fbpx Зудын зураг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 6 секунд

Зудын зураг

“Зуд болох нь” гэж хаа сайгүй ярих боллоо. “Улсын хэмжээнд нийт 66 сая мал өвөлжих тооцоо гарсан. Зуд нүүрлэвэл үүний тал хувь нь хорогдох дүр зураг харагдаж байна” гэж мал аж ахуйн салбарт “цэвэрлэгээ явагдах” талаар таамаглах мэргэжилтэн ч байна. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн өнгөрсөн сарын дундуур манай орны нийт нутгийн 30 орчим хувьд зуд болох өндөр эрсдэлтэй, 30 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй (нийт 60 хувь) хэмээн мэдээлсэн. Тэгвэл энэ сар гарсаар уг үзүүлэлт өөрчлөгдөж, дунд зэрэг эрсдэлтэй гэсэн тодотгол бүхий зарим газар зуд болох өндөр магадлалтай гэсэн ангилалд шилжжээ. Тодруулбал, нийт нутгийн 40 хувьд зуд болох аюултай, 23 хувьд дунд зэргийн эрсдэлтэй болж өөрчлөгдсөн байна. Байгаль, цаг уурын хүчин зүйлүүдээс хамаарч эл үзүүлэлт цаашид ч өсөх магадлалтай.

Увс, Завхан, Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв, Ховд аймгийн зарим сумын нутаг зудын өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Тэр дундаа Төв, Булган, Өвөрхангай аймгийн зарим суманд өнгөрсөн зун гандуу, намар цас их унаснаас өвөлжилт хүндэрч, хэдийнэ зуд нүүрлэжээ. Нөхцөл байдал ямар байгаа талаар орон нутгийнхантай холбогдож тодруулсан юм.

Өвөрхангай аймагт өнгөрсөн сард нэлээд бороо орж, дараа нь цас дарсан нь өвөлжилт хүндрэх шалтгаан болжээ. Зам даваа, айлуудын өвөлжөө цасанд дарагдаж, том оврын, туулах чадвар сайтай машинаас өөр унаа явах боломжгүй байгаа гэнэ. “Маш хүнд өвөл болох нь. Нийт 300 000 гаруй малаа бусад аймгийн нутагт оторлуулж буй. Түүнчлэн 1.1 сая мал аймгийнхаа өөр суманд отроор өвөлжүүлж байна. Зуншлага үнэхээр тааруу. Аймгийн хэмжээнд 2-3 суманд газрын гарц сайн байсан. Гэсэн ч бусад сумаас малчид ирж оторлосноос болж үндсэндээ талхалчихсан. Аймгийн нөөцөд бэлдсэн өвс, тэжээлийг ирэх сараас сумдад тарааж эхэлнэ. Нөөц нэг их удахгүй дуусах тул бид тусламж хүсэж салбарын яам, Засгийн газарт хандсан. Улаан загалмай нийгэмлэгээс удахгүй дэмжлэг үзүүлнэ гэж ярьж байгаа” гэж аймгийн Засаг дарга Г.Ганболд хэллээ.

Аймгийн нөөцөд бэлдсэн өвс, тэжээлийг ирэх сараас сумдад тарааж эхэлнэ.

Зуншлага тааруу байсан учраас хадлан бага авсан, өвс тэжээлийн багахан нөөцөө эхний цаснаар бараад дуусаж буйгаа малчид учирласан. “Өвөл дөнгөж эхэлж байхад мал турчихлаа. Зун сайн тарга тэвээрэг аваагүй болохоор аргагүй биз. Өвлийг яаж ийгээд давлаа гэхэд цаана нь хаврын бүхэл бүтэн гурван сар хүлээж буй. Хавар малын хамар хатгах өвс олдохгүй. Малаа хэчнээн тэжээлээ ч онд бүрэн оруулна гэх баталгаа алга. Тийм учраас алдаж харамсаж байснаас эртхэн борлуулах санаатай. Азаар ямааны арьсны ханш өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад боломжийн байна. Гэхдээ мах нь бараг үнэд хүрэхгүй юм. Үнэндээ бол малгүй байх хэцүү, малтай байх бүр хэцүү болчихлоо шүү дээ” гэж Баянхонгор аймгийн малчин Г.Баатар ярьсан.

Нийт гурван сая гаруй мал өвөлжих урьдчилсан тооцоотой Увс аймаг мөн зудын эрсдэлтэй бүсэд хамаарч буй юм. Бэлчээрийн даац нь даруй нэг сая малаар хэтэрсний дээр өнгөрсөн зун газрын гарц муу байсан нь тус аймгийг “аюулын бүсэд” оруулжээ. ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга Ц.Мээлэйбаатараас өвөлжилтийн нөхцөл байдлыг тодруулахад “Одоогоор хүндэрсэн зүйлгүй. Нийт нутгаар харьцангуй дулаан, уулархаг нутгаараа бага зэргийн цастай. Шаардлагатай өвс, тэжээлээ бэлтгэсэн. Өвөлжилтийн бэлтгэл өдгөө 85.9 хувьтай” гэж нэлээд гэгээтэй зүйл ярилаа. Гэсэн ч цаашид цас их унаж, хүйтэрвэл уулархаг бүс нутаг болох Малчин, Хяргас зэрэг суманд зуд болох эрсдэлтэйг онцоллоо.

