Ерөнхийлөгчөө, Тамгын Газарт тань амьдрал мэдэхгүй залуу охид байгааг өөрчилнө үү!


-ТАМГЫН ГАЗАР ЧИНЬ ДЭНДҮҮ ХҮНД СУРТАЛТАЙ БАЙНА -

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны амрыг эрж мэндчилэхийн ялдамд төр засгийн шагнал урамшлын талаар ганц нэг санал хэлье. Шагнал урамшил зохих эзэндээ шударгаар очиж байх нь хувь хүнд болон хамт олон байгууллага нутаг ус нийгмийн чухал ач холбогдолтой. Гэтэл урд жилүүдэд шагнал урамшуулал хэт хавтгайрах, зохих эзнээ олохгүй байх, авбал зохих хүмүүс нь хасагдаж хоцрох, гавьяагүй гавьяатууд олшрох зэрэг гажуудал олон гарч байсан.

 

УДБЭ-ийн театрын ерөнхий найруулагчаар 20 гаруй жил үр бүтээлтэй ажилласан, тайз дэлгэцийн олон сайхан бүтээл туурвисан, "Ардын хатан баатар" киноны Магсаржав жанжны дүрийг онцгой сайн бүтээж "Үхэж үл болно Чингис хаан" киног санаачлан найруулж бүтээсэн. Л.Эрдэнэбулганд цол зэргийг нь нэмэгдүүлээгүй 30 гаруй жилийн өмнө олгосон УГЗ-ээс өөр юмгүй байна. Зүй ёсоор бол Л.Эрдэнэбулган найруулагчид төрийн соёрхол эсвэл ардын жүжигчин цол олгох учиртай. СУИС-ийн ррофессор, ахмад багш О.Ичинхорлоо ч бас олон арван жилийн өмнө Болгар улсын театр урлагийн дээд сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр амжилттай төгсөж, УДБЭ-ийн театр чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байсан. 1980-аад оноос СУИС-д мэргэжлийн багшаар ажиллан 30 гаруй жилд олон шилдэг дуучдыг төгсгөж гаргасан. Түүний шавь нараас олон хүн МУГЖ цол хүртсэний дотор Г.Ариунбаатар нь олон улсын дуурийн дуучдын хоёр том тэмцээний тэргүүн байрыг эзэлж цэл залуугаараа "МУГЖ" цол мөн "Чингис хааны одон" хүртэж, дэлхийн хэмжээний дуучин болсон. Түүнийг сургаж, хүмүүжүүлж, өдий зэрэгт хүргэсэн ур чадвар авьяасыг нь хөгжүүлж уралдаан тэмцээнд явахын өмнө хичээл, давтлага, заавар өгч байсан профессор багш О.Ичинхорлоог шавийнх нь талаар хийсэн нэвтрүүлэгт оролцуулж хэдэн үг хэлүүлсэн болоод таг чиг болж байгаа нь харамсалтай. Спортод олимп дэлхийн аварга болоход багш дасгалжуулагч нь хамт шагнал хүртдэг бичигдээгүй хууль бий. Тэгвэл О.Ичинхорлоо багшийн шавь дэлхийн урлагийн олимпт түрүүлээд байна шүү дээ. Шударга ёс байдаг бол О.Ичинхорлоод "Ардын багш" цол олговол зохих билээ. Түүнд 10 гаруй жилийн өмнө МУГЖ цол олгохдоо оройтуулж байж 50 гарсан хойно нь өгсөн. Найруулагч Л.Эрдэнэбулган, багш О.Ичинхорлоо нар урлаг соёлд 50 жил өөрсдийгөө зориулсан ахмадууд. 70 насны босгыг давсан сайхан ахмадуудыг амьд сэрүүнд нь бүтээлийг нь үнэлж цэгнэх сэн.

 

Энэ дашрамд дурдахад ажил хөдөлмөр, бүтээл туурвилаараа зохих шаардлага хангасан ахмадуудад эхний ээлжид алдар цол одон медалуудыг саадгүй олгож байх хэрэгтэй байна. Энд нэг зохисгүй явдлыг хэлэхгүй байх аргагүй байна. Монгол Улсын Еренхийлөгчийн Тамгын газрын зарим ажилтнууд тухайлбал хэвлэл мэдээлэл захидал харилцаа шагнал урамшил хариуцсан хүмүүс хариуцлага сахилга зан харилцаа дэндүү муу байна. Энд хүнд суртал гээч зүйл жинхэнэ ёсоор цэцэглэж байна. Ийм байдал урьд жилүүдэд ч байсаар ирсэн. Тэр ч байтугай иргэдийн захидал санал хүсэлт шагнал авах гэсэн материалыг үрэн таран болгодог, бичиг баримтаа үзье гэхэд үзүүлдэггүй хуучин материалыг чинь архивт оруулна гэж дарамтлан айлгах хүнд суртал одоо ч байгаа юм байна. Ерөнхийлөгчийн Тамгын газарт амьдрал мэдэхгүй, хоосон албархуу уур уцаар их, харилцааны соёлгүй залуу охид голдуу байгааг өөрчилж нас тогтсон мэдлэг боловсрол сайтай соёлч боловсон харилцаатай энгийн амьдрал мэдэх хүмүүс байх шаардлагатай байна. Хүмүүсийн шагнал авах материалыг үндсэн байгууллага нь гаргаж, дараа нь захирал нар нь баталгаажуулсан бол ИТХ гэх мэт олон шат дамжлага ямар хэрэгтэй юм бэ? Одон медаль авах гэж тодорхойлогдсон тэр хүмүүс улсад 40, 50 жил хөдөлмөрлөсөн ахмадууд байна шүү дээ. Тэднийг элдэв шалтаг хүнд суртлаар хохироохоо больж, санал хүсэлтийг нь шуурхай шийдэж байх шаардлагатай байгааг эрхэм Ерөнхийлөгч та эрх биш болгоох буй за. Тэд улс эх орныхоо төлөө 50 60 жил үр бүтээлтэй хөдөлмөрлөснийхөө төлөө төр засгаараа үнэлүүлж цэгнүүлэх гэж байгаа болохоос биш, хэн нэгэн хүнд сурталтны тоглоомын бөмбөг болмооргүй санагдана.

