НЯМДОРЖ ХЭМЭЭХ ХАЧИН ҮЗЭГДЭЛ


Баабар ингэж өгүүлэв
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас гурван сарын өмнө Улаанбаарт судалгаа хийж үзсэн нэр дэвшиж магадгүй 13 хүнд хийсэн судалгаагаар Миеэ Энхболд 9 дүгээр байр эзэлж байсан бол нэг намынх нь Нямдорж эхний 5-д багтаж байв. Энэ судалгааны дүн тухайн үедээ олон нийтийн сүлжээгээр гарч байсан судалгааны нэгдүгээрт Женко тасархай, гуравт Буянгийн Жаргалсайхан, дөрөвт Нямдорж байв.

Нямдорж өнөөгийн манай нийгэмд хамгийн шударга хүн гэсэн имижтэй. Гэтэл шударга гэж юу гэсэн үг вэ? Ямар хэмжүүртэй вэ? Хэн нэгэнд шударга гэж магтагдсан юм нөгөөд нь шударга биш гэж үнэлэгддэгийг шүүхийн аль ч шийдвэрээс харж болно. Гэхдээ үүнийг олон нийтийн үнэлгээний дундажаас тодруулбал өөрөөр үзэгдэнэ. Хууль ,журам , дүрэм тогтоол зарлигт юу гэж заасан байгааг эсэргүүцсэн бол шударга байна гэсэн үнэлэмж манайханд нэлээд түгээмэл. Хэдэн зуун жилийн турш гаднаас тулгагдсан хуультай явсан болохоор хуулийг зөрчвөл шударга байгаа хэрэг гэсэн ойлголт бидэнд буй болжээ. Тийм учраас хулгайчыг хүндэтгэх, магтан сайшаах, домогт мөнхлөх үзэл бат тогтсоныг хөшөөг нь босгосон Торой банди, Тунгалаг тамир зохиолд домог болон хайрлагдсан цахиур Төмөр нараар жишээлж болно. Бусдын хөрөнгийг хулгайлах дээрэмдэх нь аль ч нийгэмд хууль зөрчиж буй хэрэг боловч бусдын хуулиар хориглогдсоныг зөрчих нь шударга төдийгүй эх оронч үйлдэлд тооцогдож буйн тод жишээ. Колони болон эзлэгдсэн аль ч үндэстэнд тохиолддог нийтлэг үзэгдэл. Болгарчууд үгүй гэхээрээ толгой дохидогийг гайхан ярьдаг.

Хүүхэд мээмэндээ цадахаараа толгой сэгсэрдгээс бүх үндэстэн татгалзвал толгой сэгсэрдэг болж гэж судлаачид хэлдэг. Гэтэл Түрэгийн дарлалд 500 жил болсон тэд толгой дохин эсэргүүцлээ илэрхийлдэг нь хожим буй болсон ухамсарт үйлдэл юм. Лоохуузыг хувиараа үйлдвэрлэл явуулсан гэж 6 жилээр, Цэдэндоржийг нам засгаа муулсан гэж 7 жилээр, Чойномыг удирдагчийг доромжилсон гэж 5 жилээр шоронд шийтгэсэн, Ренчинг үндсэрхэг үзэл гаргасан гэж гүтгэн доромжилсон нь нийгмийн ухамсартай хэсгийн дургүйцлийг төрүүлсэн, тэр нь аливаа төрийн хуулийг шударга бус гэсэн үнэлэмж буй болгосон нь үнэн л дээ. Бараг 30 мянган хүнийг нам төрийн дайсан, Японы тангуул хэмээн буудан алсан нь ч хуульд үл итгэх үзлийг буй болгосон. Цаана нь бас 30 мянган хүн төрийн хуулиар гүтгэгдэн шоронд олон жил суун амь тултарсан нь нийгэмд хуулийг шударга бус гэсэн үзэл дархлагахад нэмэр болсон.

