fbpx Их спорт, үндэсний бөх хоёр нэгдэх боломжтой юу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 24 секунд

Их спорт, үндэсний бөх хоёр нэгдэх боломжтой юу?

      

ИХ СПОРТ ҮНДЭСНИЙ БӨХ ХОЁР НЭГДЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Үндсийн бөхчүүд бэлтгэл бага хийдэг, масс нэмсэн, бусад төрлөөр хичээллэдэггүй, өмнө нь хослуулдаг байсан талаар маш их ярьж бичиж байна. Нэр алдартай хүмүүсээс энгийн сонирхогч хүртэл энэ сэдвээр ам уралдуулдаг. Гэхдээ бодит байдал яг бидний бодож бичиж байгаатай адил уу. Үүнд олон шалтгаан бий. Амьдралын хэв маяг, хооллолт, хотжилт, цаг үе, бөхийн дүрэм... гээд. Энэ бичвэрээр монголын нэрийг дэлхийн дуурсгасан алдарт бөхчүүдийг төрүүлсэн агуу их спортоор битгий хичээллэ гээгүй. Харин аль алины тунг тааруулж, зохицсон бэлтгэлийг хийж өндөр амжилт үзүүлнэ гэдгийг л хэлэх гэсэн юм. Энэ хоёр төрөлд давхцал улам бүр багасч байна...

                        ҮНДСИЙНХЭН ХЭД ХОНОГИЙГ БЭЛТГЭЛД ЗОРИУЛДАГ ВЭ?
Топ түвшинд үндэсний бөхөөр барилдахын тулд жилд 300-аас дээш хоногийн бэлтгэл хийх шаардлагатай. Улсын аварга Г.Эрхэмбаяр улсын баяр наадамд түрүүлж үзүүрлэж байх үедээ ийм бэлтгэлтэй төрийн наадамд зодоглож байсан. Дэвжээний бэлтгэл, заалны барилдаан, хүчний бэлтгэл, кросс бүгд үүнд багтаж байгаа.

Жилд 52 долоо хоног бий. Тэгэхээр долоо хоног тутамд нэг өдөр амрах уу, үгүй юу бэлтгэл хийж байж сая дээд түвшинд барилдана. Эрхэмээ аваргыг битүүний өдрийн том барилдаанд түрүүлчихээд, шинийн гурваны өдрийг бэлтгэлийн зааландаа өнгөрөөж байсан гэдэг нь онигоо биш бодит явдал шүү дээ. Ийм завсар зайгүй их бэлтгэлийн ачааллын хажуугаар түүнд их спортоор хичээллэх цаг, зав, боломж бололцоо яагаад ч бүрдэхгүй. Бас үр хүүхэдтэй, амьдрал ахуйтай, ажил албатай хүн.

                           ТАРГАЛАЛТ, ТАРГАЛАЛТ, БАС ДАХИН ТАРГАЛАЛТ
Үндэсний бөхийн төрлөөр дагнан хичээллэгчид маань масс нэмж, барилдааны хувилбар адилсаж, мэх цөөрч байгаад дуртай хүний хувьд гүнээ харамсдаг. Гэхдээ үүнд бас олон шалтгаан бий. Таргалалт өнөөдөр дэлхийн нийтийн шүдний өвчин. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  судалгаагаар насанд хүрэгчдийн 2,3 тэрбум нь илүүдэл жинтэй, 700 сая нь таргалалтай гэжээ.

Урьд нь таргалалт өндөр орлоготой орнуудийн тулгамдсан асуудал байсан бол өнөө үед дундаж болон бага орлоготой орнууд ялангуяа суурин амьдралтай хүмүүсийн дунд илүүдэл жинтэй иргэдийн эзлэх хувь огцом өсч байна. Миний бичих гэж байгаа сэдэвтэй ч холбоотой. Хорин жилийн өмнө 100 кг жинтэй хүн бидний дунд цөөн байлаа. Түүнээс урагшаа хайвал бүр ч цөөрнө.

Тийм учир улсын заан Ц.Санжаа гуайг бүгдээрээ “105-ийн Санжаа” хэмээн нэрийдсэн байна. Одоо зуугаас бага жинтэй хүн хайвал харин сонин статистик гарах байх. Тэгэхээр бөхчүүд л бүдүүрээд байгаа биш бид бүгдээрээ масс нэмсэн. Хэдэн жилийн өмнө хоёр идэрхэн бөх биесийнхээ сэнжигийг дараад бариад авахад усны долгио намилзаж байх шиг өрсөлдөгчөө хөдөлгөж байдаг байлаа. Одоо бол сэнжиг аваад сэгсрэхэд  зуу кг гарсан жинтэй бөх авсаар хөдлөхгүй тийм цаг үе иржээ...

