Улстөр / 2018/08/24 / 39

М.Энхболдыг гутаагсад М.Энхболдоосоо ч муухай харагдаад байна



МАН-д саяхныг буюу хоёр дахь шатны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын шөнө хүртэл Монголын хамгийн сайн хүн нь М.Энхболд байлаа. “Намаа УИХ-д үнэмлэхүй ялуулж, 65 суудал авчирсан. Дүн нуруутай, түшиг тулгууртай. Эв эеийг эрхэмлэгч, Жирийн нэг жолоочийнхоо хүртэл гэр бүлд санаа тавьж, уй гашууг нь хуваалцдаг. Өс өвөрлөж, сэлэм эргүүлэх хүн хэзээ ч биш” гээд л...
Тухайн үедээ хэт сагасан, бялуурсан нь илт анзаарагдаж байсан энэ бүх үгс өнөөдөрцаасан дээр мөртэй, бичлэг дээр нэртэй үлджээ. Ярьсан, хэлсэн хүмүүсийг нь түүн үзвэл энгийн ард гэхээс илүүтэй улс төрд дархлагдаж, бэлийн чулууг хамт элээж яваа үе тэнгийнхэн нь, бэрх хүнд нөхцлөөсөө татуулж, улс төрд дөрөөндөө сүү дусаалгасан завсар үеийнхэн, ааг омогтой, адтай сэргэлэн залуу насныхаа хэсэг ч болов хугацааг түүний тухай магтаалын үгэнд сэтгэл харамгүй өгсөн залуус гээд ер нь л наандаж нэг удаа гар барьж үзсэн, цаанадаж улс төрд хамт зүтгэсэн журмын нөхөд нь байсан юм.
Аа, харин одоо бол өөр. Тэд ч, М.Энхболд ч өөрчлөгдчихлөө. Гэхдээ М.Энхболд хэмээх хувь хүн өөрөө өөрчлөгдсөн хэрэг биш. Харин нэр бүхий магтан дуулагчдын гоё сайхан дүгнэлт ээдэрч, үгэн сумыг нисгэх цорын ганц байгаар М.Энхболдыг тодруулсан нь түүнийг өөрчилсөн хэрэг.“Монгопын хамаг хөрөнгийг ганцаараа идсэн. Хотын газрыг зарж баяжсан. Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдоос өөр хүн нэр дэвшсэн бол МАН ялах байсан. 60 тэрбум төгрөгөөр төрийг наймаалцсан. Луйварчин, хулгайч. Энэ хүнийг унагаж Монгол Улс хөгжинө...”
Тэгэхээр энэ янзаараа түүнийг УИХ-ын даргын албанаас нь удахгүй буюу МАН-ын Их хурлын дараа огцруулж мэднэ. МАН-ын даргын албаа өгнө гэдгээ Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын дараа өөрөө мэдэгдчихсэн тул уг албанд нь хаа очиж санаа зовохгүй байх шиг байна. Гол нь, энэ бүх үйл явдалд М.Энхболдын муу, сайн хүндээ бус гагцхүү МАН-ын нэр бүхий улстөрчид, тэднийг даган хөөрцөглөх замаар эрх ашгаа нэмэх гэсэн залуу үеийнхний хүн чанар, ёс зүй, хүнлэг сэтгэл хааччихав аа хэмээн эрж хайхад хүрэх аж.
Харамсалтай нь, тэд Монголыг ирэх он жилүүдэд удирдана. Дарга дагаж нүцгэн шалдан гүйснийхээ хүчинд, нэгээс нөгөө рүү урваж, үнэн худал нь мэдэгдэхгүй хов жив зөөж гүйснийхээ хүчинд тэд нэг удахгүй Монгол төрийн тамгыг атгана. Тэр цагт харин Монгол Улс юу болж хувирах бол. Дараа дараагийн сайн, муу М.Энхболдууд олноороо төрж, өнөөдрийн урвалт шарвалтаа залуу үеэс нэхнэ. Энэ заншил нь уламжлал болон Монголын төрд өвлөгдөнө. Хэр хэрээр “Унасан бөх дээр дэвсэлдэггүй" гэдэг тэр жудаг устан үгүй болж “Эхэлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт” хэмээх үгийг батлах мэт Монголын төр жудаггүй улстөрчдийн уур уурхай болон үргэлжилнэ. Ингэж бодохоор М.Энхболдыг муулахгүй, магтахгүй харин одоо байгаа нөхцөл байдлыг нь дүгнэн бичих сэтгэгдэл төрөх аж.
