fbpx Л.Мөнхбаясгалан: Надад албан тушаал биш хэвлэлийн эрх чөлөө л хэрэгтэй​
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
26 минут 9 секунд

Л.Мөнхбаясгалан: Надад албан тушаал биш хэвлэлийн эрх чөлөө л хэрэгтэй​

Related imageЛ.Мөнхбаясгалан Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Сонины салбараас телевизийн нэвтрүүлэгт “урваад” таван жил болж байгаа түүний бэлтгэн олон нийтэд хүргэдэг “Цензургүй сурвалжлага”, “Цензургүй яриа” нэвтрүүлэг Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө төрхийг тодорхойлж байгаа юм. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хамгийн сүүлд оффшорын гэх тодотголтой улс төрийн томоохон бүлэглэлийн хууль бус үйлдлийн талаар хоёр цуврал сурвалжлага хийгээд байгаа билээ. Мөн сүүлийн хэд хоногт нийгэм даяар шуугиан тариад байгаа Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж нарыг “Цензургүй яриа” нэврүүлэгтээ урьж ярилцсан. Тэгвэл “Цензургүй сурвалжлага”, “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Л.Мөнхбаясгалантай ярилцлаа.


-Та бид хоёр анх удаагаа ярилцаж байна. Танаас ямар ч цензургүйгээр асуулт асууна шүү. Та шууд хариулаад явчихна биз дээ?

-Тэг тэг, чи асуу. Би цензургүй хариулаад явчихъя.