Гэтэл шударга ч бай, шударга бус ч бай хууль журам нь хүний нийгмийг зохицуулж авч явдаг ганц механизм. Хууль үгүй бол аль ч нийгэм тогтохгүй. Хүн бол байгалиасаа сүргийн амьтан. Сүрэглэж, хамтран амьдарч, хоорондоо зохицож байж нийгэм үүсдэг. Нийгмээс гадуур хүн гэж үгүй. Робинзон Крюзо бол зүгээр л хий санаа. Хүн төрөлхтний түүхэн явцыг ажихуйд хууль улам шударга болсоор байгаа. Хаан эсвэл сүм хийд хууль тогтоодог байсанаа больж тэнэг ч бай ухаантай ч ард түмэн өөрсдийн сонголтоор хууль тогтоодог дэг жаяг өнөөгийн дэлхийд хэвшил болжээ. Тухайн ард түмний гадны хүчин өөрийн хуулийг тулган хүчирхийлдэг явдал манай зуунд бараг үгүй болсон. Аль ч ард түмэн хүний эрхээр жаргахаа больж өөрийн эрхээр зовдог болжээ. Хэнээр хууль тогтоолгохыг ард түмэн хэний ч шахалтгүйгээр өөрсдөө сонгон шалгаруулдаг механизм Монголд хэрэгжээд бараг 30 жил элээжээ. Энэ бол хүний бүхэл бүтэн үе. Энэ 30 жилд Нямдорж ард түмнээсээ бараг завсарлаггүй 10-аад удаа сонгогдсон. Өөр тийм бие хүн бараг үгүй ээ. Ард түмэн түүнд хайртай яагаад гэвэл тэр шударгын хэмжүүр. Яагаад гэвэл тэрээр “хууль ямар хамаатай юм” гэж улайм цайм хэлж чаддагаараа Монголын ард түмний талархалыг хүлээдэг. Яагаад гэвэл бид хуулийг хүчирхийлэл шударга бус зүйл, нулимаж байвал таарах хог гэж үздэг учраас. Яагаад гэвэл Нямдорж Монголын хуулийг хариуцсан сайд олонтаа болонгуутаа “Хууль сөнөтүгэй” гэж байнга хэлдэг ,хэрэгжүүлдэг учраас. Яагаад гэвэл тэр ямар ч хуулийг сөрөн зогсдог, хууль хэрэгжүүлдэг үүрэг институт болон мэргэжлийн хүмүүсийг “нохойн баас” гэж доромжилж чаддаг учраас. Хуулийг үл хүндэлдэг нийгмийн сэтгэхүй дээр тоглож чаддаг учраас.

Ленинградын их сургуульд хуулийн мэргэжил эзэмшсэн гэж 5-6 жил ногоотой хоолыг нь идчихээд Орос хэл огт мэддэггүйг нь би сайн мэдэх юм байна. Хичээлээ таслалгүй хичээнгүй гүйгээд байгаа гадаад оюутанд яаж ийж байгаад дипломыг нь өгчдөг дөө. Хэл ч яахав харин түүнд эрх зүйн ямар ч ойлголт боловсрол олгосонгүй. Дээр нь хэн байна түүнтэй тэмцэлдэж нэхийгээ тайлалцан, алалцдаг нь харин төрлөх араншин нь байх. Чухам энэ чанар нь түүнд “шударга нэр авчирсан” юм. Цэргийн прокурорт хэрхэн шударга байсан тухайгаа ярих дуртай. Үнэндээ дээр нь байсан дарга нартайгаа таарахгүй хэрэлдэж явсан л байдаг. Оргосон цэргийн эрлэг байсан гэх юм билээ. Олон залуу хүний гэнэн алдаа амьдралыг нь сүйтгэсэн дээ. Нэг дуракт шударга нэр олж өгхийн тулд шүү дээ. Нийгэм өөрчлдөглөө хуучин нь буруутаж шинэ нь магтагддаг цаг. Нутгийнхан дээшээ гарсан хэд мань хүнийг хөтөлсөөр Бямбасүрэн гуай дээр дагуулж орсон юм. Хөсрий комунист хуучинсагууд энэ шударга хүнийг хавчсаар өдий хүрлээ гэсэн тайлбартайгаар. Мэдээж Ерөнхий сайд шударга хүний эрэлд хатчихсан байсан тул түүнийг шууд л Хууль зүйн яамны дэд сайдаар сараазмоёор болгох нь тэр. Ажилд орсон өдрөөсөө л нөгөө дэд сайдтайгаа шударгын төлөө алалцаж гарах нь тэр. Нарийн ярьвал шинэ шорон барих хөрөнгөн дээр булаацалдсан юм билээ. Таарсан гарууд даа. Ийм шударга хүнийг 1992 онд ард түмэн хууль тогтоогчоор амархан сонгов. Сэнтийдээ сууж амжилгүй л Чимэд гуайтай заргалдаад унасан. Эрх зүйн мэдлэгээр биш шударгаараа хэн нь урдаа гарах нь гэсэн тоглолт шүү дээ. Өвгөн хууль ч ийм нахаал мэтгэлцээнд ялагдаж л таараа.

