Зам тээвэр хөгжлийн яамны дарга нар архи ууж байгаад маргалдаж, нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр орой 22.00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд хүн амины хэрэг гарсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, амиа алдсан Г нь Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга байжээ. Харин түүний аминд хүрсэн М нь Төрийн тусгай удирдлагын газрын дарга аж.
Тэд архи ууж байгаад хоорондоо маргалдаж, улмаар зодоон хийж нэгнийхээ аминд хүрсэн байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Б.Анир