-Сүүлийн хэд хоногт таны бэлтгэн олон нийтэд хүргэсэн Оффшор бүсэд бүртгэлтэй улс төрчдийн эзэмшлийн компаниудын талаарх нэвтрүүлэг нийгэм даяар шуугиан тариад байна. Эхний эрэн сурвалжлах нэвтрүүлэг Ерөнхий сайд асан Сү.Батболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарын бүлэглэлийн талаар байсан. Та жил гаруй хугацаанд энэ нэвтрүүлгийг хийсэн гэсэн. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-2016 оны дөрөвдүгээр сард Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум (ICIJ) оффшорын бүсэд ямар хүмүүс байгаа талаарх мэдээллийг задалж дэлхий нийтэд ил болгосон. Үүний өмнө УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын оффшор дэлгэгдэж монголчууд оффшорын тухай ойлголттой болчихоод байсан үе. Тэр цагаас миний нэвтрүүлэг эхэлсэн. Эхний нэвтрүүлгийг манай баг хамт олон Монголдоо хийсэн. “Оффшор данс эзэмшигчдийн мөрөөр” гэсэн нэртэйгээр нэвтрүүлгээ бэлтгэхдээ дэлхий даяар байгаа монгол хүмүүсийн тусламжтайгаар баримт цуглуулж, Монголоос шаардлагатай гэсэн мэдээ материал, баримтыг цуглуулаад хийсэн юм. Нэвтрүүлэг хийснийхээ дараа гайгүй сайн нэвтрүүлэг хийчихлээ гэж тэр үед дотроо бодож байлаа. Харин сүүлийн хоёр нэвтрүүлэг хийсний дараа анх хийсэн нэвтрүүлгээ ихэд голж байгаа. Баримт дутуу, инээдэмтэй нэвтрүүлэг болсон юм шиг санагдаад байна. Гэхдээ анхны оффшорын талаарх нэвтрүүлэгт С.Баярцогтын нуугаад байсан хоёр найзынх нь нэгийг ил гаргаж чадсандаа бас сайн юм гэж харж байгаа. Тэр үед УИХ-ын сонгууль дөхчихсөн байсан үе шүү дээ. Нэвтрүүлгийн дараа Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум (ICIJ)-тай холбоо бариад, элсэх хүсэлт бүхий материалаа өгсөн. Ингээд АНУ руу явах гээд онгоц хоёр цагийн дараа хөөрөх гэж байхад надад гэнэтхэн цагдаагийн байгууллага хилийн хориг тавьсан. Мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Огт хийгээгүй хилс хэргээр шалгасан. Зургаан сар гаруй хугацаанд намайг тагнаж, чагнаж, араас дагасан. Мөрдөн байцаагч дууддаг. Өдөржин суулгачихаад мэдүүлэг авахгүйгээр явуулдаг. Мөн арав гаруй цаг байцаасан гээд л маш олон дарамт шахалт ирж байсан. Анхны нэвтрүүлэг гарсны дараа дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд надтай холбоо барьж надад тусалсан юм. Ингээд намайг хилсээр шалгасан эрүүгийн хэрэг ч хэрэгсэхгүй болох шийдвэр гарч, хилийн хориг тавигдсан. Ингээд л би нэвтрүүлгийнхээ араас 1.7 жилийн хугацаанд тасралтгүй явсан даа. Энд тодруулж хэлэх нэг зүйл байна. Оффшорын баримтыг зөвхөн Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум (ICIJ) гаргаж тавьсан. Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр гаргаж тавьсан. Тэр материалд манай улсын 49 хүн байсан. Харин манай баг энэ хилийг давж ажилласан. Сингапурт, Малайз, Хонконг, ОХУ, Герман, Англид хайгуул хийж чадсан. Олонулсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум (ICIJ) дээр би өнгөрсөн наймдугаар сард очсон. Би тэнд очихоосоо өмнө бүх материалаа гартаа оруулсан байлаа. Ингэхийн тулд эхлээд Англи, Австрали, Филиппиний сэтгүүлчидтэй холбогдсон. Мэргэжил нэгт сэтгүүлчид маань тусалж, бичиг баримтуудыг надад өгч байсан. Ингээд ICIJ-тайгаа хамтран ажиллаж эхэлсэн. Одоо ч бид холбоотой ажиллаж байна. Зөвхөн гадаадын улс орнуудын баримтнаас гадна Монголдоо баримт бүрийг чинээнд нь тултал эрэл хайгуул хийсэн дээ. Материал болгоныг ширхэгчлэн араас нь явж тулгасан. Баримтуудаа эцсийн цэгт нь хүртэл шалгасан. Оффшор данстай компанийн эзэд, хувь зэмшигч болгоныг бид илрүүлж, олж мэдэж чадсан. Нэг компанид гэхэд 80-100 хүн байх жишээтэй. Хүн бүрийг бид хэн бэ гэдгийг тогтоож, шалгасан. ОХУ, Малайз гээд л дэлхийн олон орноос хүмүүс тухайн компанийн хувьцааг эзэмшдэг. Зөвхөн захирлууд нь гэхэд л 20 гаруй хүн байлаа. Тэр бүрийг нягталсан. Асар их цаг хугацаа хөдөлмөр зүтгэл шингэсэн дээ. Ингээд л нэвтрүүлэгтээ орох хүмүүсийн талаарх судалгааны материалыг нарийвчлан судалж байгаад хоёр цуврал сурвалжлагаа олон нийтэд хүргээд байна. Би өнгөрсөн жилийн тавдугаар сард УИХ-ын гишүүн Сү.Батболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нараас ярилцлага авсан. Тэд оффшор данстай компаниудтай огт холбогдолгүй гэдгээ хэлсэн. Бас баримт үзүүлж байсан. Тухайн үед үнэхээр холбогдолгүй юм байна гэж бодож байлаа. Тэгсэн материалыг ухаад байхаар улам хөврөөд баримтууд ар араасаа цувраад л гараад ирээд байсан. Яг л матрёшка шиг л нэг баримтыг задлахаар дахиад өөр баримт гарч ирээд байгаа юм. Ингэж бид жинхэнэ цагаан захтнуудын хэрэгтэй нүүр тулсан юм. Тэд Монголын сэтгүүлчид, ард түмнийг энэ мэдээллийг хэзээ ч олж чадахгүй, мэдэхгүй гэж бассан. Харин бид басааг нь гаргалаа. Тэд энэ баримтыг хэзээ ч олж чадахгүй гэж бат итгэж байсан тул хэтэрхий бардам ажилласан байсан. Тийм учраас илтэд худлаа ярьдаг. Гаднаас нь харахаар өндөр албан тушаал хашдаг. Соёлтой, боловсролтой, зөв өнгө төрхтэй байгаад байдаг. Гэтэл цаад талдаа хууль бусаар ажилладаг нь одоо ил болсон. Үүнийг олон улсад санхүүгийн дээрэм гэж үздэг юм байна лээ. Тэд Монголдоо татвар төлж байгаа, төсвийн мөнгөнөөс огт аваагүй гээд байгаа боловч үнэн хэрэгтээ шал худлаа. Эрх мэдэл, албан тушаалаараа нөлөөлж хууль бус үйлдлээ хийдэг. Өөрсдийнхөө өмнөөс “тоглуулдаг“ тоглоомын хүнтэй, тоглоомын компанитай, автомат хариулагчтай их догь оо, тэд. Харин эцэст нь тоглоомын хүүхэлдэй болсон “дүр”-үүдийн хувь заяа эмгэнэлтэйгээр төгсдөг. Тэдгээр хүмүүсийн хувь тавилан сүүлдээ буруугаар эргэдэг. Эх орноосоо зугтаадаг, шоронд ордог....