1996 оны сонгуульд цөөнх нь болсон Ардын хувьсгалт намыг үнэн хэрэгтээ шударгаар толгойлох болсон Нямдорж шиг шударга хүн тэр үедээ дэлхийд байгаагүй байх. Тухайн үеийн квот тийм байсан болохоор Ардын хувьсгалт нам 130 удаа хурал хаяж гарсанаар төр хүчгүйдэж ямар ч шийдвэр гаргаж чадахаа больж байсан. Үүнийг Нямдорж удирдан зохион байгуулж байлаа. Шударга л байгаа биздээ. Сүүлдээ Ардчилсан хүчний эвсэл дундуураа хагаран элсний 13 гэгчтэй болж Засгийн газраа дөрөв дахин солин булайгаа хутгасан. Элснийхэний удирдагч До.Ганболд гэгч, төр ямар шийдвэр гаргахыг Нямдоржоос очиж асуун санал өгдөг байсаныг олон хүн гэрчлэх биз ээ. Энхбаярын Засгийн газрын үед Ерөнхий сайдтайгаа үзэж тардаг байх нь нэр хүнд нь доошилж буйг анзаарсан хэрэг. Юмны үнэр авахдаа гаргууд л даа. Өөрийг нь үл тоодог байсны хариу. Тэрээр Дотоод явдалын яам байгуулж түүндээ тангуулийн ерөнхий газрыг хамааруулья хэмээн сөрөг хүчин байхдаа хүн хүнээс гуйгаад явдаг байсан. Ардын хувьсгалт нам дараагийн сонгуулиар ялах нь тодорхой тэгэхэд энэ институтыг өөрөө авна гэж тооцоолсон хэрэг. Гэтэл Энхбаяр нь нохойтоод Хууль зүйн сайд болсон түүнд Хилийн цэргийг өгөөд Тангуулийг өгсөнгүй ээ. Энхбаяр ч үүнийхээ шанг сайн хүртсэн. Юу гэвэл түүнийг шоронд оруулах ажлыг Нямдорж зохион байгуулж хонзонгоо авчээ. Түүний дараа дараагийн дайсан нь Баяр, Энхболд, Элбэгдорж нар тодорч байсан нь шударгаас нь болсон хэрэг шүү дээ.

