Сү.Батболд, Н.Нямтайшир нар ураг барилдав


Монголын тэргүүн баян 30 гэр бүлийн хоёр нь одоогоос хэдхэн хоногийн өмнө ураг барилджээ. УИХ-ын гишүүн Сү.Батболд МАК-ийн ерөнхийлөгч Н.Нямтайшир нарын хүүхдүүд болох Б.Баттүшиг, Н.Цэлмүүн нар олны нүднээс далдхан Төв аймгийн нутагт нижгэр хурим хийжээ. 

Б.Баттүшиг АНУ-д боловсрол эзэмшсэн бөгөөд хаа холоос түүний харийн нөхөд олноороо ирж хуримд оролцсон бөгөөд олигархийн хүү ч Монгол үндэсний онцлогийг харуулсан ёслол төгөлдөр хурим хийсэн байна. 

Нэгэн цагт "Бороо Гоулд"-ын алтыг гадагш нь гаргаж чамгүй баяжсан Сү.Батболд, Монголын томоохон алтны орд газруудын лицензийг эзэмшдэг Н.Нямтайшир нар өөрсдийн хөрөнгийг гарын салаагаар гадагш урсгахгүйн тулд үр хүүхдүүдээ хүчээр шахуу танилцуулж, суулгасан гэх яриа ч бий. Ямартай ч залуу хосууд Италид бал сараа тэмдэглэхээр явахад нь бэл бэнчинтэй 20 орчим найз нөхөд нь дагалдсан гэнэ шүү.

Эх сурвалж www.wikimon.mn


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • zochin · [182.160.34.65] · 2018/09/23

    Өнгө мөнгө зэрэг зиндаагар гэрлэгсэд. Эцгүүдийн хөрөнгөөр эхнэр ч авна нөхөр ч авна юуг ч авна гэнэдээ


  • Норов · [202.126.89.180] · 2018/08/23

    Зөв. Хэн хэн нь сайхан боловсролтой биенээ ойлгох хүүхдүүд, тэд бас даруу соёлтой сайхан удамтай. Та нарт баяр хүргэж хамгийн сайн сайхныг ерөөе. Баттүшиг минь ээжийгээ сайн хараарай. Цэлмүүн сайхан эмэгтэй анхаарч чадна гэдэгт итгэж байна.


  • Иргэн · [139.5.219.236] · 2018/08/23

    Ямар хачин моодны даашинзнууд вэ. Урт урт нэвсийсэн...


  • Зочин · [212.95.5.192] · 2018/08/22

    mongoliin 2 tom luivarchin hulgaich nariin zulbasagnuud niilj arhag hulgaich nar dereeree negdlee


  • и · [202.179.31.88] · 2018/08/21

    сайхан хосууд. юм үзээгүй эсвэл тархины тураалтай юмтай суултай нь биш... нэгнээ олсон л байна ш дээ... аз жаргал хүсье.