Намтар түүхийг нь сөхөн харах нь ээ,тэрбээр 1990 онд МАН-д элсэж, 1992 оноос намынхаа шат, шатны удирдах байгууллагад ажилласан байдаг. Улмаар 2005 онд МАН-ын даргаар сонгогдож, 2007 онд намынхаа Их хурлын гишүүдийн олонхийн саналаар огцорсон. Тэр үед МАН-ын Их хурлын нэр бүхий лидерүүд М.Энхболдын муу муухайг дуудаж эхэлсэн. Гэхдээ тэрхүү шүүмжлэл нь богино хугацааных байж. Учир нь, 2008-2012 оны парламентын түүхэнд Оюутолгойг урагш нь хөдөлгөлөө, Тавантолгойн орд газрын лиценз бизнес эрхлэгчдийн мэдэлд байсныг төрд шилжүүллээ, МАН гэсэн нэрийг сэргээж, “X" үсгийг намынхаа нэрнээс арчин устгалаа гэх мэт гоё саяхан үгээр өөрийгөө чимсэн МАН-ын удирдлагууд УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдал хүлээсэн юм. Харин үүнийхээ дараа тэд Монголоос, МАН-аас зугтсан. Тэд ялагдлынхаа дөрвөн жилийг хилийн чинадад сурах нь суралцаж, эд хөрөнгөө зузаатгах нь зузаатгаж өнгөрүүлсэн. Энэ хугацаанд МАН-ын аппаратын цөөхөн хэдэн ажилчид цалингаа ч авч чадахгүй зүдэрч эхлэхтэй зэрэгцэн М.Энхболдыг 2013 онд МАН-ын даргаар дахин сонгосон. Үр дүнд нь УИХ-ын 2016 оны сонгуульд МАН ялалт байгуулж, М.Энхболдыг бурханчлан шүтэх сайн дурын улс төрд сэтгэл зүрхээ зориулах болсон. “Сайд болмоор байна. Агентлаг удирдмаар байна. Хүүгээ, дүүгээ, хүргэнээ, бэрээ, бэрийнхээ ээж, аавыг ажилд оруулах хэрэгтэй байна” гэх мэтээр МАН-ын байрыг ёстой л гороолж, тойрсон байх. Харин одоо бол тэд М.Энхболдоос гуйх бус М.Энхболдыг нийлж өвдөглөх, хөөх ажилд ханцуй шамлан орцгоосон.
Энэ бол Монголын улс төрийн үнэн төрх. Ардчилсан намын одоогийн дарга С.Эрдэнэ нэгэн цагт намынхаа хатуухан ялагдлын үед бараг ганцаараа Нийслэлийн Ардчилсан намын даргын хувиар Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд хавчуулагдсан умгар өрөөнөөс “Тэр том ардчилагчид нь хаа байна” хэмээн хашгирч байсан юм. Тухайн үед хэн ч түүний өөдөөс дуугараагүй. Гэхдээ Ардчилсан нам ялсны дараа бол олонх нь С.Эрдэнийг бас л Монголын муу хүнээр тодруулах уралдаанд гарцгааж байсан нь саяхных. Харин энэ удаад тэр ээлж Ардчилсан намд бус МАН-д, тэр дундаа М.Энхболдод иржээ. Гол нь цаг үе ийм хатуу байж болно. Харин хамтран зүтгэгчид нь, зулайг нь үнэрлэж зогссон ахмадууд нь ядаж хүнээрээ үлдэж болсонгүй юу. Ер нь болохгүй нь уу...
Намгүй, улс төргүй амьдарч ирсэн жирийн иргэд бол харин өөр хэрэг. М.Энхболдыг шүүх, шүүмжлэх эрх тэдэнд, бидэнд нээлттэй. Гагцхүү улстөрчдийн урвалт Монголын урвалт болж хувираад байгаа нь өөрөө жудаг, ёс зүй алсран одсоныг батлах ажээ. Иймд М.Энхболдыг шүүмжлэх эрхийг ард түмнээс битгий булаа, МАН-ынхан. Тэд бол цэвэр харин та нар бол аль хэдийнэ бохирдчихсон шүү дээ. Харин ёс зүйн доройтлыг тань угааж, арчих эрх ард түмэнд байхгүй нь харамсалтай. Тэгээд ч М.Энхболдыг муучлагсад маргааш таныг, чамайг эрх мэдлийн төлөө шүүнэ гэдгийг битгий мартаарай. Энэ бол та нарын зохиосон дүрэм юм. Товчхондоо, М.Энхболдыг гутаагсад М.Энхболдоосоо ч муухай харагдахын хэрээр муу, муухай болох цаг үе та нарын өмнө ойрхон л байгаа даа.
 
