fbpx Улаанбаатар хотын замын түгжрэл утаатай тэнцэх хэмжээний гамшиг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 21 секунд

Улаанбаатар хотын замын түгжрэл утаатай тэнцэх хэмжээний гамшиг боллоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа

Улаанбаатар хотын замын түгжрэл утаатай тэнцэх хэмжээний гамшиг боллоо, Ерөнхий сайд аа. Гамшгийн хэмжээнд хүрсэн эл түгжрэлийг арилгахад танай Засгийн газраас ямар нэг дорвитой ажил хийхгүй юм уу. Хотын түгжрэлд иргэд цагаа, нервээ барж, халаасаа тэмтрүүлж, хараал ерөөлөө урсгаж дууслаа. 2012-2016 оны үед хотын эрх мэдлийг атгаж явсан Нийслэлийн удирдлагад Замын цагдаагийн газраас санаачлан дугаарын хязгаарлалт, мэргэжлийнхний хувьд нийтийн тээвэрт зориулсан тусгай эгнээ буюу одоогийн нэршлээр “нэгдүгээр эгнээ" гэх мэт зүйлийг мэргэжлийн, номын дуу сонсоогүй, замын хөдөлгөөний талаар А ч үгуй нөхөд хүний нутагт харсан, интернэт ухаж олсон энэ мэт санаагаа Нийслэлийн захиргааны шийдвэр болгуулан гаргуулж, гаргасныхаа хариуцлагыг дааж, хөдөлгөөн зохион байгуулалтыг нь хийж чадаагүйгээс өнөөг хүртэл жолооч нарыг гөрдөж, хилсээр торгодог болоод таван жил гаруй боллоо. Энэ хугацаанд миний бие Замын цагдаагийн албанаас хууль дүрэм нэхсээр мөн таван жилийг үдлээ. Зөвхөн “нэгдүгээр эгнээ” гээчдээ хэчнээн хөрөнгө зарсныг анхаарч нэг үзээрэй. Иргэдээ хилсээр торгохын тулд тийм их хөрөнгө зарцуулсан уу. Тухайлбал, 2015 он хүртэл жолооч нарыг дүрэмгүй торгож байгаад нийт 57 ширхэг тэмдгийг Энхтайваны өргөн чөлөөнд тавьсан. Үүнийг буруутгасан энгийн иргэний шүүмжлэлээр эргэж буулган хураачихаад, дахин 57 тэмдгийг хөрөнгө заран 2016 онд тавьсан. Сүүлд тавьсан тэмдгээр бол Нийслэлийн Засаг дарга Засгийн газрынхаа эрх мэдэлд халдсан, эсвэл тэмдгийг тавиулсан Замын цагдаагийн алба нь Хотын захирагчийн захирамжийг дур мэдэн өөрчилсний алин болох нь мэдэгдэхгүй байна.

Таван жил гаруй болоход хотын удирдлага мэргэжлийн Замын цагдаагийн алба ганц эгнээнд замын тэмдэг, тэмдэглэлээ хийж чадахгүй маргаантай байдал үүсгэсээр өнөөдрийг хүрлээ.

Олон улсын гэрээ хэлэлцээр, ЗХАБ-ын тухай Монгол Улсын хуульд үл нийцэх дугаарын хязгаарлалт гэдэг шийдвэрээ хууль болтол нь хүмүүсийн амьдралд хэвшүүлж чаджээ. Улаанбаатар хотод тогтоож буй хурдны хязгаарын талаар хэлэхэд ч ичмээр. Хөдөлгөөн зохион байгуулалтыг нь харахаар 80 км/цаг, 100 км/ цаг хурдтай явж болохоор. Тэгснээ 60 км/цаг-аас дээш хурдтай явлаа гэж торгоно. Заримынх нь эрхийг хасна. Миний хувьд 70 км.цагийн хурдтай явж хурд хэтрүүлсэн гэж торгуулийн хуудас ирүүлснийг хүчингүй бол- гуулсан Замын цагдаагийн албаны бичиг бий. Мэргэжлийн хүний хувьд би буруугүйгээ нотлон энэ мэтээр өөрийгөө хамгаалж чадна. Гэвч өөрийн буруугүйг нотолж, тайлбарлаж мэдэхгүйгээс болж дугаарын хязгаарлалт зөрчсөн, “нэгдүгээр эгнээ"-гээр явсан, хурд хэтрүүлснийг камераар илрүүлсэн гэх олон будилаантай шийтгэврийн дагуу хилсээр торгуулсан иргэдийн чинь тоо 1.0 сая хол давчихлаа. Буруу тэмдэг тавьсныг нь Цэвэгмид гэж хун буруу байна хэмээн шүүмжлэхээр “өө, за” гээд дахин хөрөнгө зарцуулж сольдог байдал хэдэнтээ давтагдах болсон учраас алдааг нь хэлэхээс илүүтэй үргүй зарцуулагдаж байгаа төсвийн хөрөнгөнд санаа зовох боллоо. Буруу тавьсан, эргүүлж буулгасан, дахин шинэчилсэн чигийн урьдчилсан заалт гэсэн энэ олон тэмдгийн чинь нэг бүрийн унэ 12-14 сая төгрөг байдгийг Ерөнхий сайд та мэдэх үү.