-Сү.Батболд, Д.Цогтбаатар нартай холбоотой өөр ноцтой баримт үлдсэн үү?

-Баримт зөндөө үлдсэн. Бид зөвхөн 30 хувийг нь гаргаж тавьсан. 70 хувь нь байна. Учир нь би хаширлаа шдээ. Цагдаад хилс хэргээр шалгагдаж үйлээ үзсэн. Тэдний хууль хяналтынхантай нийлж яаж дарамт шахалтад оруулдаг технологийг бид бүрэн мэднэ. Өөр нэг зүйл нь бүх материалаа гаргаж тавина гэх юм бол 4-5 цагийн нэвтрүүлэг болно. Баримтнаас баримт гаргаад байвал үзэгчид төөрнө. Тийм учраас 40 минутын нэвтрүүлэг хийж 30 хувийн баримтаа гаргалаа. Биеэ хамгаалах баримтаа авч үлдсэн. Бас араас нь дахиад нягтлах зүйл байна. Шүүхийн өмнө гаргаж өгөх ч баримт бий.

-Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой баримтыг олон нийтэд хүргэсэн. 28 тэрбум төгрөгийн үнэ бүхий долоон байртай гэдгийг баримттай ил гаргаж тавьсан шүү дээ?

-Тийм ээ. Бид ер нь аливаа зүйлийг ажиглахдаа тааруу юм шиг санагдсан. Баримтуудыг хангалттай олоод анализ хийхээр эхний байшинг худалдаж авахдаа бага мөнгөөр авсан байдаг. Яагаад хямд үнэтэй байр байна вэ гэхээр С.Баяр ажлаа хийгээгүй байгаа байхгүй юу. Оюутолгойн гэрээг хийснийхээ дараа байр нь улам үнэтэй болоод метр квадрат нь хэд дахин нэмэгдсэн байдаг. Анх 635 мянган ам доллараар эхэлсэн байр Оюутолгойн гэрээний дараа гурван сая долларын байр болтлоо өсч байх жишээтэй. Ер нь төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүйгээр баяжиж байгаа байдлыг судлаад үзэхээр ажил үүрэгтэй нь дандаа холбоотой байдаг юм байна лээ. Жишээ нь Д.Цогтбаатарыг гүйцэтгэгч байсан юм байна лээ гэж харж байгаа. Яагаад Ж.Оюунгэрэл Капитрон банкны хоёр хувийг эзэмшиж байгаа хүний мөнгийг даагаад хувьцаа худалдан авах болов. ТУЗ-ын дарга нь шүү дээ. Үүнд хардах өнцөг байна. НИК-ийн хувьчлал холбоотой юм биш биз. Тухайн үед Баганбанди, Отгонбилэг нарын үйлдлийг ч сөхөх ёстой юм шиг.

