fbpx ТАВАНТОЛГОЙН IPO-Г “АВТОБУСНЫ КАРТЫН БАГ” ХИЙЖ ЧАДАХ УУ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 56 секунд

ТАВАНТОЛГОЙН IPO-Г “АВТОБУСНЫ КАРТЫН БАГ” ХИЙЖ ЧАДАХ УУ?

Монголчууд бид тун чиг амгалан хүмүүс юм. Баргийн юманд “...Болох л байлгүй дээ” гэсэн сэтгэлгээгээр ханддаг. Нэг талаар энэ их “биед амар” үзэл. Гэхдээ ингэж хандах, хандахгүй зүйл гэж байдгийг ялгах ёстой юм.

Болох л байлгүй дээ гээд орхиж боломгүй нэг асуудлыг энд хөндөх гэсэн юм. Монгол Улс хэдэн жилийн өмнө Оюутолгойн ордоо тавиад туучихсан гэж өнөөдөр хэн хүнгүй л ярьдаг.

Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүн өнөөдөр Оюу-толгойн гэрээний улмаас эрүүгийн хэрэгт шалгуулж байна. Монголд ашиггүй гэрээ байгуулсан гэж үзээд хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бололтой юм.

Одоо бидэнд Тавантолгойн орд үлдээд байна. Хөдөлгөх үү, болих уу гэж олон жил ярьсан. Гадаад, дотоодын олон компани, хувь хүмүүсийн хараанд орсон орд л доо.

Тавантолгойн ордын нөөцийг хуучин блокын аргачлалаар 5.1 тэрбум байсан гэж тооцдог байв. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ордын нөөцийн хэмжээг нэгдсэн тайлангаар зургаан тэрбум тонн, нэмэлт хайгуулын дүнд 340 сая тонноор нэмэгдүүлж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр шинэчлэн батлуулсан байна. Ингэснээр олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Жорк стандартаар 7.3 тэрбум байсан Тавантолгойн ордын нөөцийн хэмжээ нь  7.6-8 тэрбумын нөөцтэй дүйхээр болжээ.

“Нөөц нэмэгдсэнээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэ зах зээлд өсч, дэлхий нийтийн анхааралд хүргэлээ” гэж тус компаниас мэдэгдэж байна.

Улмаар Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр IPO гаргах ажлыг “Эрдэнэс Тавантолгой” компани эхлүүлээд байгаа.

“Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “...2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр 1072 хувьцааг амь оруулна. Иргэн бүрт ногдол ашиг тараана. IPO гаргасан ч, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлсэн ч тараана" гэж мэдээлж байна. Хэрвээ биелэх юм бол тун сайхан.

Гэхдээ яах бол гэдэг болгоомжлол олон хүнд байгааг энд дуулгая. Учир нь ганц хоёрхон сарын дараагаас Тавантолгойн IPO-г хийж, та бидэнд 1072 хувьцааны хишиг хувь тараагаад эхэлнэ гэдэг үнэхээр хүчир ажил шүү.

Ярихад амархан, хийхэд хэцүү. Ингэж эргэлзэх шалтгаан олон бий. Хамгийн эхний, хамгийн том шалтгаан нь энэ ажлыг гардан гүйцэтгэж байгаа залууст ийм хэмжээний чадамж бий юү гэдэг асуулт байгаа юм. Тавантолгойн орд бол алаагүй баавгай, 1072 хувьцаа бол алаагүй баавгайн арьсны бидэнд оногдох хэмжээ шүү дээ. Тэгвэл баавгай алаад, бидэнд хувааж өгөх хүмүүсийн маань байдал нэг л биш байгаад байна.

Яг үнэндээ өнөөдөр Тавантолгойн ордын IPO-г хийж, хувьцаа амь оруулах хүмүүс маань 2000-аад оны дунд үеэс хойш оюутны автобусны билетийн асуудал ярьж нийгэмд танигдсан залуус байгаа юм.

“Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2001-2007 онд МОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч байсан Б.Ганхуяг ажиллаж байна.

Тус компанийн Захиргааны газрын захирлаар 2012-2014 онд МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батсайханыг томилсон байна. 2014 оны аравдугаар сарын 4-нөөс 2015 оны аравдугаар сарын 25-ны хооронд МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д,Батбаяр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн дэргэдэх “1072 мэдээллийн төв”-ийн үйл ажиллагааг хариуцсан ахлах мэргэжилтэн болсон байна.

Уул уурхай, тэгээд эдийн засгийн ихээхэн мэдлэг тэдэнд хэрэгтэй. Гэтэл Б.Ганхуяг нь эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй. Х.Батсайхан нь “Зохиомж” дээд сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн байх жишээтэй.

Ер нь МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эдийн засгийн боловсрол, мэдлэгтэй ганц хүн болох “Хас” Ч.Ганхуяг л “Эрдэнэс Тавантолгой”-д даргаар очиж тухалсангүй. Бусад нь ямар нэг байдлаар оролцдог мэдээлэл бий.

МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллахад улс төр судлаач, эрх зүйч эсвэл олон улсын сэтгүүлч байж болно л доо. Тэнд оюутны нийгмийн асуудал, тэр дундаа оюутан бүрийг автобусаар зорчдог картаар хэл амгүй хангаад явчихвал болдог.

Оюутны автобусаар зорчих картын асуудлаар МОХ-ны ерөнхийлөгч Нийслэлийн нийтийн тээврийн газартай л овоо хэрүүл, хэл ам хийнэ. Бас их, дээд сургуулиудын Оюутны холбоодоо хянахгүй бол өөрсдөө тэрхүү картын мөнгөний өрөнд уначих гээд байдаг талтай. Өөр эрсдэл бараг үгүй.

Харин Тавантолгойн ордын IPO-г хийх үүрэгтэй “Эрдэнэс Таван-толгой”-н удирдлагад ажиллана гэдэг хэцүү. Тиймээс МОХ-ны ерөнхийлөгч асангуудыг оюутны картын хэл ам шиг зүйлд өртчих вий гэж санаа зовох юм.

Нөгөөтэйгүүр эрхэм экс ерөнхийлөгч нарын алаагүй баавгайн арьс болох Тавантолгойн ордын 1072 хувьцааныхаа хишгийг ард түмэн хүлээсээр суугааг сануулъя.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Азжаргалаа баярлуулах уу?
Азжаргалаа баярлуулах уу?
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​