Нямдорж улс төрийн аль нэг бүлэглэлд ордоггүй. Байнга талцаж өшөрхөж тэгсэнээ эргэн нийлэн шинэ бүлэглэл үүсгэдэг. Биенээ ээлжлэн унагадаг, хорлодог тогтолцоон дунд аль ч талд нь оролгүй явахад муудалцагчид хүрч ирэн сандал, суудал амлан өөртөө түр элсүүлдэг учраас тэрээр таван ч удаа рекорд тогтоогоод байгаа. Гэтэл нөгөө талаас огт бүлэглэдэггүй юм уу гэхээ үгүй. Нам мам нь хамаагүй нутгийнханаа нэгтгэж дээр нь гараад суучихаа мэднэ. Халх ойрдын 400 жилийн зөрчлийг сэргээж яваа нэгэн, бөхчүүд хоорондоо үзэлцээд байна л гэнэ. Энэ бол нүдэнд өртөх наанаа ил харагдаж байгаа үзэгдэл нь юм. Хувь хүнийг нь баахан муулчихлаа. Уул нь энэ өгүүлэлийг бичих дээ тийм зорилго тавиагүй юм. Иймэрхүү бусармаг ааштай өөдгүй хүн хорвоогоор нэг байдаг болохоор Нямдорж тийм ч ховор амьтан биш л дээ. Гол нь эрх мэдэлтэй, төр улсын хэмжээнд шийдвэр гаргах эрхтэй энэ хүн нийгэмд ямар хор учруулаад байгааг хэлэх гэсэн юм. Германы Ханс Зайдлын сангийн хуульч мэргэжилтэнүүд урилгаар ирж Монголын хуульчидтай хамтран таван жил ажиллласаны эцэст Эрүүгийн хууль, Иргэний хууль бүтээсэн билээ. Эрх зүйт төрд хамгийн чухал хуулийн нэг. Нямдорж энэ хуулийг гадаадынханаар хийлгэхгүй гэж өөлсөөр УИХ-д оруулаагүй. Гадаадынх дээрээ тулбал нэг талаас манай шилдэг хуульчид хамтарсан. Нөгөө талаас Япон,Герман хоёр дэлхийн хамгийн шилдэг сайн үндсэн хуультай гэдэг. Учир нь дайнд ялагдсан учраас гадныхан үндсэн хуулийг нь хийж өгчээ. Ингээд мань хүн Хууль зүйн сайд болуу таа өөрөө /өөрөө ч юу байхав амаараа хамаандлан хийлгүүлэсэн/ Монгол улсыг цоо шинэ Эрүүгийн болон Иргэний хуультай болгов. Түүний хуулийн ойлголт нь иргэдийг чангалаад л байвал дэг журам тогтдог аж. Энэ бүтээлээс нь болоод талхны мөнгө хулгайлсан хүүхэн 10 жилийн ял авахаар болж байсаныг санаж байна уу? УИХ-ын спикрээр богино хугацаанд ажиллахдаа нэгэнт батлагдчихсан хуулийг засаж өөрчилсөн байдаг. Энэ нь баригдчихаар “дахиж би засаж байхгүй ярьшиг зүгээр, муу хуультайгаа л явж байхгүй юу” хэмээн тунирхаад байгаа хүн хуулийн аль зэрэг ойлголттой байж таарах вэ! Хуулиар бол мөрдөн байцаах ажиллагаа, прокурорын үйлдэл зэрэг нь Хууль зүйн яамтай огт холбоогүй тусдаа бие даасан субьект юм. Мань хүн сайдаараа далимдуулж эдний хэрэгт үргэлж оролцоно, гол нь гох дэгээ болгож ашиглахын тулд бусдын факт цуглууладаг. Генерал Баатарыг улсын нууц задалсан гэж 7 жилийн ял өгсөн гэхдээ 3 жил нь нууц задалсан, 4 жил нь сайдыг доромжилсон гэсэн заалттай. Ямар жишиг үлдээж буй хэрэг вэ. Тэрээр улам даварсаар шүүх эрх мэдлийг булаацалдаад уналаа. Хэсэг хүмүүс гадаадын мэдэлд байсан Эрдэнэтийн 49 хувийг худалдаад авчирчээ. Худалдаж авсан мөнгө нь булихайтай байсан гэж дайрсаар байгаад хөрөнгийг нь хураах тогтоол УИХ-аар гаргуулж дөнгөв. Булихайтай байсан эсэхийг нь мэдэхгүй юм. Юутай ч бусдын хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хурааж болно. Өөрөөр болохгүй. Энэ тухай Үндсэн хуулинд тов тодорхой заасан байгаа. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн таслах институтууд бүгд зэрэгцэн оршдог. Биенийхээ дээр гарах өмнөөс нь шийдвэр гаргах эрх үгүй. УИХ гомдолтой, эсвэл хардаж байгаа бол энэ асуудлаар шүүхэд хандана уу гэхээс шүүхийн үүрэг гүйцэтгэх эрх байхгүй. Одоо байчихаад ажил хийлгэхгүй учраас шүүхийг татан буулгана гэж занал хийлэх боллоо. Шударгыг нь гайхсаар яваад энэ улс орон чинь юу руу хальтарч унах гээд байна даа! Ярьвал ч зөндөө юм байна. Цааш нь ярих уу яахав.

Эх сурвалж: Ноцтой мэдээ


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • харамсагч · [49.0.218.155] · 2018/09/25

    эрлэгдорж элийрч, баабар балайрч ардчлал нэрээр халхавчлан оруулж ирсэн анархизм өнөөдөр шившгээ тарьж байна.нямдорж бол цагийг нь болохоор хэлнэ гэж хуулийг мөн ч их завхаруулсныг монголчууд мартаагүй шүү


