fbpx Ц.Цогзолмаа: Барилгын ажил саатаагүй,гацаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 11 секунд

Ц.Цогзолмаа: Барилгын ажил саатаагүй,гацаагүй

 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Баянзүрх дүүргийн XII хороо буюу Амгаланд барьж буй АШУҮИС-ийн Монгол- Япон сургалтын эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцлаа. Монгол, Японы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд манай улсад энэхүү эмнэлгийг барьж байгаа юм. АШУҮИС- ийн сургалтын нэгдсэн эмнэлэг нь мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламжийг нарийн мэргэжлийн бүхий л чиглэлээр үзүүлэх юм байна.

Ингэхдээ зөвхөн нийслэлийн гэлтгүй хөдөө, орон нутгийн иргэд ч тус эмнэлгээс тусламж, үйлчилгээ авах боломжтой аж. Жилд 180 мянга гаруй амбулаторийн үзлэг, 4300 хүн хэвтэн эмчлүүлэх, 2060 мэс ажилбар хийх, CT, MRI, Angiography зэрэг 9000 гаруй оношилгоо, эмчилгээ хийх хүчин чадалтай эмнэлэг юм байна. Нэг ёсондоо орчин үеийн өндөр хүчин чадалтай техник, технологиор бүрэн тоноглосон, эмчилгээний 105 ортой эмнэлэг аж. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээ ёсоор Япон улс их сургуулийн сургалтын эмнэлгийг барьж байгуулахын зэрэгцээ тоног төхөөрөмжийг нийлүүлэх, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Сургалтын цогцолборын бүтээн байгуулалтыг 2019 оны нэгдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон хэллээ.

Тэрбээр “Сургалтын цогцолборыг иж бүрнээр нь ашиглалтад оруулах төсвийг Эрүүл мэндийн яам, БСШУСЯ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулан шаардлагатай хөрөнгийг БСШУСЯ-ны төсөвт суулгахаар ажиллаж байгаа бөгөөд нийт 39 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай” гэв. Мөн Монголын талаас 11 барилга барих ёстой. Спорт цогцолбор, номын сан, оюутны болон багш, ажилтнуудын байрыг барихаар төлөвлөжээ.

Сургуулийн байруудыг гадаад орчны ажил хийж дууссаны дараа ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйг ч дуулгасан. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ үеэр барилгыг цаг хугацаа хойшлуулахгүй, маш хариуцлагатайгаар ашиглалтад оруулах талд яамны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр “Хэвлэлээр энэ хичээлийн жилд үйл ажилллагааг эхлүүлнэ” гэх мэдээлэл гарсан байна билээ. Харамсалтай нь, тийм боломжгүй. Графикийн дагуу ажил явна гэдгийг онцоллоо. Монгол-Япон сургалтын эмнэлэгт тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаарлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн 80 орчим хувь буюу 270 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг төслийн санхүүжилтээр Япон улсаас нийлүүлэх аж. Тухайлбал, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай MRI, CT (160 зүслэгтэй), Angiography зэрэг дүрс оношилгооны тав, лабораторийн бүрэн автомат 20 орчим анализатораас гадна бүрэн тоноглосон дөрвөн хагалгааны өрөө, хоол боловсруулах дээд, доод замын дуран зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм байна. Гол нь сургалтын эмнэлэг учраас мэргэжил дээшлүүлж байгаа эмч нарт зориулсан сургалтын хэсэг, хичээлийн танхим, номын санг бүрэн төлөвлөсөн гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа. БСШУС-ын сайдын зүгээс тус эмнэлэгт нийлүүлэх орчин үеийн техник тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчин, эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатайг хэлж байв. АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон “Сургуулийн нийт эрдэмтэн доктор, професоруудын 50 гаруй хувийг Япон, Солонгос улсад бэлтгэсэн. Бидэнд боловсон хүчний хувьд хангалттай нөөц бий. Одоогийн байдлаар энэ эмнэлэгт 285 эмч ажиллах шаардлагатай байгаа. Тэднийг ЖАЙКА-гийн тусламжтайгаар гурван үе шаттай сургалтад хамруулсан. Үүнээс өмнө хамрагдсан мэргэшсэн багш, эмч ч бий. Тэднийхээ хүчийг дайчлахад боловсон хүчний нөөц хангалттай” гэв. Хотын төвд олноор байрласан их, дээд сургуулиудын төвлөрлийг сааруулах тухай олон жил ярьсан. Тэгвэл дээрх эмнэлэг, сургалтын цогцолборыг барьснаар төвлөрлийг сааруулах ажлын эхлэл болох юм. Сургалтын нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг 2016 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Тус цогцолбор нь хичээлийн байр, оюутны дотуур байр, багш, ажилчдын орон сууц, спорт цогцолбор, сургалтын эмнэлэг зэрэг барилга байгууламж бүхий бүтээн байгуулалтын ажил юм. Тус эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцах үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Төслийн нийт өртөг хэд вэ, ашиглалтад хэзээ оруулахаар төлөвлөсөн бэ?

