] · 2018/08/12

    Odoo ugaasaa urgudluur license olgohoo bolison bish biluu?


  • Зочин · [27.123.214.120] · 2018/08/12

    Лиценз өгөхөө болиод 2 жил болж бга биү дээ? Энэ нэг хэдэн дундукууд нэг нэгийгээ муулах гэж ядачихийн


  • Зочин · [202.9.41.40] · 2018/08/12

    Хараад байхад янз бүрийн яамны газрын дарга нар гэж тарган , цатгалан залуучууд байх юм? Төрөөс төрөх тэрбумтануудын дараагийн ээлж бололтой. Эмэгтэйчүүдээ багтаагаачээ ??? Хүйсээр ялгаварлах юм


  • Зочин · [66.181.178.53] · 2018/08/11

    ene muusayn sugnuud yakhaaraa ulsyn ajil khiikheeree l ideji uukh , khulgaylakhaa boddog baynaa ? yaduu yawsny l gay baydag baykhdaa


  • иргэн · [202.179.24.105] · 2018/08/11

    Ухнаагийн Хүрэлсүх мөнгө олох гэж Хэрлэнг АМГ-н даргаар томилсон юм биш үү.


  • Зочин · [66.181.189.125] · 2018/08/10

    MTZ BAISAN HUN DEEREES TANIL TAL N TOMILSON


  • Зочин · [66.181.176.48] · 2018/08/10

    боахэнжүубхж


  • Зочин · [66.181.176.48] · 2018/08/10

    ёстой зальтай нөхөр гэсэн дэ төх-д газрын даргаар удаагүй атлаа дандаа л туз-ийн дарга хийж байсан гээд хүмүүс нь жиг жуг хийх юм билээ одоо бас эрдэнэт үйлдвэрийн туз-д байдаг гээд бичээд байхийн байна ш дэ төмөр зам төхк д захирлаар байгаад бас энд даргаар дэвшээд очсон гэл ү


  • Зочин · [139.5.219.100] · 2018/08/10

    Энэ хүн ажил хийдэг хүн биш бна лээ. Өмнө нь Монголын төмөр замын захирлаар жил ажиллахдаа оройд нь албан өрөөндөө хүн цуглуулж тоглохоос өөрийг хийгээгүй, харахад ханагар ч толгой гарнаас нь ямар ч бүтээл гардаггүй хүн билээ дээ


  • Хогийн новш · [182.160.34.215] · 2018/08/10

    ХАНАЖ ЦАДАХАА МЭДЭХЭЭ БОЛЬСОН НОВШ. Амьдрал үргэлжилнэ


  • Галаа · [182.160.34.215] · 2018/08/10

    ХОГИЙН ГАР ХААНЫ АЛБА ХАЛААТАЙ ШҮҮ. ТЭР ҮЕД УУЛЗАНА


  • Галаа · [182.160.34.215] · 2018/08/10

    Үүрийнтуяа Баатарцогт хоер бол ажлаа сайн хийж байсан даа энэ нөхөрийг бодвол. Авилгал өгсөн хүн нь тодорхой байгаа хэрэвээ шалгавал манай түнш хятад хэлээд өгч болно


  • Хогийн новш · [182.160.34.215] · 2018/08/10

    Монголын баялагыг зарж их баяжсан. Тэр кадастарын дарга гэж новш нь дарга нарын лицензыг гаргаж өгч жирийн аж ахуйн нэгжийн газрыг лизензийг өгдөггүй авилгал нэхээд суудаг хүн байдаг


  • сонин · [182.160.34.215] · 2018/08/10

    Байнга л казинод тоглож байдаг хүн байна


  • Галаа · [182.160.34.215] · 2018/08/10

    Энэ хүн бол ажилдаа ч ирдэггүй жинхэнэ хогийн гардаа. Шалгавал их юм гарна шүү. Авилгалтай тэмцэх газар анхааралдаа аваарай.


  • Geolog · [150.129.143.145] · 2018/08/10

    Eniing bichij bgaa hun geologiin salbariin talaar anhnii ch medegdhujngui hun bnadaa hoorhii. Yumaa sain sudalj bgaad hun gutgeech. Herlen gej mergejiliin hun ireed ene salbariig harin ch ood ni tataad nom juramand oruulj bna. Omno bsan uuriintuya, baatartsogt nar heel hahuuli huuli bus uildeliig jinheneesee gaaruulj bsan shu.