fbpx ИМПОРТОД ИТГЭЖ БОЛОХ УУ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 13 секунд

ИМПОРТОД ИТГЭЖ БОЛОХ УУ

ЭНЭ ОНД 3.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТОЛЖЭЭ
Манай улс уул уурхай, мал аж ахуйн зарим бүтээгдэхүүнийг эс тооцвол бусад хэрэглээгээ гадаадын зах зээлээс нийлүүлдэг. Газар тариалан эрхэлдэг атал хүнсний ногооныхоо тодорхой хувийг өмнөд хөршөөсөө импортолдог. Үүнийг цаг агаарын нөхцөл, болон хадгалах зоорь, савгүйгээс үүдэлтэй хэмээн тайлбарладаг. Хэдийгээр хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүний 

дотоодын үйлдвэрлэл сайжирч импортын хэмжээ буурч байгаа гэх боловч цөөнгүй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг гадаад зах зээлээс нийлүүлсээр байна. Өнгөрсөн онд гэхэд манай улс 3358.1 сая ам.долларын бүтээгдэхүүн импортолжээ.

Харин энэ оны эхний арван сарын байдлаар 3530 сая ам.долларт хүрсэн байна. Манай улс өнгөрсөн онд бараа бүтээгдэхүүний 31.6 хувийг өмнөд хөршөөсөө импортолсон аж. Харин 26.2 хувийг ОХУ-аас авчээ. Дэлхийн худалдааны байгууллагаас өнгөрсөн онд манай гарагийн нийт бараа эргэлт 32.2 их наяд ам.долларт хүрсэн талаар мэдээлсэн. Дэлхийн нийт импортын 13.9 хувийг АНУ, 9.8 хувийг БНХАУ эзэлдэг аж. Харин манай улс дэлхийн бараа эргэлтэд 0.03%-ийг эзэлдэг юм байна. Манай улсын импортоор авдаг хамгийн их үнийн дүнтэй эхний таван барааг дурдвал бензин, дизель түлш зэрэг нефтийн бүтээгдэхүүн болон суудлын автомашин, цахилгаан эрчим хүч, rap утас, бэлдмэл юм. Импортод эрдэс бүтээгдэхүүн 21.6, машин тоног, төхөөрөмж 20.3, тээврийн хэрэгсэл 13.0, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 9.8, үлдсэн 35.3 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлдэг байна. Энэ оны эхний арван сарын байдлаар манай улс дэлхийн 154 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 8.7 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 5.2 тэрбум ам.доллар, импорт 3.5 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь импорт 761.9 сая ам.доллараар өссөн үзүүлэлт аж.

Мөн энэ хугацаанд хүнсний бэлэн бүтээгдэхүүний. импортын дүн 309 сая ам.доллараар хэмжигдэж байна. Тухайлбал, 23 сая гаруй ам.долларын амтлаг гурилан бүтээгдэхүүн, 11 сая ам.долларын дүнтэй тахианы мах, дайвар бүтээгдэхүүн гаднаас худалдан авчээ. Тахианы махны худалдан авалт нэмэгдэхэд сүлжээ зоогийн газрын тоо олширсон нь голлон нөлөөлсөн гэнэ. Гахайн махны импорт ч мөн ижил шалтгаанаар 50 орчим хувиар нэмэгдэж, 7.2 сая ам.долларт хүрснийг Статистикийн үндэсний хорооноос мэдээлсэн. Гаднаас авч буй эдгээр бүтээгдэхүүн чанарын шаардлага хангасан эсэхийг бид сайн мэдэхгүй. Ямартай ч худалдан авч хүнсэндээ хэрэглэсээр байдаг. Гэвч бид дотооддоо тахиа, гахайны ферм, үйлдвэрлэлтэй. Эдгээр махаа дотооддоо хангах боломж бий. Гэвч тахианы махны импорт cap бүр тодорхой хэмжээгээр нэмэгддэгийг тус газрын судалгаанаас харж болно. Өнгөрсөн онд гэхэд манай улсын импортолсон тахианы мах 7.4 мянган тоннд хүрсэн аж. Тэгвэл үүний 5935.2 тонныг БНХАУ, 1314.1 тоныг ОХУ, 123.0 тонныг бусад улсаас авчээ. Харин мөн онд 26 мянга гаруй тонн цагаан будаа авснаас Вьетнамаас 10748.9, ОХУ-аас 10772.7, БНХАУ-аас 4114.9 тонныг худалдсан байна. Энэ оны наймдугаар сард гэхэд 20 бүлгийн 178 төрлийн нийт 331.5 сая ам.долларын хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг импортолсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.7 сая ам.доллараар өссөн үзүүлэлт байгаа юм. Импортын хүнсний бутээгдэхүүнд жил бүр багагүй хөрөнгө зарцуулдаг байна. Тухайлбал, 2014 онд 382.6, 2015 онд 329.4, 2016 онд 329.2 сая ам.доллар зарцуулсан тайлан бий.

