fbpx ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНООС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 45 секунд

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНООС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн долдугаар сарын нийгэм, эдийн засгийн мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн сард 178.6 мянган хүнд 84.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон байна

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний долдугаар сард 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 132.3 (11.1%) тэрбум төгрөгөөр, зарлага 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 129.7 (12.0%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний долдугаар сард өмнөх оны мөн үеэс 132.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд Тэтгэврийн даатгалын сангийн орлого 122.4 (14.6%) тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 35.0 (47.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлага энэ оны эхний долдугаар сард өмнөх оны мөн үеэс 129.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 91.9 (11.0%) тэрбум төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 26.1 (17.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны долдугаар сард 173.0 тэрбум төгрөг, зарлага 163.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 59.2 (25.5%) тэрбум төгрөгөөр, зарлага 28.8 (14.9%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний долдугаар сард 178.6 мянган хүнд 84.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 40.3 (18.4%) мянгаар, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 4.5 (5.1%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2018 оны эхний долдугаар сард 56.4 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 131 (0.2%) хүнээр буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 4.7 (9.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Гэмт хэргийн улмаас 19484 хүн хохирчээ

Улсын хэмжээнд 2018 оны долдугаар сард 22497 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 6672 (42.2%)-оор өсжээ. Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд хулгайн гэмт хэрэг 2807 (54.0%), залилах гэмт хэрэг 1688 (2.3 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1227 (27.0%), дээрмийн гэмт хэрэг 689 (3.0 дахин), хөрөнгө завших гэмт хэрэг 202 (2.3 дахин), хүчингийн гэмт хэрэг 157 (82.6%) -гоор өссөн нь голлон нөлөөлөв.

 Харин бүртгэгдсэн гэмт хэрэг 2018 оны долдугаар сард 3522 болж, өмнөх оны мөн үеэс 666 (23.3%)-аар өсөж, өмнөх сараас 158 (4.3%)-аар буурсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2018 оны долдугаар сард 125.3 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 16.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 118.7 (48.6%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 46.0 (73.4%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Гэмт хэргийн улмаас 2018 оны долдугаар сард 5305 хүн гэмтэж, 596 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 610 (10.3%), нас барсан хүн 96 (13.9%)-аар тус тус буурсан байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2018 оны эхний 7 сард 19484 болсны 1028 (5.3%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 8530 (43.8%) нь эмэгтэйчүүд байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2018 оны эхний 7 сард 1703 болж, өмнөх оны мөн үеэс 1078 (38.8%), эмэгтэй хүн оролцсон хэрэг 1582 болж, 261 (14.2%), хүүхэд оролцсон хэрэг 473 болж, 60 (11.3%)-аар тус тус буурчээ. Харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 1012 болж, 155 (18.1%)-аар өссөн байна.

Өрхийн орлого 56 мянгаар өсчээ 

Статистик судалгаанаас харахад ажилгүйдлийн төвшин тогтмол буурч байна. Өнгөрсөн долдугаар сард танилцуулсан дүнгээр бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад ажилгүйдэл 3,2 хувиар буурсан гэж байсан бол энэ удаад 2,1 хувиар буурчээ. Статистик судалгаангаас иргэдийн хамгийн их дургүйцлийг хүргэдэг нэг  тоо бол өрхийн сарын дундаж мөнгө орлого юм. Судалгаагаар боломжийн тоо гардаг ч бодит амьдрал дээр орлого өсөх нь битгий хэл өр зээл нэмэгдэж байгаад хүн бүхэн шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл энэ удаагийн судалгаагаар мөн адил өрхийн орлого 56 мянган төгрөгөөр өссөн гэж гарчээ. Одоогоор нэг өрхийн дундаж орлогыг 1,1 сая төгрөг гэж тооцож байна. Үүнд цалин хөлс 46 мянга, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 28,5 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэж өнөөдрийн мэдээлэлд онцоллоо.

Өрхүүдийн мөнгөн орлого, зарлагыг 2018 оны хоёрдугаар улиралын байдлаар  тоймлон хүргэхэд:

  • 300 мянган төгрөгөөс доош орлоготой 82,8 мянган өрх
  • 300-500 мянган төгрөгийн орлоготой 132,9 мянган өрх
  • 500-900 мянган төгрөгийн  орлоготой 255,7 мянган өрх
  • 2,1 сая төгрөгөөс дээш орлоготой 73 мянган өрх байна.

Энэ оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тодруулбал, шимтгэлийг 2018 онд 1,0 хувиар нэмэх, 2019, 2020 онд тус бүрт нь 2,0 хувиар үе шаттайгаар нэмж нийт таван пунктээр өсгөх аж.

2018 онд хувь хүний төлөх шимтгэлийг 1,0 хувиар нэмэхэд 600 мянган төгрөгийн цалинтай хүний шимтгэл сардаа 6000 орчим төгрөгөөр нэмэгдэх юм байна. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан үзүүлэлт сар бүр нэмэгдсэн дүнтэй гарч байна. Тухайлбал, долдугаар сарын Нийгмийн даатгалын сангийн орлогыг өмнөх оны мөн үетэй харьцуулах 132,3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Гэхдээ орлогоо дагаад зарлага ч өссөн дүнтэй байгаа юм. Зарлага нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага өссөн нь нөлөөлжээ.

Энэ мэтчилэн эдийн засгийн үзүүлэлт сайжирч байна. Үүнд:

  • ДНБ энэ оны эхний хагас жилд 15,2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2,1 их наяд төгрөгөөр өсчээ.
  • Төсвийн орлого эхний долоон сарын байдлаар 291,3 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Сануулахад өнгөрсөн оны эхний долоон сарын үзүүлэлт 589,4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан байна.    
  • Монгол Улс 2018 оны эхний долоон сард 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7,4 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспортын хэмжээ 4,1 тэрбум ам.доллар болж байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1,5 тэрбум ам.доллараар өссөн байна.

Харамсалтай нь хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас дахиад л 0,5 хувиар өслөө. Өнгөрсөн сард танилцуулсан статистик судалгаагаар мөн л 0,5 хувиар өссөн дүнтэй гарч байсан юм. Үнэ ханш буурахгүй байгаа шалтгаан нь төмс хүнсний ногоо,  сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний үнээс хамаарч байгаа аж.

Д.Мурат, Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно
Д.Мурат, Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​