fbpx Багш нарын үндсэн цалин дээр олон нэмэгдэл нэмэгддэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 3 секунд

Багш нарын үндсэн цалин дээр олон нэмэгдэл нэмэгддэг

Багш нарын ажил хаялт хэрээс хэтэрч хүүхдүүдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байна. Цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж буй тэдний хүсэл сонирхол үнэндээ бодит байдал дээр боломжгүй гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.

Монгол Улсын Засгийн газар энэ оны 9-р сарын 1-нээс багш, сувилагчдын цалинг 8-12,3 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Нийтдээ 74,912 багш ажилчдын цалин нэмэгдэж байгаа бөгөөд 8 хувийн нэмэгдэл нь 42 мянган төгрөг, 12.3 хувийн нэмэгдэл нь 75 мянган төгрөгөөр нэмэгдэж өнөөдрөөс багш нарын гарт очихоор болсон гэдгийг салбарын сайд нар мэдэгдлээ. Үндсэндээ бол 4 жил нэмээгүй цалинг сая нэмсэн. Мөн ирэх оны 1-р сарын 1-ний өдрөөс ахин цалинг нь 15 хувиар нэмэгдүүлэх асуудлаар ОУВС-тай зөвшилцсөн бөгөөд нэмэгдүүлнэ гэдгээ ч засгийн газраас мэдэгдсэн.

Багш нарын үндсэн цалин хамгийн бага нь 535 мянган төгрөг. Гэхдээ энэ нь ажилласан жил, албан тушаалын зэрэглэлээсээ хамаараад өөр өөрөөр дээшээ нэмэгддэг гэдгийг тодотгоё.

Тэгвэл хамгийн бага үндсэн цалин буюу 535 мянган төгрөг авдаг багш нар засгийн газраас нэмэгдүүлсэн 8-12.3 хувийн нэмэгдэл нэмэгдээд үндсэн цалин нь 612.904 төгрөг болж байна. Үүн дээр багш нарт илүү цагийн мөнгө, тээврийн зардал, анги даалтын 10 хувь, дэвтэр засалтын мөнгө, кабинетын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 10-15 хувь, мэргэжлийн зэргийн нэмэгдэл 10-20, хувь, зуны гурван сард амардаг ч 48 хоногийн  цалин нэмэгддэг, 5 жилд 1 удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэмэгдлүүд зэрэг бас ч гэж багагүй хэмжээний нэмэгдэл багш бүрт өөр өөрөөр цалин дээр нь нэмэгддэг байна.

Энэ бол зөвхөн багш нар ийм хэмжээний цалингаар ажиллаж байгаа дүр зураг гэвэл бас биш. Бусад салбарт ч ажиллаж буй хүмүүс ийм л хийсэнээрээ авдаг цалингийн тогтолцоотой. Тиймээс өнөөдөр дуулиан шуугиан, жагсаалыг дарах зорилгоор “цалин нэмэх” шийдвэр хэрэв зээ гаргавал асуудлыг шийдэх бус эсрэгээрээ улс орны эдийн засгийг хүнд нөхцөл байдалд оруулна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг.

Цалинг үнийн өсөлтийн түвшинээс илүү хувиар нэмэхээр өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсөх эрсдэлтэй. Угаасаа энэ эрсдэлийг бодит утгаар нь хэрэгжүүлчих хүмүүс “цалин нэмэх нь үү” гээд хүлээж байгаа. Угтаа бол төгрөг цаас л болох учраас цалин нэмүүлсэн албан хаагчдад ч бараа үйлчилгээнийхээ үнийг нэмсэн  хувийн хэвшилд ч аль алинд нь бодит ашиг очихгүй. Иймд цалинг тооцоо судалгаанд суурилаад үнийн өсөлттэй уялдуулж, хөөсрүүлэхгүйгээр нэмээд явах нь зөв хувилбар.

Эцэст нь хэлэхэд Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол,соёл,шинжлэх ухаан,спортын сайд Ц.Цогзолмаа нар өчигдөр Монголын боловсрол,шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж,цалин нэмүүлэх асуудлаар тавьсан шаардлагынх нь хариуг өгсөн.

Засгийн газраас багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад хамтран ажиллахыг хүсээд улс орны эдийн засийн байдал багш нарын шаардсан хэмжээгээр цалинг нэмэгдүүлэх боломжгүй энэ нөхцөлд  эхний ээлжинд 2014 онд үүссэн боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалингийн зөрүүг арилгах арга хэмжээ авч ирэх онд төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх, багш нарын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх замаар цалинг үе шаттайгаар нэмэгдүүлснээр 2020 он гэхэд үндсэндээ 50 орчим хувиар цалин өснө гэсэн байр суурьтай байгааг С.Чинзориг сайд танилцуулж тодорхой санал бүхий хариуг өгөөд байна.

Иймд бодит нөхцөл байдлыг ухамсарлаж Монгол улсын ирээдүй хойч болсон хүүхэд багачуудынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавих асуудалд эхлээд анхаарцгаая...

Сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн хичээл оров
Сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн хичээл оров
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​