 

Нийгэм судлаач, ахмад багш Ж.ЛХАСҮРЭН

 

http://www.sonin.mn/news/politics-economy/94733


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Saraa · [139.5.218.80] · 2018/10/09

    Ard tumen Battulgiig uursduu songoson biz dee. Tiim bolohoor 4 jil uilaad gon gon hiigeed suujil baihgui yu. Buyangiin Jagaa heleed baisan sh uu dee


  • иргэн · [66.181.179.155] · 2018/09/13

    Лхасүрэн маш зөв бичжээ, энэ хүмниы саналыг харгалзан үзээсэй. Одон медаль 40 -с дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа мэргэжлээрээ, ажлаараа олонд хүндлэгдсэн, бүтээлтэй, улс орондоо боловсон хүчин бэлтгэсэн хүмүүст олгох нь зүйтэй. Туршлага дадлага гэдэг юмыг 30 - с доош жил ажилласан хүмүүст ярихад бэрх. Арай л дутагдалтай. Том эмнэлэг, их дунд, ерөнхий боловсролын сургуулиудын захиралууд сургалтын албууд доод зах нь 15-20 жил багшилсан, эмчээр ажилласан байвал тохиромжтой.


  • зочин · [103.212.118.92] · 2018/09/13

    саяхан Ерөнхийлөгч албан ёсны уулзалтаа хийхдээ ТГ-ын ажилтнууд нь дандаа эмэгтэйчүүд харагдана лээ, эмэгтэйчүүдийг багаар ажиллуулж байгаа нь жендерийг хангаж байгаа боловч тэр эмэгтэйчүүд нь улс төрд ажиллаж байсан ажиллаж байхдаа хариуцлагагүй ажилласан нэр төр алан тушаал горилогчид харагдана лээ дээ


  • зочин · [66.181.160.67] · 2018/09/12

    эрхэм ерөнхийлөгч бол шагнал урамшууллыг жинхэнэ утгаар нь кармаанаасаа олгодог байх Олон жил улс орныхоо төлөө зүтгэсэн мянга мянган ахмадууд ямар ч гавьяа шагналгүй ертөнцийн мөнх бусыг үзэж байна. Ямар ч хөдөлмөр эрхэлж үр бүтээл гаргаагүй АН-ын нөхдүүд төрийн дээд шагналыг авч байгаа нь иргэдийн бухимдлыг хүргэж байгааг анхаарна уу.


  • Зочин · [66.181.184.226] · 2018/09/12

    Монгол улсын ерөнхийлөгч бол өүх ардтүмнээс сонгогддог . Гэтэл Яженко зүгээр л хулхи аргаар сонгогдсон учир бүх үйл ажиллагаа нь хулхи ., албатууд нь ч хулхи ажиллагаатай , Улс орны хөгжил 4 жилээр хорлогдлоо . Хайран 4 жил . Одоо хурдхан шиг 3 жил болоосой л гэжзалбирч сууна .


  • дэмжиж · [103.20.152.50] · 2018/09/11

    Нөхрийн хуучин нь дээлийн шинэ нь гэдэг. Хамт олон, шууд ажлыг үнэлэх нөхөд л хүнийг мэддэг, танидаг...Зар сурталчилгаа илүү


  • Зочин · [103.10.22.113] · 2018/09/11

    Яг унэн.Хуучин соц уед торийн байгууллагад ажиллах хумуусийг байгуулага нь оорсдоо шилдэг залуучуудыг гадаад дотоодын сургууль Албан байгуулагаас шилж сонгож томилдог байж билээ. Одоо танил талаараа Албан би то болов рулю чадахгуй ар оврийн хаалгаар авдаг болж дээ.


  • ШУДАРГА БАЙ · [182.160.3.95] · 2018/09/10

    1990 оноос ид бүтээх хөдөлмөрлөх насны залуучууд даргын суудалд данхайх болсон нь харамсалтай Даргын суудалд" зовлон үзсэн чавганц суусан нь дээр" гэвч одоо нэг л биш байна даа


  • зочин · [203.91.118.247] · 2018/09/10

    Баттулга, Зика 2 Тамгын газрыг АН-ын штаб болгож дуусгасан даа


  • Нараа · [202.179.25.149] · 2018/09/09

    ГОМО Болд чинь Төрийн соёрхолт биз дээ.....