Орчин үеийн авто машинууд 90-ээд онд үйлдвэрлэсэн машинуудтай харьцуулахад найдвартай бус гэж туршлагатай жолооч нар гомдоллодог. Мэргэжилтнүүд энэ домгийг үгүйсгэж, сүүлийн жилүүдийн хамгийн найдвартай "таван" машинуудыг нэрлэжээ.
Энэ жагсаалтын тавдугаар байранд Mercedes-Benz GLK орсон байна. Энэ загварыг германы TÜV-ийн шинжээчид 2017 оны хамгийн найдвартай машин гэжээ. Шинэ кроссоверын нэрийг GLC болгон өөрчилсөн боловч бүх хүчин чадлаа хадгалж үлдсэн.
Өнгөрсөн жил Porsche 911 Германы хамгийн найдвартай машины статусыг авч чаджээ. Иймэрхүү машинуудын эзэд маш цөөхөн удаа авто засварт ханддаг нь эргэлзээгүй юм.
Sitikar Smart For Two гуравдугаар байр эзэлжээ. 2016 онд J.D. Power агентлаг найдвартай байдлын хувьд хоёрдугаар байранд оруулж байжээ. Хоёрдугаар байрыг Японы Toyota Camry авто машинууд эзэлж байна. Энэ загвар нь үнэ ба чанарын харьцаа нь хамгийн сайн гэж тооцогддог учраас гайхмаар зүйл биш юм.
Шинжээчид хабрид Toyota Prius-ыг хамгийн найдвартай гэж үзэж байна.