                                                            ТӨВЛӨРӨЛ
1930-аад оны үед бөхчүүд жилдээ нэгээс хоёр удаа л хоорондоо таарч барилддаг байжээ. Иймийн учир жил бүр өөр бөх улсын баяр наадамд түрүүлж байлаа. Барилдааны судалгаа байхгүй, биесээ танихгүй. Бүгд орон нутагтаа голдуу амьдарна. Ахуй амьдрал, аян жин, адуу малын эдэлгээ нь бэлтгэл нь болж байжээ. Өнөөдөр бөхчүүд бүгдээрээ дөрвөн уулынхаа дунд, Туулынхаа хөвөөн дээр амьдарна. Цөм ижил бэлтгэл хийнэ, бас бүгд ижил хоол ундтай. Бас судалгаа сайтай. Эндээс ялгарах хэцүү.

                                               ШИГШЭЭГИЙНХЭН БА БУСАД
Одоо үзэгч уншигчдын ярих хамгийн дуртай сэдэв. Манай тэр ах чөлөөтөөр улсын аварга болоод хажуугаар нь үндсээр ингэж барилдаад...гэж ярих олон хүнтэй таарна. Хоёр Мөнх, шигшээгийн тамирчид л тасарчихсан мундаг байсан уу. Мэдээж онцгой авьяас билэг, оюун ухаан бие цогцос заясан байж таараа. Гэхдээ....Жилийн дөрвөн улиралд бэлтгэлтэй, улсаас тусгай хангамжтай, ар гэртээ санаа зовохгүй ийм бөхчүүд үндэсний бөхөөр өндөр амжилт гаргах нь зүйн хэрэг. Тэд хэнтэй барилдаж байв?

Цагдаагийн албан хаагч, тээврийн жолооч, үйлдвэрийн ажилчинтай, орон нутагт очвол малчинтай барилдаж байсан. Өөрөөр хэлбэл тогтмол хангамж бэлтгэлгүй хүмүүстэй. Социализмын үед бөхөөр дагнаад зөвхөн бэлтгэл хийгээд амьдрах ямар ч боломжгүй. Дагнасан бэлтгэл хийх байтугай, ажилгүй хүн ад шоо үзэгдэж нийгмийн шаар шавхруугаараа дуудуулна. Өнөөдөр бол дор хаяж жилийн 250-иас дээш хоногийн үндэсний бөхийн бэлтгэлтэй дээд түвшинд барилдана.

Амралтын өдрүүдэд барилдаан өнжвөл бэлтгэлээ нэг өдөрт хоёр болгож нэмэлт ачаалал өгнө. Үүний хажуугаар хэд хоног чөлөөт жүдо хийх үү, хэзээ нь олон улсын тэмцээнд оролцож,  бас амжилт гаргах уу. Хэзээ нь ар гэрээ тэжээх үү. Хоёрдугаарт үндэсний бөхөөр том зорилго тавиад олон хоногийн тууштай бэлтгэл хийж амжилт гаргахаар зорьсон хүмүүс бий болчихлоо. Өнөөдөр бөхийн аманд хоёроос дээш жилийн бэлтгэлтэй ярзайсан залуу гарч ирдэг болсон.

Хорин жилийн өмнөх шиг хоцорч ирээд гурвын даваанаас орчихдог цаг биш. Чөлөөт жүдогоор суурь тавиад үндэсний бөхөөр барилдах, хоёуланг нь хослуулаад явах хоёр газар тэнгэр шиг тусдаа ойлголт. Хослуулаад ямархуу түвшинд барилдах боломжтой вэ гэдэг нь ч харагдаад мэдрэгдээд байна. Их спортоор эхлэн хичээллээд үндэсний бөх рүү гоё орж ирсэн хүнийг нэрлэ гэвэл нөгөө алдарт зургаан заанаас эхлээд маш олон хүн бий. Харин үндэсний бөхөөс их спорт руу гоё шилжсэн хүн бол олимпийн их аварга маань гэж би боддог. Хоёуланг нь хослуулна гээд өдөр шөнөгүй бэлтгэлээр нүдсэн бол өнөөдөр яах байсан бол.