Бусад тэмдгүүдийн хувьд ч Замын цагдаагийн алба хариуцсан тасгийн дарга нь надтай тааралдаад “Таны ярилцлагын дараа 836 тэмдэг буулгаж аваад байна. Одоо 1000-аад дутуу” гэж байсан юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд Замын хөдөлгөөний мэдлэг олгох тоглоомоор нааддаг байсан шиг замын тэмдэг өрж, төсвийн хөрөнгөөр тоглож байсан байгаа биз.

Нөгөөтэйгүүр замын хөдөлгөөнийг түгжих гэж гэрэл дохио тавьдаг болж. Хөдөлгөөн зохион байгуулалтын техник хэрэгслүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнийг аюулгүй, түргэн шуурхай явуулахад ашигладаг болохоос жолооч нарыг зам тээврийн осол руу түлхдэг, осол гаргах нөхцөлийг бий болгодог байж болохгүй.

Монгол Улсад жилдээ дунджаар зам тээврийн ослоор 500 орчим хүн амь насаа алдаж, 1400 гаруй хүн гэмтэж, бэртэж, 10 орчим тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирдаг байна. Зам тээврийн ослын гарч буй шалтгаан нөхцөлийг арилгах ажил яаралтай хийх, хяналт шалгалтын ажлаа тийш нь чиглүүлэх цаг нэгэнт болжээ. Алийн бүрт амь амиа бодоорой, аюулгүйн бүсээ зүүгээрэй гэсэн уриатай явах юм бэ.

Салхины шил, улсын дугаар ширтсэн, өглөө оройдоо хүний ам үнэртэхээс хэтрэхгүй хэдэн цагдаатай л боллоо. Үнэндээ, таван жилийн хугацаанд миний хувьд “нэгдүгээр эгнээ”-гээр чөлөөтэй зорчиж байна. Дугаар хязгаарласан өдөрт чинь хязгаарлагдалгүй хөдөлгөөнд оролцож байна. Дүрэм, журам зөрчих дуртай даа бишээ. Хууль бус үйлдэлд эсэргүүцэл үзүүлж, нийгэмд дохио болж байгаа юм. Аргаа барахдаа Замын цагдаагийн албаны даргад хүртэл хандаж үзлээ. Эдгээр зөрчлүүдээр миний бурууг тогтоож өгвөл торгуулийг чинь гурав хүртэл нугалж төлье гэж ч хандлаа. Ёстой Оросуудын хэлдгээр замын цагдаагийн “беспредел” хэдий болтол үргэлжлэх вэ.

Би болон надаас гадна зарим нэг иргэн Замын цагдаагийн албанд “нэгдүгээр эгнээ”-ний торгуулийг хүчингүй болгож өгөөч гэж зургаан өргөдөл өгсөн байдаг. Харамсалтай нь үүнд зургаан өөр хариу өгсөн байх юм. Ийм мэргэжлийн алба гэж байх уу. Хууль дүрэм нэг л хариулттай байх ёстой биз. Гэтэл мэргэжилдээ ингэтэл мэдэн будилахын зэрэгцээ иргэдээ хилсдүүлж буй хууль бус торгуулиа хүчээр шахам авдаг нохой аргатай болсон байна. Дээрх шийтгэврүүд нь хууль бус гэдгийг ойлгож, торгууль шийтгэлээ төлөхгүй байгаа жолооч нарыг машин тэргээ зарж солих, нэр шилжүүлэх аргагүй нөхцөлд нь нээнтэг болгож, хүчээр, дээрэмдэх шахам халаасыг нь сэгсэрч байна. Ингэж болохуу. Хууль иргэн бүрт эрх тэгш үйлчлэх ёстой. Дүрэм журмаа мэддэг нэг нь торгуулиа төлөхгүй явж болдог, мэддэггүй нь шийтгүүлсээр байх уу. Миний торгууль төлдөггүй шалтгааныг болон бурууг нотлож, намайг торгож өгдөггуй Замын цагдаагийн албыг шалгаж өгөөч. Хэрэв миний бурууг нотлож, арга хэмжээ авч чадахгүй аваас өнөөг хүртэл хуульгүйгээр торгож, хилсдүүлж ирсэн иргэдийнхээ хууль бус торгуулийн хохирлыг эргэн төлж чаддаггүй юм гэхэд ядаж буруугаа хүлээж, алдаагаа залруулан, уучлалт гуйх ёс зүй Төрийн албанд бий гэдэгт найдъя.

Танд хандаж байгаа ил захидалдаа төрийн алба болон албан хаагчдын нэр хүндийг гутаасан худал хуурмаг зүйл бичсэн байвал хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна.

 

П.Цэвэгмид

До.Ганболд  болон МХЕГ-ын байцаагчдыг  суллажээ
До.Ганболд болон МХЕГ-ын байцаагчдыг суллажээ
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​