-Таны хийсэн нэвтрүүлгийг үзэж байхад төрийн өндөр албан тушаалтнууд Монголыг эзэнгүй мэт авирлаж, байгалийн баялгийг үнэгүйдүүлж, өөрсдөө баяжиж байгаа нь шууд харагдаж байна лээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Товчхон шууд хэлэхэд “Хууль баталж, хуу хамна” гэдэг чинь энэ байхгүй юу. Тэд өөрсдийн эрх ашигт зориулсан хуулиа баталж, таатай орчин бүрдүүлнэ, хэвлэл мэдээллийг худалдаж авна. Оффшор бүсэд компани нь данстай хүмүүсийг ажиглаад хараарай. Дандаа л байгалийн баялгаар баяжсан хүмүүс байдаг юм. Одоогийн манай баячуудын баяжсан түүх ашигт малтмал, тендер хоёр дээр л тогтож байна шүү дээ. Ер нь бол ганц оффшор ч гэхгүй эрэн сурвалжлах нэвтрүүлгийг хийхэд маш их судалгаа баримт цаг хугацаа шаардагддаг юм байна гэдгийг ясандаа мэдэртэл ойлголоо. Бас багаар ажиллах ёстой, судалгааны ажлыг маш сайн хийх хэрэгтэй. Зөвхөн Сү.Батболдтой холбоотой материалыг хэвлэж авахад энэ өрөөний тал хэмжээг дүүргэсэн цаас хэвлэсэн гээд бод доо.

-Та нэвтрүүлгээ хийхдээ санхүүгийнхээ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Ингэхэд миний цалин нэлээд өндөр шүү. Намайг сарын 500 мянган төгрөгийн цалингаар ийм ажил хийгээд байна гэж бүү бодоорой. Би С1 телевизэд сард дөрвөн контент бэлтгэж өгдөг. Энэ телевизийн үндсэн ажилтан биш. Өнгөрсөн жил гэхэд сард зургаан нэвтрүүлэг нийлүүлж байсан. Тэгээд ч би бас хувийн жаахан аж ахуйтай, санхүүгийн хувьд би хөл дээрээ тун дажгүй тогтчихсон хүн шүү. Санхүүгийн хувьд эрх чөлөөтэй болсон гэж хэлж болно. Бас надад туслах хүмүүс олон байдаг. АНУ яваад очиход гэртээ хонуулах, очих газарт хүргээд өгөх, хоол ундаар дайлах гээд маш олон хүн тусалж дэмжсэн. Монголчуудаас тусламж хүсэхэд давхиад л ирдэг. Мөн сэтгүүлчдийн эрхийг хамгаалдаг олон улсын сэтгүүлчдийн байгууллага ч дэмжлэг үзүүлсэн.

-Танд дарамт ирдэг үү ...

-Анх ирдэг байсан. Харин одоо бол шууд дарамт ирэхгүй. Харин цагдаа шүүхээр дарамт ирнэ. Бас ах дүү хамаатан саднаа нуух хэрэгтэй болдог. Зодуурыг нь тэд л хүртэнэ шүү дээ. Одоо бол би юунаас ч айхаа больсон. Үсрээд л үхнэ биз.

-Танд дээрх хоёр бүлэглэлийн талаарх нэвтрүүлгээс гадна өөр хүмүүсийн талаар ноцтой баримт байгаа юу?