                                                       ТУС ТУСЫН ОНЦЛОГ
Үндэсний бөх жин, хүчний жин нэмэх, чөлөөт бөх богино хугацаанд ажиллах чадвар, тэсрэлт шаардана. Мэдээж үндэсний бөхөөр дагнаж байгаа залуус чөлөөт жүдогийн улсын аваргад ороод тааруу барилддаг тал бий. Тухайн спортоор дэвжээний бэлтгэл хийхгүй тамирчин яаж ч өндөр амжилт үзүүлэх билээ. Аа бас эсрэгээрээ их спортынхон үндэсний бөхөөр зааланд гарч барилдаад түрүүлж үзүүрлээд шуугиулдаг тохиолдол байхгүй болжээ.

Ер нь бол үндэсний бөхөд масс чухал ач холбогдолтой гэдэг нь маш эртнээс мэдрэгдэж байсан зүйл. Тавин жилийн өмнө Х.Баянмөнх аварга жин их хасвал цаашид үндэсний бөхөөр өндөр амжилт гаргаж чадахгүй гэдгээ мэдэрснээ өөрийн дурсамж номдоо маш тодорхой бичсэн байгаа. Бидний ажиглаагүй, ойлгоогүй зүйлийг хал зовлонг нь мэдэрч дунд нь явсан дархан аварга хүн соргогоор олж харж байжээ. Монголын цуут бөх дэлхийн хошой аварга З.Ойдов сумын заан цолтой л байсан. Харин түүний дүү З.Дүвчин улсын заан цолтой. Үндэсний бөхийн жингийн асуудал ийм л байна даа...

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үндэсний бөхийн дүрэмд бас асуудал бий юу гэвэл байгаа. Илүүтэй массыг эрхэмлэсэн, зогсолтын, хөл мэх (мордоо хавираа голчилсон) түлхүү хийгдэх нөхцлийг үүсгэж байгаа нь үнэн юм. Дүрмийг өөрчлөх талаар олон санал санаачилга гардаг ч цагийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээр очиж гацна.

Талбайд найман хос гарч барилдаад зургаан хос нь хугацаандаа хаялцаад, үлдсэн хоёр хос хэдэн цагаар ч хаялцахгүй барилдаж болохоор тийм нөхцөл өнөөдөр үүссэн. Бөхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж, цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө санхүүгээ зориулсан тамирчин амар хялбар унаж өгөхгүй нь тодорхой. Уншигч та ажигласан бол их спорт ч дүрмээ үе үе өөрчилж байгаа. Барилдааны хувилбар цөөрөх, үзэгчдийн сонирхол буурах, том гүрнүүдийн бодлого гээд олон хүчин зүйлийн нөлөөн дор дүрэм өөрчлөгдөж байна.

                                                       АМЬДРАЛЫН БАТАЛГАА
19 настай хүүхдийн өмнө сонголт ирдэг. Түүнд үндсээрээ явах уу, их спортоороо дагнах уу. Их спортоор явахад Азийн аварга хол харагдана, амьдралын баталгаа амаргүй санагдана. Харин аймгийн арслан ойрхон, ар гэрээ тэжээх боломж арай дөнгүүр бодогдоно. Ингээд тууштай үндэсний бөхийн бэлтгэлээ хийж эхэлдэг. Мөнгөнд шунасандаа, хувиа хичээсэндээ, бас эх орондоо хайргүйдээ тэр энэ сонголтыг хийгээгүй. 19 настанд мөрөөдөл л байхаас эд хөрөнгө, цол гуншин, баталгаа байхгүй. Цаашид сонголт хийгчдийн арав орчим хувь нь л бөхөөрөө дагнаж үлдэнэ. Үлдсэн нь бөхдөө сэтгэлтэй, амьдралын мөрөө хөөж одох нэгэн болдог юм даа.

                                                      БАРИЛДААНЫ ХУГАЦАА
Бөхийн барилдаан өнөөдөр л удааширдаг болсон уу. Түүх сөхөж харвал 1940 оны улсын баяр наадамд Б.Түвдэндорж аварга Пунцагийн Норовтой долоон цаг барилдсан аварга тоо бий. Хоёр өдөр үргэлжлүүлэн барилджээ. Хоёр Мөнх 1969 онд л удааширсан юм биш. Эр бяр ханаж, үндэсний бөхийн оргилд хүрсэн хойноо хүч тэнцэж олон цагаар барилддаг болсон. Дээд даваануудын барилдаан удаж байсан өөр ч тохиолдлууд бий.