Г.Энхлэн 
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин


  • харамсагч · [49.0.218.12] · 2018/09/16

    г. энхлэн гэнэ үү? бөс долоогчийн бичсэнийг гүйлгэж харав. с. эрдэнэ ми энхболд бол адилдаа адил луйварч авилгач гэдэгт монголчууд бүрэн итгэлтэй болсон ,


  • Гэрэлцэцэг,Ц · [103.9.90.131] · 2018/09/04

    Санаа нэг байна. Энэ хүнийг хүн гэж бодож чадахгүй байгаа нь аймшиг, үхсэн хойно нь юу юу гэх болдоо эд өөрсдөө ингэж тархиа ч ажиллуулж чадахгүй ш дээ. Энэ урвалт шарвалтыг л үзэн ядахгүй юм бол өөр юуг үзэн ядаж юуг хайрлах вэ гэдгээ бид бодох болсон.


  • Зочин · [119.40.98.10] · 2018/08/31

    Би ганцхан зүйл захъя урвагчидаас хол бай...маргааш таниас урвана...нэг өдөр эх орноосоо урвана...тэд өөрөөсөө аль эрт урвасан байдаг...


  • зочин · [66.181.160.38] · 2018/08/30

    энхболдын бгаа байдал энэнээс долоон дор ,удахгүй ,эхийн умай нь гясалмаар,муухайг дуулна даа наадах чинь хүн биш ,бирд ,хувалз ,


  • zochin · [49.0.212.97] · 2018/08/30

    Эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг байнга сана Энхболд муу хүн биш харин урваачид долдой нар өөрсдийгөө дөвийлгөгчид муухай харагдаж бна


  • Зочин · [202.9.41.204] · 2018/08/30

    М.Энхболд төрөхийн авилгалч хүн. Арван жилд 1-р сургуульд байхдаа багш нартаа авилгал өгч дүнгээ засуулдаг байсан. Дараа нь хотын дарга болоод авилгалаар газар зардаг болсон. Одоо УИХ дарга болоод албан тушаалуудыг 60 тэрбумаар зарахаар схем зохиож байгаад баригдсан. Ийм л төрөлхийн АВИЛГАЛЧ ХҮН.


  • Зочин · [202.55.188.45] · 2018/08/30

    Yamar baliar buzar argaar nam ni songuulid yalsan ter-g humuus gadarlahgui yaahav de "Үндэсний шуудан" сонин ard tumen-g het dor unelj bna ....