Зудын аюул нүүрлэж мэдэхээр дараагийн аймаг нь Говь-Алтай. Тус аймгийнхан бага насны малаа тэжээж эхэлсэн гэнэ. Энэ талаар аймгийн ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга С.Эрдэнэ-Очир “Бага насны зарим малаа нэмэгдэл тэжээлд орууллаа. Газрын гарц муу ч цас бага, харьцангуй дулаан тул одоогоор хүндрэл гараагүй. Малчид отор нүүдэл сайн хийсэн. Өнгөрсөн зун аймгийн нийт нутгийн найман хувьд л зуншлага сайн, 42 хувьд гандуу, 50 хувь нь гантай байлаа. Хавар бэлчээрийн хомсдол нүүрлэх аюултай тул мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу бог малыг хээлтүүлэгт хязгаартай оруулах арга хэмжээ авсан. Мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг аймгийн холбогдох газруудаас нэлээд сайн зохион байгуулж буй. Иргэд ч малаа сайн борлуулж, нийт нэг сая гаруй мал зах зээлд нийлүүлэх болов уу гэж урьдчилан тооцоолж байгаа.

Энэ онд манай аймагт махны томоохон үйлдвэр ашиглалтад орууллаа. Хоногт 400 бог, 50 бод нядлах хүчин чадалтай уг үйлдвэр 400 тоннын багтаамж бүхий гүн хөлдөөх агуулахтай” хэмээв.

Зарим газарт цас их унасан нь аюулын гол шалтгаан болж буй бол Баян-Өлгийд цасгүйн улмаас харын зуд нүүрлэжээ. Ялангуяа Дэлүүн, Толбо, Алтанцөгц, Улаанхус сумын зарим нутаг цасгүйгээс мал усгүйдэж эхэлсэн байна. Харын зудтай газруудад 270 орчим айлын 90 000 гаруй мал өвөлжиж буй аж. “Энэ сарын гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн ихэнх хэсгээр цас орох урьдчилсан мэдээ гарсан. Хэзээ нэг цас орж, усны хомсдол арилах бол гэж харж сууна” хэмээн нутгийнхан ярьсан.

Өдгөө нийт нутгийн 50 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байгааг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Өнгөрсөн зуны эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар гантай, ургамал ид ургадаг зургаа, долдугаар сард агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас халуун, хур тунадас бага байв. Харин наймдугаар сард нутгийн хойд хагаст дунджаас ахиу бороо орсон боловч зуншлага оройтож, мал тарга тэвээрэг дутуу авчээ. Тун цөөхөн аймгийн нутагт газрын гарц сайн байсан. Тэдгээрийн нэг нь Дундговь.

Өдгөө ч цас зудны аюулгүй, өвөлжилт сайн байгаа аж.

Өдгөө ч цас зудны аюулгүй, өвөлжилт сайн байгаа аж. Гэсэн ч өөр аймаг, сумынхан малаа оруулж ирэх болсноор бэлчээр нь талхлагджээ. Өвөл гайгүй өнгөрсөн ч хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг аймгийн удирдлага мэдээлсэн. Тус аймагт өөр аймаг, сумын 240 өрхийн 252 000 гаруй мал оторлож буй юм билээ. Яг ийм зовлон Сүхбаатар аймагт ч тулгарсан бөгөөд зуншлага гайгүй гэгдэж байсан аймгууд ч ийм шалтгааны улмаас цаашид зудын эрсдэлийн зурагт багтаж болзошгүй аж.

Нөхцөл байдал нэгэнт ийм тул Шадар сайдын тэргүүлдэг Төр, Улаан загалмайн хамтын ажиллагааны үндэсний зөвлөл асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж эхэлсэн байна. Монголын улаан загалмай нийгэмлэг 2018 оны эхний гурван сарын цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнд тулгуурлан зудад нэрвэгдэх магадлал бүхий 12 аймгийн 37 сумын жагсаалт гаргажээ. Ингээд хамгийн их эрсдэлд өртөх малчин өрхөд бэлнээр 240 000 төгрөг, 70 000 төгрөгийн үнэ бүхий, малын тэжээл олгох боломжтойгоо мэдэгджээ. Түүнчлэн олон улсын бусад байгууллага ч өвөлжилт хүндэрвэл туслахад бэлэн гэдгээ Шадар сайдын Ажлын албанд илэрхийлсэн байна.

Цаашид тэнгэрийн байдал малчдыг ивээх, эсэхийг хүлээх л үлдэв. Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийнхнээс тэнгэрийн байдал хэрхэх төлөвтэйг тодруулсан юм. Энэ сарын хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, шуурах төлөвтэй тул зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулав. Түүнчлэн арванхоёрдугаар сарын гуравдугаар арав хоногт баруун, төв, зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цас орох төлөвтэй.

Тэр дундаа Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндий, Дархадын хотгороор шөнөдөө 42-47, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар 32-37, бусад нутгаар 26-31 градус хүрч хүйтрэх аж. Ирэх оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, өмнөд говиор дунджаас бага зэрэг дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх гэнэ. “Зудын эрсдэлийн зэрэг нь өндөр гэж үнэлэгдсэн аймаг, сумдын нутгаар үе үе цас орж, шууран, хүйтний эрч чангарах төлөвтэй нь өвөлжилтийг хүндрүүлж болзошгүй. Иймд тэдгээр газар нутгийг эхний ээлжинд анхаарч, олон улсын болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг авах арга хэмжээг эртнээс хэрэгжүүлэх шаардлагатай” гэж Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн онцоллоо.

Ч.Мөнхзул

Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдаж байна гэв
Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдаж байна гэв
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​