Нийгэм / 2018/09/14 / 9

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АМАРЗАЯА 100 НАСЛАСАН АЗАЙ БУУРАЛТАЙ УУЛЗАЖ, АЛТАН СУРГААЛАА ХАЙРЛАЖЭЭ



Энэ удаагийн парламентад “боов”, “бохь”, “бандааш” гээд хоч нэр зүүсэн гишүүн олон бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяа юм. Тэрбээр байнгын хорооны хурал дээр гараа элгэндээ тэврээд, бохь зажилж суусан тул хэсэгтээ ч чихнээсээ “хонх” зүүсэн.

Дараа нь Ард түмний онц түр зөвлөлийн гишүүнээс бичиг авахдаа өөдөөс нь харалгүй утсаар ярьж зогссон тул бас шүүмжлүүлэв. Мөн Цагаан сарын үеэр тойргийнхоо иргэдийг зандарч, “та нараас гуйж сонгогдоогүй шүү” гэж хэлээд олны дургүйцлийг бүр ч хүргэсэн бол энэ удаад цахим хуудаснаа алдаж бичсэн үг нь олны “олз” боллоо. Тэрбээр Гурвантэс сумын Гоёот багийн өндөр настан, энэ жил 100 насыг зооглож буй Т.Осоржин гуайтай уулзжээ. Энэ тухайгаа цахим хуудаснаа бичихдээ азай бууралтай уулзаж, алтан сургаалаа хайрласан гэх утгын алдаа гаргасан нь бас л баалуулах шалтгаан болов. Энэ мэт хэнэггүй зан, бодлогогүй үйлдлээрээ болчимгүй алдаа гаргачихдаг гишүүн маань хэзээ нэг бүрэн гүйцэт “боловсрох” юм бол доо.



  • ард түмэн · [64.119.18.100] · 2018/09/17

    сайхан тэнэгийг яаж сонгодог байнаа.мөнгөтөй л байна даа.хаанаас олсон байдгийм


  • Мөнхжаргал · [103.57.93.154] · 2018/09/16

    100 насыг зооглосон буурайд сургааль айлддаг айхтар хүн юм даа. Хэ хэ хэ


  • Зочин · [122.201.22.4] · 2018/09/16

    eronxi baij baiga es zuin xaragdaj baina da eli emee


  • Zochin · [66.181.186.88] · 2018/09/16

    Bolovsroliin said guai ni ene baitugai aldaa gargachihaad yu ch boloogui met buduuleg avir gargaad yavj baihad naad gishuunii aldaa ch yu ch bish baihaa odoo tsag ued, ene zasgiin nuurend. Saidtai ni damjaand suulgaad shalgalt avch dung ni niited medeeldeg yum uu? Yamaar ch yum be?


  • зочин


  • Зочин · [212.156.47.178] · 2018/09/14

    Өөрийгөө иймэрхүү маягаар сурталчилах хүн өнөөгийн нийгэмд ховор шүү, танд зөвлөгөө өгөх зөвлөх, туслах, хэвлэлийн төлөөлөгч гээд ажлын албаны хүмүүс байдаггүй юм уу


  • Зочин · [66.181.178.128] · 2018/09/14

    яаж яваад ийм элий балайнууд уих зг -д орчихдог бнаа?


  • Молор · [103.26.195.75] · 2018/09/14

    Хийж бүтээсэн зүйлээрээ биш иймэрхүү мааз маягийн ард түмнийг доромжилж олны танил болох гэсэн авир гэж ойлгох хэрэгтэй . ямар ч мэдлэг боловсролгүй эргүү үнээ


  • тунгаа · [202.21.100.202] · 2018/09/14

    угаасаа боловсролгүй хүн гэнт боловсроно гэж үгүй билээ