fbpx Шонхорын болзоо (Фото тэмдэглэл)
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
5 минут 5 секунд

Шонхорын болзоо (Фото тэмдэглэл)

Болзоонд учрахуй

Урин хавар эхэлж шимт ертөнцийг сэргээхүй ан амьтан, жигүүртэн шувууд амьд мэндийн жаргал эдлэн цэнгэх нь юутай сайхан. Жигүүртний амьдралд хавар болбоос нүүж суух, үүр бууриа засах, болзож эвцэлдэх, үр удмаа тээх, төрүүлэх, өсгөн торниулах билгийн улирал билээ. Саяхны нэгэн үүрийн гэгээнээр фото аянд мордсон миний бие их хотыг орхиж уул тал болоод нуур цөөрөм харуулдан давхилаа. Төдөлгүй ойт хээрийн сэргэлэн дэнжид түр саатаж хол, ойрыг дурандан суухуй дэргэд яргуй сэнхийж, дээр хараацай халин, их хөхбух, тонголжин, хадны боршуу, хөх цэгцгий шулганалдаж, алсад бүргэд, тас тэргүүтний бараа харагдана. 

Гүйлсийн ягаахан цэцэг, яргуйн тансагхан үнэртэй хээрийн агаар залгилж, даль жигүүрээ гайхуулан, дуу хоолойгоо яруусгасан зүйл зүйлийн шувууны симфони лугаа жиргээнд уяран суухын мэдрэмжийг эдлэн жаргав. 

Гэнэт тэрхүү төгс айзамыг шонхорын өвөрмөц дуун гоцлон түрж анхаарал татав. Анзаарвал хос шонхор тэнгэрт халин наадах аж. Ийнхүү наадахын учир нь хаврын эдүгээ цагт тохиодог орооны янаглалд хөглөгдснийх. Би ч аз түшсэн агшинд залбирч аппарат сэлтээ зэхэн гэтэж эхлэв. 

Тэр хоёр бээр номин огторгуйд нялхран наадаж, дур хүслэнд автсан танхил биесээ шүргэн нялуурч,халин эргэлдэх нь дурлалын вальс бүжих лугаа харагдана. 

Эрхлэн золгохуй

Төдөлгүй эм шонхор нь өвөрмөц авиагаар хэхлэнгээ баруунш эргэн огцом доош шумбаж газар нэгэнтээ шүргэмэгцээ эгц хөөрч өнчин хөх шонгийн оройд буув. Би нэг мөлхөж, нэг өнхөрч зүтгэсээр мөнөөх шон руу дөхөж, аппаратаа зоож, суудлаа эзлэв. Эр шонхор ч нэг алсарч, нэг ойртож, бас дээгүүр эргэж, дэргэдүүр халин нисэхдээ үе үе чамин гоё хэхлэх авиа сонордуулсаар хөх шон руу очих нь тэр. Би түүнийг дагуулан онилж “шүршсээр”. Эм нь улам яруухан бөгөөд янагхан хэхлэж, хөлөө эрчлэн жийж, цомцгор биеэ навтайлган, толгойгоо нугдайн тонгойлгож,бөгсөө сойж, сүүлээ буулгав.Эр шонхор нүд ирмэхийн зуур эмийнхээ далан дээр хоёр хөлөө ялгуухан тавьж, жигүүрээ хөмрөн суухуй янаг халуун биес нь яг таг учрав. 

Янаглан цэнгэхүй

Тэд тачаал хүсэлдээ манарч, нандин эрхтнийхээ үнэрт гижигдүүлж, дуу дуугаа авалцан ертөнцийг тас умартаж, сүвлэлдэн эвцэлдэх нь нэн гайхамшигтай.

Эвцэлдэн жаргахуй

Эвцэлдэх агшин янагхан золголтоор эхэлсэн шигээ ялдамхан айзмаар өндөрлөв. Энэ бол тавхан хормын хэрэг мөртлөө тансаг бөгөөд жаргалтай аж. Эр шонхор сэвхийтэл бууж одохуй эм нь өндийж цэгцрэх нь нэн гоёмсог. 

Бууж одохуй

Харин түүний хөл дор хээрийн хулганы тал бие дараастай байсныг би эс анзаарчээ. Түрүүхэн газар шүргэсэн учир нь тэр байж. Хос хоёрын явдалд согтсон миний бие тэрхүү олзыг нь анзаарах тамиргүй суужээ. Амраглах, ангуучлах хоёрыг нэгэн зэрэг амжуулдаг нь начин шонхорт л заяасан араншин буйзаа. 

Начин шонхор бээр 300-370 мм урт биетэй, 229-275 мм урт далавчтай, 180-240 грам жинтэй аж. Хад чулууны завсар, модон дээр, заримдаа орхигдсон хашаа саравч, сууцны дээвэрт үүрлэж, 4-6 өндөг гаргадаг. Жижиг мэрэгчид, шувуу, гүрвэл, шавьжаар хооллодог. Манай орны өндөр уул, ой, ойт хээр болоод говь цөлийн хайлааст сайр, мод, асга хадтай бэсрэг уулсаар тархасан байдаг гэж номонд тэмдэглэжээ. 

Ховорхон ийм агшинтай учирч, зурагт буулгах аз тохиосонд баярлаж, гүн цэнхэр огторгуй ширтэн алжаал тайлах зуураа хос шонхорын эвцэлдэн жаргах увидасыг бишрэв. Тэр хоёр холдож одсон боловч эргэн тойронд шувууд жиргэсээр л байх аж. Тэд буурал Монголд минь үргэлжийн мөнхөд жаргалтай оршдог нь энэ ажгуу. 

Эс хайрлахын аргагүй энэ ертөнц эгнэгт орших эсэх нь хүмүүнээс л хамаарна. Жигүүртний ертөнц амар амгалан оршиж, ангаахай дэгдээхэй нь энх тунх торниосой гэжзалбирсаар би гэрийн зүг жолоо залсан юм. 

2017-05-18

(“ЭС ХАЙРЛАХЫН АРГАГҮЙ ЕРТӨНЦ” ЦУВРАЛААС)

ДАЛАН ДАВХРЫН ШАРИЛУУДЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ
ДАЛАН ДАВХРЫН ШАРИЛУУДЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​