  • Зочин · [112.72.15.78] · 2018/08/29

    Энэ сэтгүүлч харин боломжийн нийтлэл бичжээ. Хэнч гэсэн алдаа байгаа. Монголчууд бүгд урьд, хойноос гаралтай 200 жил, 70 жилд цус холилдоогүй гарал үүсэлтэй хүн бараг үгүй шүү дээ. ардчилсан тэмцэгч нар чинь бүгд л..тийм гаралтай юм бишүү. М.Энхболд дарга ноён нуруутай улс төрч хүн шиг байгаа юм. Энхбаяр, Баяр, Хүрэлсүх нар болон бусад даган баясагчдын хажууд өөр хүн байна лээ. Идэж уусан юмыг гаргаад ирэх хэрэгтэй шүү дээ


  • зочин · [202.179.24.54] · 2018/08/29

    ЯАНАА ЭНЭ ХУЖАА ЗҮГЭЭР ҮХЭЭД ӨГӨӨЧ, ЭСВЭЛ ЗАЙЛААЧ 60 ТЭРБУМЫН ЛУЙВАРЧИН, ГАЗРЫН НАЙМААЧИН ЭНЭ ОДОО МОНГОЛЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАА ЮУ??? ҮХМЭР ЧИНЬ


  • иргэн · [103.50.206.62] · 2018/08/29

    Үнэнг бичсэн байна.Хэний хүчинд МАН 65 суудал авсан.Тэр 65-аас 33 нөхөр өөрсдөө гарсан уу УИХ-д.Оюунэрдэнэ Ж.Энхбаяр Даваасүрэн Аюурсайхан Сарангэрэл Нямбаатар Оюунчимэг нар жаахан жудагтай бай.Та нар өөрсдөө тийм цэвэр хүн мөн билүү.Өөрсдийн толгой дээрхи өвсөө хар.Хялгасаа болье.МАН-г хамгийн муухай харагдуулж байгаа хүмүүс мөнөөс мөн.МАН-н дарга Хүрэлсүх,генесек Амарбаясгалан 2 одоо болноо.Намаа шалбааганд унагачихаад түүнийг татаж гаргах биш улам түлхэж байгаа чинь шударга эх оронч хүний зан жудаг мөн үү.Үүнийг дэмжээд байгаа гишүүд нь гэсэн ичиж амьдар.2012 оны сонгуулийн үед Хүрэлсүх генесек байсан,Амарбаясгалан хэвлэл мэдээлэлийн дарга байсан жинэхнэ утгаар нь намаа нам унагаж баахан өрөнд оруулсан биздээ.Тэр хар гайг чинь Энхболд дарга засаж залруулж олонхи болгоо биздээ.Хүний тусруу ус цацаж байгаа нөхдүүд хол явахгүй нүгэлээ үүрч эдлэх болно эдлэж байна даа түрүүчээсээ.


  • Иргэн · [202.126.88.43] · 2018/08/28

    М.Энхболд бол монголын төлөө төрсөн цорын ганц гэж хэлж болохоор хүн?! Гагцхүү түүний эргэн тойронд монголд түүнтэй эгнэх хүн байхгүй байгаад л асуудал гараад байгаа юм байна гэж би боддог?!


  • зориг · [103.26.194.213] · 2018/08/28

    Итгэж явсан хүмүүс урвах нь хамгийн их гомдол авчирдаг. Энэ их гомдол эргээд хорсол болж хувирдаг юм. Үүнийг ажлаасаа халагдаж солигдож үзсэн төрийн албан хаагчид бүгд ойлгоно. Гэхдээ сайн хүнийг гомдоосон хүмүүсийг бурхан шийтгэнэ гэдэгт би итгэдэг.