-Байгаа. Ерөнхий сайд асан С.Баярынх бол 28 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Тэгвэл дахиад нэг хүн бий. Нэвтрүүлэг бэлтгэсэн боловч гаргаагүй. Тэр хүнийх бүр 60 тэрбум төгрөгний асуудал шүү. Уг нь энэ сардаа багтаагаад гаргачихъя гэж бодсон ч зарим нэг судалгаа арай дутуу юм шиг санагдаад түр хойш нь тавьчихсан байгаа. Эфирт өгчихвөл өгчихмөөр санагдаад хорхой хүрээд л байлаа. Гэвч арай л дутуу санагдаад... Сэтгүүлч хүн ноцтой, сенсаацтай материал олохоороо хурдхан гаргамаар нэг тийм хорхой хүрдэг дээ. Цаанаасаа ямар нэгэн юм хатгаад байгаа юм шиг санагдаад сэтгэл хөөрөлд автдаг. Би яг тийм хөөрлөө давж гарч чадсан. 20 гаруй жилийн дараа хөөрлөө дарж нэвтрүүлэг хийлээ. Үхтлээ судалсан араас нь явсан нэг нэвтрүүлгээ хойш нь тавьж үзлээ. Ингэснээр би өөрийгөө ялан дийлж, сэтгэл хөдөлгөөнөө барьж чадсан. Үүндээ сэтгэл маш хангалуун байгаа. Харин нэвтрүүлгийг нь энэ удаа хойш нь түр тавьсан хүн бол гайхалтай эх оронч хүн... (инээв) Ард түмэн түүнд итгэдэг. Гэхдээ бүгдээрээ биш л дээ. Дийлэнх нь. Тэр хүн эх орон, ард түмэндээ хайртай л гэнэ. Тэгсэн үнэн чанартаа шал өөр хүн байгаа...

- Тэр хүний тухай нэвтрүүлгийг хэзээ гаргахаар төлөвлөж байгаа вэ?

-Ойрын хэдэн сардаа ч байж магад. Эсвэл жилийн дараа ч байж магад. Жаахан араас нь яваадахъя. Юу гарч ирэх бол, сонин санагдаад байгаа. Бас зарим нэг мэдээллийг нягтлах шаардлагатай байна.

-Та мэргэжлийн кайф авч чадсан уу?

-Би 20 гаруй жил эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр ажиллая гэж мөрөөдсөөр ирсэн. Өмнө нь олон ч зүйлийг бичиж, хийж байлаа. Гэхдээ тэр бүхэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл биш байсан байна лээ. Одоо л жинхэнэ эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж юу юм бэ гэдгийг ойлгож хийж эхлээд байна. Өмнө ажиллаж байсан 20 жил юу ч биш юм шиг санагдсан. Би одоо л жинхэнэ бүтээл хийж эхлэх гэж байна. Би долоо хэмжиж нэг огтолж чадаж байгаа. Бас долоо хэмжчихээд огт огтлохгүй байж болдог гэдгийг ойлгосон. Надад тийм чадвар суусан.

-Ойрын үед та юу хүсч байна вэ?

-Одоо Сү.Батболд, Д.Цогтбаатар, С.Баяр нар намайг шүүхэд өгчихөөсэй гэж маш их хүсч байна гээд боддоо. Тэд оффшоргүй гэсэн баримтаа үүрээд би оффшортой гэсэн баримтаа үүрээд шүүх дээр, эсвэл Цензургүй ярианд уулзахыг маш ихээр хүсч байна.

-Цензургүй яриа” нэвтрүүлэг олон нийтийн үздэг нэвтрүүлгийн нэг болсон. Саяхан гэхэд дуулиан шуугианы эзэн болоод байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нартай ярилцлага хийсэн. Таныг Б.Хурцаас яриа авахдаа өөрийнхөө хүүхэд шиг байсан. Ц.Нямдоржоос асуухдаа дагавар хүүхдээ ад үзэж байгаа юм шиг асуусан гэж шүүмжлээд байгаа?