Зургаан залуу заан. Хүн бүрийн ярих дуртай сэдэв. “Тэдний үед мөн ч сайхан байжээ. Гялалзаад л...” гэж ярина. Гэхдээ бүгд их спортоо хойш тавьж байж төрийн их баяр наадамд түрүүлж үзүүрлэсэн. Яг төрийн наадамд түрүү үзүүр булаах шийдвэрлэх том барилдаандаа талбай дээр чамгүй удаан барилддаг байлаа. 2003 оны улсын баяр наадамд Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар хоёр цаг гаруй барилдаад Өсөхөө аварга давж байсан жишээ бий.

Барилдаан удна гэдэг маань бэлтгэл муутай биш сайтайн баталгаа. Бэлтгэл муутай бол тэр дороо хялайгаад унаад өгнө биз дээ. Маш олон жил бэлтгэл хийсэн, өндөр түвшинд бэлтгэлтэй, өрсөлдөгчийн судалгаа сайтай хүмүүс удах нь зүйн хэрэг.  Өнөө жил Намсрайжавын Батсуурь 120 гаруй минутыг талбай дээр өнгөрөөж төрийн их баяр наадамд түрүүлсэн. Дундаа хэсэг завсарлагатай хоёр цагийн хугацааг хүч тэнцүү өрсөлдөгчидтэй талбай дээр барилдаж өнгөрүүлнэ гэдэг асар их тэвчээр, сэтгэлзүй, бяр чадал, байгалийн өгөгдөл, бэлтгэл шаардах ажил билээ.

До.Ганхуяг арслангийн жишээг бас ярьж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны лигийн Генералууд багт төвд тоглоод гүйж явсан нэгэн. Тэр сагсаа орхиж, үндсээр тууштай хичээллэж байж л сая төрийн наадамд түрүүлсэн. Гэхдээ үндэсний бөхийн өндөр амжилтад нь бөхийн бусад төрөл нь онцгой үүрэг гүйцэтгэснийг үгүйсгэж болохгүй.

                                                                      ЦАГ ҮЕ
Яг энэ шигшээгийнхэнтэй тухай яриатай уялдаад үндэсний бөхийн бэлтгэл дасгалжуулалтын арга барил ч өөрчлөгдөх цаг болсон. Манай үндэсний бөхийн бэлтгэл, дасгалжуулалтад шинжлэх ухааны үндэстэй зүйл бага. Голдуу их спортын бэлтгэлийг горимыг баримталж дагадаг.

Жилийн дөрвөн улирлын турш үндэсний бөхийн бэлтгэлтэй, байнга формоо барьж байгаа тамирчныг багш нар хуучин арга барилаар дасгалжуулдаг үзэгдэл бий. Өнөөдөр улсын баяр наадамд түрүүлэх зорилго тавин барилдаж байгаа ямар ч бөх хүн бэлтгэл дутуу хийх үндэслэл бага. Харин дөрвөн улирлын турш атар явж байгаад төрд барилдахын өмнө огцом ачаалал өгч барилдуулдаг үе өнгөрсөн гэдгийг өвгөн багш нар ойлгохгүй бэлтгэлийг унагаж байгаа тохиолдол элбэг.  

Их спортыхонд ч бас үндэсний бөхийн барилдааны бэлтгэл чухал ач холбогдолтой. Шал хол сонсогдож магадгүй. Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Д.Нармандах “....2007 оны дэлхийн аваргын бэлтгэлийг бид Булганы үндэсний бөхчүүдтэй нэг галд хийсэн юм. Багш нар тэр зунжингаа үндэсний бөхөөр барилдуулсан. Тухайн үед шигшээгийн тамирчдыг голдуу давдаг байсан. Бүр арслан гэдэг цолтой болчихсон явсан. Намар нь дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн... хэмээн дурссан байдаг.

Энэ бүхний эцэст монголын нэрийг дэлхийд дуурсгасан их спортоо үгүйсгээгүй. Харин их спорт, үндэсний бөх хоёроор давхар хичээллэн хоёулангаар нь өндөр амжилт үзүүлэх боломжгүй болсон гэдгийг л давтан хэлмээр байна. Ц.Содномдорж, Н.Батсуурь нар жүдогийн бэлтгэлээ эрчимжүүлээд тэр жилдээ төрийн наадамд түрүүлж байсан сайхан түүх бий. Тиймийн учир хослуулах гэж улайрах биш харин тунгий нь тааруулж чадвал аль алиндаа ихээхэн сайхан өгөөжтэй спортууд юмаа.

О.Наранбаатар

Төв шуудангийн уулзварын ачааллыг багасгах хүрээнд замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулна
Төв шуудангийн уулзварын ачааллыг багасгах хүрээнд замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулна
 
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​