  • зочин · [66.181.164.207] · 2018/08/28

    сэтгүүлч харин зөв бичжээ.энэ улс төрч нэртэй юмнууд урваж шарвахаараа л нэг боллоо.сонгуулийн үеэр Энэ нөхөр шиг сайхан амьтан байгаагүй. одоо тэр амаа олохгүй магтаад байсан гарууд муулах шиг болж байна.ашгүй ардын намынхан хагаралдаж Ардчилсан намынхан 2020 онд ялах нь...ура ура...Хүрэлсүх мандтугай


  • Зочин · [202.9.41.162] · 2018/08/27

    м.энхболдыг цаазал


  • иргэн · [202.179.26.96] · 2018/08/27

    Яагаад урд цагийн улс төрчид шиг жигд амьдралтай биш хэт баян эрхэмүүд төрд гараад байгаа учир нь хүний чанар үгүй зусарчидын нэг шинэ давхрага бий болсонтой холбоотой.


  • Зочин · [202.9.43.203] · 2018/08/27

    Зөв бичсэн байна.


  • зочин · [202.21.105.22] · 2018/08/27

    Энхболд-д алдаа ч байгаа амжилт бүтээл ч байгаа. Ажил хийж байгаа хүнд энэ бүх зүйл байдаг л үзэгдэл.Гагцхүү улстөрчдийн урвалт Монголын урвалт болж хувираад байгаа нь өөрөө жудаг, ёс зүй алсран одсоныг батлах ажээ. М.Энхболдыг муучлагсад маргааш таныг, чамайг эрх мэдлийн төлөө муулна.


  • зочин · [202.131.233.190] · 2018/08/27

    энэ ч ёстой хужаа аргаа гаргасан бна даа одоо бид хууртахаа өнгөрсөн 60 тэрбумаа шийдүүлээд монголоос зайл танай хүү чинь ядуу монголын тэнэг цагдаа гээд төрийн цагдааг цад зодоод маргааш өглөө нь АНУ ниссэн гэж шуугсан тэр хужаадаа очооч дээ тэр ядуу монголд амьдарч чаддаггүй улс харин монголоос хулгайлсан зүйлээ бүгдийг өгөөрэй


  • Зочин · [64.119.24.89] · 2018/08/26

    аядуу зөөлөн даргын бөгсийг сахал хатгах ёсгүй байхаа байсан шүү дээ


  • zochin · [66.181.184.138] · 2018/08/26

    Miye-gees salsan tsagt l ene uls oron hugjinu.


  • БИД арчаагүй байна · [66.181.179.71] · 2018/08/26

    ТӨРийг төр бараадаж тэрбумтан болсон хүн удирдах ёсгүй. МАН+АН ын мафижсан бүлэглэлээс салж байж л бид хөгжинө. Хуулийн байгууллагууд нь дампуурсан улсад хөгжил яриад хэрэг байхгүй дээ


  • Зочин · [66.181.160.112] · 2018/08/26

    хэн нь хэнийгээ муулах барьж идэх төрийн эрх мэдэлд зүтгэх нь цаг зуурийн хэрэг улс орноо дуусгах зам руу хошуурцгааж байгаа нь аймшигтай


  • Зочин · [202.72.245.198] · 2018/08/25

    ӨӨРИЙГӨӨ Л ГУТААГААД БАЙНА Л ДАА,


  • Зочин-Х · [49.0.218.246] · 2018/08/25

    Сонирхуулж хэлэхэд 1950-аад оныvед сурагчын дvрэмд ширээний ард хичээлд идэвхитэй орорлцохгvй лаглайн суухыг хориглоно гэдэг бсан . Тэрэн шиг ширээний ард лаглайн суухаас еер юу хийсэн бэ? Ман-гаруудаа ийм ийм асуудал шийдээд ингэж vр дvнд хvрсэн гээд хэлчих хvн бна уу? Манай гэрт лав 3 хятад аяга бгаа хог дээр ......Бегс долоогчид нь ноен нуруутай гэчхиймаа.


  • Зочин · [182.160.0.76] · 2018/08/25

    Бодит үнэнийг хэлж Энхболдын үнэн нүүр царайг илрүүлсэн хүн яахаараа гутаасан болдог билээ. Хогийн амьтны бялдуучдын нэг л ийм үг хэлсэн байж таарна даа. Уул нь Энхболдын зургийг хараад л нуруунаас хүйт даадаг юм даа.