-Ер нь миний нэвтрүүлэгт орж байгаа хүмүүс цүнх дүүрэн баримт аваад ирдэг. Энэ тийм чухал биш. Би асуух асуултаа асуудаг. С.Баярцогт манай нэвтрүүлэгт ирэхдээ би конкурсын шалгалт өгөх гэж байгаа юм шиг л мэдрэмж төрж байна гээд ярьж байсан. Босоо Ганбаа хоёр цүнхтэй баримт аваад ирсэн. Б.Хурц шууд нэвтрүүлэгт орохдоо “Чи надаас ямар асуулт асуух вэ” гэж асуусан. Би хэлэхгүй гэдгээ ч хэлсэн. Гэхдээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50 тэрбум төгрөгийнхөө баримтыг аваад ирээрэй гэж хэлсэн юм. Яг үнэндээ би түүнийг бассан байхгүй юу. Б.Хурцад тэр баримт байхгүй гэж нэвтрүүлэгт орохдоо хүртэл бардам бодож байлаа. Дээрээс ОХУ-д сургууль төгсөөгүй гэж бат итгэж байсан. Тэр хоёр баримтыг гаргаад ирэхээр нь яаж ч чадаагүй. Миний хувьд тэр хоёр асуултан дээр уначихсан. Би хоёр удаа мэргэжлийн тагнуулчтай ярилцлага хийсэн байгаа. Нэг нь Б.Хурц, нөгөөх нь Баатар генерал. Дээрээс нь Дамирангийн Энхбатын хэргийн асуултыг асуусан. Би “Өдрийн сонин”-д сэтгүүлчээр ажиллаж байхад энэ талаар манай сонин маш их бичиж байсан. Тэр хүн шоронгоос манай сонинд захиа бичиж байсан. Би юу гэж бодож байсан гэхээр Б.Хурц, Д.Энхбатыг хулгайлаад хортой тариа хийгээд Монголд авчирсан. Бүр ТЕГ-ын дор байдаг гэх шоронд хийгээд тарчлааж, тамлаж, толгой дээгүүр нь буудсан хүн нь Б.Хурц гэж бодож байлаа. Тэгсэн барьж өгөөд Германы онгоцны буудал дээр гаргаж өгчихөөд үлдсэн юм байна гэж сая л ярилцлагынхаа үеэр мэдлээ шүү дээ. Ярилцагчийн хувьд тэр маш сонин хүн. Карьер нь төгсөөгүй, генерал цолтой мэргэжлийн тагнуулч хүнтэй ярилцлага хийнэ гэдэг амаргүй байсан. Гэхдээ Б.Хурц санаандгүй тэр ярилцагыг эргүүлж чадсан. Би ярилцлагын турш надтай алалцаад дуусах байх гэж бодсон шал өөр байдлаар хандсан. Магадгүй энэ нь түүнд ашигтайгаар эргэсэн байх. Харин Ц.Нямдорж сайдтай өмнө нь хоёр удаа ярилцлага хийчихсэн ярианых нь тактикийг мэднэ л дээ. Надад бол Нямдорж гуай судалчихсан обьект юм. Тэр хүн ямар ч ярилцагчаа өөртөө ашигтайгаар эргүүлж, дагуулж тонгордог хүн. Маш уран ярина. Ямар ч сэтгүүлчийг хөнгөхөн саваад л өөрийнхөөрөө гараад ирдэг этгээд л дээ. Харин энэ удаа энэ арга барилд нь автахгүй юм шүү гэж хичээсэн. Чадсан. Ер нь хатуухан ярих хэрэгтэй юм байна гээд л шууд ярьсан. Мань хүн нэлээд барьц алдаж сандарч байгаа нь мэдрэгдсэн. Ер нь улс төрчидтэй нялганахгүй шууд асуугаад явчих хэрэгтэй. Нямдорж гуайн хувьд би зөв тактиктай орж, асуусан. Асуултынхаа хариултыг ч авч чадсан. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг миний нэвтрүүлэгт хоёр удаа орсон. Би “Та эх орондоо хайртай юу” гээд асуухаар уурлаад хариулж чадахгүй болчихдог. Бүр хоёр удаа шүү дээ. Хэрэв гуравдахь удаагаа орвол энэ асуултаа гурав дахь удаагаа тавина даа.Ерөнхийлөгч асан Элбэгдорж ч гэсэн миний дэвжээнд өвдөг шороодсон юм шүү. Түүний уран үгээр бөмбөгдөх боломжийг хааж тоглосон болохоор мань хүн эвгүй болчихсон л доо. Ер нь ярилцагч бүртээ тактик болосруулна, тэгээд л эхэлнэ дээ. Ярилцлага гэдэг бол тоглолт л доо. Хурц бол миний төсөөлөөгүй, сонин этгээд. Түүнтэй дахин нэг удаа ярилцах боломж олдвол... би боломжийг 1000 хувь ашиглана. Гэхдээ нийгмийн массд тохируулж сэтгүүлч хүн ажлаа хийж болохгүй. Хурцын хувьд би түүний авчирсан баримтуудыг урж хаяад доромжлоод хөөгөөд гаргах байсан уу... Үгүй шүү дээ. Энэ ярилцлага түүх болон үлдэнэ, би бат итгэлтэй байна. Саяны Нямдорж гуайн ярицлага ч гэсэн.

