С.Бямбацогт, Д.Амарбаясгалан нар сайд болохгүй


МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, ЗТХЯ-ны дэд сайдад УБТЗ-ын орлогч Л.Халтарыг дэвшүүлэхээр боллоо. Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Харин ЗТХ-ийн сайдын томилгоог хэлэлцээгүй бөгөөд чуулганы үеэр Удирдах зөвлөлийг хуралдуулж, сайдын асуудлыг хэлэлцэхээр болсон хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн. 

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг "ЗТХ-ийн сайдаар томилогдоно" гэх мэдээлэлд гарсан. Эдгээр асуудалд тэд тайлбар өглөө.

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Би сайд болохгүй. С.Бямбацогт сайд болчихвий гэж бодож байгаа хүмүүс тайван бай" гэсэн бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Би салбарын сайдад нэрээ дэвшүүлэхгүй бодолгүй байгаа. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын мөрийн хөтөлбөрийг шат шатанд  хэрэгжүүлэх, намд хариуцлага ёсзүйг тогтоох, намаас сонгогдож томилогдсон албан тушаалтнуудын хариуцлага ёсзүйг сайжруулахаар олон зорилт тавин ажиллаж байна. Үүнийхээ үр дүнг үзэхийн төлөө ажиллана" гэлээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • иргэн · [202.9.42.13] · 2018/08/19

    Бямбацогтод ичих булчирхай байхгүй юм чинь сайд болж магадгүй, дээрээс нь асар шуналтай хүн


  • Батаа · [103.57.94.224] · 2018/08/15

    Бүх шатанд ажил нурсан байгаа. Чадваргүй хирнээ албан тушаалаар тоглогчидийг яах вэ. Эмнэлгүүд нь хөөсрүүлдэг ,мэргэжлийн хяналт нь төрийнхөө эсрэг ажилладаг ,яам газрууд нь ажил хийдэггүй байгааг зогсоох шаардлагатай.