fbpx У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж өргөдөл гаргаж, цэц түүнийх нь дагуу шийдсэн үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 56 секунд

У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж өргөдөл гаргаж, цэц түүнийх нь дагуу шийдсэн үү?

П.МАНДАХ

Уг нь Монгол Улсын иргэн хэн ч Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ эдлэх учиртай. Тэр утгаараа Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй. Гэхдээ иргэн С.Мөнхцэцэг Цэцэд гаргасан өргөдөлдөө бичсэнээр үнэхээр нөхөн сонгуульд нэр дэвших байсан уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй байгаа юм. Мөн өөрийн хүслээр Цэцэд хандсан эсэх нь ч тодорхойгүй болж таараад байна.

ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан энэ сарын 22-ны өдөр болсон. Энэ хурлаар УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцсэн юм.

Энэ талаарх өргөдлийг Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн Сүхийн Мөнхцэцэг гаргажээ.

С.Мөнхцэцэг нь 2016 онд МАН-аас Баянхутаг сумандаа нэр дэвшиж, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Мөн энэ сонгуулийн дараа Хэнтийн аймгийн Боловсрол, соёлын газрын даргаар томилогдсон байна.

Тэрээр Цэцэд гаргасан өргөдөлдөө “…Миний бие төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Үндсэн хуульд заасан төрийн байгууллагад сонгогдох эрхийн дагуу энэхүү нөхөн сонгуульд нэр дэвшихээр шийдээд байгаа юм.

…Гэтэл энэ удаа нөхөн сонгууль зарлахад Сонгуулийн тухай хуульд нэгэнт товлон зарласан нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн оролцуулах тухай зохицуулалт огт тусгагдаагүй хийдэл үүссэн байна.

…УИХ-ын дээрх тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… шударга ёс, … тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”,  Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал, … боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх …”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд … төрийн байгууллагын бусад шийдвэр … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасныг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж, дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Тэрээр өргөдлийн үндэслэлээ баталгаажуулан зарим баримтыг хавсаргасан байна. Түүнд нь иргэн С.Мөнхцэцэгийн СЕХ-нд хандаж, энэ нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй төрийн албан хаагч эрхэлж буй ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хэзээ гаргаж, хэзээ чөлөөлөгдсөн байх шаардлагатай талаар тодруулга хүсэхэд, СЕХ-ны Ажлын албанаас 2018 оны долдугаар сарын 10-ны өдрийн 66 дугаар албан бичгээр “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг, Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсгийн зохицуулалтыг тусгаад Сонгуулийн төв байгууллагын хувьд хуулийг баримтлан ажиллах бөгөөд хууль тогтоомжийг тайлбарлах эрх хэмжээ тус байгууллагад олгогдоогүй тул тайлбар, тодруулга өгөх боломжгүй юм” гэсэн хариуг өгсөнийг хавсаргасан байна.

Цэц энэхүү өргөдлийг хэлэлцээд, УИХ нөхөн сонгууль товлон зарлахдаа Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн дүгнэж, дээрх тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Цэц ийм шийдвэр гаргана гэдгийг зарим улстөрчид, ажиглагчид өмнө нь хэлээд байсан юм. Учир нь, энэ нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшихээр яригдаж байсан нь МАН-ын удирдлагууд, тэр дундаа МАН-ын дарга У.Хүрэлсүхийг айлгаж байна гэх улс төрийн хүрээнийхний яриа, хэвлэлийн мэдээллүүд ч гарч байв.

Гэтэл үүнийг батлах мэт Хэнтийн нөхөн сонгуулийг хүчингүй болгуулахаар Цэцэд өргөдөл гаргасан С.Мөнхцэцэг нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн жолооч Х-ийн хадам ээж гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм.

Иргэн С.Мөнх­цэцэгийн хүргэн Х нь У.Хүрэлсүхийн жолоочоор олон жил ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий сайд болсноос нь хойш бие хамгаалагчаар нь ажиллах болжээ.

Уг нь Монгол Улсын иргэн хэн ч Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ эдлэх учиртай. Тэр утгаараа Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй.

Гэхдээ иргэн С.Мөнхцэцэг Цэцэд гаргасан өргөдөлдөө бичсэнээр үнэхээр нөхөн сонгуульд нэр дэвших байсан уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Мөн өөрийн хүслээр Цэцэд хандсан эсэх нь ч тодорхойгүй болж таараад байгаа юм.

Түүний тухай өмгөөлөгч М.Баасандорж “…Цэцэд мэдээлэл гаргасан С.Мөнхцэцэг өөрийгөө төрийн албан хаагч учраас нэр дэвшиж чадахгүй болсон нь сонгогдох эрх зөрчигдөж байна гэв. Тэгээд “Хэзээнээс улс төрд орох, нэр дэвших тухай бодож эхэлсэн бэ?” гэсэн Цэцийн гишүүний асуултад: -Дөрвөн жил тутам сонгууль болсны дараа төрийн албан хаагчид халагдах эрсдэлд ордог. Би ч хохирогч болж байсан. Тиймээс халагдахгүйн тулд өөрөө гишүүн болчихъё гэж эртнээс бодох болсон гэв” хэмээжээ. Энэ хариулт юуг хэлж байгаа нь бас л сонирхолтой.

Түүнчлэн Цэцийн хурал­дааны дараа сэтгүүл­чид иргэн С.Мөнх­цэцэгээс тодруулга авахад “…Төрийн албаны шинэ хууль Сонгуулийн хууль хоорондоо зөрчилдөж байгаа. Тэгэхээр Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах байх гэж бодож байна. Үүнээс өөр цаад талын нарийн учир шалтгааныг нь мэдэхгүй байна. УИХ-аас гаргасан тогтоолд өөрийнхөө эрхийг  зөрчигдөж байна гэж гомдол гаргасан болохоос бусдыг нь сайн мэдэхгүй байна” гэж хэлээд явж одсон байна.

Ер нь бол У.Хүрэл­сүхийн жолоочийн хадам ээж өргөдөл гаргаж, Цэц түүгээр нь шийдсэн болж таарав уу гэсэн хардлага улс төрийн хүрээнд тарж байгааг хэлчихье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эрт босохын ач тус
Эрт босохын ач тус
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​