Багш нар ажил хаялтаа ЗОГСООЛОО


БСШУСЯ, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын ажил хаялтын асуудлаар хамтарсан хэвлэлийн хурал хийж байна. 

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БСШУСЯ нь Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-тэй хэлэлцээрээ үргэлжлүүлсний эцэст багш нар хугацаагүй ажил хаялтаа зогсоож, 9-р сарын 17-ны даваа гарагаас сургууль, цэцэрлэг хэвийн ажиллахаар болсныг албан ёсоор мэдэгдэж байна. 

ҮЭ-ийн төлөөлөгч: Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас БСШУСЯ-тай нэлээд олон хоног хэлэлцсэний дүнд тодорхой асуудлыг шийдэж чадлаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажлын ачаалалд нь тохирсон нэмэгдэл хөлс олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Мөн 2019 оны 1 сараас эхлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөслийг тухайн ондоо 20 хувь хүртэлх хэмжээгээр нэмэгдүүлэхээр тохирлоо. Мөн багш нарын ажил хаясан үеийн цалинг ажилласнаар тооцон олгохоор боллоо. Ажил хаясан хүмүүст ямар нэг арга хэмжээ авахгүй.

Б.Баярсайхан, Ажил хаялт өнөөдрөөр зогсож байна. Хэлэлцээр цааш үргэлжилнэ. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • ШУДАРГА БАЙ · [182.160.38.86] · 2018/09/14

    ЦЭЦЭРЛЭГ БАГА АНГИЙН БАГШИЙН 12,3 ИЙГ ҮЭ 2,7 ХУВИАР НЭМЭГДҮҮЛБЭЛ 12,3+2,7=15 +4,3 =19,3 БОЛНО ГЭТЭЛ 12,3 ҮНДСЭНДЭЭ ХЭВЭЭР ҮЛДЛЭЭ ТИЙМ УЧРААС ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА БШУҮЭ БАГА АНГИЙН БАГШ ,ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХЛАА ТӨР Ч ЭНЭ АСУУДАЛД ХАТУУ БАЙР СУУРЬ БАРИМТАЛЖ ЧАДСАНГҮЙ


  • Зочин · [103.111.68.3] · 2018/09/14

    хаашаа юм вэ багш нараар тоглоод байгаа юм уу