fbpx ЯПОНЫ СҮМОД МОНГОЛЫН “БУУРИЙГ ЗАССАН” БАТМӨНХИЙН ЭНХБАТ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 15 секунд

ЯПОНЫ СҮМОД МОНГОЛЫН “БУУРИЙГ ЗАССАН” БАТМӨНХИЙН ЭНХБАТ

Японы сүмод Монголын “буурийг зассан” Батмөнхийн Энхбат

Монгол оронд ардчиллын салхи сэвэлзсэн тэртээ 1992 оны хоёрдугаар сарын 22-нд Токиогийн саарал тэнгэрт өдрийн од харваж, Япон тэнгист нэг том давалгаа үүссэнийг Хубилай хааны сүнс л мэдэж байсан буй заа. Японы олон түүх шастирт далайн шуурга буюу цунами, хар салхи буюу тайпуу нь тус улсыг гаднын довтолгоо, эзлэн түрэмгийллээс аварч байсныг тэмдэглэн үлдээсэн байдаг. Тиймээс Японы ард түмэн өнөөг хүртэл далайгаа шүтэж, өргөл, мөргөл үйлддэг ёс заншил уламжлагдан иржээ.

Хубилай хааны цэргүүд 9000 хөлөг онгоцтой Японыг дайлаар мордоод хар салхинд нэрвэгдэн байгалийн давагдашгүй хүчинд автагдан сүйрч байсан нь түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг. Чухамдаа энэ л арлын энэ орныг далайн шуурга нь хүртэл хамгаалж байдаг гэсэн итгэл үнэмшилтэй болгосон биз ээ. Тэр нь ч үнэн хувьтай.

Дээр хэлсэнчлэн 1992 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр эх газрынхаа хөх салхийг тээсэн Монголын зургаан залуу далайн жижигхэн аралд “цунами” үүсгэхээр Японы үндэсний түүхэн урлаг, спорт болох их сүмод хөл тавьсан юм. Хэл ус, ёс заншил тохиjохгүй хэ;эн залуe эгээ л буузны жигнүүр шиг халуун савсах Япон нутгийн цаг агаарын хажуугаар сүмогийн их ёс, заншил, уламжлалыг ойлгоогoй, бас өдөр бүрийн бэлтгэл, дэглэлт, зодуурын дарамтнаас үүдэн “үгсэн хуйвалдаж”, Токио хотод байрлах Монголынхоо Элчин сайдын яам руу үүрээр оргохоор болсон гэдэг. Арлын орны халуун, бүгчим шөнийн тэнгэр дор эх газрын салхи нэгэн хөвүүний дотор сэвэлзсээр... Энэ тухай дор өгүүлсү.

Ямартай ч Монголоос гурван залуу үлдэж “Анхны гурав” гэсэн тодотголтой болж, эх газрын салхиараа арлын орныг сэрээж өвгөн буурал Хубилай хааны сүнсийг амраасан юм.

Анхны гурав буюу Мандах нарт уулын бүргэд Кёкүшюзан Даваагийн Батбаяр. Тэр хөвүүн эх газрын хөх салхийг бүргэдийн дэвэлтээр түүчээлэн Япон улсад Монголын нэр алдар сууг анх удаа дуурсган салхилж шуугиулсан нь яахын аргагүй үнэн. Кёкүшюзан Даваагийн Батбаяр “Мэхний их дэлгүүр” хэмээн нэрлэгдэж, уг нэрээрээ арлын оронд алдаршин, их сүмогийн мэхийг тодорхой тоогоор нэмэгдүүлэн монгол хүний чадал чансааг гайхуулан бишрүүлсэн юм. Ийнхүү тэрээр яах аргагүй “ Анхны гурвын нэг” хэмээх тодотголдоо эзэн байж чадсан эрхэм сүмоч юм.

Мандах нарт тэнгэрийн шувуу гэх япон нэртэй Кёкүтэнхо Нямжавын Цэвэгням. Энэ хөвүүн уулын бүргэдийнхээ дэвэлтээр талын хөх салхины эрчийг бууруулахгүйгээр хуйлруулан “цунами” болгоход хамгийн их нөлөө үзүүлэн Японы сүмогийн 100 жилийн өмнөх түүхэн их амжилтыг давтан 37 нас найман сартайдаа Эзэн хааны цом өргөж, цэцгэн замаар алхалснаар “Анхны гурвын нэг” хэмээх тодотголоо улам тод томруун болгож, анхдагчийн үүрэг хариуцлагаа биелүүлэн сүмогийн багш болж дахин шинэ талбарт анхдагч алдар хүртэн нэгэн түүхийг эхлүүлж яваа сүмоч юм.

Мандах нарт тэнгэрийн уул буюу Кёкүтэнзан Батмөнхийн Энхбат. Тэр хөвүүн тэр нэгэн шөнө таван нөхрөө Элчин сайдын яам руу гаргаж өгөөд ганцаар үлдэхдээ дээр хэлсэнчлэн дотор сэтгэлд нь эх газрын хөх салхи сэвэлзсээр байсан гэдэгтэй хэн ч маргадаггүй юм. Нэгэн зорилгын төлөө эх орноосоо хамт ирсэн андуудаа Элчин сайдын яам руугаа гаргаж өгчихөөд хөнжилдөө шурган чимээгүй уйлж хэвтэхэд нь ч эх газрын салхи бүр хүчтэй салхилсан байх.

Д.Батбаяр, Н.Цэвэгням хоёр шигээ дээд зиндаанд гарч бөхийн гайхам амжилт үзүүлээгүй ч гэлээ эх газрын хөх салхийг арлын оронд сэвэлзүүлэн Мандах нарт тэнгэрийн уул болон бат сууж уулын бүргэд, тэнгэрийн шувуугаараа дураараа нисгэн дараагийн залуучуудын “буурийг зассан” байдаг. Энэ утгаараа, арлын орныг жинхэнэ эх газрын “цунами”-гаар эзлэх үндэс суурь зам жимийг нь гаргах хүндтэй гавьяаг Мандах нарт тэнгэрийн уул буюу Кёкүтэнзан Б.Энхбат дархалж чадсан юм.

Ийн тэрээр тэртээх 1992 оны наймдугаар сард ганцаараа шийр заан үлдсэнээрээ “Анхны гурав” гэж нэрлэгдэх сүмогийн анхдагчдын анхдагч нь болж, эх газрын хөх Монголынхоо өмнө, Хубилайн сүнсний өмнө биелүүлсэн билээ.

Мандах нарт тэнгэрийн уулнаас ниссэн шувууд эх газрын хөх салхийг тээн арлын оронд цунами босгосоор байгаа нь Асашёрюү Д Дагвадорж Өглөөний хөх луу, Хакухо М.Даваажаргал Цагаан гарьд, Асасэкирюү БДашням Өглөөний улаан луу гэх мэтээр үргэжл үүлэн анхдагч гурвын араас олон монгол хөвгүүд сүмогийн дэвжээг эзэгнэн их аварга, арслан болон бусад өндөр цолуудыг хүртэн барилдсаар байна.

Сүмогийн анхны гурав зодог тайлсан ч Кёкүтэнзан Б.Энхбатын хөдөлшгүй бат дүнхийн босгосон “МАНДАХ НАРТ ТЭНГЭРИЙН УУЛ” нь эх Монгол орныхоо эрх чөлөөт талын хөх салхийг оргилдоо наадуулсаар байх ажээ.

Зууны мэдээ
Б.Амартүвшин

“ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
“ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
 
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​