-Монгол-Япон сургалтын эмнэлгийн төслийг эхлүүлээд гурван жил болж байна. Тус эмнэлэг нь 104 хүний ортой амбулатори бүхий бүх шинжилгээ, оношилгоогоо хийж, шаардлагатай өвчтөнөө эмчлэх иж бүрэн цогцолбор болох юм. Хагалгааны вакумжуулсан дөрвөн өрөөтэй энэ нь хамгийн сүүлийн үеийн, өндөр технологийн шийдэлтэйгээрээ онцлог. Дээрээс нь манайхны маш их дараалал үүсгэдэг MRI буюу шинжилгээ, оношилгоог шууд хийх тоног төхөөрөмжөөр ирж бүрэн тоноглосон орчин үеийн эмнэлгийг хүлээж авахад бага хугацаа үлдээд байна. Япон инженерүүд Монголын гүйцэтгэгч компанитай хамтраад эмнэлгийн барилгыг барьж өгч байна. Хамгийн гол нь энэ эмнэлэгт ажиллах эмч, сувилагч, орчин үеийн техник тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай.

Үүнд Японы ЖАЙКА байгууллага төслийнхөө хүрээнд дэмжлэг үзүүлж, эмч мэргэжилтнүүдээ бэлтгэх ажилд ирэх оноос орно. Эмнэлгийг ашиглалтад оруулснаар иргэд өндөр өртгөөр оношилгоо хийлгэхээр гадагшаа гарах урсгал буурна. Учир нь, гаднын оронд хийдэг оношилгоог хийлгэх боломжтой болно.

-Манай Засгийн газрын зүгээс хэд хэдэн барилга барих үүрэг хүлээсэн. Энэ ажлын явц ямар шатандаа явна вэ? -Уг сургуулийг үндсэндээ кампус хэлбэрээр барихаар төлөвлөсөн. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийн хүрээнд сургалтын болон эмнэлэг, оюутны байр, номын сангийн дөрвөн барилгыг барих тендерийг БСШУСЯ-нд зарлаад гүйцэтгэгч нь компанийг шалгаруулсан. Шалгарсан компани энэ долоо хоногт ажлаа хүлээж аваад, Барилга хөгжлийн төвөөс ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгосноор ажилдаа орно. Сургалтын эмнэлгийн барилга болон дээрх цогцолборын барилгын ажилд бид хяналт тавьж, иж бүрэн цогцолбор болгох суурийг тавина. Боловсролын салбар 1992 оноос хойш Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг багасгах чиглэлээр кампус барихаар ажиллаж байгаа. Үүнийхээ хүрээнд анх удаа бүрэн төлөвлөсөн кампусын бүтээн байгуулалт ашиглалтад орвол оюутны сургалт сайжирна гэж бодож байна.

-Олон нийтийн сүлжээгээр Сургалтын эмнэлгийн барилгын хөрөнгө оруулалт гацчихлаа гэсэн байсан. Үүнд та тайлбар өгнө үү?

-Японы Засгийн газрын хөрөнгөөр барьж байгаа энэ барилгын санхүүжилт ямар нэгэн байдлаар буцсан, хүлээгдсэн асуудал гараагүй. Харин Монгол Улсын Засгийн газраас үлдсэн барилгуудад хийх хөрөнгө оруулалтыг 2020 он хүртэл гурван жилийн хугацаанд хийж дуусгана. Энэ жил гэхэд 15 тэрбум орчим төгрөгийг төсөвлөсөн.

-Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдлээ. Боловсролын салбарын бүтээн байгуулалт хэчнээн хувьтай явна вэ?

-Энэ онд хийсэн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг гаргаад явж байна. Салбар дахь нийт хөрөнгө оруулалтын 70 орчим хувийн эрхийг орон нутагт шилжүүлсэн. Орон нутагт БСШУС-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Есдүгээр сарын 1-нд есөн цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулна. Харин орон нутагт гурван сургуулийн өргөтгөл ашиглалтад оруулж байна. Энэ оны арванхоёрдугаар сард буюу энэ ондоо багтаан Улаанбаатарт хоёр сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжид оруулахаар тусгасан. Үүний хүрээнд 2019-2020 оны хооронд 140 цэцэрлэг барих бөгөөд ингэснээр хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах бодит боломж бий болно. Мөн гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын өргөтгөлийн бүтээн байгуулалтыг хийснээр бүх сургууль хоёр ээлжээр хичээллэнэ.

-Их, дээд сургуулийн сургалтын төлбөр эрс нэмэгдсэн байна. Салбарын сайдын хувьд үүнд тайлбар өгнө үү?

-Сургалтын төлбөрийн асуудал сайдын эрх мэдлийн хүрээнд хамаардаггүй. Сургуулиудын ТУЗ нь багш нарын цалин, сургалтын төлбөрийн асуудлаа шийдээд явдаг. Яамны зүгээс иргэдийн орлого бодитой нэмэгдээгүй байгаа учир төлбөрөө нэмэхдээ аль болох судалгаатай, эцэг, эхийн төлөөлөл зэрэг бүх талын зөвшилцлийн үр дүнд нэмэх шийдвэр гаргах чиглэл өгсөн.