  • 1111 · [202.126.89.88] · 2018/09/22

    Баабарт монголчуудын эерэг гэж үнэлсэн бүхэн таалагддагүйш дээ Тэр өөрөөр шинээр сэтгээд олонхийн эсрэг байдаг юмаа даа Бас нэг нийтлэлшүү юмандаа Энхбаярыг хужаагийн 3 дахь үе гээл сурталчилсан байналаа Энхбаяр та 2 ардчилал ялаад хамтдаа дээр заларч явсан Энхбаяр буруу учраас ардчилалын хугацаанд гялаах 2 бүтээн байгуулалтын автор/Мянганы замыг санаачлагч, Оросын өрийг тэглэгч/ Үүнээс өөр гялаах юм бна уу Өөрөө харин Эрдэнэт мэтийн соц үеийн бүтээлийг нураахад ташуур бологч нь юм бишүү Эрдэнэтийн 49%-ийнхан хэдийг чамд амласан бэ Овоохон юм өгч Нямкагийн эсрэг захиалгат доромжлол бичүүлэв бололтой


  • ҮНЭН ҮҮ · [202.70.33.242] · 2018/09/18

    ОДОО ЭНЭ НЭГ СОНИН ҮЗЭГДЭЛ НЬ ЧИ БААБАР ӨӨРӨӨ ШҮҮ ДЭЭ НЯМДОРЖ БУРХАН БИШ ХҮН БОЛОХООР АЛДДАГ Л БАЙЖ ТААРАА. ГЭХДЭЭ МОНГОЛ ТӨРД ХУУЛЬТ ЁСЫГ БИЙ БОЛГОХ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙГАА ХҮН ГЭЖ БОДДОГ ШҮҮ. ТЭР ДОЛЛАР Л БИШ ХОЙНО ХҮН БҮРД ТААЛАГДАХ АЛБАГҮЙ ШҮҮ ДЭЭ. ГОЛ НЬ ЧИГ ҮҮРЭГ НЬ ШУДАРГА Л БАЙХ ЮМ ШҮҮ. ЭНЭ ТАЛДАА БОЛ ЭНЭ 76 ДОТРОО Л ЭХНИЙ ЭГНЭЭНД ЖАГСАХ БАЙХ ДАА.


  • харамсагч · [49.0.218.12] · 2018/09/16

    бороогийн алтнаас чи хичнээнийг гударснаа зарлаач уурхайн баялагийг хувьдаа гударсан 30 гэр бүлийн нэг гэдгээр ард түмэн тодруулаад байгааг иэддэг үү? шорон бараадталаа солиоролоо тат новшоо


  • Буруу Цолмон · [103.10.23.96] · 2018/09/16

    Луухаан,Батбаяр,хуцаж,байна,Ц,Нямдорож,сайн,муу,хосолсон,хүн,МАН,энэ,хүний,төрлөх сайн,чанарыг,устагсан,боловч,Төрлөх,чанараа,бүр,мөсөн,гэгээгүй,хүн


  • Ха ха ха · [107.77.206.170] · 2018/09/16

    урвагч нь vнэн байхоооооо


  • Зочин · [202.21.108.132] · 2018/09/15

    Баабар ч бас өөдгүй,хүний адаг,сонин гарын нэг юм шиг байдаг.Энд тэндгүй хүн муулсан.


  • zochin · [202.9.43.11] · 2018/09/15

    Baabar gej baasnii har hree amaa tat


  • Зочин · [202.72.245.206] · 2018/09/15

    БААВАР СОНИН ҮЗЭГДЭЛ


  • Зочин · [202.9.40.44] · 2018/09/15

    kitaiskii ardiin baatar baridashgui tagnuul jagaad bajjaad baigaa n nuuz mundag said


  • Зочин · [182.160.35.188] · 2018/09/14

    za ene odoo bas henii zahialgaar genet iim yum dairalt bicheed elelvee.


  • zochin · [202.55.188.41] · 2018/09/14

    Хулгайч, луйварчин,урвагчдын толгойлогч Баабар 49%-н хамсаатан гэдгээ дахин баталжээ, хуул эсэргүүцэгч ч гхшг...,90 оноос хойшх хууль бол Луйварчдад зориулагдсан ,хууль биш гууль ,Нямдорж түүнийг л эсэргүүцдэг байсан, ард түмэн чамайг тандаг болсоон, далд ор цаашаа.


