fbpx Б.Даваажав: “Ёстой гоё” контентоор намайг аавын минь дээлтэй хараарай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 52 секунд

Б.Даваажав: “Ёстой гоё” контентоор намайг аавын минь дээлтэй хараарай

Хошин урлагийн “Комеди” театрын захирал СТА Б.Даваажавтай богино хэмжээний контентийнх нь талаар ярилцлаа.

-Сайн байна ууТанд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үеийн уран бүтээлээсээ уншигчиддаа сонирхуулахгүй юу.

-Zaluu.com-ын нийт уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай Комеди театр  хоёр жилийн турш Монгол орны 336 сумаар тойрон “Амьдрал үргэлж сайхнаараа ” тоглолтыг  хийсэн  байгаа. Энэ зуны хийсэн ажил гэвэл “55” энтертайнмэнттай хамтран хийсэн “Хотоо чимцгээе” гээд хип хоп төрлийн дууг FM радиогоор цацаад байна. Мөн дөнгөж сая нэг шинэ уран бүтээл мэндлээд байгаа. “55” энтертайнмэнт Комеди театр хамтраад  “Ёстой гоё” нэртэй 35 минутын богино хэмжээний инээдмийн контент хийж дуусгаад, энэ сарын 11-нээс looktv, Юнивишн, 14-нөөс ДДШ тв, Скаймедиагаар цацахаар болоод байна.

-“Ёстой гоё” контентийн зураг авалт хотоос нилээд зайтай болсон гэж сонссон. Контентийн онцлог нь юу байв?

-Тиймээ.  Бид Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд зураг авалтаа хийсэн. Үзэгчиддээ суманд болж буй хөгжилтэй үйл явдлыг харуулахыг зорьж Баян-Овоод очиж хийсэн байгаа. Энэ контентдоо өөрсдийн хийж байсан уран бүтээлээсээ шилдэгүүдээ түүвэрлэж оруулснаараа онцлогтой.  Мөн Комеди театрын жүжигчин Халзангийн Батбаяр, Дашдэлэгийн Батбаяр,  Б.Даваажав миний бие, памбий буюу Отгонбаяр, Бадарч,  Ган-Эрдэнэ нар оролцон тоглосон байгаа.

-Хошин урлагийн уран бүтээл бүр цаанаа нэг агууламжтай, хүнд өгөх ямар нэг санаатай байдаг шүү дээ. “Ёстой гоё” контентийн хувьд юуг чухалчилсан бэ?

-Энэ контент бол цэвэр инээдмийн төрлийн агууламжтай. Хошин урлагт ч тэр, амьдрал дээр ч андуурал, эндүүрэл гэж байдаг. Найруулагч биш хэрнээ мэргэжлийн найруулагчийн нэр зүүгээд хөдөө суманд очиж сумын 95 жилийн ойн баярыг найруулах гэж очоод  сум орон нутгийнхныг  тэр чигээр нь хөдөлгөж байгаа тухай хөгжилтэйгөөр харуулсан л даа.

-Танай хамтлаг тайзан дээр тоглохоос гадна яагаад контент хэлбэрээр уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр шийдэв. Энэ танай хамтлагийн анхны дэлгэцийн уран бүтээл болж байх шиг байна.  

-Комеди театрын хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл учир хамгийн сайн уран бүтээлүүдээ оруулсан болхоор үзэгчдэд таалагдана гэдэгт маш итгэлтэй байгаа. Хөдөө орон нутагт очоод тоглолт хийхэд хүн бүр амжиж үзэж чаддаггүй шүү дээ. Малаа орхиод тоглолт үзэх гээд явах цаг байхгүй. Тийм учраас Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа хүн бүрт өөрсдийн уран бүтээлээрээ инээд бэлэглэхийг хүсдэг. Тиймээс тоглолтыг минь үзэж чадаагүй хүн бүхэнд өөрсдийн уран бүтээлээ дэлгэцээр дамжуулж хүргэхийг зорьсон.

-Та ихэнх уран бүтээл дээрээ урт ханцуйтай, улаан хүрэн дээл өмссөн байдаг. Энэ уран бүтээл дээрээ ч бас өмссөн үү?

-Хүн бүхэн аавынхаа үргэлжлэл болж байдаг. Үзээгүй юмыг үзэж, хараагүйг харж, хийгээгүйг хийж гүйцээх ёстой гэж боддог. Аав маань намайг оюутан болохоос өмнө өнгөрсөн. Тэгэхдээ  би аавынхаа улаан хамбан дээлийг өмсөөд тайзан дээр гарах дуртай. Олон ч уран бүтээлдээ улаан хамбан дээлтэйгээ тоглосон.  МУСТА Б.Оюунбат, Р.Бадралмаа нарын “Хосоороо” дууны клипэнд энэ дээлтэйгээ тоглосон. 2016 оны шилдэг дуу, клипээр тодорсон сайхан уран бүтээл болсон. 

-Магадгүй, тэр дээл танд урам зориг, эрч хүч, аз авчирдаг байх...

-Тийм шүү. Оюутан болохоосоо өмнө хүүхэд байхдаа аав, ээжээсээ өнчирч хоцорсон. Би айлын бага хүүхэд л дээ. Улаан хамбан дээлээ өмсөөд тайзан дээр гарахад сэтгэл өег, дүүрэн байдаг.  Тэр дээлийг өмсөхөөр аавдаа тэврүүлж байгаа юм шиг сэтгэл тайвширдаг. Нэг шүлэг байдаг даа.

“Уул өргөж танарынхаа ачыг хариулж чадахгүй ч

Урт холын бодлын үзүүрт дараатай явдаг шүү” гэдэг.  Тэрэн шиг аавынхаа улаан хамбан дээлийг үзэгчиддээ хүргээд л явж байна. “Ёстой гоё” контентоороо энэ дээлээ хүн бүхэнд хүргэх юмсан гэсэн бодол дотор сэтгэлд минь байгаа шүү.  Үзэгчид та бүхэн “Ёстой гоё” контентоор намайг аавын минь дээлтэй хараарай гэж хүсч байна.

-Цаашид ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа вэЭнэ контент үргэлжлэх үү. 

-Комеди театр “Хотоо чимцгээе” хөтөлбөрөө том төсөл болгон үргэлжлүүлэх гэж байгаа.  Энэ төслөө дуутай болголоо. Сайтуудаар байрлаж байгаа байх. Энэ төслийн хоёрдугаар хэсэг гарах гэж байгаа.Үүнийг дахиад ч бас үргэлжлүүлнэ.” Ёстой гоё” контент маань нэг, хоёр, гурав гээд үргэлжлээд явна. Нийгэмд юу хэрэгтэй байна, болж бүтэхгүй байгаа зүйлийг шогчилж ёжилж харуулахыг зорино.

Ярилцсан танд баярлалаа.

Х.Соёл-Эрдэнэ

UNFRIEND: цахим орчинд хувийн нууцаа хамгаалах аргууд
UNFRIEND: цахим орчинд хувийн нууцаа хамгаалах аргууд
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​