М.ЭНХЦЭЦЭГ

Улаанбаатарт 20-22 градус дулаан байна
Улаанбаатарт 20-22 градус дулаан байна
 
Кореа обой, Ноён Бондгор болон Мөнхийн реп хамтлагийн дуучин Мийгаа нар нэгдэж 20 сая төгрөгний хандив өгөхөөр болжээ
Кореа обой, Ноён Бондгор болон Мөнхийн реп хамтлагийн дуучин Мийгаа нар нэгдэж 20 сая төгрөгний хандив өгөхөөр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Кореа обой, Ноён Бондгор болон Мөнхийн реп хамтлагийн дуучин Мийгаа нар нэгдэж 20 сая төгрөгний хандив өгөхөөр болжээ

Кореа обой, Ноён Бондгор болон Мөнхийн реп хамтлагийн дуучин Мийгаа нар нэгдэж 20 сая төгрөгний хандив өгөхөөр болжээ

Мөнхийн репийн Мийгаа: Банкууд хүүгээ бууруул...

Мөнхийн репийн Мийгаа: Банкууд хүүгээ бууруул...

Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав

Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав

Монголын марафончид олимпын эрх “өвөртлөв”

Монголын марафончид олимпын эрх “өвөртлөв”

“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

Зэвсэгт хүчний салбарынханд генерал цол хүртээж, төрийн дээд одон медалиар шагналаа

Зэвсэгт хүчний салбарынханд генерал цол хүртээж, төрийн дээд одон медалиар шагналаа

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан

НОБГ: 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

НОБГ: 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Умард Солонгос Зүүн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харважээ

Умард Солонгос Зүүн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харважээ

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна

Цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ

Цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ

Путин сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ Орос-Хятадын түншлэлийн ач холбогдлыг онцлов

Путин сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ Орос-Хятадын түншлэлийн ач холбогдлыг онцлов

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна

Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу

Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу

“Цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг бэхжүүлэх нь төрийн цэргийн байгууллагын үүрэг“

“Цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг бэхжүүлэх нь төрийн цэргийн байгууллагын үүрэг“

ОХУ-аас 8,500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор болж, эхний цуваа Алтанбулагт иржээ

ОХУ-аас 8,500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор болж, эхний цуваа Алтанбулагт иржээ

Францын хуурай замын цэрэг Украинд байлдааны ажиллагаа явуулах боломжийг Эммануэл Макрон үгүйсгэсэнгүй

Францын хуурай замын цэрэг Украинд байлдааны ажиллагаа явуулах боломжийг Эммануэл Макрон үгүйсгэсэнгүй

НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт зохион байгуулагдана

НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт зохион байгуулагдана

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 88 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болов

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 88 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болов

АН-ын хагарал АН-ын асуудал биш гэв үү?!

АН-ын хагарал АН-ын асуудал биш гэв үү?!

МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэх болзлыг Л.Оюун-Эрдэнэ улам чангалах уу?

МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэх болзлыг Л.Оюун-Эрдэнэ улам чангалах уу?

Газрын тосны үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөний улмаас ОХУ-д бензин шатахууны үнэ өсжээ

Газрын тосны үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөний улмаас ОХУ-д бензин шатахууны үнэ өсжээ

Орост сөрөг хүчний арми төрийнхөө эсрэг байлдаж байна

Орост сөрөг хүчний арми төрийнхөө эсрэг байлдаж байна

УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу

УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу

Японы бэйсболын супер одын гэргий анх удаа олны нүдэнд ил гарав

Японы бэйсболын супер одын гэргий анх удаа олны нүдэнд ил гарав

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5.4 их наяд төгрөгт хүрчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5.4 их наяд төгрөгт хүрчээ

Умард Солонгосын Ким Жон Ун шинэ байлдааны танкаа өөрөө жолоодож шалгажээ

Умард Солонгосын Ким Жон Ун шинэ байлдааны танкаа өөрөө жолоодож шалгажээ

Путин цөмийн зэвсгээр сүрдүүлээгүй, Америкийн хэвлэлүүд “үгийг нь гуйвуулсан“ гэж Кремль тайлбарлалаа

Путин цөмийн зэвсгээр сүрдүүлээгүй, Америкийн хэвлэлүүд “үгийг нь гуйвуулсан“ гэж Кремль тайлбарлалаа

SpaceX компанийн зохион бүтээсэн аварга пуужин гурав дахь туршилтаараа хамгийн урт зам туулав

SpaceX компанийн зохион бүтээсэн аварга пуужин гурав дахь туршилтаараа хамгийн урт зам туулав

Кейс: Сууц өмчлөгч СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй

Кейс: Сууц өмчлөгч СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​