  • АГУУ ИХ · [107.77.206.188] · 2018/09/14

    Нямдорж урвагч нь vнэн байхааа. Дандаа худлаа ярьдаг хvн. Аль эрт хятадад урвасан байх


  • гайгүй нэгнээ битгий муул амьдрал үргэлжилнэ


  • иргэн · [202.179.27.231] · 2018/09/14

    Энэ хүнээс болж монголчууд дахин хуваагдана гэж л лав байхгүй.Жалга довны үйлдлээ одоо болих хэрэгтэй.


  • эрка · [202.179.27.231] · 2018/09/14

    Монголчууд минь энэ хоёр хүн дээр юунд талцана вэ?Хөрөнгө орлого баян хоосон яаж амьдарч байгаа нь гол шалгуур болно.Манай улсад шудрага хөдөлмөр хийгээд өнөөдөр хэр сайхан амьдарч байгаа хүмүүс хичнээн байгааг бүгд мэдэх биз ээ


  • АГУУ ИХ · [107.77.206.12] · 2018/09/14

    Yнэн л ьичсэн байна. Yнэн хэлсэн хvнд хvн ешеетэй vxэр унасан хvнд нохой ешеетэй гэж vнэн vг шvv. нямдоржыг емеерч байгаа хvмvvc xaмаатнууд нь эсвэл доодхийн долоож пялдагддаг хvмvvc. нямдорж урвагч хулгайч нь vнэн байх. Олний vг ортой гэж. Их олон хvн нямдоржыг хулгайч урвагч гэдэг. Худалч нь бол их олон удаа зурагтаар еерее нотолсон шvv дэ. Зурагтгvй тvрээсийн байранд амьдардаг гээд л цааш нь явж егне де. Жинхэнэ бузар хулгайч бясаа шиг жоом шиг хvн дэ


  • дамбий · [103.212.119.193] · 2018/09/14

    Баабар шудрага бичжээ. Яагаад үнэнийг гаргаж болохгүй гэж.Хүн гүтгэж доромжилсон зүйл байхгүй харин бодит байдлыг гаргаж таьсан нь буруутан болох юм уу.Төгсөгүүдээ. Арчаагүй өөрийгөө магтсан шудрага царайлсан хүнийг магтах юм уу


  • иргэн · [202.9.42.155] · 2018/09/13

    эр хүн 13 мэхтэй гэдэг шиг л эр .


  • buubur · [103.57.93.45] · 2018/09/13

    za da Baabar gej ooriigoo olon jil magtsan ene hooson tolgoi ch tsagtaa Sangiin said hiigeed idej uugchdiin terguun egneend yavlaa shuu dee heden horon ug end tendees olj huulj bichdegee yu gej boddog baasnii ot ve er ni mongol mongoloo hemleh uzegdliig ene muu hujaa lalar anh mongold bui bolgoson gaitai muu ogotnii shees shuu


  • Иргэн · [103.9.90.131] · 2018/09/13

    Баабар гуайд баярлалаа. Ард түмэндээ энэ учрыг ойлгуулахгүй бол Нямдорж шиг өөрийгөө хууль гээд бодчихсон тэтгэврийн хүмүүс төрд идсээр уусаар цадахгүй байна, цаашлаад бидний эрх, эрх чөлөөнд халдаад байна. Цааш нь умш умш гэдэг шиг ярь ярь


  • Зочин · [202.126.89.58] · 2018/09/13

    Нямдоржийг үхэн хатан өмөөрөх гээд байгаа юм биш Хүн л юм чинь алдаа оноо аль нь ч бий Гэхдээ Баабарын хорсож өсөрхөөд байгаа нь хааяахан ч гэсэн Монголчуудаа өмөөрдөгт байгаа юм бна гэдгийг хэлэе Дээр нь захиалгат бичигч Баабар бол үнэхээр мөнгө цагаан нүд улааны тод жишээ мөнөөсөө мөн Яг л энэ үедээ таарсан сэтгэгч


  • Зочин · [64.119.16.109] · 2018/09/13

    Баабар гэж хэн юм бэ. Худлаа мэдэмхийрч, түмний толгойг эргүүлэгчээс хэтрэхгүй: Саяхан ноолуурын "Говь" үйлдвэрийг Японы техник, технологиор бариулахгүй гэж хорссон оросууд тоног төхөөрөмжүүдийг нь замд нь зориуд эвдэж, сүйтгэж байсан хэмээн улаан цайм худлаа бурсан байгаа юм даа. Төмөр карказны хэдхэн төмөр сэлгэж ачих явцад муруйчихаад ирсэнийг манайхан тэгшлээд л хэрэглэчихсэн юмдаг. Шүүмжлэлд өртсөн үү, тэр нийтлэл ухаантай юмаа их хурдан усгасан даа