ИМПОРТЫГ БУУРУУЛЖ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЬЕ
Манай улс эрдэс баялгийн гэлтгүй хүнсний өргөн хэрэглээний барааны дийлэнх хувийг импортоор хангаж байгаа нь хүнсний аюулгүй байдапд сөргөөр нөлөөлж байна. Иймээс импортоор орж ирж буй бараа, бүтээгдэхүүний чанарт тавих хяналтыг сайжруулах шаардлагатай гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Cap шинийн баяраар бэлэг өгөх гэж жил бүр хэдэн мянган бараа гаднаас худалдаж авдаг. Олон хүнд бэлэг өгөхийг нь бодоод аль болох хямд эдэлгээ муутайг сонгоно. Гэтэл улсын хэмжээнд 52 мянга гаруй жижиг дунд үйлдвэрлэл байдаг. Тэд арьс, ширээр, ноосоор малгай ороолт, бээлий, хүүхдийн оньсон тоглоом, ээмэг зүүлт, цүнх зэрэг импортолдог бүхий л өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Мөн манай улс 60 гаруй мянган машин, 55 мянга орчим мотоцикл, болон бусад тээврийн хэрэгсэлтэй. Гэвч жил бүр 30-40 мянган машин импортолдог. Энэ оны эхний арван сарын байдлаар гэхэд 223 сая ам.доллар бүхий 43215 машин импортолсон статистик бий. Гэвч жилд хэчнээн километр зам тавьдаг вэ. Импортолоход учир баймаар. Импортын бүтээгдэхүүнээс анхаарах бас нэгэн зүйл нь хүүхдийн тоглоом юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн 39 аж ахуйн нэгж, 27 иргэний 10 улсаас импортолсон 182,7 тонн, 18951 ширхэг хүүхдийн тоглоомонд тандалт судалгаа хийжээ.

Эдгээрээс дээж авч шинжлүүлэхэд физик, хими, хүнд металлын шинжилгээний үзүүлэлтүүд нь стандартын шаардлагыг хангаж байгаа боловч зарим хилийн боомтуудаар хувь хүний хэрэглээ гэх нэрээр БНХАУ-д үйлдвэрлэсэн гарал үүсэл нь тодорхойгүй, баримт бичгийн зөрчилтэй тоглоом мпортолж, худалдаалах эрсдэл байсаар байгаа нь тогтоогдсон байна. Импортын бараа бүтээгдэхүүнд тодорхой шаардлага байдаг боловч , иргэд түүнийг анзаардаггүй авч хэрэглэдэг. Хүнсний бүтээгдэхүүний он сарыг харахаас хүүхдийн тоглоом, бусад бүтээгдэхүүнд төдийпөн анхаардаггүй. Өнгө үзэмжээс нь шалтгаалан авдаг гэдгийг тус газраас анхааруулж байлаа. Уг нь импортын бараанд цэвэр бохир жин, хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар, орц, найрлага, тэжээллэг чанар, хадгалах нөхцөл, хэрэглэх арга, заавар, гаж нөлөө, хориглох заалт зэргийг тодорхой мэдээлсэн байх хэрэгтэй гэнэ. Мөн хүнсийг үйлдвэрлэгч, савлагч, түгээгч, импортлогч, борлуулагчийн нэр, хаяг, үйлдвэрлэсэн улсын нэр, гаж нөлөө, хориглох заалт зэргийг шалгах ёстой юм байна. Гэвч манай улсын хилээр нэвтэрч буй зарим бараа бүтээгдэхүүн шаардлага хангаагүй байдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сануулж байсан юм. Бид бараа бүтээгдэхүүн импортоор авч болох ч, дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх зарим бүтээгдэхүүнийг импортлоход шаардлага тавих хэрэгтэй байх. Хэдийгээр өнгөрсөн онд чанар стандартын дагуу дотооддоо үйлдвэрлэдэг 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварыг таваас 20 хүртэлх хувиар нэмсэн боловч импортын барааны хувь буурахгүй байгааг энэ оны статистик харуулж байна.

Б.БОЛОР-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Төрийн захиалгатай гэх хайгуул, Төгрөг сумын иргэдийн айдас
Төрийн захиалгатай гэх хайгуул, Төгрөг сумын иргэдийн айдас
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​