fbpx Багш нарын бойкот Засгийн газрыг биш ард түмнийг оноод байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 27 секунд

Багш нарын бойкот Засгийн газрыг биш ард түмнийг оноод байна

Багш нарын бойкот хоёр намар дамжиж байна. Өнгөрсөн жилийн өдийд хот, хөдөөгийн 72 сургууль, 56 цэцэрлэг хичээлээ нээж, хонхоо цохиогүй. Гэтэл энэ жил мөн л эцэг, эхчүүд эргэлзээ тээнэгэлзээтэй, сурагчид битүүхэн хүлээлт дунд есдүгээр сарын 1-нийг угтлаа. Өөрөөр хэлбэл, цалин нэмэхэд уриалж, зохион байгуулж буй МҮЭХ-ны болчимгүй  үйлдлээс болж, 300 мянган багш сурагчдаа үл тоож, ЕБС-ийн 600 мянган хүүхэд сургуульдаа очиж чадахгүйд хүрэх бололтой. Гэвч улс орон даяар ажил хаяна гэсэн уриа, лоозонгоор далайлгаснаас биш аль сургуулийн хэдэн  багш ажил хаях нарийн тооцоо судалгаа, ард нь хохироод үлдэж байгаа хүүхдүүд хаачих, тэдний сэтгэлзүй ямар байхыг бодолцохүйгээр нийгэм даяар бөөн эргэлзээ үүсгэж орхив.

Багш нарын цалингаа нэмүүлэх тэмцлийг дэмжихгүй гэх нэг ч хүн үгүй. Өнгөрсөн хугацаанд иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уухайлан дэмжиж, төр засгаас олон улсын байгууллагатай хийсэн гэрээгээ хэд дахин өөрчилж, нэхэл дагал болж байж эхний ээлжинд бага ч болов нэмэхээр болсон. Засгийн газраас өнгөрсөн сарын 22-нд боловсролын салбарт ажиллагсдын цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр болсон. Гэвч энэхүү нэмэгдэл нь мөнгөн дүнд хөрвүүлэхээр 30-50 мянган төгрөг болж байна хэмээн чамлаж, 50 хүртэлх хувиар нэмэхгүй бол хугацаагүй ажил хаяна гэх багш нарын тэмцэл улам хүчээ авлаа. Эхнээсээ сургууль, цэцэрлэгүүд эцэг эхчүүдэд хичээл орохгүй гэсэн мэдэгдлийг хүргүүлж эхэлжээ. Тэнд дурьдсанаар, цалинг яаралтай эхний ээлжинд 15 хувиар, ирэх оноос өмнө 50 хувиар нэмэгдүүлэх, ажил хаялтад оролцсон багш нарын цалинг бүрэн олгох,  300 мянган төгрөгийн урамшууллыг аравдугаар сарын 1-ний дотор олгохыг шаардаж байгаа гэнэ.

Багш нар эрхээ эдэлж болно. Үүнийг нь улс даяараа дэмжиж байгаа. Гэхдээ тэмцэхэд хариуцлага, ёсзүй, зарчим байх ёстой. Багш нарын тэмцэлд зуны гурван сарын хангалттай хугацаа байв. Сурагчид л амарсан болохоос Засгийн газар, холбогдох яам, агентлагууд ажиллаж л байсан. Зөвшилцөх, шийдэлд хүрэх эсвэл талбай дээр гараад 90 хоног жагсах, өлсөх эрх нь чөлөөтэй байв. Гэтэл өнгөрсөн хугацаанд амарч аялаж зугаалж явсан багш нар хичээлийн шинэ жилээр тэмцлээ дахин үргэлжлүүлж байна. Хоёрдугаарт, хүүхдүүдийн сурах, хөгжих эрх багш нарын цалингаас үнэ цэнэгүй байх учиргүй юм. Багш нар эрх ашгаа хамгаалж болно. Гэхдээ гэмгүй хүүхдүүдийг хохироох ёсгүй.

Мөн энд зайлшгүй дурдах ёстой нэг субьект бол МҮЭХ буюу ажил хаялтад турхирагч гол зохион байгуулагч. Уг нь Засгийн газартай зөвшилцлийн ширээний ард суудаг “том” эрхтэй байгууллага. Гэтэл сүүлийн үед хэсэг байж байгаад л цалин, тэтгэвэр нэмүүлнэ гэж хашхирахаас өөр шидгүй болснийг багш нарын ажил хаялт бэлхнээ харуулж байна. МҮЭХ-нд зөвхөн мөнгөний ажилтай зууралдахаас өөр цаг үеийн шаардлагатай, хариулт нэхсэн олон асуулт бий. Хариуцлага нэхэх ёстой байгууллага нь битгий хэл хэн бүхний сэтгэл зовниж хэрэндээ л дуу хоолойгоо хүргэх гэж хичээж буй хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, осол аваар гээд тоочоод байвал бишгүй. Ер нь МҮЭХ аль ч салбарт дарамт болж, эрх ашиг нь хөндөгдөж буй асуудалд дуугарах л ёстой байгууллага. Гэвч энэ бүхэнд МҮЭХ ганц удаа байр сууриа илэрхийлсэн бил үү. Хүүхдийн хүчир­хийллийн эсрэг иргэд сайн дураараа жагсч тэмцээд байхад дуугарсан бил үү гэдэг бас бодох л асуудал.

Нөгөө талаас ажил хаясан багш нарын цалинг нь хэн олгох вэ. Хуулиараа бол ажил хаясан тохиолдолд ажил олгогч цалин олгохгүй. Ажил хаялтад багш нарыг уриалан зохион байгуулсан Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хариуцах ёстой аж. Тэгэхээр ажил хаясан багш нарын цалинг олгох мөнгө ҮЭ-д нь байгаа юу гэдгийг тодорхой болгох ёстой болж таарч байна. Үйлдвэрчний эвлэлд мөнгө байхгүй бол мөн хуулиараа ажил хаясан багш нарын нийгмийн даатгалд цоорхой үүснэ. Мөн  тасарч байгаа хичээлийг хэзээ, хэрхэн яаж нөхөж, сурагчдыг хоцрогдолгүй сурах боломжоор хангах вэ. Ийнхүү багш нарын бойкот Засгийн газрыг биш ард түмнийг, гэмгүй сурагчдыг оноод байгаа нь хаа, хаанаа бодох ёстой асуудал.

Уг нь есдүгээр сарын бол зөвхөн багш нарын асуудалд анхаарах бус Монгол Улсын, Монголын ард түмний тэрдундаа хичээлийн шинэ жилээ хөөрч баясч,тэсэн ядан хүлээдэг хэдэн мянган хүүхдүүдийн баярын өдөр юм. Тиймээс дүрэмт хувцас, сурагчийн цүнхээ бэлтгэсэн хүүхдүүдийн хүсэл тэмүүлэл, догдлолыг унтраах, мөнгөөр солих эрх хэнд ч үгүй билээ. Эцэст нь тэмдэглэхэд МҮЭХ хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт төлөөллийн нэг, багш нар бол үүрэг хүлээж, тангараг өргөсөн төрийн албан хаагчид учраас сурагчдаар барьцаа хийж тохиролцож, наймаалцах ёсгүй юм. Гарц ямагт байдаг.

С.УЯНГА

Эх сурвалж: 

Тарваган тахал өвчний шинж тэмдгүүд
Тарваган тахал өвчний шинж тэмдгүүд
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​