  • Зочин · [202.126.89.248] · 2018/09/13

    Баабарын зөв


  • Тогоо · [202.126.89.163] · 2018/09/13

    Баабар т менге л орж байвал юм юм сараачиж тумний тархийг угаах гэж оролдоно. Туркийн элчин сайд судалаад менге авч талд нь ажиллах хамгийн шуналтай хунээр Баабарийг тодруулэ еерт нь хандаж менге амалсаныг еерее ярьж баригдсан биз дээ. Шунал ихэдвэл шулам болно шуу Баабараа


  • Тэрслүү4 · [202.126.89.52] · 2018/09/13

    Чамд хатуухан хэлэхэд ард бидний үнэлдэг үнэлэмж рүү бүү нулим Монголд чи гай болсон уу гэхээс гавьяа байгуулаагүй Чиний баялагт нэмсэн ширхэг хадаас ч байхгүй Тэр өнөөдрөөс зууны тэртээд амьдраад нийгмийг судлаад байсан томоохон Маркс Энгельс Ленин чамайс муу сэтгээд хүний нийгмийн 70 жилийн түүхийг бүтээсэн гэж үү Бүү сагсалз Социализм бол тэдний онолыг амьдралд хэрэгжүүлсэн нийгэм шүү


  • Тэрслүү3 · [202.126.89.52] · 2018/09/13

    Ард түмэнд нийцээгүй хуулийг олонхи сөрдөг Нийгэмд нийцээгүй мангасуудад зориулсан хуулийг Нямдорж сөрөхгүй гээд яахийм Тэр Тоорой банди Цахиур Төмөр чинь ниийгмийн баялагийг шударга бишээр эзэмшээд байгааг сөрж байсан ард түмний төлөөлөл учир домог болон мөнхөрсөн хүмүүс Чиний хэт их мэдэгчийн дүр эсгээд байдаг цаг чинь энэ удаа лав биш


  • Тэрслүү2 · [202.126.89.52] · 2018/09/13

    Баялаг ихээр бүтээгдвэл нийгэм хөгждөг Хүн амаа биш гараа хөдөлгөж байж баялаг бүтдэг 30 жил чам шиг амаа билүүдэж монголоо чөлөөтэй доромжлоод бид хөгжив үү Соц нийгмийг чиний үзэн ядаад байдгийг одоо ойлголоо Учир нь чи угаасаа хүнийг хорон үгээр гутаан доромжилж тайвшрал баясал авах зантай байсан болохоор ам чинь хаалттай байгаад битүүрч үхэх гээд байсан бололтой Би чам шиг тэр нийгэмд төрж өссөн хүн Алдаа байлаа ч Ардчилсан нийгэм гээд чиний магтан дуулаад байгаа сүүлийн 30 жилээс давуу чанар маш их байсан нь үгүйлэгдэж Бүүр наад тал нь чиний булаацалдаад байгаа Эрдэнэт үйлдвэрийг тэр үеийнхэн хөдөлмөрлөж босгосон шүү Бичмээр хорхойсоод байвал чи Монголчуудад амаа урахыг биш гараа хөдөлгөж баялаг бүтээхийг уриал. Чи чадахгүй ээ Учир нь Монгол дорой байх нь чиний ард нуугдсан нөхөдийн чинь хүсэл Нямдорж биш чи Увсынхныг үзэн ядаж монголчуудыг халх ойрдоор нь дайсагнуулпагийг олон нийтлэлшүү юмнаас чинь харсан


