fbpx САРЫН ДАРАА НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ЭХЭЛНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
3 минут 52 секунд

САРЫН ДАРАА НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ЭХЭЛНЭ

УИХ ээлжит бусаар хуралдахгүй гэдэг нь бараг тодорхой боллоо. Сарын дараа намрын ээлжит чуулган эхэлнэ. Жил бүрийн намрын чуулганаар хэлэлцдэг хамгийн чухал асуудал бол дараа жилийн төсөв. Төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Энэ хугацаанд амжиж батлахгүй бол УИХ өөрөө тарах хуулийн зохицуулалттай учраас шөнө дөлөөр хуралдаад ч болтугай баталдаг. Энэ жил ч мөн ийм байдал давтагдах бололтой. Төсөв шиг заавал батлах ёсгүй ч намрын чуулганы эхэнд зайлшгүй хэлэлцэх ёстой хэд хэдэн асуудал байна. Эдгээр асуудал нь улс төрийн маргаан дагуулсан, зөвшилцөл шаардсан хэлэлцэхэд амаргүй төслүүд. Товчхондоо улс төр дэх намрын халуун өдрүүд намрын чуулган нээлтээ хийх өдөр буюу аравдугаар сарын 1-нээс эхлэх нь.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫГ ЧӨЛӨӨЛӨХ, ТОМИЛОХ

Засгийн газар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авсан. Ерөнхий сайд түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр илгээгээд байгаа юм. Ерөнхийлөгчийг хариу өгсөн даруйд УИХ-д өргөн барихаа мэдэгдсэн. Намрын чуулганы эхэнд хэлэлцэх асуудлын нэг нь Зам, тээврийн хөгжлийн сайдыг чөлөөлөх, томилох асуудал зайлшгүй мөн. МАН Зам, тээврийн хөгжлийн дараагийн сайдаар хэнийг томилохоо шийдэх гэж багагүй хугацаа зарцуулна.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт аравдугаар сарын 7-нд нөхөн сонгууль явуулах тухай тогтоолыг Үндсэн хуулийн цэц өнгөрсөн наймдугаар сарын 22-нд хүчингүй болгох шийдвэр гаргасан. Цэцийн шийдвэрийг УИХ-ын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу өгөх ёстой. Уг асуудлыг хэлэлцэх үед улс төрийн маргаан их гарах нь ойлгомжой.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГИШҮҮНИЙ ГОМДЛЫГ ТАЙЛАХ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд 60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол явуулах саналаа хаврын чуулган завсарлахаас өмнө тавьсан. Намрын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцээд уг асуудал дахин яригдаж эхэлнэ. УИХ-ын дарга уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо руу шилжүүлсэн ч тус байнгын хороо ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хуралдахгүй байсаар өнөөдрийг хүрч байгаа юм. Тиймээс намрын чуулганы эхэнд уг асуудлыг нэг тийш нь болгох зайлшгүй шаардлагатай.

ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ХЭЛЭЛЦЭЭР БАТАЛЖ, МАКАОГААС МОНГОЛ ИРГЭДЭЭ АВЧ ИРЭХ

Засгийн газар БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаотой хийх ялтан шилжүүлэх хэлэлцээрээ батлуулахаар УИХ-д өргөн барьсан. Энэхүү хэлэлцээрийн төсөлд 2017 оны арванхоёрдугаар сард гарын үсэг зурсан бөгөөд одоо соёрхон баталж, батламж жуух бичгээ солилцсоноор энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм. Энэ оны байдлаар БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод Монгол Улсын 13 иргэн гэмт хэрэгт холбогдож, 12 нь хорих ялаар шийтгүүлээд байгаа аж. Тэдний зарим нь эх орондоо ялаа эдлэх хүсэлт ирүүлжээ. Тэд УИХ ялтан шилжүүлэх хэлэлцээр батлахыг тэсэн ядан хүлээж байгаа. Засгийн газар уг хэлэлцээрийг яаралтай батлуулах хүсэлтэй байгаа юм байна.

Өдрийн сонин 

Дуучин Хүрэлээ шинэ цомог, кино концертын нээлтээ хийнэ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​