  • иргэн · [182.160.3.38] · 2018/08/25

    Аядуу зоолон хонины морь шиг номхон доо.


  • Зочин · [103.26.194.111] · 2018/08/25

    Энхболд ноён нуруутай улс төрч


  • zochin · [66.181.187.80] · 2018/08/25

    Ene novsh uhej dald oroosoi, Odoogiin buteen baiguualatiig saad hiij bgaa gol ezen shuu dee,


  • зочин · [202.179.24.170] · 2018/08/25

    ЗА ЭНЭ МИЕЭ ОВОГТ ХУ ЖААГААС МУУХАЙ ХАРАГДДАГ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ???? 60 ТЭРБУМЫН ЛУЙВАРЧИН ХУРДАН ЗАЙЛААЧ, ЭСВЭЛ ҮХЭЖ ДАЛД ОРООЧ


  • Muugii · [172.56.6.141] · 2018/08/25

    Zugeer zailaa ... 3 say huniig aytaihan shig avaad yavj chadahgui chi zugeer l zail ...


  • зочин · [66.181.190.123] · 2018/08/25

    МАН-н хамгийн шударга гэгчид л хамгийн их бөгс долоогчил болохоо харуулж байна.


  • Зочин · [203.91.116.154] · 2018/08/24

    Unen unen


  • Зочин · [202.72.245.220] · 2018/08/24

    Одоо ЭНХБОЛД дарга болих цаг нь болсон


  • зочин · [66.181.160.31] · 2018/08/24

    эд нар төрийн буянд ихл жаргасандаа,с,баяр эхбаяр ,элбэгдорж гончигдорж ,лүндээжанцан нямдорж ,п,очирбат,бага банди,нар ч монгодл төр ,монгол орноор,их л тогсондоо одоо болсон юм бишүү,


  • Зочин · [203.91.115.39] · 2018/08/24

    Бөгсдолоо


  • zochin · [114.124.135.53] · 2018/08/24

    za er ni mongoliin uls tor uls torchdiin baidliig bodit baidlaar ni nileen todorhoi bichsen bna bayar hurgie uuniig ard tumend orgonoor hurgej oilguulah ni l chuhal yum. tegeed ene baidliig herhen yaj zasaj zalruulah ajliig hurdan shuurhai ehluuleh l heregtei bna daa


  • дэжээ · [202.179.26.139] · 2018/08/24

    Яг зөв зүйл бичсэн байна. Монголын жиоийн иргэд, МАН-ын жирийн гишүүд М.Энхболдыг сайн муугаар дууддаггүй. Ерөнхийдөө, нуруутай, төлөв хүн гэж үздэг. Харин өөрийн ойр орчимд нь ажиллаж байсан янз бүрийн хүмүүс зөөлөн занг нь ашиглаж газар авч газрын наймаа хийж Энхболдын нэрийг харлуулж байгаа гэж боддог шүү. Зарим хүмүүс Энхболд гэгч хэн бэ гэдгийг мэдэхгүй мөртлөө бусдын амаар элдвээр муулдаг. Ийм байу болохгүй шүү


  • иргэн · [202.126.89.190] · 2018/08/24

    Сэтгүүлч та яг үнэн нүүр царайг бичжээ баяр хүргэе. Дээшээ гарах гэж хүний нүүр царай барьж явдаг бага сага нэр зүүснийхээ дараа хүнээ алдаж эргэж мөргөж муулж явдаг хүмүүс энэ цаг үед их болсон шүү. Тэд сайн хүмүүс биш, улсыг энхболдоосоо дор оруулна даа. Энхболд дарга чинь боловсролтой, удирдах арга барилд туршлагатай бэлтгэгдсэн, улс орон ард түмнээ мэддэг тэднийхээ төлөө санаа зовдог хүний нэг гэдгийг холоос хэвлэл мэдээллээс харж суудаг шүү. Танд баяр хүргэе.


  • magsarjav.u · [124.158.109.130] · 2018/08/24

    zov zovoo