-Таныг нэвтрүүлэг хийх болгонд мэргэжил нэгт хүмүүс дургүйцэж хүлээж авах юм. Яагаад тэгдэг юм бол?

-Сэтгүүлчид сэтгүүлчдээ хайртай баймаар санагдах юм. Гэвч тун харамсалтай. Атаа жөтөөнөөсөө болоод бас мэргэжлийн ур чадвараасаа шалтгаалаад нэгнээ алах нь холгүй байх юм. Би нэг зүйлийг ярилгүй орхих гэж байна. Үүнийгээ ярьчихаад асуултад чинь хариулт өгч болно биз дээ.

-Болно?

-Намайг өнгөрсөн жил хилс хэрэгт шалгагдаж байхад Монголоос яв гэж хүмүүс дарамталсан. Хэзээ ирэхийг чинь бид мэднэ гэсэн. Би хилийн хориотой байгаа яаж Монголоос явах юм бэ гэж тэднээс асуухаар ОХУ-ын хилээр гаргаж өгнө гэж хэлдэг. Тэгэхээр Монголын улс төр, хуулийн байгууллага дамнасан мафи ийм хэмжээнд ажиллаж байна. Харамсалтай нь үүнийг одоо дэлгэх аюултай. Үүнээс цааш би юм ярьж чадахгүй. Намайг тэгж чадаж байгаа юм чинь өөр олон хүнийг ингэж дарамталсан байх. Үүнээс болж олон хүн эх орноосоо зугтаасан гэж бодож байна. Яагаад би нэвтрүүлэг хийснийхээ төлөө шоронд орж, эсвэл эх орноосоо хөөгдөх гэж. Энэ зүгээр л ажлаа хийж байгаа сэтгүүлч шүү дээ. Тэгэхээр манай мафийн сүлжээ аймаар болсон.

-Та Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг дэмжсэн. Ялсных нь дараа таныг өндөр албан тушаал авна гэсэн олон хүн байсан. Та албан тушаалд очих гэж байгаа юм уу?

-Би одоо 40 нас гарч явна. Манай үеийнхэн Монголын сэтгүүл зүйг нуруун дээрээ үүрч явах цаг нь ирсэн. Сэтгүүл зүй дундаа л ярьж байгаа шүү. Түүнээс манай үеийнхэн улс эх орныг аваад явж байна. Дүү нартаа үлгэр дуурайлал өгөөд явахын оронд албан тушаалд ямар их хайртай юм бэ. Би сонгуулийн дараа тэдний өмнөөс ичиж үхэхээ шахсан шдээ. Мундаг гэдэг сэтгүүлчид бүгд албан тушаалд очсон. Нөгөө шударга сэтгүүл зүй, ёс зүй хаачсан бэ. Би л ганцаараа албан тушаал аваагүй үлдсэн. Өлсөж үхэх гээд байгаа юм уу. Нөгөө бичиж байсан мэргэжлийн үнэт зүйлээ шууд хаяад албан тушаалд очих гээд гүйчихсэн. Яасан ч албан тушаалд хайртай юм. Үүнд аймаар гутарсан. 2017 онд надад албан тушаалын санал ирсэн. Би хүлээж аваагүй. Надад ганцхан хэвлэлийн эрх чөлөө хэрэгтэй. Би дуртай ажлаа хийгээд сэтгүүлч мэргэжилдээ үнэнч явна. Надад энэ л хангалттай би жаргаж явна.

Э.Хүрэлбаатар

Dnn.mn

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​