  • Jonk · [64.119.21.162] · 2018/09/13

    Нчмдорж бол хоньнии арьс нөмөрсөн чоно Баабар яг хэлжээ олон луйвар хийсэндээ


  • Тэрслүү · [202.126.89.52] · 2018/09/13

    Өөрийгөө Баабартан гэж өргөмжлөх Батбаяр монгол үнэртэй бүхэн лүү дайрч боромжлохоо зогсоо Чамд хэн хүн бүхнийг гутааж доромжлох эрхийг өгсөн юм Чатайг бодвол хуулийн сургууль дүүргэсэн мэргэжлийн хуульч Чи түүхч болж Монголын түүхийг гуйвуулна Чи тийм бүхнийг мэдэгч юм уу Аль нэг ШУны салбарыг гүн судалж учрыг нь олж чадаагүй хүн яг чам шиг юм бүхэн лүү үсчиж их мэдэгчийн дүрийг эсгэдэг юм Хорон санаа хорчин занд чинь өртөхгүй гэсэндээ үнэнийг чинь хэлэх хүн сэтгүүлч эрдэмтэдээс олдохгүй байх Эрдэнэтийг луйвардсан хулгайчтай зэрэгцэн Нямдорж руу дайралт хийж байгаа чинь далд санаатай Юу гэнэ бэ Баяр Энхболд Элбэгээ нартай дайсагнасан ч гэх шиг Шинээр гарсан хууль санааг эсэргүүцдэг ч гэх шиг хуулийн мэдлэггүй ч гэх шиг нутгийнхнаа гэж монголчуудыг талцуулдаг ч гэх шиг Сүүлийн 30 жил монгол хүн өөрөө хуулиа санаачилж бичиж байгаа ч гэх шиг Яаж толгойнд чинь бууж байнаа Бас юу гэнээ Япон хаанахын хуулийг хуулбарлах гэсэн чинь саад болсон гэх 30 жил Монголоо таниагүй луйварчдад зориулсан хуулийг чам шиг бусдын гар хөлүүд санаачилснаар бидний эх орон 70 жилээр хойш ухарсныг харах хсэл байхгүй л биз Монголоо гэсэн үзэлтэй бүхнийг гашуун шорвог үгээр үхүүлж явдаг чи монгол эр мөн үү Нямдоржийн дайсагнаад байгаа хүмүүс зөв явж уу Монголд дайсагнасан бүхнийг Нямдорж сөрдөг


  • eLBEGDORJ · [103.9.90.131] · 2018/09/13

    M.Enkhboldiig erunhiilugchid ner devshihd nuruu ni hurehgui ulmii deeree undiij baigaad l unseed baisan songuuliin dun garanguut l 60 terbum unen geed l tugjildeed ehelsen dee iim shudrga hun baih uu arai aimaar Tugjil huuramch 4vud


  • Зочин · [107.77.208.160] · 2018/09/13

    Баасны хорхой нямдорж


  • Зочин · [107.77.208.160] · 2018/09/13

    хулгайч урвагч нямдорж их аюултай маш их хортоо бясаа жоом шиг хvн. Халх Монголдоо байлдаж ялж хоролж сvйрvvлхийг хvcдэг хvн. Хулгайч урвагч нямдорж худалч бегс долоогч араар нь тавигч нямдорж


  • Зочин · [107.77.208.160] · 2018/09/13

    хулгайч нямдорж худалч нямдорж урвагч нямдорж увайгvй нямдорж


  • С.эрдэнэ


  • Монголчууд · [150.129.141.57] · 2018/09/12

    Нямдоржоо 60 тэрбум Маф- эзэн хятад М.Энхболдын бичлэгийг үнэн бодит гэдгийг та баталсан биздээ. Яагаад хорьж шоронд хийж шийтгэхгүй байгаа юм бэ? Та үүнийг хийж чадвал Монголчууд үүрд хүндлэх болно. Чадахгүй бол худалч урвагч аймхай болж үүрд дурсагдана.


  • zopigr · [202.126.89.146] · 2018/09/12

    baabar oopoo yu ymbe balai min


  • Зочин · [103.206.195.166] · 2018/09/12

    Баабар гэгч та өөрөө хэн гээч билээ дээ. Өөрийгөө байгаагаар нь бичээд өгөөчээ


  • suren · [202.9.40.254] · 2018/09/12

    Baabara chi yagad ch nyamdorjin dr garahgyu baabar chi lyuearchingin caadah lyuwarchin chi yahara 2saya togrogin tetgewertei bdag yum be ardchilalinhan shanbileg chamd zotiulj il todin huuli gegchig garga biz de chi 40 jil shimtgel tolsimu ugui sh de mu chalcha hog


  • Зочин · [103.9.90.131] · 2018/09/12

    Bagiig ni hedii chinee ert huulj hayana tudii chinee Mongoliin turd heregtei buguud ashigtai muugiin nuluu mogoin horlol met harah tsarainii muu yoriin tsaraitai


  • Зочин · [202.9.43.227] · 2018/09/12

    49nzahialga bn